Д.Сарангэрэл: Монгол хүний уужуу ухаан, төрөө дээдэлдэг уламжлал хамгийн их тус дэм болж байна

2020-04-05, 12:00 Монголд 1,409 10
Д.Сарангэрэл: Монгол хүний уужуу ухаан, төрөө дээдэлдэг уламжлал хамгийн их тус дэм болж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа дамжуулан коронавирусийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр: 

"Корона"-тай амьдарч буй өдрүүд үргэлжилсээр. . .Дэлхийн 209 улс орон, нутаг дэвсгэрт коронавирус хэдийнээ тархаж, халдварласан хүний тоо 1 саяас хол давж, 70 мянга шахам хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Өдөр бүр өсөн нэмэгдэх энэхүү гамшигт тоог хүн төрөлхтөн уулга алдан, зүрх шимшрэн сонсож байна. Хамгийн гол нь хэд хүрч, хаана очиж зогсохыг таашгүй. Гэхдээ эрдэмтэн мэргэд, судлаач ажиглагчдын үгийг үл тоож болохгүй.

КОВИД-19 4-р сарын сүүл гэхэд дэлхийн бүх оронд тархана гэж хоёр сарын өмнө билүү Хонконгийн эрдэмтэн мэдэгдэхэд таамаг төдий гэсхийгээд орхисон. Бага сага хугацааны хоцрогдлыг эс тооцвол хэлснээр нь боллоо. Өвчлөх , эндэх хүний тооны талаар тэрхүү эрдэмтний тооцооллыг уншсан хүмүүс санаж буй биз. Хэлэх ч юм биш. Бидний хувьд Коронаг гаднаас зөөвөрлөөд ирсэн 12 хүнтэй. 2 өвчтөн маань эдгэрч гараад 2 нэмэгдсэн. БНСУ-аас 4-р сарын 2-нд эх орондоо 250 гаруй хүн ирлээ. Солонгосоос суусан иргэд маань бүгд шинжилгээгээ өгч "сөрөг" гэсэн бичигтэй онгоцондоо суужээ. Энэ бол өөрийгөө болон өрөөлийг бага ч гэсэн эрсдэлээс хамгаалж буй сэтгэл зүтгэл. КОВИД-ын шинж тэмдэгтэй эмэгтэй Лондон-Ханой чиглэлийн онгоцны олон зорчигчид халдвар тараасныг бид мэднэ. Сөүлийн онгоцноос транзит, эсвэл олон орноор зорчсон зэрэг сэжигтэй байж болох 37 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. 

Энэ удаа гайгүй өнгөрсөн боловч олон дахин аз таарах нь юу л бол. Транзитаар Америкаас ирлээ, Англиас мориллоо гэж томрох хэрэггүй л дээ. Нэгэн төрийн байгууллагын ажилтны Канадад сурдаг оюутан хүү онцгойгийнхоо шийдвэрийг дагаж Сөүлд өнжин шинжилгээ өгч, тийзний хоног хоцорсоны торгуулиа төлөөд ирсэн л байна. Онгоц дүүрэн хүнийг эрсдэлд оруулах эрх хэнд ч байхгүй.

Коронавирусын халдварын хамгийн хөнгөн хэлбэр 2 долоо хоногоос наашгүй гэдгийг манай докторууд хэдийнээ нотолсон. Хүнд нь 2 сар ч эмчлүүлэх төлөвтэй байна. Ц.Чинбаяр эмч зарим өвчтний уушгинд нэвчдэс шимэгдсэн авч фиброз буюу хатуурал үүсч байгаа тухай хэлж хожим сэргэх эсэх нь одоогоор тодорхойгүй гэдгийг мэдэгдлээ. Энэ гайхалтай эмч багийн 7 гишүүний хамт хүнд өвчтнөө эмчилж үр дүнг нь харж байж харина, ар гэрээсээ виз авсан. Харин эмчилгээнд сая сая төгрөг орох юм байна шүү сайд минь гэж улсынхаа сан хөмрөгт давхар зовох. Ингэж ярилцахдаа ядарч байна уу гэж эмчээсээ асууж чадсангүй. Хоосон үг шиг санагдаад. Халуун хоол унд, жимс ногоо, амин дэмээр хангах үүрэг эмнэлгийн удирдлагад өгсөн л гэлээ. Болж байгаа, болж байгаа гээд даруухан инээмсэглэх хүнд үг илүүц аж. Бахархаж баярлаж, өрөвдөж хайрлаж өр өвдөнө. Өгч байгааг нь мэдэх ч дэмий л илүү цагийнх нь цалинг өгч байгаа биз гэж асуулаа. Сайхан таатай үг хэлэх гээд байгаа санаатай.

