Арабад...

Арабад...

Арабуудын ариун дагшин газар бол тавдахь өдөр бүр бага үдээр цуглаж мөргөл үйлддэг сүм /нүүр зураг дээр/  бөгөөд сүмийн хана таазанд ямар нэгэн шүтээн зураг хөрөг хээ угалз үгүй зөвхөн хөх тэнгэрийг билэгдсэн байдалтай байна. Сүмийн ахлагч Имам нь сургаал номлож айл хунард тохиолдсон сайн муу үйлд очиж ном уншдаг тухайн тосгон газар орондоо хамгийн нэр хүндтэй хүнээр тооцогдоно. Бусад өдөрт муслимчууд хаана ч явсан ариун мөргөлийн газар Меккан зүгт хандан үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тодорхой заасан цагт таван удаа мөргөл үйлдэхдээ хүндэтгэлийн жижиг хивсэнцэрээ гаргаж дэвсэн хатуу ёс жаяг цаг нарыг чанд сахин Аллах Бурхандаа чин сэтгэлээсээ залбирна.

Аллах гэдэг нь арабаар, God гэдэг нь англиар, Бог гэдэг нь оросоор, Бурхан гэдэг нь монголоор бүгд л адилхан Ганга мөрөн Гималайн нуруу од гариг орчлон дэлхийг бүтээсэн нэг Эзэн хэмээн шүтэж байсан Абраамын хоёр хүүгээс гарсан араб еврей ахан дүүсүүд хоорондоо чиний миний бурхан итгэл үнэмшил зөв буруу гэлцэн хэдэн мянган жил өнөөг хүртэл байлдах нь миний багад учраа мэдэхгүй ах дүү гурвуулаа бид аян жинд олон хоног сараар яваад аавыгаа ирэхэд миний аав миний аав надад хайртай чамд хайргүй гэж аавыгаа гурван талаас нь булаалцалдан ноолж ноцолдон хоорондоо зодолддог байсан балчир насны миний амьдралтай ус агаар мэт адилхан юм шиг.

Ялангуяа америкууд арабуудтай хийсэн дайн дажинд хамгийн болдоггүй нөлөө бүхий толгойлогч хэмээн сүмийн ахлагч Имамыг нь л хамгийн түрүүнд устгаж барьж хорьж шийтгэж хяхаж хавчиж байснаараа олон түмнийх нь дургүйцлийг улам гааруулж хариуд нь дэс дараалсан халдлага цус ургасан террорист ажиллагааны явцад шанг нь бишгүй хүртэж байлаа.

Олон сар жилээр тусгай лагерьт бэлтгэгдсэн Шахид\монголоор гэрчлэгч\ буюу амиа золиологч нь усанд орж сахал үсээ хуссан маш цэвэр цэмцгэр цав цагаан хувцастай тайван амгалан гаднаасаа харагдах бөгөөд түгээмэл хэрэглэддэг хуучивтар машинд цоо шинэ дөрвөн дугуй тавьсан, машиндаа ганцаараа ч дааж ядтал ачаа оцойтол /тэсрэх бодис/ ачсан янзтай сэжигтэйгээр зах зээл олон нийтийн газар руу орж ирэхийг харсан хэн хүнгүй яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Ихэвчлэн дэлбэрэлт болсны дараа цэрэг цагдаа түргэн гал команд ирж хүмүүс бөөгнөрч паникт орсон байхад арваад минутын дараа дахиад хийгдэх хоёрдахь шахидын дэлбэрэлт бүүр ч аюултай.

