Доржпаламын Эрдэнэцогт: БИОЛОГИЙН ЗЭВСЭГ

Доржпаламын Эрдэнэцогт: БИОЛОГИЙН ЗЭВСЭГ

Биологийн буюу бактерилогийн зэвсэг бол хүн амьтныг хөнөөх хүчин зүйл нь өвчин үүсгэгч нян вирус токсин дээр  үндэслэгдсэн хүн төрөлхтөний хамгийн анхны үй олноор хөнөөх зэвсэг юм. Орчин үед биологийн зэвсэг нь олон улсын ямарч хяналт шалгалтгүй зөнгөөрөө байгаа төдийгүй мал амьтан ургамал ногоо хүнс усыг биологийн аргаар хордуулж тухайн улсын эдийн засгийг нь мөлхүүлэх, эсвэл тухайн үндэстэн ястаны удмын санд генетикийн аргаар нөлөөлж устгаж болзошгүй байдал нь цөмийн зэвсгээс илүү  аюул учруулаад байна.

Биологийн зэвсэг нь ямарч өнгө үнэр амтгүй мэдрэхэд хэцүү, хэрэглэхэд маш хялбар хямд төсөр мөртлөө хүн амьтан ургамлыг үй олноор сүйрүүлэх өндөр чадамжтай, шинж тэмдэг нь ил гарах хүртлээ тодорхой хугацаанд нууц үедээ байдаг, хэзээ хэн хэрэглэсэн нь мэдэгддэггүй, тодорхой зорилтот бай бүлэг руу чиглэж чаддаг, асар их сэтгэл зүйн айдас хүйдэсийг дагуулж байдгаараа бусад зэвсгээс онцлогтой.

Бидний мэдэх тарваган тахал холери боом ботулины токсин дээр үндэслэгдсэн уламжлалт биологийн зэвсэг нь өнөөдөр өндөр биотехнологи, генийн инженерчлэл дээр суурилсан генетикийн зэвсгээр солигдон хувирч  их гүрнүүдийн хувьд хамгийн ирээдүйтэй зэвсэг болох магадлалтай байна.

1972 оны Биологийн зэвсгийг  хориглох конвенцид 180 улс элсэж гарын үсэг зурсан боловч түүнд хяналт тавих тодорхой механизм байхгүйгээс уг конвенцийн 10-р зүйлд Биологийн шинжлэх ухааны нээлт хийх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэгт биологийн бодис токсиныг энх тайвны зорилгоор ашиглах эрхийг гишүүн улсуудад зөвшөөрсөн заалтыг зарим нөхдүүд буруугаар ашиглан  энэ нэрийн дор тодорхой үндэстэнд зориулсан генетикийн зэвсгийг хөгжүүлж байгааг үгүйсгэх аргагүй.

Уг конвенцийн дагуу нэг ч улс биологийн зэвсэгтэй гэдгээ зарлан тунхаглаж түүнийгээ устгасан тухайгаа мэдэгдээгүй бөгөөд далд байгаа биологийн зэвсгээ их гүрнүүд зөвхөн тагнуулын аргаар л тандаж байна. Судлаач хүний нүдээр бол биологийн зэвсгийн талаар баримтлаж байгаа тухайн улсын албан ёсны байр суурь хууль журам, олон улсад үзүүлж байгаа хүчин чармайлт, төрийн бүтэц дэхь био-газар агентлагууд, тэдгээрийн төсвийн өсөлт бууралт, биолаб-ын зэрэглэл, биологийн хөтөлбөрийн талаархи бусдын буруушаалтыг хэрхэн хүлээж авч байгаа байдал зэргээс хараад хэн нь хэн бэ гэдгийг таамаглаж болно.  Хэдийгээр Орос цөмийн зэвсгээрээ арван жилээр түрүүлж байгаа ч биологийн зэвсгийн хөгжлөөрөө энэ тал дээр Америкаас  арван жилээр хоцорч байж болох талтай.

Биологийн зэвсгийг улс гүрнүүд цэрэг дайны зориулалтаар ашиглахаас гадна хэн нэгэн этгээд энгийн иргэдийн эсрэг улс төрийн болон бусад зорилгоор ашиглахыг биотерроризм гэнэ. Орчин үеийн чимээгүй дайны шилдэг арга бол эзлэн түрэмгийлэхдээ бус эзэнд нь мэдэгдэхгүйгээр нөгөө талаа дотроос нь элдэв өвчин нян вирусээр хордуулж устгах явдал бөгөөд үүнд биотерроризм голлох үүрэг гүйцэтгэх бололтой.

Биотерроризм нь улс төрийн зорилгоор халдварт өвчин үүсгэгч тахал боом токсин зэргийн эх үүсвэрийг их хотын салхин дээр тавьж орхих, ундны усыг бохирдуулах, захиа дугтуй бэлгэнд хийн түгээх зэрэг хорлон сүйтгэх сонгомол аргаар  явагдах боловч орчин үед шинэ төрлийн нян вирусыг гарган авч тараан түүний эсрэг вакцин эм тариа зохион бүтээх төсөв хөрөнгийг  шахаж шаардан гаргуулж бизнесийн өндөр ашиг олох зорилгоор, эсвэл өрсөлдөгч талынхаа тариа ногоо ургацыг устгах зорилгоор биологийн агент царцаа шавьж түгээх хэлбэрээр ч биотерроризм явагдахыг үгүйсгэхгүй.

Монгол Улсад  оршин буй биологийн төрөл бүрийн аюулын улмаас санаатай үйлдэгдэх гэмт хэрэг,  санамсаргүй гарах осол авари, нийтийг хамарсан халдварт өвчний тархалт зэргээс хамгаалах стратеги нь энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, үндэсний бодлого хууль эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, байнгын бэлэн байдал мөн. Энэ ажлын хүрээнд Европын холбоо Төв Азийн орнуудад биологийн аюулгүй байдлыг хангах Р53, Р65 төсөлдөө Монгол Улсыг хамруулах болсон нь тун сайшаалтай хэрэг бөгөөд цаашид ч бид хими биолог цацраг цөм /CBRN/-ийн аюул эрсдлээ бууруулах, аюултай хог хаягдлаасаа салахад  НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын техник-эдийн засгийн төсөл хөтөлбөр тусламжийг дээд зэргээр ашиглах нь зүйтэй /зураг Европын Холбооны Р53 төсөл дээр/.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417