Доржпаламын Эрдэнэцогт: МИНИЙ ААВ

Доржпаламын Эрдэнэцогт: МИНИЙ ААВ

Миний аав Жамсран овогтой Доржпалам цэл залуу насандаа Халх голд харийн дайсантай тулалдаж цэргээс ирээд Завхан аймгийн Ургамал сумандаа насаараа мал малласан жирийн нэг монгол эр хүн. Миний аав Чогдон баатрын ангид Халх гол Хянганы нуруунд харийн дайсантай байлдахдаа самурайн япон винтовын сум шилэн хүзүүндээ зоолгон шархдаж, энгэртээ хэд хэдэн Ялалтын медальтай дайнаас ирж байсан энэхүү зураг дээрх үнэмлэхийг харах тусам миний аав таны өвөө мянга мянган монгол эрс эх орон тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн тулалдаж Асар их үнээр олдсон аз жаргалаа хайрлаж яваарай Тун чиг их үнээр олдсон тусгаар тогтнолоо хамгаалж яваарай хэмээн захиж хэлсэн ахмад үеийнхээ алтан сургаалийн үнэ цэнийг монгол хүнийхээ хувьд ч, тангараг өргөсөн цэрэг хүний хувьд ч өдрөөс өдөрт улам ихээр ухаарч байна.

Аав минь намайг сургууль суулгах л зорилгоор мориор хөтлөн анх удаа сумын төв оруулж байшин гэдэг юмны бараа харуулж байсан есөн сарын нэгний тэр өдрөөс хойш тавиад жил өнгөрчээ. Найман нас хүртлээ сумын төв ч орж үзээгүй миний бие аавын гэрийн дөрвөн улирлын буурийг сэлгэн тэмээгээр нүүж ууланд явганаар хонь хариулж Хүнгүйн голдоо хааяа мордьдоо усалж байснаас өөр хаашаа ч явж юм үзэж нүд тайлж байсангүй.

Нэг удаа Хөтөл усны Ногоон өндрийн ууланд хонио хариулж яваад өвлийн өдрийн бүлээн наранд хадны энгэрт унтаж байгаад арав гаран нэгдлийн хонь чононд өгөхдөө, аавдаа загнуулж алуулах болов уу гэж ихэд айж байсан ч аав минь За яахав миний хүү Идсэн чоно сайн муу хоёр амтай байдаг юм гэнэ лээ Сайн нь л байх болтугай гээд намайг яасан ч үгүй аминыхаа хэдэн хониноос нөхөн төлж билээ.

Тэгээд манайх өвөлжөөнөөсөө Цагаанчулуутын хаваржаандаа буусны дараа аав минь өглөө болгон нөгөө чоныг дурандахад Борхирийн элснээс шөнөөр гарсан тэрээр талдаа дөчөөд км  үүр шөнөөр шогшин нөгөө барьсан идэшнээсээ зооглон буцаад өглөө нарнаар манай зүүн талын хотосоор элс рүүгээ шогшиж байхыг надад дурангаар харуулж Хүн ч гэсэн ийм талын хөх чоно шиг шазруун уйгагүй тэмцэгч байж нохойн шогшоогоор хөдөлмөрлөвөөс ноён суудлаар хоолоо иддэг жамтайг зааж сургаж байсан нь надад насан туршийн сургамж дархлаа миний амьдралын нэг зарчим болсон юм.

Аав минь бидний хаалга алдлах, тотгоноос дүүжлэх, авдрын ам хайчны ам ангархай орхих, гэрт исгэрэх орондоо уйлах дуулах зэргийг нэг нүдээр үзэж чаддаггүй бөгөөд хүнд хамгийн хэцүү юм бол мунхагийн зовлон, хамгийн хэрэгтэй зүйл бол мэргэн ухаан хэмээн зааж сургадаг байв.

