Салалт яагаад хэцүү байдгийг шинжлэх ухаанд ингэж тайлбарладаг

Салалт яагаад хэцүү байдгийг шинжлэх ухаанд ингэж тайлбарладаг

Хэдэн жилийн өмнө салсан найз бүсгүй эсвэл залуугаа одоо ч бодож шаналсаар л байна уу? Гэтэл нөгөө хүн тань хэдийн дараачийн амьдралаа эхлүүлчихсэн хээв нэг явж байдаг л биз дээ? Яг энэ явдал өөрт минь тохиолдож байлаа.

Нейробиологийн шинжлэх ухааны үүднээс харвал хүний тархинд очиж буй хайрын мэдрэмж донтолттой тун төстэй гэнэ. Хэн нэгэнд дурлаж эхлэх үед хүний тархинд адреналин, дофамин, серотонин, бүр цаашлаад окцитоцин (эх хүн хүүхдээ харах үед ялгардаг даавар) зэрэг “маш таатай мэдрэмж” төрүүлдэг олон төрлийн даавар ялгарч эхэлдэг аж. Эдгээр даавар ялгарснаар бид хайртай хүнийхээ талаар цаг минутгүй бодож, түүнтэйгээ л хамт бол хэдэн арван километр газар огт ядрахгүй алхаж, шөнөжин унтахгүй ч байж чадах эрч хүчтэй болдог байна. Харин салах үед энэ бүх сайхан мэдрэмж огцом байхгүй болсноор бид хар тамхинд донтогчид тухайн бодисоо хэрэглэхгүй л бол байж суух аргагүй болоод байдаг тэр мэдрэмжийг мэдэрч эхэлдэг аж.

2010 онд Ратжерс их сургуулийн антропологичидийн хийсэн судалгаагаар хайртай хүнээ санагалзах үед тархинд ирж буй дохио кокаинд донтогчид кокаин авахаар очерлож байх үеийнхтэй тун адилхан байжээ. Ийм учраас л  хайртай нэгнээсээ салах үед сэтгэн бодох, төвлөрөх, энгийнээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж эхэлдэг. Үүнээс гадна салалтын дараах сэтгэлийн өвдөлтийг бидний тархи бие махбод-ийн өвдөлтөөс ялгаж чаддаггүй гэнэ.

Ингэж бодохоор салалтын үед бидний бие үнэхээр хүндээр өвддөг байх нь. Гэвч яагаад зарим хүмүүс хүндээр өвдөөд байхад зарим нь огт өвдөггүй юм бол?

Үүнийг харин Ээнэгшлийн хэв шинж буюу Attachment style-р тайлбарлаж болдог. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд бүх хүмүүсийн хайр сэтгэлийн холбоог ерөнхий 4 төрөлд хуваан авч үздэг.  Үүний нэг болох ээнэгшлийн түгшүүрийн хэв шинж буюу Anxious attachment-тэй хүмүүс (нийт хүн амын 21% энэ төрлийн ээнэгшилтэй) үерхэж байх үедээ сэтгэл зүйн хувьд хамтрагчаасаа хамааралтай болдог бөгөөд тавьж явуулах, дараагийн алхмаа хийхэд илүү хэцүү байдаг байна. Энэ төрлийн хүмүүс хуучин зураг, захидал зэрэг ex-ийг нь санагдуулж болох бүх зүйлсээ устгаж шинээр найз нөхөдтэй болж өөр хүмүүстэй харилцаа үүсгэснээр тухайн хамаарлаас гарах боломжтой болдог гэнэ.

Харин ex-үүд маань яагаад бидний толгойноос гарахгүй бодогдоод, цаашдын ажил амьдралд саад учруулаад байгааг одоо олж мэдэцгээе. Мэдээж энэ үед ex-ийгээ мартаж чадахгүй байгаадаа түүнийг эсвэл өөрийгөө битгий буруутгаарай.

Бидний тархи заримдаа биднийг хуурах тохиолдол гардаг, магадгүй бид өөрсдөө ч тархиа хуурдаг байж болох юм. Үүний нэг жишээ нь Зейгарникийн нөлөө (Zeigernik effect) бөгөөд Зейгарникийн нөлөөгөөр бид хийж дуусгаагүй орхигдсон үүрэг даалгавараа дуусгахгүй л бол дахин дахин бодогдсоор дараагийн зүйлрүүгээ ороход төвөгтэй болж эхэлдэг.

Заримдаа хүсээгүй үед нэг сонин дуу гэнэт толгойд орж ирээд дахин дахин аялагдаад байдаг биз? Энэ бол Зейгарник нөлөөний хамгийн энгийн жишээ юм. Бид бодолдоо тухайн дууг нэгэнт эхлүүлсэн тул дуулж дуусгахгүй л бол өдрийн турш дахин дахин бодогдсоор л байх болно. Мөн олон ангит кино нэг дор үзэх нь ч бас үүнтэй холбоотой. Нэг анги дууссан ч киноны гол үйл явдал дуусаагүй тул дараагийн ангийг үзэх хүсэл илүү ихээр төрдөг байна. 

Үүний л нэгэн адил хүссэн байдлаараа хадгалж эсвэл дуусгаж чадаагүй харилцаа, үерхэл бидний толгойноос яагаад ч гардаггүй. Залуу хосуудын хувьд гэнэт салах тохиолдол маш их байдаг ч ихэнх тохиолдолд хосуудын нэг нь урьдаас шийдвэрээ гаргаж удаан хугацаанд бодсоны эцэст салах шийдвэрт хүрдэг. Гэтэл нөгөө нэг нь огт салах бодолгүй байснаас тухайн хүнд энэ салалт нь дуусгаж чадаагүй ажил болон тархинд нь хадгалагддаг. Ийм л учраас зарим хүмүүс удаан хугацаанд харилцаандаа цэг тавьж чадахгүй, ex-ийнх нь тухай бодол толгойноос нь гарахгүй, эргэж ирэхийг нь хүлээсээр байдаг байна.

Тиймээс үнэхээр харилцаагаа дуусгахаар шийдсэн тохиолдолд бие биедээ ‘баяртай’ гэж хэлэн сайн сайхныг хүсэх зэрэг ямар нэгэн байдлаар тархиндаа энэ бүхэн дууссан хэмээн итгүүлж чадвал салалтын дараа хурдан эдгэж цаашдын амьдралдаа аз жаргалтайгаар орж чадна.

М.Халиун

Нийтлэлийг хуулбарлахыг хориглоно.

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417