Хуульч Л.Батжав: Төрийн алба нь цомхон бүтэцтэй, хөгжлийн бодлого нь том байх ёстой

2020-04-04, 15:36 Монголд 4,331 8
Хуульч Л.Батжав: Төрийн алба нь цомхон бүтэцтэй, хөгжлийн бодлого нь том байх ёстой

Улс орны хөгжил, хөгжлийн бодлогын тухай цуврал ярилцлагынхаа шинэ дугаарын хүндэт зочноор хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавыг урьж ярилцлаа.

Бид хөгжлийн тухай ярилцах зочноо нэлээн судалж байж сонгодог. Их сургуулийн багшаас тэнхимийн эрхлэгч, декан, яамны хэлтсийн даргаас газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хууль зүйн бодлого хариуцсан ахлах референтээс албаны дарга, УИХ-ын Тамгын газарт референтээс Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн орлогч дарга хүртэлх төрийн жинхэнэ албанд тасралтгүй 20 жил өгсөж, төрийн захиргааны тэргүүн түшмэл болтлоо ажилласан түүнийг “Ясны хуульч” хүн, хууль боловсруулах ажилд нухлагдсан, бодлого боловсруулах арын албанд чамгүй олон жил зүтгэсэн юм байна гэж дүгнэн ярилцлагадаа урьсан хэрэг. Хуульч хүн хөгжлийн тухай ямар үзэл бодолтой явдгийг уншигчиддаа хүргэе.

-Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Хуульч хүний дотоод ертөнц рүү өнгийж хөгжлийн тухай үзэл бодлыг тань хуваалцаж ярилцахаар урьсан. Манай уншигчдад ч гэсэн сонирхолтой байна байх гэдэгт итгэж байна. Бидний ярилцах сэдэв бол мэдээж хөгжил. Таны хувьд улсын хөгжил гэж юу вэ?

-Баярлалаа. Та бүхэнд болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Эртний Грекийн их сэтгэгчдийн ноён оргил гэгддэг Аристотель “Тухайн нийгмийн тохиролцоо нь хүний сайн сайхныг хэр зэрэг хангаж чадсанаар нь хөгжлийг дүгнэх ёстой” гэж хэлсэн байдаг.  Дэлхийн II дайнаас хойш улс орнууд хөгжлийнхөө тулгуур зарчим болгож ирсэн олон ишлэлүүдийн нэг л дээ. Хөгжлийг тодорхойлох буюу төлөвлөх үндсэн үзэл баримтлал дунд энэ үг байж л байсан. Хувь хүний хөгжил, орчны хөгжил, боловсролын хөгжил, эрүүл мэндийн хөгжил, эдийн засгийн хөгжил гэх мэтээр улс орны хөгжлийг тодорхойлох бүх зүйл энэ үгэнд багтсан. Тухайн улс орны иргэн өндөр боловсролтой, амьдрах орчин тав тухтай, эрүүл саруул урт насалдаг, ажлын өндөр бүтээмжтэй байна гэдэг бол улсын хөгжлийн шалгуур юм. Товчхондоо хүний хөгжил юм. Энэ үзүүлэлт манай улсад хангалттай хэмжээнд хүрээгүй. Тиймээс хүний хөгжлийн реформыг зайлшгүй хийх шаардлага байгаа юм.

-Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн цагаасаа хойш л хөгжил, хөгжлийн бодлого ярилаа. Хөгжлийг түргэвчлэх, Монгол улсыг хөгжүүлэх ямар гарц байна гэж та харж байна вэ?

-Огт хөгжөөгүй гэвэл худлаа. Бас хөгжсөн гэвэл дутуудана. Манай улс дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Хөгжлийн зам хөтөлбөртэй уялдуулан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулчихсан шүү дээ. Гурван тулгуурт хөгжлийн бодлогод Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, монголын баялаг гэж үзээд “Нэгдмэл зорилготой Монгол Улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэлийг байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөж, энэ хүрээнд хэрэгжүүлэх 27 зорилтыг тусгасан байдаг.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулахад үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, нөөц бололцоонд тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан байх зарчмыг баримталсан. Тэгэхээр хөгжлийн гарц нь өөрөө энэ зарчим юм. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, гарц гаргалгаанд тулгуурлан дүн шинжилгээ хийж Монгол улсын нөхцөл байдалд тохирох, хөрсөн дээр буух гарцыг тодорхойлчихсон. Тэгэхээр хөгжлийн бодлогын үзэл баримтлалын дагуу, хууль дүрмээ баримтлаад явах нь өөрөө гарц юм.