Харин улс орон бүрийн мөрөөсөл болоод байгаа Коронагийн эсрэг "Авиган" эмийг Японоос авчирч буйг дуулгахад эмч маань хачин их баярласан шүү. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг боломжтой бүх хэлбэрээр Засгийн газар шийдвэрлэж байгаагийн нэг үр дүн энэ л дээ. Үнэ өндөр шинэ брэнд эм. Энэ дашрамд эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг цаашид дахин нэмэгдүүлэх тооцоолол хийх үүргийг Засгийн тэргүүн хэдийнээ өгсөнийг дуулгая. Зарим нь ч энэ сургаар улс төр хийж шоудаад эхэлж. 2014 оноос хойш нэг ч удаа нэмээгүй эрүүл мэндийн ажилтны цалинг энэ засаг 2 удаа нэмж одоо дахин нэмэх тооцоо хийж байна. Өрхийнхөн маань 20 жилийн дараа тарифаа хоёр дахин нэмүүлчихсэн "додигор" байгаа. Тэгэхдээ л тэдний маань ачаалал их шүү.  За энэ асуудлыг түр орхиж үндсэн санаагаа үргэлжлүүлье. Б.Дармаа доктортойгоо уулзлаа. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч. Өвчтнүүд бүгд хатгаагүй болсон. Гэхдээ цус, өтгөн, шингэн, цэр, хамар залгиурын арчдаст 3 өдөр дараалан шинжлэхэд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана гэдэг мэргэжлийн хүний хатуу байр сууриа илэрхийлж байна. Б.Дармаа доктор өвдсөн хүн бусдад халдвар тараах эрсдэлийг тооцож ажиллаж байна. Мөн эмнэлгээс гарсаны дараа хоёр долоо хоног тусгаарлах байранд ажиглах журам манайд үйлчилж байна. Хятад, Япон зэрэг хэд хэдэн оронд эмнэлгээс гарсаны дараа эргэж өвдсөн бүр эндсэн сургамж бий. Лабораторийнхон маань 24 цагаар мянга мянган хүний шинжилгээ хийж хариу хэзээ гарна тэр дор нь мэдээлж, халдвар судлаачид маань хавьтлуудыг хаа байгаа газраас нь хамж цуглуулан ХӨСҮТ - д авчирч ард иргэдээ халдвараас хамгаалж сэргийлж байна.

Энэ аюулт өвчин нэг л тархвал хуурай өвсөнд тавьсан гал мэт хуйхалдаг юм байна. Өндөр хөгжилтэй орнууд өвдөг сөхөрч байгааг бид бэлхнээ харж байна. Амны хаалт ч зүүдэг болж байх шиг байна тэд маань. Нээрээ Дармаа доктороос яагаад Франц эрээс монгол хүн халдвар авсангүй вэ гэж асуухад 3-р сарын 2-нд манайхан маск зүүгээд хэвшчихсэн байсан шүү дээ гэж хариулсан.

Бид төдийгөөс өдий хүртэл явж ямар ч байсан эх орондоо амьдарч байгаа иргэдийн маань дотроос халдвар гарсангүй. Монгол хүний уужуу ухаан, төрөө дээдэлдэг уламжлал, цусанд нь шингэсэн сахилга, зохион байгуулалт коронавирустэй тэмцэхэд хамгийн их тус дэм болж байна. Үүн дээр төр засаг, түмэн олны дэмжлэг, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, хүчин зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байна. Гэхдээ тайвшрах цаг яагаа ч үгүй байна.

Коронавирусийн хоёр дахь давалгааны оргил үе нь 4-р сар, үргэлжлэл нь 5-р сар гэж олон улсад зарлаж байна. Ингээд бодохоор их тулааны өмнөх нам гүм байдал ч мэт. Бид бэлэн байдлаа хангасаар. . .Муу юм холуур өнгөрөг.

Юутай ч бид Уханиас улбаатай эхний давалгааны ард амжилттай гарсан. Урьдчилан сэргийлж чадсан. Хориглон хамгаалсан. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа амжилттай эмчилж байна. Эрүүл мэндийн салбар бүхэлдээ 4 дэх сардаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хүнд цаг үе ирвэл цагаан нөмрөгт баатрууд бүгд тулаанд орно. Одоо ч халдварын голомтод цаг наргүй "гэрээ мартсан гэсэр" мэт тэмцэж байна. Төр засаг маань тэднийхээ хөдөлмөр бүтээлийг цагийг нь олж үнэлж, урам зоригийг нь бадраагаасай гэж хүсч байна. Бодож төлөвлөж байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна. Бидний хийж буй үйлдэл, хэлж буй үг болгон улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө билээ. Хамтын хүчээр КОРОНАВИРУСИЙН аюулаас сэргийлье гэжээ.

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417