Ойрын ирээдүйд хэд хэдэн улс дефолт зарлаж магадгүй

Ойрын ирээдүйд хэд хэдэн улс дефолт зарлаж магадгүй

Ойрын ирээдүйд хэд хэдэн улс дефолт зарлаж магадгүй гэж J.P. Morgan International-ын зах зээлийн хэлтсийн удирдагч Дэвид Стаббс үзэж байна.

"Ер нь хөгжиж байгаа улсад хөрөнгө оруулж буй хүмүүс нь иймэрхүү зах зээлд олон удаа тохиолдож байсан дефолт хэмээх зүйлийн тухай санаж байх ёстой" гэж тэрээр хэлээд  сүүлийн хэдэн 10 жилд цөөнгүй орнууд дефолт зарлаж, өр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзсан гэдгийг сануулсан боловч чухам ямар улсыг хэлж байгаагаа тодруулаагүй байна.

Экспертийн үзэж байгаагаар хамгийн гол асуудал бол дефолтдоо биш харин дефолт зарлах болсон шалтгаан бөгөөд "хэрвээ эдийн засаг нь дефолт зарлах хэмжээнд тулан ирсэн бол, үгүйдээ энэ тухай бодол төрж эхэлсэн бол байдал аль хэзээний эвгүй тийшээ эргэсэн гэсэн үг" гэжээ.

3-р сарын 12 ны The Independent-д 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан харсан эдийн засагч Жесси Коломбо нь дэлхий нийт дахин нэг санхүүгийн хямралд тулж ирсэн гэж хэлсэн тухай сануулжээ. Америкийн энэ экспертийн үзэж байгаагаар одоо дэлхийн зах зээлд хэд хэдэн томоохон хөөс үүссэн, тэдгээр нь хэзээ мөдгүй хагарч магадгүй, мөн коронавирусийн тархалт нь угаасаа хүндхэн нөхцөл байдлыг улам бүр дордуулж байгаа гэдгийг анхааруулсан байна.

ОПЕК+, болон нефтийн үнэ 30$ хүртэл унасан нь эдийн засагт муугаар нөлөөлөх бас нэг үндсэн шалтгаан болж  байна.

Өнгөрсөн оны 9-р сард Америкийн тэрбумтан, Bridgewater Associates компанийг үүсгэн байгуулагч Рей Далио нь өнөөгийн эдийн засгийн байдал нь санхүүгийн томоохон хямралын өмнө тулан ирсэн байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Тэрээр Business Insider-т өгсөн ярилцлагадаа  эдийн засаг нь хэдэн үечлэлтэй байдаг тухай хэлээд "Эхлээд өр болон орлого цугтаа хурдтай өсөж,  үнэт цасны үнэлгээ ч огцом дээшилсээр удалгүй хэт их өсөн нэмэгдэж байгаа өрийг багасгахын тулд төв банкнууд мөнгөний бодлогоо чангалж эхэлнэ. Дараа нь бодлогын хүү бараг 0 болтол буурч, эдийн засаг уналтад орох ба төв банкнууд үнэт цааснуудыг бөөнөөр худалдан авч мөнгөний бодлогоо ихээхэн зөөлрүүлдэг" гэсэн байна.

"Миний бодлоор эдийн засгийн одоогийн байдал маань яг л өнгөрсөн зууны 30-аад оны үе, их хямралын өмнөх үеийг санагдуулж байна" хэмээн тэрээр анхааруулжээ.

Ийм нөхцөлд баян хоосны ялгаа улам бүр ихсэх бөгөөд энэ нь аливаа нэг популист үйл ажиллагаа эрчимжих нэг үндэс болдог гэж энэ тэрбумтан үзэж байгаа юм байна.

Дэлхийн эдийн засаг бас нэг хямралын өмнө ирээд байгаа тухай олон жил ярьж байгаа бөгөөд 2018 оны 7-р сард Bank of America Corp нь өнөөгийн эдийн засгийн өсөлтийн байдал нь 1997-1998 оны хямралын өмнөх үетэй яг адилхан байгаа гэж хэлээд зах зээлийн бүх л чиглэл, нөхцөл байдлыг судлан үзээд ойрын үед 1998 онд болсон үйл явдал буюу Азийн бүсэд эдийн засгийн том хямрал болж, Орос улс дефолт зарлаж байсан тэр явдал дахин давтагдах магадлал өндөр байна хэмээн энэ банкны мэргэжилтнүүд хэлж байжээ.

"АНУ-ын эдийн засгийн тогтвортой өсөлт болон хөгжиж буй орнуудын облигацын орлогын өөрчлөлт зэргийг харахад 20 жилийн өмнөх явдалтай тун адилхан байна" хэмээн Bank of America –ийн хөрөнгө оруулалтын тоймч Майкл Хартнетт мөн хэлж байсан юм.

Орос улсын хувьд 1998 оны дефолт нь тус улсын эдийн засгийн хамгийн том хямрал байсан бөгөөд Оросын засаг төр дампуурлаа зарлан өр төлбөрөө төлж чадахгүй болсон билээ. Тухайн үед төсвийн орлого 40%-аар буурч, рублийн ханш 1998 оны төгсгөл гэхэд гурав дахин унасан байна. 

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417