Америкийн галт зэвсгийн соёл: Хүн бүр зэвсэгтэй байхын давуу болон сул тал

Америкийн галт зэвсгийн соёл: Хүн бүр зэвсэгтэй байхын давуу болон сул тал

Америкчууд түүхэндээ хил хязгаараа тэлэх зорилготой хөдөө аж ахуй дээр суурилсан ард түмэн байжээ. Гэвч зэрлэг, шинэ тивд амьд үлдэхийн тулд хоол хүнсээ бэлтгэх, амь насаа хамгаалах зорилгоор буу ашиглаж эхэлсэн бөгөөд хэн хамгийн сайн буудаж чадна тэр хүн хоолоо асуудалгүй олж иддэг байсан байна.

Энэ үеэс л Америк улсад бууны соёл дэлгэрч эхэлжээ. Цаашлаад ихэнхи тариаланчид, фермерүүд зэрлэг ан амьтдыг устгах, махчин амьтдыг багасгахын тулд буу ашиглах болсон байна. Үүний дээр уугуул Индианчуудын довтолгооноос өөрсдийгөө хамгаалах зорилгоор буу эзэмших болов. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин настай хамаагүй бүгд буудаж чаддаг л бол илүү аюулгүй байдаг байж. Арван хоёр, гурван настай хүүхдүүд жижиг винтов, сумтай цүнхээр өөрсдийгөө тоноглодог байв. Америкын ард түмэн зэвсэг эзэмших нь тэдний хувь хүний ​​эрхийг хамгийн их хамгаалж, ардчиллын баталгаатай хамгаалалт болдог гэж энэ үеээс үзэх болсон юм. 

Хүн амины хэрэг, амиа хорлох, хүчин, зэвсэгт дээрэм, осол аваараас бүрэн урьдчилан сэргийлэх боломжгүй тул хувь хүн буу эзэмших нь төрөөс зохицуулсанаас хамаагүй бага зардалтай байв. Нийгмийн тодорхой бэрхшээлүүдийн улмаас (арьс өнгөний үзэл, ​​ялгаварлан гадуурхах) бууны хуулийг үгүйсгэх биш, хатуу хяналт тавих шаардлагатай гэж үздэг байсан юм.

Орчин үед АНУ-ын 100 хүн тутмын 89 нь буутай гэсэн статистик мэдээ байдаг. Үүнтэй хамт галт зэвсэг хэрэглэсэн аллагын улмаас амь алдагсдын тоогоороо АНУ дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Өнөөдөр АНУ-д галт зэвсэг худалдаалах зөвшөөрөлтэй 130 мянган аж ахуйн нэгж ажилладаг. Энд барьцаалан зээлдүүлэх газар, цуглуулагчид, худалдаачид багтна. Тэднээс зэвсэг худалдан авахын тулд хувийн бичиг баримт, зэвсэг худалдан авч болно гэсэн шүүхийн батламж байхад л хангалттай.

Сүүлийн 20 жилд АНУ-д галт зэвсгээр үйлдсэн 62 алан хядах ажиллагаа бүртэгджээ. Жишээ нь: дунд сургуулийн багш Карл Роберт Браун хичээлийнхээ танхимд гал нээж 10 хүний амь бүрэлгэсэнг дурдаж болно. Түүнчлэн АНУ-д өдөр бүр галт зэвсгээр амиа хорлосон 53 тохиолдол гардаг. Золгүй тохиолдол, амиа хорлох, зэвсэгт халдлага гээд галт зэвсгийн улмаас АНУ-д өдөр бүр нийт 300 хүн амь алддаг байна.

Америкт жил бүр зэвсэг худалдаалагчдийн нэг хувь нь нийт худалдаалж байгаа зэвсгийнхээ 60 хувийг гэмт хэргийн зорилгоор наймаалдаг гэсэн судалгаа байна. Бас гэмт хэрэгт ашиглаж байгаа галт зэвсгийн 10-15 хувь нь хулгайлагдсан зэвсэг байдаг байна. Өнөө үед Америкчууд хүчирхийллийн гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан буу эзэмших эрхийн талаар гомдолложээ. 

Буу бол мэдээж санаатай, онц ноцтой гэмт хэргийн гол хэрэгсэл мөн. 1968 онд бууны хяналтыг илүү хүчтэй болгохыг уриалахдаа Ерөнхийлөгч Линдон Б. Жонсон өмнөх жилүүдэд буу ашиглан 7,700 аллага, 55,000 хүнд хэлбэрийн дайралт, 71,000 гаруй дээрэм, тонуул үйлдсэн болохыг тэмдэглэсэн. “Бууны хяналтыг сайжруулах нь гэмт хэргийг эцэслэж чадахгүй, гэвч энэ нь хууль сахиулах үйл ажиллагааг ихээхэн сайжруулж хүний ​​амь насны эрсдлийг бууруулна” гэж хэлжээ. 1968 онд Роберт Ф Кеннеди, Мартин Лютер Кинг нарын аллагын дараа бууны соёлын эсрэг үндэсний үймээн гарч байсан.

