Корона ба муухай монгол

2020-03-29, 12:10 4,025 10
Корона ба муухай монгол

Дэлхий дахиныг цочроосон цар тахал дэлгэрээд даруй 100 гаруй хоногийн нүүр үзжээ. Монгол улс өвчний тархалтыг дэвэргэлгүй барьж чадсан, иргэд нь хорио цээрийн дэглэмийг чанд биелүүлдэг гэдэг үзүүлэлтээр дэлхийд өнгөлж явна. Үзүүлэлт жагсаалтаар манлайлах нь үнэхээр сайн хэрэг. Дэлхий биднийг магтан сайшааж байна гээд дээр дооргүй баахан хөөрөв. Улам хичээх хэрэгтэй гэж урам зориг авч, дэглэмийн горимдоо дэндүү сайн бүгж л байна. Дэлхий яах вэ, гол нь тогоон дотроо ярьчихмаар товчхон хэдэн зүйл байна. Цар тахал цаг хугацаа хоёр олон зүйлийг ойлгуулж, даяаршсан ертөнцийн далд бүхнийг ил гаргаад өглөө. Хүн гэгч амьтан хийгээд улс үндэстнүүдийн чанар тарыг таниулаад ч байх шиг. Сарьсан багваахай идэж дэлхийг хорлосон хорон санаат хятадууд, хэдхэн хоногийн дотор дэлхийг аврагч, хүмүүнлэг баатрууд болж хувирахыг бид харлаа. Яаран дүгнэж болдоггүйн жишээ энэ.

Гудамжинд вирустэй шүлсээ албаар цацах нэгэн байвч голомтод нь саналаараа ажиллаж амиа алдах нэгэн ч бий. Ерөөсөө л хүн хэмээгч амьтны үйлдлийг нь улс эх орон нь нүүрээрээ үүрч явдгийн тод жишээ л дээ. Уулын мод урттай богинотой гэж үг байдаг. Аливаа нэг үндэстэн тэр аяараа амиа хичээсэн эсвэл хүн чанартай байна гэж үгүй. Давтагдашгүй олон сая зан төлөв, характерийн нэгдэл юм л даа. Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн нэг шалгуур ёс суртахууны өндөр ухамсартай байх нь улс үндэстэн оршин тогтнож хөгжин, дэвших үндэс байдаг. Товчхондоо газар нутаг, хэл соёл, түүх заншлаа дээдлэх, шүтэн барилдах эх оронч иргэний тухай ойлголт юм. Дайн тулаан, давагдашгүй хүчин зүйлийн өмнө энэ тодорхойлолт илүү ойлгогдоно. Саяхны жишээг дурдахад Украин улс Ухань хотод байсан 45 иргэнээ эрсдэлээс сэргийлэх зорилгоор Харьков хотоос Новые Санжары тосгон руу шилжүүлсэн нь дэлхийн чихийг дэлдийлгэж орхив. Тосгоны иргэд зам тосж, чулуу нүүлгэн, байрлах байрыг нь галдан шатааж, хүчнийхэнтэй хэд хоног дайтав. Эцэст нь ерөнхийлөгч нь энэхүү тосгоны иргэдээсээ ичиж буйгаа мэдэгдэв. Дэлхий энэхүү үйл явдлыг украинчууд гэж хүлээж авахаас Новые Санжары тосгоныхон гэж хүлээж авахгүй нь мэдээж. Эх орныхоо төлөө амь насаа зориулсан олон зуун баатрууд Украинд бий. Яг энэ нөхцөлд хэн нэгний турхирсан өдөөн хатгалгаас үүдсэн иймэрхүү зүйл улс орны нэр хүндэд сөрөг сурталчилгаа болох нь тодорхой. Долоодугаар сарын 1-ны үймээнийг Монголчууд бид мартаагүй байна. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг ашиг хонжоо хайсан, олз горьдсон хэсэг хүмүүсийн дэлгүүр хоосолсон, ойр орчны эд зүйлсийг хулгайлж дээрэмдсэн үйлдэл орвонгоор нь эргүүлж, эрдэнэт хүний амь эрсдэх хэмжээний самуун болгож хувиргасан. Төр ганхахаас айж, төр нь өөрөө иргэдээ буудаж, амины үнэтэй сануулгад нь ард түмэн айн бүгж ...

