Коронавирустэй өвөрмөц арга замаар тэмцэж буй 6 орон

2020-04-07, 09:29 Цаг үе 2,941 2
Коронавирустэй өвөрмөц арга замаар тэмцэж буй 6 орон

Дэлхий даяар короновирусийн эсрэг бүрэн хөл хорио тогтоох аргаар тэмцэж байгаа боловч үүнээс нэлээд өөр, зөөлөн арга зам сонгон авсан улсууд бас бий. Эдгээр улсууд аймшигт тахлын эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар.

Швед - Хувийн хариуцлага

Швед - Хувийн хариуцлага

Европын хувьд хамгийн өвөрмөц аргыг сонгож авсан улс нь Швед бөгөөд энэ халдварыг нийт иргэдээ вакцинжуулах (ийм вакцин одоогоор гараагүй), нийтээрээ уг өвчний эсрэг дархлаатай болж байж л ялна гэж үзэж байгаа учраас хатуу хөл хорио тогтоох явдлаас зайлсхийж байгаа юм. Янз бүрийн хорио цээр тун бага хэмжээтэй байгаа энэ улсад боломжтой бол зайнаас ажиллах, 70 болон түүнээс дээш насны хүнтэй аль болох ойрхон байхгүй байхыг хичээх зэрэг цөөхөн хэдэн л анхааруулга, сануулга байгаа юм байна.

Хүүхдийн цэцэрлэг, сургууль (дээд сургуулийн хичээлийг хаасан), ресторан, бар, нийтийн тээвэр урьд өмнөхтэй адил хэвийн ажиллаж байгаа ба уулын цанын баазууд 4-р сарын 2 хүртэл үйлчлүүлэгчээ хүлээн авч байв. Мөн хөрш зэргэлдээ Норвеги Дани зэрэг улсууд шиг хилээ хаасангүй. 3-р сарын 27 хүртэл 500 хүртэл хүн оролцох олон нийтийн ажлыг зөвшөөрч байсан бол одоо үүнийгээ чангалж  50 –иас илүүгүй хүнтэй ажил зохион байгуулж болох нь. Энэ бүхний дүнд Стокхольмын иргэдийн бараг 50% нь зайнаас ажиллах болсон бол метро болон бусад тээврийн хэрэгслийн ачаалал мөн 50% буурчээ.

Хөрш Норвеги улсад бүр 3-р сарын 12 ноос сургууль цэцэрлэг хаагдаж, олон нийтийн үйл ажиллагааг хориглон, бар ресторанууд ажиллахаа больсон бол нөгөө хөрш Данид үүнээс нэг өдрийн өмнө бүх нийтийн хөл хорио тогтоосон байдаг. Хамгийн сүүлийн тоогоор 5.3 сая хүнтэй Норвеги улсад 5865 халдвар илэрч, 76 хүн нас барсан бол 5.6 сая хүнтэй Данид 4681 хүн халдвартай, 187 хүн нас барсан гэж бүртгэгдээд байна.  Харин эдгээр улсаас 10 сая гаруй хүнээр их Швед улсад 7206 хүн өвчилж, 477 хүн нас бараад байгаа билээ.

Энэ вирусийн тархалтаас хойш Швед улс харьцангуй цөөн тооны шинжилгээ хийгээд байгаа ба долоо хоногт дунджаар 35 000 шинжилгээ хийж байгаа бол 84 сая хүнтэй Герман улсад долоо хоног бүр хагас сая хүнийг шинжилж байгаа юм. Чухам ийм учраас Герман улсад вирусийн улмаас нас барсан хүний тоо тун цөөн байгаа гэнэ. Шведийн эрх баригчид 3-р сарын 31-нээс шинжилгээний тоог огцом өсгөхөөр шийдвэрлэсэн байна.

Энэ улсын халдвар судлалын гол төлөөлөгч Андерс Тегнелл нь “олонх Шведүүд энэ өвчнөөр өвдөж, нийтээрээ энэ өвчний эсрэг дархлаатай болох ёстой" гэж үзэж байгаа юм. Гэхдээ энэ чиглэлийн мэргэжлийн олон хүн түүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд бараг 2000 гаруй эмч, Нобелийн шагналт Карл-Хенрик Хелдин зэрэг эрдэмтэд болон бусад олон хүмүүс улс даяар тавих хорио цээрийг чангалах тухай гарын үсэг цуглуулах ажил-петиц зохион байгуулж эхэлжээ.

Нидерланд - Хяналттай халдвар

Нидерланд - Хяналттай халдвар

Энэ улс мөн л өөрийн гэсэн өвөрмөц арга замаар вирустэй тэмцэж байгаа бөгөөд тэднийхээр бол халдварыг зогсоох биш харин үүнийг хяналттайгаар, эрсдэлээс ангид хүмүүсийн бүлэгт цааш тараах байдлаар үргэлжлүүлэх юм байна. Энэ нь зарим талаар Шведийн аргатай төстэй мэт боловч “эрсдэлээс ангид” гэсэн хүмүүсийг  нь үл тооцвол Европ болон дэлхий дахинд хэрэглэж буй хатууу хөл хорих аргатай бараг ялгаагүй бололтой.

