БНСУ-д ажиллаж,амьдарч буй монголчуудын нөхцөл байдлын асуудлаар хариу ирүүллээ

2020-04-07, 13:26 Монголд 1,100 1
БНСУ-д ажиллаж,амьдарч буй монголчуудын нөхцөл байдлын асуудлаар хариу ирүүллээ

БНСУ-д оршин сууж байгаа монгол иргэдээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн мэдээллийн дагуу манай улсын иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалгаж шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг нь хангахад хамтран ажиллах хүсэлтийг тус улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2020 оны 03 дугаар сард хүргүүлсэн юм. Тус бичигт:

"...Манай хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулан бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, өөр өөрийн улс оронд ажиллаж, амьдарч буй тус тусын улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ удаа би шинэ тутам тархсан Ковид-19 өвчнөөс үүдсэн нөхцөл байдлын улмаас БНСУ-д буй Монгол иргэдийн зүгээс ирж буй мэдээлэлтэй холбогдуулан танд хандаж байна. Монгол Улсаас БНСУ-д түр хугацаагаар очсон, хоёр улсын хооронд болон зарим дамжин зорчих нислэгүүдийг зогсоосны улмаас буцах боломжгүй болсон Монгол Улсын иргэд танай улсад гадаадын иргэн гэдгээр үндэслэж амны хаалт, ариутгагч зэрэг эрүүл ахуй наад захын хэрэглэгдэхүүн худалдан борлуулахгүй, ялгавартай хандаж байгаа талаар Комисст мэдээлэл ирүүлсээр байгаа болно. Иймд холбогдох эрх бүхий байгууллагуудаар дамжуулан Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа Монгол Улсын иргэдийг оролцуулан гадаад улсын иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ тэгш, ялгаварлан гадуурхалтгүй эдлэх боломжийг хангаж өгөхийг хүсч байна. Хүндэтгэсэн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж" гэсэн юм.

Тэгвэл ХЭҮК-ын хүсэлтийн дагуу монгол иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандаж, арга хэмжээ авахуулахаар ажиллаж байгаа тухай хариуг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссоос бидэнд ирүүллээ. Уг бичигт:

"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Бямбадорж Жамсран танаа,

Захидал ирүүлсэнд талархал илэрхийлье.

КОВИД-19 өвчнөөс үүдэлтэй хямралын энэ үед танд, танай хамт олон болон Монголын нийт ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе.

КОВИД-19 цар тахал нь Дэлхийн улс орнууд болон Бүгд Найрамдах Солонгос Улсад томоохон сорилтууд авчирч байна. Солонгос Улсын иргэд Солонгос Улсад оршин сууж буй гадаад улсын иргэдийн хамтаар бүгд л энэхүү хямралтай бүхий л боломжит арга хэмжээ авч тэмцэж байна.

Амны хаалт болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл олоход улам л бэрх болж, улсын хэмжээнд хомсдол үүсэхийн сацуу КОВИД-19-өөр өвчилсөн хүний тоо болон уг халдварт вирусээр нас барсан хүний тоо хурдацтайгаар өсөж байна. Хэдийгээр амны хаалтыг хүртээмжтэй болгох үүднээс засгийн газраас арга хэмжээ авч, улсаас хангаж буй амны хаалтыг заасан цэгүүдээр борлуулж байгаа хэдий ч худалдан авч чадахгүй хүмүүс байсаар байна.

Таны захидалд дурдсанчлан амны хаалт болон бусад эмнэлгийн хэрэгсэл худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа Солонгос Улсад амьдарч буй гадаад иргэдийн болон Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаар бид мөн санаа зовниж байгаа билээ.

Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн болно. (үүнд Эдийн засаг, сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хүнсний болон эмийн аюулгүй байдлын яам мөн Хууль зүйн яам). Нийгмийн эрүүл мэндийн бодлогод хүн бүрийн эрх, эрхэм чанарыг түүний иргэний харьяаллаас үл хамааран хүндэтгэж тусгасан байх, амны хаалт худалдан авах боломжгүй гадаад иргэдэд анхаарал хандуулж халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар энэхүү албан бичигтээ бид дурдсан юм.

Мөн түүнчлэн амны хаалтын эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахаар засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого нь Бүгд Найрамдах Солонгос Улсад сурч амьдарч буй эрүүл мэндийн даатгалгүй гадаад оюутан болон цагаач ажилчдыг хамраагүйд гүнээ харамсаж буй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БНСУ-ын ХЭҮК-оос мэдэгдэл гаргасан байгаа.

Комиссоос КОВИД-19-тэй тэмцэх ажиллагаанд эмнэлгийн хэрэгслийн хүртээмжээс нийгмийн аливаа бүлэг орхигдохоос урьдчилан сэргийлэх, Солонгос Улсад амьдарч буй хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахыг нэн тэргүүлэх зорилт болгохоор хүчин чармайлт тавьж байна.

Хүний эрх хөхиүлэн дэмжих, хамгаалах бүрэн эрхтэй хараат бус байгууллагын хувьд цаашид ч мөн хамтран ажиллана гэж найдаж байна.

Баярлалаа.

Гүнээ хүндэтгэсэн

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Чой Ёнг-аэ" гэжээ.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417