Г.Адъяа: Хүний амь нас үрэгдсэн осол буурахгүй байна

Г.Адъяа: Хүний амь нас үрэгдсэн осол буурахгүй байна

Урин дулаан цагт уул уурхай, барилгажилт, бүтээн байгуулалтын ажилтай ид зэрэгцэн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал яригддаг. Энэ талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүн, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Адьяатай ярилцлаа. 

 

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян  жил бүрийн дөрөвдүгээр сард олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг. Энэ жилийн аяны онцлог, МҮЭХ-оос зохион байгуулж байгаа ажлуудын талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” нь олон улсад “Ажлын байранд хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх” уриан дор зохион байгуулагдаж байна. Гэхдээ энэ жил хувьд дэлхий дахинд тархаж буй “COVID-19” цар тахлын улмаас сарын аяны хугацаанд Засгийн газар, ажил олгогчдын байгууллагуудтай хамтран зохион байгуулах ажлын удирдамж гаргаж, ХАБЭА-н Үндэсний хорооны шугамаар аймаг, нийслэл, салбар зөвлөлүүдэд хүргэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аймаг нийслэлийн Үйлдвэрчний эвлэл нь тухайн орон нутаг дахь төр захиргааны байгууллага, ажил олгогчидтой хамтран сарын аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

-Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулж буй ажлуудад ямар өөрчлөлт орж байгаа байх?

-Энэ сарын ажлын хүрээнд МҮЭХ-оос ажлын байранд хүчирхийлэл дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох олон улсын гэрээ, конвенци болон хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийг оновчтой хэрэгжүүлэхэд чиглэгдсэн 10 гаруй зөвлөмжийг боловсруулан ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүдэд хүргэн цахим хэлбэрээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн ажлын байрны хүчирхийлэл, дарамтыг багасгах урьдчилан сэргийлэх нэг үндсэн хэрэгсэл хөдөлмөрийн гэрээг байгуулахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгах үзлэг шалгалтыг тодорхой салбар байгууллагуудад зохион байгуулж байна.

МЭМАЭҮХ-ноос цар тахлын үеийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөр, ажлын байрны нөхцөлд орон нутгийн ЭҮ-үүдтэй хамтран үзлэг хийж ажлын зохион байгуулалт, хамгаалах хэрэгслийн хангамж хүрэлцээ, цалин хөлсний нэмэгдэл зэрэг асуудлаар төв орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад үзлэг шалгалт зохион байгуулж түүний мөрөөр холбогдох асуудлыг Засгийн газар, УОК орон нутгийн төр захиргааны байгууллагуудад тавин ажиллаж байна.

МҮЭХ-оос цар тахлын улмаас ажил үйлдвэрлэлээ зогсоосон болон багасгасан ажиллагсдын хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар УИХ, Засгийн газарт хандаж холбогдох хууль шийдвэрүүдийг гаргуулсан.

 

-Өнгөрсөн нэгдүгээр сард МҮЭХ-оос хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг төсвийн байгууллагуудын төсөвт суулгах чиглэлээр кампанит ажил явуулсан гэж сонссон. Энэ ажлын үр дүн, явц ямар байна вэ?

-ХАБЭА-н тухай хуулиар төсөвт байгууллагууд нь зардлын 0.5-аас доошгүй хувийг ХАБЭА-н зардалд зарцуулах үүрэгтэй. Засгийн газар бүх шатны Засаг дарга нар хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Сангийн яамнаас эхлээд аймаг нийслэлийн засаг дарга нар хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас төсвийн байгууллага дахь ХАБЭА-н санхүүжилтийн асуудал зохих журмын дагуу хийгдэхгүй байх зөрчил гарсаар байна. Өнгөрсөн онд хуралдсан ХАБЭА-н үндэсний анхдугаар чуулганаас гаргасан шийдвэрийн нэг нь боловсрол, соёл, эрүүл мэнд болон төрийн төсөвт бусад байгууллагын ХАБЭА-н зардлыг төв орон нутагт хуулийн дагуу төсөвлөн зарцуулах хэвшүүлэх тухай асуудал байсан. Манай аймаг нийслэл салбарын ҮЭ-үүд хамтын хэлэлцээртээ тусган уг санхүүжилтийн асуудлыг төв орон нутагт шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны улсын төсөвт ХАБЭА-н санхүүжилтийн чиглэлээр 1.5 тэрбум төгрөг тусгагдаад байгаа.