Аав ээж хоёр маань нэгдлийн өмчийг нэгдүгээрт тавьдаг, улсын захиалга үйлдвэрлэлийн даалгавраа гүйцээж барахгүй бол аминыхаа үхэр тугалыг сааж байгаад ч, аминыхаа хэдэн ямааны ноолуураас нөхөж байгаад ч, аминыхаа амбан шарыг улсын махны даалгаварт тушааж байгаад ч хамгийн түрүүнд хаадаг хүмүүс байж билээ. Ер тэр үеийн хүмүүс тийм л байсан, нам засгийн даалгавар ч хатуу байж.

Найман нас хүртлээ сумын төвийн тухай аав ээж ах эгч нараас чихээр л сонсож байхдаа Сургуульд хурдхан орж сумын төвийг очиж үзэх юмсан гэж их мөрөөддөг байлаа. Тэгээд тэр өдөр ирж нэгдүгээр ангид сурахаар аавтайгаа сумын төв орж байшин гэдэг юманд анх орж үзэхэд их л цуурайтсан юм санагдаж байсан бөгөөд аав минь намайг“төөрнө” хэмээн сургуулийн байр танхим сумын дэлгүүр худалдаа анги клуб эмнэлэг нэгдлийн захиргаа номын сан зэрэг бараг бүх газруудаар дагуулан явж биечлэн үзүүлж тайлбарлаж байсныг би хожим цэргийн дарга болчихоод шинэ цэргүүдээ мөн дагуулан цэргийн ангийн бүх объектоор дагуулан явж нэг бүрчлэн тайлбарлан, аюулгүйн зааварчилгаа өгдөг үедээ сэтгэлдээ байнга дурсдаг байв. Миний ротын цэргүүд ч намайг цонхоор ирж явааг харангуут“Аав ирж байна” хэмээн бужигналддаг байсан гэдэг.

Аав минь нүүхдээ биднийг “Линг” гэдэг хамгийн номхон бор тэмээндээ хоёр сэгс тэгнэн нэхий дэвсэн үстэй дээлэнд сайтар ороон боорцог ааруул өвөрт хийж өгөн жингийн тэмээний хамгийн эхэнд өөрийн гараар хөтлөн нүүдэг байлаа. Мөн өвөл сургуулийн амралтаар мөн л энэ маягаар сумын сургуулиас гуч гаруй км тэмээгээр өдөржингөө аялан үдэш орой Аргалын харын өвөлжөөндөө сургуулийн хүүхэд биднийгээ уур савсуулан авчирч ирдэг байсан нь санаанаас огт гардаггүй юм.

Аав минь архинд нэг их дурлаад байдаггүй хүн байсан. Гэхдээ нүүдэл суудал хийх үед харгана дотор хааяа нэг тал шил юм тавьчихаад тэмээ хомнох ачаа татах зуураа хааяа хааяа балгаж харагддаг байсан. Одоо бодоход тэр нь дулаацуулах, хүч тамир тэнхээ өгөх зэрэгтэй л холбоотой байсан болов уу. Аав минь хүүхдүүдээ мэдлэг боловсролтой хөдөлмөрч болгох үүднээс  бидэнд оёдлын машин гармон хөгжим хичээлийн стол-ширээ авч өгөн тэднийгээ тэмээн дээрээ ч ачаад нүүдэг байлаа.

Өвөлд сум нэгдлийн мал нядалгаан дээр өдөрт зуун хонины бөөрийг гаргаж, зунд нь хоршооны зуун  эр хонины ноосыг өдөрт нь төвөггүйхэн хяргачихдаг байснаараа аав минь ёстой ажлын машин  байсан бөгөөд цэвэр хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө олон жил банкинд жилийн зургаан хувийн хүүтэй хадгалж хадгалж байгаад далаад оны эхээр сумын худалдаа ангид анх удаа Царцаа ногоон онгоцоор хоёр ширхэг цэнхэр Иж Планет-2 мотоцикль ирэхэд нэгийг нь авч унаж байв.