-Тухайлбал ХАА-н салбарт ямар бодлого нь хөрсөн дээр буусан, хэрэгжих хөгжих боломжтой вэ? Мөн бусад салбарт ч мөн адил. Үүн дээр таны үзэл бодлыг сонсоё.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах бодлогыг тусгасан нь манай орны тухайд хэрэгжих бүрэн боломжтой, хөгжих ч боломжтой. Засгийн газар ч энэ тал дээр анхаарч  импортын хүнсний ногоо гэхээсээ илүү дотоодын тариалан эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна. Наад зах нь газар тариалан эрхлэгчид ямар төрлийн ногоог ямар технологоор тарих вэ, үр тариа, хүнсний ногоог хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх тал дээр их анхаарсан шүү дээ. Цаашид ХАА-н боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох, аж үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлэх зайлшгүй шаардлага байна. Нөгөө талаар МАА-г уламжлалт бэлчээрийнхээс гадна жинхэнэ утгаар нь хөгжүүлбэл эндээс хөрөнгө босгож МАА-н гаралтай бүтээгдэхүүний импортлогч болох манай улсын хувьд маш том давуу тал байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх зорилгоор “Монгол мал” үндэсний хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөр бол МАА-н салбарыг хөгжлийг бүтцийг тэр чигээр нь тодорхойлсон сайн хөтөлбөр болсон. Харин одоо үүнийгээ маш сайн эрчимжүүлж МАА-н үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт, даатгал, татварын уян хатан бодлогоор дэмжих, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад ирж буй хүндрэлийг багасгахад чиглэгдсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангах юм бол энэ салбарын хөгжил хүссэн хүсээгүй жамаараа урагшилна.

Өнөөдөр корона вирусын халдвар монгол хүнд тусахгүй байгааг нэг талаас уур амьсгалын эрс тэс байдал, нөгөө талаар монгол малын чанартай мах, үүнээс үүдсэн чанартай хүнсний хэрэглээтэй холбож тайлбарлаж байгаа нь ор үндэсгүй зүйл биш байх гэж бодож байна. Энэ мэдээлэл манай улсын МАА-н салбарыг хөгжүүлэх, импортлогч болоход маш их дэмтэй болж байгаа юм. Ер нь цаашид том жижиг, их бага хамаагүй ямар нэгэн байдлаар өрх бүр үйлдвэрлэгч болмоор байгаа юм.

-Өнөөдөр уул уурхайн салбараас л хөрөнгө мөнгө босгож байна. Гэтэл зарим эдийн засагчид маань бодлогын алдаатай гэрээ, түүхий хэлцэл байгаа учраас хөгжиж чадахгүй, алдаад дууслаа гээд байгаа. Энэ салбарын тухай та юу хэлэх вэ?

-Бодлогын алдаатай гэрээ хэлцэл гэдэг нь Оюутолгой, Дубайн гэрээг хэлж байгаа болов уу гэж тааж байна. Нийгэм даяар энэ хоёр гэрээнд маш их шүүмжлэлтэй ханддаг. Миний хувьд хоёр талаас гарын үсэг зурчихсан эх гэрээг өөрийг нүдээр харж уншаагүй учраас дам дамаа дүгнэлт хэлэхэд учир дутагдалтай. Гэхдээ бодит байдал дээр мэдээлээд байгаа зарим зүйлсийг  харахад дутуу дулимаг юм байна уу даа гэж харагддаг.

Харин уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлогын түвшинд бол дотоодын эдийн засгийн өндөр өсөлтийг хангахын тулд цаашид уул уурхайг хөгжүүлж, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Гэхдээ хууль эрх зүйн бодлогыг чамбай болгох шаардлагатай. Мөн хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, уул уурхайн хөгжлийг дэмжих тээвэр, дэд бүтцийг барьж байгуулах, үүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд л бодлогын түвшний олон асуудлыг шийдвэрлэх ёстой.

-Аялал жуучлал гэснээс худалдаа, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр манай бодлого хэр хэмжээнд явж байгаа гэж боддог вэ. Өнөөдөр аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийг сайжруулах бодлого маань хэрхэн зураглагдсан бол?