 

-МҮЭХ-оос өнгөрсөн жилүүдэд ослын тэглэх хөдөлгөөнд нэгдэх уриалгыг төр ажил олгогчдод хандан гаргаж байсан. Энэ хүрээнд хөдөлмөрийн хүний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Монгол Улс дэлхийн орнуудын нэгэн адил 2030 он хүртлэх тогтвортой хөгжлийн зорилтуудаар тодорхойлон ажиллаж байна. Улс орон тогтвортой хөгжилд хүрэх үндсэн хүчин зүйл нь зохистой хөдөлмөр юм. Тэгвэл зохистой хөдөлмөрийн нэг үндсэн тулгуур асуудал нь эрүүл аюулгүй хөдөлмөрийг ажлын байр бүрт бий болгон хөгжүүлэх явдал юм. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх нь нийгмийн түншүүд болох Засгийн газар, ажил олгогчид ҮЭ-үүдийн хамтын ажиллагаанаас шууд хамаардаг. МЭҮХ 2018 оноос нийгмийн түншүүдтэй хандан “ослыг тэглэх алсын хараа” дэлхийн хөдөлгөөнд нэгдэн ажлын байран дээр ажилтан хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй байхын төлөө нийгмийн түншлэлийн бүхий л механизмыг чиглүүлэхийг уриалан ажиллаж байна. Энэ санаачлагыг өнгөрсөн онд зохион байгуулагдсан ХАБЭА-н анхдугаар чуулганд оролцогчид дэмжсэн. Мөн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2019-2020 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрт тусган энэ уриалгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Сүүлийн жилүүдэд үндэсний хэлэлцээрт тусган ХАБЭА-н хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уул уурхай, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн орчны тухай ОУХБ-ын 176, 167 дугаар конвенцуудад нэгдэн орох хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж байна. Мөн үндэсний болон салбарын хэлэлцээрийн хүрээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандартыг баталж нэвтрүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хорооны шугамаар жил бүр эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч ААН байгууллагуудыг шалгаруулан тэдний ХАБЭА-н чиглэлээр сайн туршлага, арга барилыг дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

-Өнөөдөр манай улсад уул уурхайн, зам тээвэр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд осол илүүтэй гарч байна. Эдгээр салбарт хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байгаа бол?

-Орчин үед аль ч салбарт бизнесийн удирдлагын зарчим эрс өөрчлөгдөж байна. Бизнесийн удирдлагыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд эрүүл аюулгүй хөдөлмөрийн асуудал, хоёрдугаарт, чанарын асуудал, гуравдугаарт бүтээмжийн асуудал гэсэн дарааллаар хандах болсон. Энэ үүднээс хөдөлмөрийн хүн, хүрээлэн буй орчинд халгүй бизнесийн асуудал нь компанийн нийгмийн хариуцлага, засаглалын үндсэн зорилт болж байна. Энэ шаардлагыг хангахын тулд эрүүл аюулгүй үйлдвэрлэл бизнес эрхлэх стандартуудыг боловсруулан эрсдэл өндөртэй дээрх салбаруудад хэрэгжүүлэх явдал тулгамдсан асуудал болж байна. Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 140 гаруй стандарт мөрдөгдөж байна. ХАБЭА-н тухай Монгол Улсын хууль ХАБЭА-н тав дахь хөтөлбөрт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудыг нэвтрүүлэх асуудал нь ажил олгогчдын шууд хүлээх үүрэг байдаг. Гэвч эдгээр заалт нь хэрэгжүүлэх зохицуулалт, хариуцлагын хувьд тодорхой хуульчлагдаагүйгээс олон компанийн хувьд сайн дурын хэрэг мэт байдаг. Иймд эрсдэл өндөртэй уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарт Хятад, Солонгос зэрэг орнуудын туршлагаар ХАБЭА-н удирдлагын тогтолцооны холбогдох стандартуудыг заавал хэрэгжүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэй байна. Цаашид ослыг тэглэсэн мэргэжлийн өвчлөлийг бууруулсан, эрүүл аюулгүй, хүрээлэн буй орчинд халгүй нийгмийн хариуцлагатай бизнесийг үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд нийгмийн түншүүд илүү үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байна.