Дэлхийн 2-р дайн дуусахад дайны оролцогч улс орнууд маш их хуучирсан боловч ашиглах боломжтой их хэмжээний зэвсэгтэй үлдсэн аж. Эдгээрийг зөвхөн АНУ-д зарж борлуулах боломжтой байжээ. Нэг доллараас бага үнэтэй импортын буунуудын хувьд эдгээр зэвсгийг асар их ашигтайгаар зарж борлуулах боломж АНУ-д байсан. Ж.Кеннедигийг алсан буу гэхэд 12.78 долларын үнэтэй байв. 1965-1968 оны хооронд гар бууны импортын хэмжээ 346,000-аас 1.155.000 болж өсчээ. Хямдхан гар буу үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрүүд жилд 500,000 гар буу үйлдвэрлэж байв.

Тэгвэл бууг хувьдаа эзэмшихийн давуу болон сул тал нь юу вэ?

 Давуу тал :

  • Иргэний үймээн самуун, зэрлэг амьтны дайралт, гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх зэргээр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой.
  • Аюулгүй байдал, тав тухыг мэдрүүлдэг.
  • Хэрэв шаардлагатай бол та өөрөө хоолоо агнаж чадна.
  • Гэмт хэрэгтнүүд буудуулахаас айж хэрэг үйлдэх сэдэл нь буурдаг.

Буу үгүй болсон ч гэмт хэргийн өөр зэвсэг олдох болно. Хутга хэрэглэх, автомашинаар дайрах, гар хийцийн тэсрэх бодис үйлдэх зэргээр хэрэв оюун ухаан нь хор хөнөөл учруулахаар шийдсэн л бол юуг ч зэвсэг болгох боломжтой. Дан ганц буу эзэмших, ашиглах эрхийг хориглолоо гээд гэмт хэрэг буурна гэж үзэж болохгүй. Зэвсэг эзэмших нь хүчирхийллийн тохиолдолыг буурахад хүргэдэг гэж үздэг байна. Буу эзэмших эрхийг хориглолоо гээд галт зэвсэг эзэмших хүсэлтэй хүмүүсийг зогсоож чадахгүй аж. Хамгийн гол нь буу эзэмших нь эрх чөлөөний дайтай яригддаг, ардчилалыг мэдэрч буй дээд хэмжээний хэлбэр хэмээн үздэг нь чухал асуудал. Жил бүр 205,000 орчим эмэгтэйчүүд өөрсдийгөө бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор буу ашигласан байдаг. Тэдний 89.6% нь буруугүйд тооцогдсон.

 Сул тал

  • Галт зэвсгээр хэрэг үйлдсэн тохиолдолд эзэн нь хариуцлага хүлээдэг тул хулгайд алдсанаа мэдээгүй байж байгаад хэрэгт орох боломжтой. Галт зэвсгийн тухай хууль журам нь муж тус бүрт өөр өөр байдаг. Сайтар дагаж мөрдөхгүй бол зарим тохиолдолд хорих ял хүртэл оноодог. АНУ-д галт зэвсгийн гэмт хэргээр шоронд хоригдсон бол ахиж хэзээ ч галт зэвсэг эзэмших эрхгүй болно.
  • Хэрэв зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй бол галт зэвсэгтэй харьцахдаа өөрийгөө гэмтээх эрсдэлтэй.
  • Хайртай хүмүүсээ эрсдэлд оруулна. Буруу хадгалагдаж эсвэл ил задгай хадгалсан галт зэвсэг бага насны хүүхдийн гарт орвол өөрийгөө гэмтээх эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй
  • Амиа хорлох, гэр бүлийн гишүүдээ бэртээх, айлгах, дарамтлах зорилгоор ашиглагдах боломжтой. Буутай байх нь хүчирхийлэл үйлдэх сэдлийг нэмэгдүүлдэг.
  • Сэтгэцийн болон сэтгэл мэдрэлийн өвчтэй, хэт сэтгэл хөдлөлтөй хүний гарт орвол буруугаар ашиглагдах магадлалтай.
  • Санаандгүй сум алдсан тохиолдолд буцаах боломжгүй. Санамсаргүйгээр сум алдаснаас үүдэлтэй 600 гаруй хүн 2010 онд ​​амь насаа алдсан. 2005-2010 оны хооронд санаандгүй буудлагын золиос болсон 25-аас доош насны хүмүүс 1300 гаруй байжээ. 
  • Буу эзэмших эрхийг хуулиар хориглох нь буутай байх хүсэлтэй хүмүүсийн эрэлтээс үүдэн хар захыг үүсгэх бөгөөд энэ нь эдийн засагтт муу үр дагавартай. Галт зэвсгийн хулгайчид, бууны мэдээллийг өөрчилдөг хүмүүс олноор бий болно. 
  • Хэрэв та яаран буруу дүгнэлт хийвэл асуудалд орж болзошгүй. (Хардалт)

 

Н. Бат-Эрдэнэ

1
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417