Доржпаламын Эрдэнэцогт: ИТГЭЛ

Доржпаламын Эрдэнэцогт: ИТГЭЛ

Итгэл гэж үзэгдэж харагдаагүй зүйлсийг ч үнэн баталгаатай гарцаагүй гэдэгт үнэмшиж найдах үзэл санаа бөгөөд хүн болгоны итгэл үнэмшил /вера, faith/ өөр өөр, тухайлбал Ээж хаданд мөргөнө, Эзэн Тэнгэртээ залбирна, Чонын шагайнд найдна, Цогчин дуганд сүсэглэнэ, Лам багшдаа мөргөнө, Өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, Уул усаа шүтнэ, Бурхандаа залбирна, Коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний чухам юунд итгэх эрхийг нь даян дэлхийн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулинд ч баталгаажуулж өгсөн байдаг.

Итгэлгүй хүн Сэлбийг өгсөхөд сэрүүхэн сэтгэл гэдэг жолоогүйг дуулсаар хэний айраг исэж хэний охин өсөж хаана мөнгө өнгө мөрийтэй тоглоом байна гээд жолоо цулбуургүй сэтгэлийнхээ аясаар хамхууль шиг харайлгаж харайлгаж яваад нэг л өдөр хангал атан тэмээний аманд хап гэж ороод л алга болох магадлалтай.

Учир нь итгэл үгүй сэтгэл /душа, soul/ бол ухааныг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Итгэл үгүй сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлдэггүй ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж ад чөтгөрт амархан уруу татагддаг сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшилээрээ л хандыг нь хага дарж хайрцаганд нь оруулна.

Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ Бурхан бол агуу Чөтгөр бол аюул гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах Үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие сэтгэлийг хааш нь хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй уулыг ч нураана гэсэн үг бий.

Үнэн үгийг зүрхэндээ хадаж итгэлээрээ сэтгэлээ жолоодвоос хамаг бие сэтгэлд шударга Үнэний хүч ноёрхож чөтгөр ч түүнээс барааг нь харах нь бүү хэл сургыг нь сонсоод сүүл хавчин зугтах нь таны дулаан гэрэлтэй өргөөнд хасах нэмэх дөчин градус, харанхуй гэрэл хоёр нэгэн зэрэг хамтдаа оршин тогтнох боломжгүйн адил юм.

Тиймээс өрх гэрээ үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шүүрдэж цэвэрлэх айлын цэмцгэр хичээнгүй эзэгтэй мэт өглөө сэрээд орой нойрсох хүртлээ хорон муу санаа буюу энэ тэргүүнд атаа хорсол, шунал, бардамналаас сэтгэлээ үгийн хүч, ухааны саруулаар үргэлж шүүрдэж цэвэрлэж итгэлтэй байж чадваас, таниас инээмсэглэл хайр баяр баясгалан уучлал ерөөл тэсвэр тэвчээр өгөөмөр үйлдэл дулаан харц амар амгалан зэрэг зөв сэтгэл итгэлийн үр жимс бал бурам мэт асгарах болно. Бие сэтгэлээс би бүрдэж, би чи-гээс өрх босож, өрх гэрээс ураг залгаж, ураг төрлөөс улс тогтон бид бүгдийн өсөн дэвжихийн үндсийн үндэс нь зөв сэтгэлийг бий болгодог итгэл гэдгийг хөх толбот хүн бүр ухаараасай.

Бие сэтгэлийг атгаж байдаг итгэл үнэмшил нь тун эмзэг тул та хүн бүрийн янзан бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй байхад яг зүрх сэтгэлд дэх итгэл үнэмшилээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг хамгийн үнэт зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эрэгцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна. Тухайлбал, коммунистуудын дэргэд капиталыг сайрхаж америкуудын дэргэд ардчилалыг харааж арабуудын дэргэд гахайн мах зооглох бол зохимжгүй гэсэн үг.

Орос монголгүй бидний ахмад үе аав ээж миний бие ч ялгаагүй коммунист намын гишүүд гэдэг утгаараа далан жил бүгдээрээ коммунизмд итгэж байсан ч ерээд оны нэг л бүгээн өдөр будаа болсон юм. Ялангуяа дэлхийн коммунизмын цөм нь болсон Орос оронд мөрөөдөж байсан коммунизм нь нуран унаж эдийн засгаас эхлээд оюун санаа нь ч хоосорсон орос үндэстэн ерөнхийдөө сүйрэх араамандаа орж байсан ерээд оны тэр үед далд фронтод Үнэн алдартаны сүнслэг лидер ариун санваартан Алексей II-оос эхлээд ард түмэн нь нэлэнхүйдээ орос орныг аврахын төлөө чаддаг чаддаг юмандаа залбирч мөргөж байхад оюун санааны фронтод коммунизмын тэрс үзэлтэн, Нобелийн шагналт зохиолч Солженицын улс төрийн цөллөгөөс эх орондоо эргэн ирж үндэстэнийг соён гэгээрүүлэх ажлаа улс орон даяар эхлүүлж, коммунизмын итгэлийн хоосорсон орон зайг шинэ орос үндэсний сэргэн мандлын үзлээр арван жил ганцаараа дахин цэнэглэснээр хоёрмянган оноос хойш хоёр толгойтой бүргэдэн сүлдтэй орос орон дахин хүчрэгдэхээ байж эхэлсэн нь үндэстний үзэл санаа итгэл үнэмшил ямар их хүчтэй болохыг харуулж байгаа юм.

Харин монголчууд бид эх оронч үндэсний үзэл эзэн Чингис хааныхаа итгэл дээр тулгуурлаваас даян дэлхийд дахиад дийлдэхгүй үндэстэн болно гэдэгт би итгэлтэй байдаг. Монголын Нууц Товчоо V бүлгээс..Тэр цагт Чингис хаан, тэнгэр Эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив: “Эрэмгий сайнаар эзэн эс боллоо, би. Эрхт Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би. Эцэг Тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа, би. Хамрагч сайнаар хаан эс боллоо, би. Хан Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би. Хан Тэнгэр Эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа, би” гэж мөргөв.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417