Эдийн засгийн хувьсгал буюу дэлхийн шинэ дэглэм...

Эдийн засгийн хувьсгал буюу дэлхийн шинэ дэглэм...

Найз залуу нь дарс худалдан авах 15 фунт илгээсэн тухай англи эмэгтэйн жиргээ олны анхаарлыг татаж хэдэн зуун мянган лайк цуглуулсан нь хэвлэлийнхний хөнгөн мэдээний сэдэв болоодхов. Дэлхийн олон залуус Килла бүсгүй шиг дуртай дарсаа шимсэн шигээ залуутайгаа цахимаар болзож байна.

Компаниуд видео хурал хийж, оффисын ажилтнууд гэрийнхээ нэг буланг ажлын хэсэг болгон тохижуулаад эхэлчихлээ. Видео хуралд орж ажил ярихдаа унтлагын хувцастайгаа буйдан дээрээ суух нь зохимжгүй гэх мэтээр цахим орчинд ажиллах дүрэм, журам, дэг соёл шинэ сэдэв болж байна. Товчхондоо коронавирус бүгдийг өөрчилж, шинэ дэлхий бий болж байна.

Бүх л компани төр, засгаасаа тусламж хүсч, улс орнуудын төр засгууд хямралыг хохирол багатай давах улс төрийн чиг баримжаа, эдийн засгийн онолоос тэс хөндий төлөвлөгөөнүүд хэрэгжүүлж байна. Төрийн оролцоо бага, татвар татуу, Засгийн газар цомхон байх ёстой гэсэн чиг барьдаг барууны улсуудад хүртэл төрийн оролцоо томорч, Засгийн газрууд асар өндөр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдэж, төв банкууд бодлогын хүүгээ түүхэнд байгаагүйгээр буулгаж эхэллээ.

АНУ-ын зарим мужид хөнгөн болон санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудаа хүртэл суллах шийдвэр гаргалаа гэсэн мэдээ “Экономист” сэтгүүлийн хуудсанд дурайж байна. Шалтгаан нь мөн л коронавирус. Онгоцны буудал, шорон хоёрт халдвар тархах эрсдэл өндөр учраас хүнийхээ эрүүл мэндийг эхэнд тавьсан хэрэг. Энэ мэтчилэн нэгэнт тогтсон үзэл, хандлага, дэг жаяг, хууль ёс өөрчлөгдөж, хүн төрөлхтөн бүгдийг шинэ өнцөг, өөр өнгөөр харж эхлээд хоёр сар өнгөрлөө.

Цар тахлын хямралыг улстөр, эдийн засгийн тогтсон үзэл хандлага, арга шийдлээр давах аргагүй болсныг харуулсан түмэн үйл явдал нүдний өмнө хөвөрч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп саявтар “Төрийн хүчтэй оролцоо чөлөөт зах зээлийг сулруулах биш харин ч чөлөөт зах зээлийг хамгаалж үлдэх зорилготой” хэмээн мэдэгдсэн бол ОУВС “Дэлхийн олон орны Төв банк, Засгийн газрууд урьд өмнө хийж яваагүй бодлогыг хэрэгжүүлж байна” гэж онцоллоо. Таамаглашгүй нөхцөл Засгийн газруудын өмнө ирснийг тэдний энэ мэдэгдлээс харчхаж болно.

КОВИД-19 тахлын эсрэг бодлого боловсруулагчид илүү том, илүү радикал олон арга хэмжээ эхлүүлснийг “Эдийн засгийн дайны арга хэмжээ авахтай адил бодлого хэрэгжүүлэх нь түр зуурынх байх ёстой” гэсэн тайлбар дагаж буй. Гэхдээ Засгийн газруудын хагас мянганы түүхтэй жишээг харахад огт өөр дүр зураг харагдаж байна. Төр эдийн засагт тэс өөр үүрэг гүйцэтгэж мэдэх нь. Бүр тодруулж хэлбэл төрийн энэ үүрэг зөвхөн хямралын үед ч биш хямралын дараа ч олон жил үргэлжлэх байх гэж зарим хүмүүс үзэж байна.

Бодлогын хүүгээ урьд хожид үзэгдэж дуулдаагүйгээр багасгаж яваа дэлхийн төв банкууд хөнгөлөлтийг бууруулах шинэ тоон аргыг (бонд худалдаж авах мөнгө бий болгох) эхлүүлсэн бол нөгөө талд нь улстөрчид эдийн засгийг дэмжих төсвийн хүрээг нээлттэй болгочихлоо. Төв банкууд засгийн газрын зээлийн өртгийг бууруулахын тулд аль болох их мөнгө хэвлэнэ гэж ам уралдуулж байна. Энэ сарын 23-нд гэхэд л Америкийн Төв банк шаардлагатай бол ЗГын бонд, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хязгааргүй хэмжээгээр худалдаж авна гэж дуугарлаа.

