Хогийн саваа ангилчихлаа, та харин хогоо ялгаарай

2020-04-03, 09:11 Монголд 1,092 3
Хогийн саваа ангилчихлаа, та харин хогоо ялгаарай

Өнөөдөр дэлхийн олон орон хог хаягдалд онцгойлон анхаарч, дахин боловсруулах ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Жил бүрийн өдийд хөрсний бохирдол, хог хаягдлын асуудал нийслэлийнхний өмнө тулгамддаг. Хог хаягдлыг бууруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд нийслэлээс шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь хог ангилан ялгах төсөл юм.

Энэ хүрээнд “Хогоо ангилж, Хотоо цэмцийлгэе” аяныг өнгөрсөн жил хэрэгжүүлж, хог ангилан ялгах савыг олон нийтийн гудамж талбай болон орон сууц, албан байгууллагын үүдэнд байршуулсан. Энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 77 байршилд хог ангилан ялгах бункерүүд байршуулсан байна. Хог ангилан ялгах бункер байршуулснаар орчны бохирдол, ил задгай хог хаягдал хэрхэн буурсан талаар Баянзүрх дүүргийн IV хорооноос энэ удаагийн “ZERO WASTE” булангийн ээлжит сурвалжлагаа хийлээ.

Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Цагдаагийн хотхон, Сансар хотхон, 21, 31, 38 дугаар байрнуудын  гадна хог ангилан ялгах савыг байршуулжээ. Өмнө нь энэ байр нэг л хогийн бункертэй байсан бөгөөд энд тэндгүй ил задгай хаягдсан хогон дээр шувуу, нохой цугладаг байжээ. Тус хороонд шинээр байршуулсан хог ангилан ялгах хайрцагт оршин суугчид хогоо ангилан ялгасан эсэх, орчны аюулгүй, цэвэр байдалд Цагдаагийн хотхоны жижүүр өдөр бүр хяналт тавьдаг бол хорооны хэсгийн ахлагчид бас давхар хяналт тавьж байгаа аж.

 

“Хог бөөгнөрөх, муухай үнэр гарах гэх мэт бухимдал төрүүлэх зүйлс байхгүй боллоо

Цагдаагийн хотхоны оршин суугч Н.Болортунгалаг “Ангилалтай хогийн савтай болсон нь бидэнд их таалагдаж байгаа. Өмнө нь бункерийн амаар хог багтахгүй, ил тавьснаас өмхий үнэр гардаг байсан нь одоо байхгүй болсон. Манайх хогоо эхлээд гэртээ ангилж байгаад, хаях оролдлого хийж үзсэн боловч нэг төрлийн хог нь дүүрээд, нөгөөх нь дүүрэхгүй уддаг юм байна лээ. Одоо бол шил, лааз гарвал тухай бүрт нь гараад хогийн савандаа ангилан хаяж байгаа” гэв.

Тус хорооны хэсгийн ахлагч С.Мөнхзул  “Хорооноос хог ангилан ялгах хайрцаг байршуулаад долоо хоног өнгөрч байна. Оршин суугчид хогоо ангилан ялгаж сураагүй, уутанд бөөгнүүлээд л хогоо хамаагүй хаячихдаг үзэгдэл гарч байна. Зарим тохиолдолд хайрцаг руу зүглүүлээд хогоо шидчихдэг. Шаардлага тавьсан ч хүлээж авдаггүй. Шил лааз түүдэг хүмүүс ангилж ялгаад цэвэрлэсэн хогийг задалж, хур хог үүсгэдэг. Байрны СӨХ болон жижүүр ажилчид нөөц боломжийнхоо хэрээр хичээж ажиллаж байна. Хорооноос хуурай хлорамин өгснийг нь хогийн цэг рүү цацаж ариутгалаа. Хамгийн чухал нь оршин суугчид ухамсартай байх хэрэгтэй. Иргэд хогоо ялгаж хаяад сурчихвал шил, лааз түүдэг хүмүүс ч бас хог тарих шаардлагагүй” гэлээ.