Дайны хажуугаар дажин гэдэг нь өс хонзонтой нэгнээ далимдуулан цааш нь харуулах, өөдтэй өнгөтэй айлын балчир хүүхдийг ч хулгайлж мөнгө нэхэх, дотоод гадаадын өндөр зэрэглэлийн албан хаагчдыг барьцаанд авах, нисэх буудал хүртэл аюулгүй байдал хангах нэрээр мянган долларыг сийхгүй нэхэх зэрэг дэвэн дэлхийн эрүүгийн элементүүд тэнд оччихсон бизнесээ цэцэглүүлнэ.
Тэдний гарт барьцаанд орох юм бол яаж ч магадгүй тул маргалдаж эсэргүүцэл үзүүлээд ямарч нэмэргүй харин аргыг нь олж байгаад гараа урдаа гавлуулаад авбал тэднийг ялж эхэлж байна гэсэн үг. Энэ нь өөрөө ус уух бие засах боломжтойгоос гадна хэдэрлэж байгаад гараа ардаа гавлуулсан нөхөддөө мөн ийм байдлаар туслах зэргээс гадна гавтай гараараа момент таарсан үед харуулыг нь цохиж унаган өөрийгөө болон нөхдийгөө аврахаа давхар тооцоолных.

Арабын ертөнцөд олон жил хийсэн дайн дажины гашуун туршлага дээр үндэслэн америкчуудын тактик өнөөдөр нилээн өөрчлөгдөж эсрэгээрээ хамгийн нөлөө бүхий сүмийн Имам, омгийн ахлагч нарын хөлд нь сууж найрсаг харилцаа холбоо тогтоон юу хүссэн есөн хүслээр тэднийг ханган өөрсдийн бодлого эрх ашгаа нааштай үгээр тавдахь өдрийн сургаал дундуур Имамаар хэлүүлж, омгийн ахлагч нараар ардуудад еэрэг мессэж тараалгуулж өмнөө тавьсан стратегийн зорилгодоо хохирол багатайгаар хүрч байна.

Арабууд шүтлэгээрээ шийт суннит гэж хуваагдахаас гадна сэтгэхүйгээрээ баруун зүүн гэж бас хуваагдана. Саудын Арабт өнгөрсөн жилээс дөнгөж эмэгтэй хүн хуулиар машин барих эрхтэй болж байгаа бол францын колони голдуу байсан баруун арабт аль эрт үеэс гэрийн эзэн эрэгтэй мөнгө цуглуулж цуглуулж байгаад хамгийн түрүүнд эхнэртээ машин авч өгдөг хуультай нь эхнэр хүн нийтийн тээвэрт шахцалдан хэн нэгэн өөр эрэгтэйн биенд ч шүргэлцэх ёсгүй гэсэн сэтгэхүйтэй холбоотой бөгөөд харин өөрөө бол нийтийн тээврээр таваргана.

Араб шейхүүдийн өмнүүр богино банзалтай гуяа гялалзуулж явах нь бүү хэл алчуур толгойндоо тавиагүй бол доромжлол бөгөөд эмэгтэй хүний иймэрхүү уруу таталтанд эрчүүд нь орохгүйн тулд хэдэн метрийн урт хар даавуун хувцасаар бие хаа нүүр нүдгүй бүрхэж орхидог. Хүсээд байвал яахав дөрөв хүртэлх эхнэр аваад жаргаж болно гэж Аллах Бурханаас зөвшөөрсөн байдаг ч энэ нь зөвхөн хүсэл тачаалдаа ч биш юм.

Ялангуяа төрсөн ах дүү нь нас баран бэлбэсэн хоцорсон эхнэрийг нь гэргий болгон авч байгаа ёс нь ядарсан зүдэрсэн өнчирч хоцорсон гэр бүлийг бүх талаар ивээлдээ авах, ялангуяа хүүхдүүдийг нь гудамжинд хаяхгүй асран хамгаалж хүний зэрэгт хүргэх зэрэг ах дүү мах цусны хүмүүнлэг ёс зүйтэй холбоотой юм. Харин эрийн цээнд хүрсэн араб эр нагацын талаасаа, тухайлбал өөрийн үеэл болох нагац ахынхаа охинтой гэр бүл болох гээд байдаг ёс заншил эрт дээр үеэс одоог хүртэл уламжлагдан ирсэн нь оюун санааны хомсдолтой хүүхэд олшрох нэг проблем болоод байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417