-Бүс нутаг, хөрш орнуудтай эдийн засгийн интеграцад нэгдэх замаар гадаад худалдааны шинэчлэл хийж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих худалдааны сүлжээг бий болгох, аялал жуулчлалын дэд бүтэц, өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, тухайн орон нутгийн онцлогт тулгуурласан иргэдийн оролцоотой тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нэгдсэн тээвэр, логистик, дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх гэсэн үндсэн зорилтууд бол бодлогын бичигт бий. Харин гурван тулгуурт хөгжлийн бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны хөгжлийн бодлогод аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тусгагдсан байдаг боловч өнөөдөр нэг л эв таарч өгөхгүй байгаа юм уу, ямартай ч явж өгөхгүй байна. Аялал жуулчлал хөгжөөд ирвэл түүнийг дагасан бодлогын шийдвэрүүд, тэр дундаа эдийн засгийн эргэлт том жижиг хэмжээгээр хөдөлнө шүү дээ.

-Зарим бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортлох биш экспортлогч улс байх бүрэн боломжтой хэдий ч түүхий эдээ ашиглаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд байнга өртдөг. Таны хувьд аль салбарыг бодлогын түвшинд нэн түрүүнд хөгжүүлбэл импортлогч болох боломж харагдаж байна. Мөн тухайн салбарт тулгамдсан асуудлыг хөндье?

-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх ёстой. Эдийн засгийн тогтвортой хөгжлөө Макро эдийн засгийн тогтвортой бодлогын суурь зарчимд тулгуурлан хөгжүүлдэг. Тиймээс үүнийг орхигдуулахгүй байх ёстой л доо. Экспортлогч болох хамгийн боломжтой салбар бол уул уурхайгаас гадна ХАА, МАА-н салбар.

МАА-г хөгжүүлэхэд 1 тулгамдсан асуудал манайд байгаа. Малын эрүүл мэндийн байдал хамгийн тулгамдсан асуудал болно. Малын гоц халдварт өвчин бол дэлхий нийтийн болгоомжилдог асуудал. Тиймээс үүнд анхаарал хандуулах ёстой. Малын халдварт өвчин жил бүр гараад байгаа нь бидний хариуцлагатай холбоотой. Үүнийг зохистой хэмжээнд багасгах боломж бий. Тэгэхээр малын эмийн зохистой хэрэглээг зөв хийх хэрэгтэй. Үүний тулд эм болон бусад зүйлсийн хангамж, хүртээмж, зөв зохистой хэрэглээний зөвлөгөөг өгөх гээд олон асуудал дагаж гарна. Үүнийг мал эмнэлгүүд хийхэд төрийн дэмжлэг хэрэгтэй. Эдгээр асуудалд хаа хаанаа анхаараад явбал шийдвэрлэж болохгүй асуудал биш л дээ. 

-Хөгжлийг тогтвортой байлгах хүчин зүйлийн талаар та өөрийн бодлыг хуваалцаач. Яагаад гэвэл зөвхөн хөгжил гэлтгүй бүх зүйлд тогтвор гэдэг зүйл маш их нөлөөлдөг?  

-Эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх ёстой. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнс, барилгын материал, нүүрс, аялал жуулчлал, уул уурхайн олборлох салбарын хөгжилд илүү ач холбогдол өгч эрчимтэйгээр хөгжүүлэх талаар манай улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан байдаг. Хөгжлийг тогтвортой байлгах гол хүчин зүйл бол тогтвортой засаглал шүү дээ. Тогтвортой засаглалыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулж, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлж, гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэртэй хөгжлийг бататгадаг. Гэтэл манайд тогтвортой засаглал гэдэг зүйл хангалтгүй түвшинд байна. Үүнээс үүдэн төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдаа байхгүй, хууль дээдлэх зарчим алдагдсан, төрийн албаны ёс зүй гэдэг зүйл мартагдаж авлига, хээл хахуулийг асуудал их гарч байна. Бүх зүйл эмх замбараагүй болоод ирэхээр төр хийгээд хөгжил гэдэг зүйлийн тогтворгүй болж байгаа юм. Төрийн бүтэц данхайж байна. Энэ дүр зураглал манай төрийн нүүр царай болоод байна. Хөгжье гэвэл төрийн албаны цомхон бүтэцтэй, хөгжлийн бодлого нь том байх ёстой.

-Маргарет Тэтчер бол дэлхийг өөрчилж чадсан цөөхөн удирдагчдын нэг. Тэр “Ардчилал чөлөөт эдийн засаг бол хөгжлийн зайлшгүй угтвар нөхцөл мөн. Гэхдээ энэ бол хангалттай нөхцөл биш гэж хэлсэн байдаг”. Манай Улс ардчилсан чөлөөт эдийн засагтай улс мөн үү?