Хүн бүрийг аль болох гэртээ байж, зайнаас ажиллаж, өвдвөл гэртээ хэвтэн эмчлэх ёстой ба 4-р сар дуустал музей, театр, концерт, спортын үйл ажиллагаа бүгд хаагдсан байна. Сургууль, цэцэрлэг ажиллахгүй боловч 30-аас ихгүй хүн цуглах шашны зан үйл, оршуулга, хурим зэрэг үйл ажиллагааг одоогоор зөвшөөрч байгаа билээ. Нидерландад хүн гэрээсээ гаран явахад ямар нэг саадгүй байгаа нь дэлхий дахинд хэрэглэж байгаа хатуу хөл хорионоос ялгарч байгаа нэг онцлог нь гэж хэлж болох байх.

Гэсэн хэдий ч статистик тоо ихээхэн хэцүү буюу 18803 хүн халдвар авч 1867 хүн нас бараад байна. Энэ улсад нас барагсдын эзлэх хувь дэлхийн дундаж үзүүлэлтээс бараг 2 дахин их буюу 8%-аас давсан нь Испани, Итали зэрэг хамгийн хүнд байдалд байгаа улсуудынхтай тун ойрхон байгаа хэрэг юм.

Бразил болон Мексик - Гэр бүлээрээ ресторанд ор

Бразил болон Мексик - Гэр бүлээрээ ресторанд ор

Бразил улсын ерөнхийлөгч Жаир Болсонару нь дэлхий дахины хэрэглэж байгаа вирусийн эсрэг аргыг дэмжихгүй төдийгүй бүр эсрэг үзэл бодолтой хүн. Одоо 209 сая хүн амтай энэ улсад 12100 халдвар, 564 хүн нас барсан байгаа гэдэг нь тив дотроо хамгийн муу үзүүлэлт юм.

Ерөнхийлөгч  маань өөрөө хүртэл сэжигтэй бүлгийн тоонд орж шинжилгээ өгч байсан боловч аз болж сөрөг хариу гарсан байдаг билээ. Гэсэн хэдий ч Болсонару нь арга барилаа өөрчлөөгүй төдийгүй хотын нэгэн захаар орж хүмүүстэй гар барьж, ярих зэргээр “ заавал барих зай” арга хэмжээг баримтлаагүй байна. Түүний энэ зарчмыг буруу гэж үзэж байгаа хүмүүс улс оронд бас хангалттай их байгаа ба эрүүл мэндийн яамны сайд Луис Энрике Мандетта нь тогтоосон зай барих хэрэгтэй, байдал цаашид ийм хурдацтай үргэлжилбэл 4-р сарын сүүлээр улсын эрүүл мэндийн систем бүрэн дампуурч ажиллах аргагүй болно гэж мэдэгдсэн боловч ерөнхийлөгч үүнийг тоогоогүй төдийгүй нэмэлт арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзжээ.

“40-өөс доош насны хүмүүс энэ халдвараас болж үхэх магадлал бараг 0. Тийм учраас ийм насны хүмүүсийг ажиллах боломжийг нь хаах шаардлага алга. Ер нь бол энэ вирусээс шалтгаалан үхэж байгаа хүний тоо нь өлсгөлөн болон бусад зүйлээс болж үхэж байгаа хүний тоотой адилхан шүү дээ” хэмээн энэ ерөнхийлөгч хэлсэн байна.

Нутгийн удирдлагууд өөрсдийн эрх мэдлийн хэмжээнд янз бүрийн хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа ба Рио-де-Жанейрод 3-р сарын 18-наас нийтийн амралтын газар, фитнес-клубыг хааж, ресторанд орох цагийн хязгаарлаж, нийтийн тээвэрт суудлын тоогоор хүн суулгах гэсэн арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхэлжээ. Харин хотын зах орчим буюу 10 сая хүн орших “борчуудын хороололд” гэмт хэргийн бүлэглэлүүд нь өөрсдөө хол хорио тогтоосон хэмээн The Guardian-д бичсэн байна.