Сансар хотхоны оршин суугч н.Батсүрэн “Өмнө нь ил задгай хаясан хогийн үйлчлэгч, хог ачихдаа хог ачдаг ачигч нар цэвэрлэдэг байсан. Харин манай байр ангилж, ялгаж хаядаг хогийн савтай болсноор хэд хэдэн дэвшил гараад байна. Мэдээж байрны иргэд соёлтой болж, хог бөөгнөрөх, муухай үнэр гарах гэх мэт бухимдал төрүүлэх зүйлс байхгүй боллоо. Харин манай гэр бүлийн хувьд гэртээ хогоо ангилж байгаад хогийн савандаа хийчихдэг болсон учир хүүхдүүдэд маань ч сурсан мэдсэнээ хэрэгжүүлээд зогсохгүй, хэвшил болгож байгаад баяртай байгаа” гэв.

38 дугаар байрны оршин суугч Н.Цэрэнчимэд “Манай байрныхан хогоо ялгаж хаяж сураад байгаа шүү. Өмнө нь хог хөглөрч, муухай үнэр гарч, орон гэргүй хүмүүс хог ухаж, тараачихдаг юм. Харин энэ хогийн савыг байршуулснаас хойш элдэв асуудлыг байхгүй болгосон. СӨХ хогоо ялгахгүй байгаа иргэдэд анхааруулж, сануулга өгдөг болохоор хариуцлагатай болгож байгаа юм л даа” хэмээв.

Тус хорооны НҮГ-1 хог тээврийн байцаагч Д.Болормаа “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 77 байршилд хог ангилан ялгах хайрцаг байршуулсан. Манай хороонд “Ногоон хороо” хөтөлбөрийн таван байршилд хог ангилан ялгах хайрцагтай болсон. Зарим нь хогоо ангилан ялгалаа ч нэг л автомашинаар ачиж байгаагаас хойш ямар ч ялгаагүй гэх шүүмжлэл хэлдэг. Энэ нь үнэн боловч цаашид тусгай автомашин явдаг болно. Одоогоор нөөц боломж хомс байна. Ер нь хогоо ил задгай хаях уу, ангилж ялгах уу гэдэг иргэн бүрийн ухамсраас шалтгаална. Хогийг ангилан ялгах тал дээр СӨХ-ийн ажилтнуудад үүрэг болгосны дагуу хяналт тавьж, иргэдэд мэдээлэл тогтмол өгч байгаа” гэдгийг хэлээ.

Гэрээсээ л гаргаж байвал хамаагүй гэсэн сэтгэлээр нийслэлээ хогийн сав болгохоо болъё. Дахивар бүтээгдэхүүн үнэтэй болж, хог дахин боловсруулах хэдэн арван үйлдвэр ашиглалтад орчихсон энэ үед орон сууцны иргэд орцныхоо гадна хогоо бөөгнүүлээд хаячихдаг, ил задгай хур хог нь халуун наранд өмхийрч үнэртэн, хаврын салхи, шуурганд энд тэндгүй хог хийсдэг асуудлыг ганцхан бункерээр шийдчихжээ.

Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хог хаягдлын 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгддэг байна. Мөн нийт хог хаягдлын 40-45 хувь нь эдийн засгийн дахин эргэлтэд орох боломжтой гэх судалгаа бий. Тухайлбал, цаасан болон хуванцар хог хаягдлыг дахин боловсруулалтаар ашиглах боломжтой. 

Хог хаягдлыг анхнаас нь ангилан ялгах нь агаар, ус, хөрсний бохирдол үүсгэхгүй, эрүүл мэндэд ач тустай. Түүнээс гадна дахин боловсруулалт явагдсанаар улсын эдийн засгийн өсөлтөд ч нэмэртэй тул иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй юм.

Хүн бүр халдварт өвчнөөс өөрийн болон гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах гэж дор бүрнээ хичээж байгаа шиг хогоо ангилан ялгаж сурвал эргээд агаар орчны бохирдлыг бууруулаад зогсохгүй нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Баянзүрх дүүргийн хэрэгжүүлээд буй “Ногоон хороо” хөтөлбөр гэсэн бичигтэй шинэхэн бункерийг байршуулж  буй энэхүү аяныг бусад дүүргүүд ч мөн анхааралдаа авч, хэрэгжүүлээсэй.

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417