-Та маш гоё ишлэл хэллээ. Би бас ишлэлээр хариулъя. “У.Черчилль дайныг ялсан ч Тэтчер шиг “изм”- ийг бүтээж чадаагүй” гэж хэлснийг “The economist” сэтгүүлд бичсэн байсныг санаж байна. Төр улс ямар түвшинд байгааг хэрхэн дүгнэх вэ? Үүнийг тухайн улсын төсвийн зардлыг ДНБ-тэй харьцуулж тооцоод л гаргачихдаг. Манай улс ямар билээ дээ. Төсвийн алдагдал нэмэгдэж, төр гадаадаас зээл авах нь ихсэж өрөнд ордог. Яг өнөөдрийн байдлаар төсөвтөө тодотгол хийгээд танаж болох зардал, өнжиж болох барилгуудаа барихаа больчихвол болох гээд л байдаг. Сумын тамгын газар, соёлын төвүүд нь хуучин байрандаа, хөшөө дурсгал барихгүй 1 жил өнжихөд  их л мөнгө хэмнэгдэнэ. Гэтэл 5 их наяд төгрөгийг зээл, бондоор шийдэж тахалтай тэмцэнэ гээд байх юм. Энэ их өрийг яаж төлж, төсвийн алдагдалаа хаанаас нөхөх вэ? Иргэд болон хувийн хэвшилд дарамт үүсэж, татвар нэмэгдэнэ гэсэн үг. Ингэж явсаар хувийн хэвшил өрсөлдөх чадамжгүй болдог. Монгол Улсад энэ жишээ яг өнөөдөр болж байна шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн эрх чөлөө байна уу?

-Улсын хөгжилд чөдөр тушаа болж байгаа гол хүчин зүйл нь юу вэ. Хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр ч урагшаа явдаггүй, улсын гэх үйлдвэрүүд нь ч алдагдалтай байна л гээд байдаг?

-Хөгжлийг хойш татаж байгаа хүчин зүйл бол төрийн байгууллагуудын сул хөгжил. Төрийн бүтэц тэлэх тусам сульдаж, авлига гаарч, хүнд суртал ихэснэ. Тиймээс сүүлийн хэдэн сонгуулийн үр дүнд ялсан намын хүмүүс төрийн шат шатны удирдлагад шалгуургүйгээр ордог, албан тушаалын орон тоо гаргаж байгаад томилдог, авлигаар асуудлыг шийддэг ужиг өвчнөөс салах л хэрэгтэй байна. Сүүлдээ ард түмнийхээ төлөө би ажиллана, ахуйн асуудлаа би шийдчихсэн гээд сонгогдсон төрийн түшээд минь ард түмнийхээ боломжоос бараг бүгдээрээ шахуу хулгай хийгээд сууж байна шүү дээ.

-Эдийн засаг хүндэрч байна. 10 жилийн дараах эдийн засгийн хөгжил ямар байх бол гэж харж байна. 2030 оны гэхэд шүү дээ ?

-Нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өмч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно гээд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа тусгасан.

Эдийн засгийн тогтвортой хөгжил чухал, байгаль орчны тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн засаглал хэрэгтэй байгаа юм. Мэдээж үүнийгээ дагаад нийгмийн тогтвортой хөгжил бий болно. Эдгээр тогтвортой хөгжлүүдийн дотор эдийн засгийн тогтвортой хөгжлийг онцолмоор байна. Уул уурхайн хөгжил түүнийгээ дагасан эрчим хүч болон дэд бүтцийн хөгжил. Үүнийг дагаж хөдөө аж ахуй, хөнгөн хүнс барилгын материал, аялал жуулчлал гэсэн үндсэн том салбаруудаа бариад тууштай хөгжүүлчихвэл болоод явчхаж байгаа юм.

-Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурсан үзүүлэлттэй байгаа ч амьдрал хэвээрээ байгааг харж байна. Нийгмийн нэг хэсэг сульдсан байна. Нэг үгээр хэлбэр давхарга хоорондын ялгаа дээд цэгтээ хүрлээ?

-Нийгмийн тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт тэгш байдал, эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй тогтолцоо, мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвартай монгол хүн, төрийн албан хаагч гэсэн зүйлийг л жигд хөгжүүлэх ёстой. Алдаагаа жигд засаад явах хэрэгтэй. Тэгэхгүй нэг хөл нь хугарсан ширээ шиг яваад байх юм бол нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, ядуурлыг буруулах тухай ярихаа болино уу гэмээр байгаа юм. Хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт 2016-аас 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдсэн байна билээ. Хот суурин газарт амьдарч байгаа эмзэг бүлгийн эзлэх хувь Улаанбаатар хотод л гэхэд 2018 оны байдлаар нийт ядуусын 41.8 хувь нь амьдарч байгаа статистик гарсан.