Америкийн Конгресс 2009 онд Обамагийн хэрэгжүүлсэн багцаас хоёр дахин их зардал нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьж, Их Британи, Франц зэрэг улс ДНБ-ийхээ 15 хувиас дээш хэмжээний зээлийн баталгаа гаргачихсан яваа. Улс орнуудын эдийн засгаа аврахын тулд зарцуулах мөнгийг тоогоор илэрхийлбэл 2007 оны хямралыг хол давчихсан. Вирусийн тархалт нэмэгдвэл зарцуулах мөнгөний хэмжээ ахиад өсөх нь тодорхой. Энэ бүхнийг анзаарахаар дэлхийн эдийн засгийн бодлогыг өөрчлөх хувьсгалын эхний шат өрнөж байх шиг.

Улстөрчид нэгэнт тогтсон дүрмийг сөрсөн тактик хэрэглэж байна. Хямралын үед компаниуд уналтад орж, хүмүүс ажилгүй болдог нь жамын үзэгдэл гэж хардаг улстөрчид энэ удаа компаниудаа аварч, ажлын байруудыг хадгалж үлдэхийн төлөө байдгаа шавхаж явна. Засгийн газрууд компаниуддаа асар их хэмжээний мөнгийг буцалтгүй тусламж, хямд зээл хэлбэрээр олгож буй жишээ өчнөөнөөрөө дуулдаж байгаа. Засгийн шууд дэмжлэг ингээд зогсоогүй. Онцгой компанийн ажилчдын цалинг ч өгч эхэллээ. Ийм хандлага Европын холбоонд хүчтэй анзаарагдаж буй.

Англи гэхэд хэцүүдсэн мужуудынхаа ажлаа алдахдаа тулсан иргэдийн цалингийн 80 хувийг өгөхөөс аргагүйд хүрсэн байх жишээний. Дэлхийн хөгжсөн орнууд айл өрхүүдээ моргейжийн зээл, бусад өр, түрээс, үйлчилгээний төлбөрөөс түр зуурын хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр дэмжээд эхэлснийг бас онцолъё. Хамгийн консерватив арга хэмжээнээс харахад Засгийн газрын зарцуулалтаас үүсэх дэлхийн хямралын хариу арга хэмжээ өнөө жил ДНБ-ий хоёр хувиас давахаар байна. Ингээд бодохоор 2007 оны хямралтай харьцуулшгүй том арга хэмжээг Засгийн газрууд авч байгаа юм.

Эдийн засагчдын олонх нь тахал намжих хүртэл эдийн засгийг сэргээх зорилготой түр зуурын ийм арга хэмжээнүүдийг авахаас аргагүй гэцгээж байгаа. Тэднийхээр бол улс орнуудын төр засгийн зүгээс хийж эхэлсэн энэ шийдлүүд тахал намжсаны дараа үргэлжлэхгүй, дэлхийн амьдрал урьдын өнгөөрөө өрнөх учиртай. Гэхдээ дэлхийн аж байдал эдийн засагчдын найдаж суугаа шиг өрнөхгүй л болов уу. Шуудхан хэлэхэд тийм боломж харагдахгүй байна. Өнгөрсөн түүхээ сөхөж хараад ажиглалт харьцуулалт хийх чадамжтай ямар ч хүн ийм дүгнэлтийг ядах юмгүй хийчихнэ.

Тахал бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж, таамаглашгүй байдал үүсгэсэн шигээ тов тодорхой үнэлэмж дүгнэлт өгөх боломжийг ч өгөхгүй байгаа. Тэгэхээр төрийн өндөр оролцоо тахал намжсаны дараа ч үргэлжилнэ гэсэн таамаглалаас хоёр зүйлийг л багцаалдаж хэлж болохоор байна. Нэгд, Засгийн газрууд эдийн засгийг хяналтад авах томоохон алхам хийх нь ойлгомжтой болчихлоо. Хоёрт, Засгийн газрууд эдийн засгийн хяналтынхаа хүрээг тэлж, төрийн эрх мэдэл “түр зуурын” биш цаашид нь ч хүчтэй хэвээр үргэлжлэх магадлал өндөр байна.

 

Эх сурвалж : Б:Бямбасайхан

"Ардчилал таймс сонин" 

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417