Тэгээд ажил хөдөлмөрөө сайн хийж байгаа арваад хүүхэдээсээ хамгийн сайн гэсэн нэгийг нь шагналын журмаар цэн цэн дуутай цэнхэр мотоциклийнхоо ардаа суулган Цэнхэрлэн харагдах уулс гээд ганц мэддэг сүлд дуугаа дуулан зуны сардаа хааяа нэг сумын төв рүү чихэр боовонд давхихад хэрвээ миний ээлж таарваас надад хамгийн сайхан мөч нь байв.

Манай Ургамал Завханмандал хоёр сумын яг зааг дээр орших Шар хадны хонгилд Гумаажав Гумаа ах гэх сэтгэцийн жаахан өвчтэй ганц бие бадарчин эр насаараа амьдардаг байлаа. Би хонио хариулаад хонгилынх нь урдуур өнгөрөхөд хонгилдоо марсайтал инээгээд сууж байдаг, хааяа яваад очихоор чихэр өгнө. Гумаа ахын хонгил манай хаваржаа намаржаанаас холгүй тул манайхаар их ирнээ, заримдаа хоноод ч явдаг.

Далан зургаан оны хавар Гумаа ах манайд ирж аавд «Доржпаламаа, Нас нилээн явж байна. Нэг л өдөр Шар хадны хонгилд өнгөрснөөс түмэн олны ойролцоо газар бараадаж нэг хатгуур ч гэсэн барья, нүүх уналга ачаа өгөөч» гэснээр аав ч дуртайяа зөвшөөрч гурав дөрвөн тэмээ уналга татлага гарган нүүлгэлцэж сумын төвөөс зүүн хойх нь орших Хар довон дотор буулгаж овоохой босголцож өгсөн юм. Түүнээс хойш Гумаа ах нэг их удалгүй гурав дөрвөн жил болоод хавар нялх ногооноор овоохойныхоо гадаа суугаараа өнгөрсөн байсныг нутгийн олон мэдэж ажил явдлыг нь гүйцээсэн юм гэсэн.

Аав минь Гумаа ах гэлтгүй ямарч хүн юм хэлэхэд үгүй гэдэггүй ялангуяа нам засгийн даалгаварыг юуны түрүүнд за гээд оёгүй хийдэг гүндүүгүй монгол эр байсан.  Манай нутагт эмэгтэй хүн бөгтийгөөд сууж байгаа аятай Авгай хар гээд уулын энгэр, эргэн тойронд эрт дээр үеэс бидний үед  хүртэл дандаа эмэгтэй авгай хүнийг ил задгай хөдөөлүүлдэг байсан бөгөөд тус газрыг нэгдлээс бэлчээр болгох зорилгоор сумын намын хорооноос цэвэрлэх үүргийг аавд оногдуулснаар аав  тэмээнд хоёр сэгс тэгнэн ганцаараа бүх шарил яс үсыг цэвэрлэн нэгдсэн оршуулгын газар Титэмд аваачиж тавьснаар Авгай хар уулын ар өврөөр айл амьтан айж ичих явдалгүй амар тайван хаваржиж намаржих болсон билээ.  Тухайн үед ээж санаа нь зовон нутгийн мэрэг төлөгч хүнээс асуухад аавыг харин ч их буянтай үйлс хийсэн хүн байна үр хүүхдүүд нь сайн явнаа гэж хэлсэн гэдэг.

Аав минь Зул сар гарахаар идшээ хийн том гэрээ яг баруун аймгуудын төв зам дагуу Хөтөл усны Шар дөрөлжийн ойролцоо Бөөт үзүүр хэмээх намаржаан дээрээ нэг үхрийн гуя, бага сага чанаж идэх мах, аргал түлээ тогоо шанагатай үлдээгээд Хөөрхийс даарч хөрсөн ядарсан замын жолооч нар хонож чанаж идэж байг хэмээн гэрийнхээ үүдийг цоожлолгүй, хөвөрхий уяагаар уяад өвөлжөө рүүгээ жижиг гэрээрээ  нүүдэг байсан аавынхаа тэр сайхан сэтгэлийн хувийг бид үргэлж аргадаж гамнаж арвижуулж хүртэх нь бидний үүрэг юмуу даа.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417