Энд зарим нэг Монгол хүний хөгийн чанар харагдаад байгаа биз. Угаасаа бид нүүдэлчин сэтгэхүйдээ зохицсон аливаа аюулын үед амиа хоохойлох, хожоо харах гэх мэт цусандаа суусан далд ухамсартай ард түмэн. 1966 оны үерээр хамаг бүхэн урсаж аюул болж байхад хэсэг бүлэг нөхөд айлын урссан авдар сав, хивс туурга уснаас гарган хувьдаа завших зэргээр цагдаа сэргийлэхийн ажилтнуудад багагүй ажил нэмж байсан гэдэг. Мэдээж тэнд хүний амь, улсын хөрөнгө аврах гээд өдөр шөнөгүй зүтгэж байсан үй олон хүн байгаа. Сайн бүхнийг саар нь баллуурдаад байдгийн жишээ юм уу даа. Коронавирусний энэ хүнд үед олон иргэд аж ахуйн нэгж ОБЕГ-т хандив өргөх, малчид малаа хандивлах гээд нэмэр тусаа өгөөд явж байна. Цалин хөлсөө таслахгүй гээд шүдээ зууж буй ажил олгогчид ч олон бий. Нэгэн жишээ: Уханиас тусгай үүргийн нислэгээр 30 оюутан авчрах шийд гарах үед маш олон хүн (бүүр маш их шүү) тэнд нь үхүүл, 30 хүнээр гурван сая иргэнээ солихгүй гэх мэтээр үзэл бодлоо нүүр номоор илэрхийлж эхэлсэн. Илэрхийлэх гэхээс илүү заналхийлж эхэлсэн. Гэхдээ төдий тооны хүн иргэдээ авчрах нь зөв гэж талцал үүсгэснийг дурдах нь зөв байх. Солонгос, Герман, Турк зэрэг орнуудаас ирсэн иргэдийн дундаас өвчин илэрсэн нь гал дээр тос нэмж орхив. Гадаадад ажиллаж амьдарч буй бүхэн эх орноо гологсод, жаргалдаа ташуурагчид, бараг л урвагчид болж хувирав. Алаад, шатаагаад, булуулах гэж байсан Франц иргэн эдгэнгүүт бэлэг өгөөд явуулах юм яригдаад эхлэх нь эрүүл бус ч юм шиг. Ядаж байхад пир гээд шувуун сүрэг нисэн одоход учраа мэдэхгүй даган цочиж юм мөргөн унах мэлхий мэт сонссондоо сохор итгэж, даган дуурайх харанхуй бүлэг ихсээд байх шиг.

Ашиг хонжоо хайсан элдэв луйварчид сошиал зальтнууд, мухар сүсэг, нимгэн мэдлэг хоёр дээр нь лантуудаад байхад арга ч үгүй биз дээ. Хилээ хаагаад дээлээ нөмрөөд л гурилаа дэрлээд хэвтчих юм л бодоод байх юм бараг. Хэзээ хүртэл хэвтэх ч юм. Сургаар сонссон ховондоо итгээд огт хараагүй таних ч үгүй хүнээ, хүний үгээр газар доор ортол нь нийлэн муулж цаг нөхцөөж байх шив, бид. Ярианы эзэн нь ялангуяа олны танил, хийсэн зүйлтэй, хөрөнгө мөнгөтэй хүн байвал дуусаа. Нэг тийм онгиргон хөөрүү цайлган ч юм шиг улс юм уу даа бид. Өвөртөлж яваа үнэтэй хөөргөө согтуудаа найздаа бэлэглэчхээд нэрэлхээд нэхэж чадахгүй харамсаад яваад байдаг хүмүүс шүү дээ. Өөрийн өчүүхэн айдас, тав тухын төлөө хүний нутагт хөөгдөөд сууж байгаа нутаг нэгтнээ тэнд нь дуусгах санал гаргаад, эргэн тойрныхоо ижил бодолтнуудаар дэмжүүлээд сууж байдаг ямар уужуу хүн сүрэг байдаг болчихсон бэ?

Осолд ороод үхлүүт хэвтэж буй хүнийг машиндаа суулгавал муу юм тохиолддог гэнэлээ, залуу хүний оршуулгад очих муу, тэд дэх өдөр юм гаргадаггүй, өөрөөсөө дорд хүнд юм өгч болохгүй энээ тэр гэсэн хөгийн араншнуудаа далдалсан шашны мунхруулгатай бас ядаж байхад. Ганц сорви гарахад зүс дардаг шиг хэдхэн хүний хэт хөгийн чанар бүтэн үндэстнийг бүтэлгүй муухай харагдуулдаг нь харамсалтай. Сэтгүүлч С.Батмөнх "Муухай Монгол хүн", Кимүро Аяако "Тархины тураал", С.Цогтсайхан "Бидний араншин", Ц.Доржготовын хошин өгүүллэгүүд гээд бид өөрсдийгөө тольдох олон ном бий. Хүмүүсийн хүлээж авч буй хандлага нь дургүйцсэн аястай байдаг нь бас л бидний магтаалд дуртай, шүүмжлэлд дургүй араншинтай холбоотой. Хэт амиа бодсон, өөрийгөө өргөмжилсөн, бусдаас ямар нэгэн зүйлээр давж илүү гарах гэсэн атаархал, хов жив, сургаар муулдаг чанаруудаа бид хазаарлах уг нь амархан шүү дээ. Орчин цагийн харилцааны гол хэлбэр болсон сошиал орчинд нийгэм болон нийтэд хөнөөлтэй арчаагүй үзлээ түгээхгүй тэвчихэд л болно. Тэгж гэмээ нь олон хүнд оюуны вакцин болж бусдад тархины цар тахлыг халдаахгүй юм. Дэлгүүр хоослох, машины банкаа дүүргэх зэрэг яах вэ. Хэрэгцээний шунал. Сэтгэлээ хоосолж бусдын оюуныг бурангүй үзлээр дүүргэх чинь л жинхэнэ тахал. Өвчин тахлыг эмч, эм хоёр эдгээчихнэ. Үзэл санааг өөрөө л гам барьж байж ариутгана шүү дээ, дэндүү цөөхөн Монголчууд минь. "Миний эх оронд, миний Монголд муухай зүйл ганц ч байхгүй. Монгол минь гайхамшигтай сайхан орон. Сайхан эх орон Монголоо муухай мэт харагдуулдаг ганц юм байж магадгүй нь “Муухай монгол хүн”. Эх оронд минь "Муухай монгол хүн" ганц ч бүү байгаасай гэж би дотроо өдөр бүр залбирдаг аа." гэсэн Билгүүн номч Д.Урианхай гуайн үгээр энэхүү нийтлэлийг төгсгөе. 

Доржсамбуугийн Цогт

53
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417