Олон улсын компаниудын туршлагаас үзвэл аюулгүй байдлын эрсдэлийг өдөр тутмын удирдлага хяналтандаа байлгаж чадсан нөхцөлд ослыг тэглэх зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлж чадаж байна. Үүний тулд ХАБЭА-н стандартын дагуу үйлдвэрлэл бизнесээ удирдах дадал соёл дархлааг үндэсний компаниудад төлөвшүүлэх нь чухал байна.

-Та ХАБЭА-н тухай хуулийг санаачлан боловсруулахад гар бие оролцсон хүний нэг. Цаашид хуулийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд ямар асуудалд илүү анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-ХАБЭА-н тухай хууль нь 2008 онд батлагдаж дараа нь хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. Уг хууль нь цөөн хүн амтай манай улсын хувьд ажиллах хүчнээ хамгаалахад чиглэсэн чухал хуулийн нэг юм. Сүүлийн дөрвөн жилд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осолд мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаанаас үзэхэд хоногт дунджаар 1.3 хүн ямар нэгэн хүнд хөнгөн осолд өртөж байна. Хүний амь үрэгдүүлсэн осол эндэгдэл тууштай буурахгүй байна. Энэ нь ХАБЭА-н тухай хууль, ХАБЭА-н үндэсний тав дахь хөтөлбөрийн хэрэгжилт хангалттай биш байгааг харуулах үзүүлэлт юм. Иймд ХАБЭА-ын тухай хуулийн хэрэгжилтэд тавих төр олон нийтийн хяналтыг эрс сайжруулах зорилт тулгарч байна. Иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ХАБЭА-ын тухай хуулийг аймаг, нийслэлд хэрэгжүүлэхэд бүх шатны Засаг дарга нар ИТХ-ын гишүүд онцгойлон анхаарах ёстой. Энэ чиглэлээр ҮЭ-үүдээс төрийн байгууллага ажил олгогчдод тавих шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах хүрээнд ажил олгогчдод үзүүлэх эдийн засгийн хөшүүргийг оновчтой болгох шаардлагатай.

Осол өвчлөлийг нэмэгдүүлсэн ажил олгогчдоос авах ослын даатгалын хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлж байх, бууруулсан ажил олгогчдыг дэмжих урамшуулах механизмыг илүү үр дүнтэй болгох шаардлагатай. Үүнтэй уялдуулан үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн даатгалын удирдлагын тогтолцоонд даатгуулагчдыг өөрсдийнх нь үүрэг оролцоог бодитой нэмэгдүүлэх нь эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй. Мөн уг сангаас осол өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгчдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх зардлыг нэмэгдүүлэх, даатгуулагчид үйлчлэх бүтээгдэхүүний төрлийг олшруулах шаардлага байна. Түүнчлэн зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар ХАБЭА-н тухай хууль зөрчсөнөөс үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлд хүргэсэн, хүний амь нас үрэгдүүлсэн, бие эрхтнийг гэмтээсэн ажил олгогчдод хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгон хуульчлах хэрэгтэй байна. Хөдөлмөрийн болон ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтэд тавих төрийн хяналтыг сайжруулахын тулд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын эрх үүргийг өргөтгөх, үүний тулд Монгол Улс олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын 81, 129-р конвенцод нэгдэн орох хэрэгтэй байна.


Г.Отгонжаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417