Олон нийтийн сүлжээн дэх үг хэлэх эрх чөлөөг хориглож байна уу?

Олон нийтийн сүлжээн дэх үг хэлэх эрх чөлөөг хориглож байна уу?

Олон нийтийн сүлжээний өдөр тутмын хэрэглээ өсөн нэмэгдэхийн сацуу хувь хүмүүсийн хэлэх үг, хийх үйлдэл ч бусдад нөлөөлөх болсон билээ. Нэг талаас хүний эрх, эрх чөлөө яригдах бол нөгөө талаас бусдад нөлөөлөх, өдөөн турхирах, гүтгэх зэрэг асуудлууд ч газар авчээ. Олон нийтийн сүлжээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй ярих нь тухайн хүний эрх хэдий ч хэн нэгнийг гүтгэсэн, гутаан доромжилсон хэв маяг агуулсан бол хэрхэн арга хэмжээ авах вэ?

Олон нийтийн сүлжээнд таны бичсэн үг жижиг чулуу мэт санагдах ч бусдад хүрэхдээ бууны сум болон хор хөнөөл учруулах хэмжээний хүчтэй нийгмийн сүлжээнд бид амьдарч байна. Хоргүй мэт бодсон яриа тань ч их хэмжээний хор хөнөөл учруулсаар байна. Жишээлбэл: “Босоо хөх монгол” ТББ- ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан цахим хуудсандаа "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай бичлэгийг нэгдүгээр сарын 24-ны өдөр олон нийтийн сүлжээнд байршуулсан. Уг бичлэг дээр ойн модыг хууль бусаар хөрөөдсөн гэх иргэдийг модоор зодож буйг үзүүлэх бөгөөд үүнээс гурав хоногийн дараа бичлэгт дүрс нь үлдсэн иргэн амиа егүүтгэсэн байдалтай олдсоныг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн алба мэдээлсэн билээ. Модоор зодож буйг үзсэн хүмүүс тэрхэн зуур сайн байна, хулгайчын гарыг тасд гэх мэтийн муу, муухай үг хэллэгээр үзэл бодлоо илэрхийлсэн нь олон нийтэд түгснээр жирийн нэг залууг амиа хорлоход хүргэжээ.

Бүх үнэт зүйлсийн нэгэн адил үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь ардчилсан тогтолцооны нэг хэсэг. Энэ мэт бусдыг илт доромжилсон, амиа хорлох нөхцөлд хүргэсэн эсвэл гэмт хэрэгт өдөөн турхирах зорилготой нийтлэл, яриа, бичлэг, сэтгэгдлүүдийг та интернет ертөнцөд үүнээс ч ихийг үзэж, харсан гэдэгт итгэлтэй байна.

Facebook компани олон нийтийн сүлжээг ёс суртахууны хувьд хэм хэмжээтэй болгохын тулд олон мянган агуулга зохицуулагч хөлсөлж ажиллахаар болжээ. Өөрийн твиттер, фэйсбүүк, инстраграм хаяг болон влог, сайтдаа Д.Трамп, коронавирустай холбоотой үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг буруутгах нь утгагүй хэдий ч эдгээр нь хэр зэрэг олон хүнд хүрч, хэдэн хүний сонголт, үзэл бодолд нөлөөлж маргаашийн шийдвэрийг нь өөрчилж байгааг бичээч ойлгохгүй байгаа эсвэл мэдсэн ч асуудал гэж үзэхгүй байгаад гол асуудал оршиж байна. Үүнийг зохицуулахаар болсон нь сайшаалтай ч үг хэлэх эрх чөлөөг минь боож байна уу даа? гэх харыг хүмүүстдавхар төрүүлэх болсон.

Бидний үг хэлэх эрх чөлөөг боогдуулаагүй, хориогүй. Харин хэм хэмжээг тогтоон “Миний эрх чөлөө хэн нэгний хамрын үзүүрээр таслагддаг” гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилгоор хийж буй шинэчлэлт гэж би харж байна. Фэйсбүүк, твиттер,  youtube зэрэг олон улсын платформ компаниуд зөвхөн тухайн улсын хуулийн дагуу ажиллахгүй бөгөөд олон улсын хууль журмын дагуу “community standart” буюу олон нийтийн дагаж мөрдөх журамд үндэслэн тухайн хүний бичсэн, ярьсан зүйлийг устгах үгүйгээ шийдэх аж. Хууль нэгийг нь анхаарч, нөгөөг нь үл тоомсорлох нь утгагүй хэрэг бөгөөд энэ нь аль аль талыг баримталсан чухал шийдвэр аж.

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч асан Энтони Кеннеди нийгмийн сүлжээ нь "Санал бодлоо солилцох хамгийн чухал газруудын нэг" гэж үздэг бөгөөд интернетийг олон нийтийн форум, нийтийн гудамж, цэцэрлэгт хүрээлэнтэй адилтгаж үздэг. Тэрээр “Олон нийтийн сүлжээ нь  үндэсний төдийгүй дэлхий даяар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хамгийн том тулааны талбар бөгөөд үнэн зөв ажиллах хэрэгтэй, нийгмийн сүлжээнд гарсан шүүмжлэлүүд нь засгийн газрыг муулсан, үзэн ядсан, хэт даврагч үг хэллэг агуулж буй зэрэг ноцтой асуудлууд гарч ирсээр байгаа бөгөөд АНУ-аас үзүүлэх боломжит хариу арга хэмжээ бол эдгээр онлайн платформуудыг стандартад нийцүүлэх явдал юм” гэж хэлжээ. Ингэснээр бид олон нийтийн сүлжээнд үг хэлэх эрх чөлөөгүй болж байгаа бус илүү цэнзуртай болж байгаа юм байна.

Тэгвэл хуулийн дагуу дараах төрлийн агуулгуудыг устгаж болхоор болсон байна.

  • Хүчирхийллийг өдөөх, сэдэлжүүлэх.
  • Хүнд гүтгэлэг, заналхийлэл, шоглоом хийх.
  • Арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, нас, хөгжлийн бэрхшээл, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах, өдөөх.
  • Порнограф, садар самуунд уруу татсан.
  • Бусад хүмүүсийн хувийн нууцыг зөрчих, мэдээлэл хамгаалахтай холбоотой хууль зөрчсөн.
  • Хэн нэгний мэдээллээр хуурамч аккоунт нээх, байгууллагын нэр хүндэд халдсан худал мэдээлэл оруулсан.
  • Зохиогчийн эрх, мэдээллийн сан, худалдааны тэмдэг эсвэл оюуны өмчийн ижил төстэй эрхийн зөрчил.
  • Шүүхийг үл хүндэтгэхэд хүргэж болзошгүй материал.
  • Спам гэх мэт.

Манай улсын хувьд үг хэлэх эрх чөлөө бус бусдыг доромжлох, гүтгэх үзэгдэл газар авсан бөгөөд таны хэсэгхэн инээгээд өнгөрсөн бусдын зовлон хэн нэгнийг үхэлд, гэмт хэрэгт, буруу замд хөтлөх хөшүүрэг болдог гэдгийг санан эрх чөлөөгөө эдлэн үгээ хэлэхдээ хэм хэмжээтэй байж олон нийтийн сүлжээнд соёлтой оролцоосой гэж таниас хүсье.

Н.Бат-Эрдэнэ

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417