Бие даагч уу, гомдогсод уу?

Бие даагч уу, гомдогсод уу?

Түүхэнд анх удаа хамгийн олон бие даагч нэр дэвшсэн сонгууль удахгүй болох нь.   Хамгийн олон бие даагч гишүүнтэй парламент ч бүрэлдэж магадгүй байна.  ҮАБ-т 208 хүн бие даан нэр дэвшихээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ бол том тоо.  Бараг гурван парламентыг бүрдүүлэх хэмжээний бие даагчдын арми сонгуульд оролцоно гэсэн үг. Түүнчлэн өчигдөр бие даан нэр дэвших хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлав.  

Улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд унасан энэ цаг үед жинхэнэ бие даагчдаа дэмжих нь зүйн хэрэг.   Олон улсад ч улс төр ямар нэгэн тогтсон дүрэм журамгүй болж, шинэ хандлагаар хөгжих болов. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп байна. Түүний талаар таагүй мэдээллүүд байдаг ч бизнесийн зүтгэлтэн хүн том гүрний удирдагч болж чадсан.  Тэр ардчилсан, хүний эрх эрх чөлөө ярьдаг нийгмийг өөрчлөөд  америк хүн нэг номер, бид л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага руу дөхүүлэв. Мөн Зүүн Европт бие даагчдыг дэмжих хандлага  илүү ажиглагдаж байна.  Мөн Шинэ Зеланд, Италийн Ерөнхий сайд, Францын ерөнхийлөгчийн сонгууль гээд намын хатуу гишүүнчлэл дэлхийд байхгүй болж байгааг харуулсан.

Тэгвэл 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөх хүмүүс бидэнд ямар өөрчлөлтийг авчрах бол. Улс төрийн намууд гэж аймшигтай бүтцийг задлах уу.  Хөгжлийн гажуудал, улстөрчдийн хулгайч дээрэмчин занг засах уу. 

Улс төр бизнесийн бүлэглэлийн гар хөл бологсод биш байж чадах уу.  Энэ бүхний  хариулт нь  “тийм” байж чадах уу. Бие дааж нэр дэвшихээр болсон 208 хүн дотор боломжийн гэж харвал, улс төр, эдийн засаг, хуулийн салбарын залуу улстөрчид байна.   Гэхдээ олонх нь жинхэнэ бие даагч биш, ашиг сонирхлын үүднээс орж хүмүүс гэдэг нь ойлгомжтой.

Тухайлбал, намын угшилтай улстөрчдийг бие даагч гэж харах уу.   Намдаа, даргадаа, эрх баригчдад, бүлэглэлд, бүүр больё гэр бүлдээ гомдогсод хүртэл  бие даагчдын армид нэгджээ. Тэд олонх нь харагдана.  Тухайлбал,  Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг,  Хотын дарга асан Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа,  Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв,  Байгаль, орчны сайд асан Л.Гансүх гээд АН-д гомдогсод олонх байна.  МАН-аас УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга,  НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун,  хуульч Б.Гүнбилэг нар байна.

Тэд өөрийн батлахтай намаасаа салъя гэж салаагүй.  Үзэл бодол, эрх ашиг, үйл ажиллагааны зөрчлөөс болоод намаасаа түр хөндийрч бие дааж байгаа төдий.  Бие даагчид намдаа хайртай хэвээр гэдгийг хэлсэн үгнээс нь л мэдчихнэ. Тухайлбал,   Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч та нартайгаа хамтдаа зүтгэнэ” гэсэн.  Мөн  Э.Бат-Үүл “Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа энэ хүнтэй тэмцэхийн тулд бие даан нэр дэвшихээс өөр арга алга. З.Энхболд хаана нэр дэвшинэ тэнд очиж тэмцэлдэх болно” гэжээ.  Миний нам, миний ардчилал хэмээн тунхаглаж байгаа хүмүүс хэзээ ч жинхэнэ бие даагч байж чадахгүй нь тодорхой. Тэд бие даагч нэрээр сонгогдож чадвал өөрийн нам, бүлэг фракцид үйлчлээд явах нь  байх. Тэгэхээр сонгогчид маань энэ бүхнийг ялгаж салгаж сонголтоо хийх нь байна.

Монгол Улс ардчилсан нийгмийг сонгож, хөгжүүлээд 30 жил болж байна. Өнгөрсөн хугацааны үйл явдлуудыг дүгнэж болох ч дараагийн 30 жилд Монгол Улс ямар өнгө төрхтэй байх вэ гэсэн сонголтыг бид хийнэ. Тэгэхээр 2020 оны сонгууль хүн болгонд чухал. Хэрэв энэ сонгуулийг уламжлалт хандлагаар туулаад өнгөрүүлчихвэл дахиад 10-15 жилийн хөгжлөө алдана, алдаагаа давтана гэдгийг судлаачид хэлж байгаа.

Парламентад өмнө нь хамгийн ихдээ гурван бие даагч гарч байсан. Бие даагчдын идэвхтэй, хүчтэй ажиллах эрх зүйн орчин чадвар, чадамж ч сул байсан.  Харин энэ жилийн сонгуулиар дор хаяж 15-20 бие даагч гарч ирэх боломжтой. Бүр болохгүй бол найман гишүүнтэй бүлэг байгуулах хэмжээнд бие даагч гарна гэдгийг олон судалгаа харуулж байна.  Гэхдээ гомдогсдын арми биш жинхэнэ бие даагчдаа сонгох нь чухал юм.

Одоо ҮАБ-аас бие даагчдын мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг ирэх сарын 21-нд гаргах бөгөөд дахин бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлж, улмаар эцсийн байдлаар хэн хэн нэр дэвших нь тодорхой болох юм.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417