-Манай төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо үндсэндээ байхгүй гэж хэлж болохоор түвшинд байгаа. Хөгжлөөс хойш татдаг хүчин зүйлүүдийн нэг шүү дээ. Төрөөс баримтлах бодлого гаргадаг. Гэтэл нэг шатандаа очоод гацдаг, талцдаг...?

-Шат шатандаа холбоо уялдаатай бас хариуцлагатай байх нь чухал. Төрөөс баримтлах бодлого үүний дараа бүсчилсэн бодлого, аймаг нийслэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэргээр шат шатандаа уялдаатай байх ёстой. Баг, хорооны Засаг даргад ч хамаатай. Эдгээрийг хөгжүүлэхэд бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчин, төлөвлөлтийн тогтолцоо маш чухал.

-Тантай санал нэг байна. Бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчин маш чухал. Хуульч хүн энэ асуудлыг гярхай харж байна шүү. Хуулийн цоорхой ч гэдэг юм уу, эрх зүйн орчны таатай бус нөхцөл байдлаас үүдэн хохирсон хүн мэдээж байдаг.

-Эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөд мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Бизнес эрхлэгчид, түншлэгч байгууллагууд, иргэдийг мэдээллээр хангах нь чухал. Үүн дотроо хууль зүйн мэдээлэл маш чухал байдаг. Хууль мэдэхгүйгээс болж хохирсон олон хүн байна шүү дээ.

-Ийм учраас хууль эрхзүйн шинэ эрх зүйн иж бүрэн шинэтгэл хийх шаардлага байгаа байх. Одоо шинэтгэл хийх шаардлагатай ч хойш тавигдсан хууль бий байх. Та хууль, эрх зүйн шинэтгэлийн бодлогыг ямар түвшинд байна гэж харж байна. Таныг хуулч хүн болохоор яг ингэж тулгаж асуугаад байгаа юм.

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль зүйн бодлогыг шинжлэх ухааны үндэстэй хүний эрх, эрх зүйт ёсны зарчимд нийцүүлэх механизмыг бий болгохоор заасан ба уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эрх зүйн шинэтгэлийн баримт бичиг боловсруулах зорилт тавьж ирсэн. Ер нь бол Монгол Улс 1998-2008 оны хооронд “Эрх зүйн шинэтгэлийн мөрийн хөтөлбөрийг” хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хэрэгжилтийн талаар эрдэмтэн судлаачдын дунд маргаантай зүйлс байдаг. Энэ талаар хууль зүйн яам  мониторингийн ажил хийж судалгааны ном гаргасан. Гэвч эрх зүйн шинэтгэлийн мөрийн хөтөлбөрийн яг  юу нь  хэрэгжсэн талаар мониторингийн дүнгээс харагдаагүй. Хууль зүйн яам бол хууль зүйн нэгдсэн бодлогыг барьж ажилладагын хувьд ирэх 20 жилд манай улсын хууль зүйн нэгдсэн бодлого нь ямар байх, ялангуяа бүх салбарт шинэтгэл яригдаж байгаа үед энэ шинэтгэлийн гол дэд бүтэц болсон хууль тогтоомж ямар байх ёстой гэдгийг гаргах ёстой. Бид салбар салбаруудын хуулиудаа нарийвчилсан байдлаар биш эхлээд ерөнхий бодлогоо гаргаад энэ хүрээндээ салбарын хууль тогтоомж руу хардаг байх ёстой. 
Миний бодлоор сүүлийн 20 жилд Монгол Улс өөрийн үндэсний эрх зүйн тогтолцоогоо шинээр бүрдүүлсэн учраас тэнд үүсээд байгаа харилцаа, зөрчилдөөнийг нь зохицуулах чиглэлд л гол анхаарлаа хандуулсан. Харин одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулуудийг хийхдээ хувь хүний хөгжил, байгууллагын хөгжил, бизнесийг хэрхэн дэмжиж байгаа гэдэг дээр хөгжлийн стандартаар харж чадаагүй гэж боддог.

Өнөөдрийн хувьд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг харьцуулан судалж, эрх зүйн шинэтгэлд хамаарах зорилт, зорилгыг тодорхойлж, Монгол Улсын өнөөгийн байдлыг харгалзан эрх зүйн шинэтгэлийн цаашдын бодлого, чиглэлийг дахин боловсруулах шаардлагатай гэж үздэг.

Сэтгүүлч У.Ихбаяр

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417