129 сая хүнтэй Мексик улсын ерөнхийлөгч Андрес Лопес Обрадор нь мөн л эдийн засгийн идэвхийг бууруулахгүй байх талын хүн. “ Хэрвээ танд санхүүгийн боломж байгаа бол гэр бүлээрээ ресторанд ор. Ингэж байж улс орны болон гэр бүлийн эдийн засаг бэхжинэ шүү дээ” хэмээн тэрээр 3-р сард ярьж байжээ. Гэсэн хэдий ч улс оронд ямар нэг хэмжээгээр хязгаарлалтууд үйлчилж эхэлсэн ба нийслэл Мехикод 3-р сарын 20 ноос эхлэн сургууль цэцэрлэгийг хааж, ажиллах хугацааг багасгасан бол 4-р сарын 1 нээс худалдааны төвүүдийг мөн хааж, ресторанууд зөвхөн хоол унд хүргэх үйлчилгээ үзүүлэх, 50 дээш хүн цугласан үйл ажиллагаа явуулахгүй байхаар болсон байна. Одоо энэ улсад 1688 халдвар бүртгэгдсэн боловч экспертүүд тус улсад маш цөөн тоотой буюу ердөө 10 000 гаруйхан шинжилгээ хийгээд байгааг онцолж байгаа билээ. Тус улсад вирусийн халдвараас болж 60 хүн нас бараад байгаа юм.

Япон болон Өмнөд Солонгос

Япон болон Өмнөд Солонгос

Газар нутгийн хувьд Хятадтай ойрхон Япон улсад нэлээд зөөлөн хөл хорио үйлчилж байгаа гэж хэлж болно. Энэ улсад анхны халдвар 1-р сарын төгсгөлд бүртгэгдсэн бол 2-р сарын эхээр 20 хүрч, 3-р сард 200 болон өссөн байдаг. Энэ үеэс эхлэн сургуулийг хааж, олон нийтийн ажиллагааг хориглосон боловч хүмүүсийн ажилдаа явах, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт тавиагүй билээ.

Одоогийн байдлаар Японд 3906 өвчлөл бүртгэгдсэнээс 92 хүн нас барсан нь ихээхэн бага үзүүлэлт бөгөөд үүнд хоёр шалтгаан байгаа гэж тоймчид үзэж байна. Нэгдүгээрт: Японд харьцангуй цөөхөн шинжилгээ хийсэн учраас бүртгэгдсэн тоо ийм бага байгаа гэнэ. Ойрын хөрш Өмнөд Солонгос улсад ийм шинжилгээг 300 000 гаруй хүнд хийсэн байхад Японд энэ тоо нь 20 000 хүрэхгүй байна. Нөгөө нэг шалтгаан нь Япончууд ёс заншлын дагуу хүмүүсээс тодорхой зай барьж харьцдаг, ариун цэвэр маш сайн сахидагтай холбоотой юм байна.

3-р сарын дундуур ерөнхий сайд Шинзо Абэ нь вирусийн эсрэг хатуу арга хэмжээ авах шалтгаан одоогоор алга гэж хэлж байсан боловч 28-нд  “энэ вирустэй дайн хийхэд бэлдэх хэрэгтэй”, “тэмцэл удаан хугацаагаар үргэлжлэх шинжтэй боллоо” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тухайн үед Японд нэг өдөрт халдвар авсан хүний тоо 100 давж байсан гэдэг.

Одоогийн нөхцөл байдлаас болж хичээл эхлэх хугацааг мөн л сунгах шинжтэй ба улс орон даяар онцгой байдал зарлах болохоо ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр мэдэгдсэн билээ.

Өмнөд Солонгос улсад сургууль, сүм хийдийг хаасан боловч улс даяар зорчих хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалт тавиагүй билээ. Бүхнийг хамарсан хаалт, хорионы оронд улс даяар олныг хамарсан шинжилгээ хийж, өвчнийг эрт үед илрүүлэх, өвчтөнтэй харьцсан хүмүүсийг олж тогтооход гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа юм байна. Хүссэн хүн болгон шинжилгээнд хамрагдаж болох ба машин зам дагуу иймэрхүү жижиг шинжилгээний төвүүд ажиллаж байгаа юм. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд тухайн хүн өөрөө өөрийгөө тусгаарлаж тусгай программын дагуу хяналтад орно. Өмнөд Солонгост 300,000 гаруй шинжилгээ хийсэн нь дэлхийн ихэнх улс оронд хийсэн тооноос их байгаа билээ.

Одоогийн байдлаар энэ улсад 10284 хүн өвчилж, 186 хүн нас бараад байгаа юм. Энэ улсад тухайн өвчний анхны тохиолдол 1-р сарын сүүлээр бүртгэгдсэн бол 2-р сарын сүүлээр өвчлөл хурдацтай тархаж, 3-р сарын 1-ний үеэр нэг өдөрт 730 хүртэл хүн халдвар авч байжээ. Энэ өсөлтийг 3-р сарын 11 ний үеэр хазаарлаж чадсан ба тухай өдөр 162 хүн шинээр халдвар авсан бол 3-р сарын 31-нд 102 болж буурчээ. Вирусийн халдвараас болж 4-р сарын 1 нд эхлэх ёстой байсан хичээлийг  хойшлуулсан боловч одоогоор өөр бусад томоохон хөл хорионы арга хэмжээг эхлүүлэхгүй байхаар Сөүл хотын захиргаа шийдсэн байна.

3
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417