Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

Ажлаа тараад гэртээ ирэхэд хүүхэд тань гүйж ирээд “Ааваа, ээжээ нааш ир хамтдаа тоглоё” гэсээр угтаж байсан уу? Харин энэ үед та “Ядраад байна, тоглоомоороо тогло эсвэл ах эгчтэйгээ тогло” гэсээр өрөө рүү нь явуулдаг юм биш биз?

Судлаачдын хэлж буйгаар хүүхэд зөвхөн үе тэнгийнхэнтэйгээ болон ганцаараа тоглохоос гадна эцэг эхтэйгээ тоглох нь тэдний эрүүл зөв хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Магадгүй зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ тоглох нь цагаа дэмий үрж байгаа мэт санагддаг байж болох ч таны хүүхдийн хувьд энэ нь хорвоотой танилцаж, аливаад суралцаж буй хамгийн чухал цаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл ирээдүйд бие даасан хүн болох хамгийн үндсэн суурийг нь хүүхэд насанд нь сайн тавихыг хүсвэл эцэг эхчүүд маань эхлээд тоглоомын үнэ цэнийг ойлгож мөн хүүхэдтэйгээ тоглож сурах нь чухал юм.

Тэгвэл тоглох гэж яг юу вэ? Хүүхдийн хувьд тоглох чухам яагаад тийм чухал вэ? Тоглоом тоглох нь бүхэлдээ хүүхдийн өөрийн хүсэл сонирхол өөрийн зохиосон дүрмийн дагуу явагддагаараа тэдний өдөр тутамдаа хийдэг бусад зүйлсээс онцлог. Жишээлбэл, хүүхэд аливаа шинэ зүйлийг сурахдаа үргэлж өмнө байгаа тогтсон хэв журмын дагуу сурдаг бол тоглоомыг тэд зөвхөн өөрсдийн хүссэнээрээ зохиож болдог. Тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд өөрийн идэвх санаачилга, шинэлэг байдлаа илэрхийлэх боломжийг олгодог. Мөн тоглоом тоглосноор хүүхэд өөрийгөө удирдах, өөрөө өөртөө дүгнэлт хийхэд суралцаж байдаг бөгөөд юу хийх дуртай, юу хийхийг хүсэж байгаагаа ч бас энэ үед ойлгож авдаг байна.

Нөгөө талаар хүүхэд тоглоомоор дамжуулан өөрийн толгой дахь бодлоо ил болгодог. Ялангуяа өөрийн мэдэрсэн баяр хөөр, ганцаардал, мэдэрсэн сул дорой байдлаа тоглоомын аргаар ил эрхийлж байдаг. Тиймээс тоглоом нь нэг талаар хүүхдийн дотоод сэтгэлийн толь юм.  Жишээлбэл таны хүүхэд өнөөдөр эмнэлэгт очиж тариа хийлгэхдээ маш ихээр айж бас өөрийн эрхгүй сул дорой мэдрэмж авсан байж болох юм, харин гэртээ ирээд тоглож эхлэхдээ өөрөө эмчийн дүрд орон танд тариа тарьж байгаа юм шиг тоглож мэдэх юм. Ингэж тоглосноор тухайн хүүхэд дүрд орох тоглоомоор дамжуулан одоо байгаагаасаа илүү хүчтэй нэгэн болж өдрийн мэдэрсэн айдсаа гаргаж байгаа юм.

Нэгэнт тоглоом тоглох нь хүүхдийн тань бие махбод, сэтгэл зүйн болон нийгмийн хөгжилд хэчнээн чухал үүрэгтэй болохыг сэтгэл судлаачид дуу нэгтэйгээр хэлж байгаа тул одоо харин хэрхэн хүүхэдтэйгээ зөв тоглохыг сурах нь чухал юм. Магадгүй аав хүү хоёр өдөрт 20 минут барилдаж ээж охин хоёр 30 минут хоол хийж тоглодог байж болно. Гэхдээ хэд хэдэн үндсэн зарчмыг баримтлахгүй бол энэ хугацаа та хоёрын хувьд ямар ч үр өгөөжгүй өнгөрч болох юм. Тэгэхээр хүүхэдтэйгээ маш үр дүнтэй тоглоомын цагийг өнгөрөөхийн тулд хамгийн түрүүнд тэднийг сайн ажиглаж, сонсож, бас дэмжиж байх хэрэгтэй. Хүүхэд тань ямар нэгэн санаа хэлэхэд түүнийг нь таслалгүй сайн сонсож харин дараа нь эерэг хариу үйлдэл үзүүлж харилцан ярилцаж байх нь нэн түрүүнд эхний анхаарах зүйл юм. Харин дараагаар нь хүүхдээрээ өөрөөр нь тоглоомын сэдвийг санаачлуулан тэдний ертөнцөд орж түүнтэй тоглоорой. Ингэснээр тоглох явцдаа та хүүхдийнхээ юунд дуртайг мэдээд зогсохгүй өөрөө ч хүүхэд насандаа очсон мэт байх болно. Хамгийн чухал нь үргэлж хүүхэд рүүгээ инээмсэглэж хамтдаа хөгжилтэй байгаагаа илэрхийлж байхаа мартаж болохгүй шүү!

Ингэж хүүхэдтэйгээ тоглож цагийг өнгөрөөж сурснаар эцэг эхчүүд болон хүүхдэд хоёуланд нь багагүй ач тустай бөгөөд үүнээс доор дурдвал:

Хүүхдийн хувьд:

  • Үе тэнгийнхэн болон хүрээлэн буй орчиндоо анхаарал тавьдаг болно.
  • Өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ.
  • Бие махбод зөв хөгжинө.
  • Биеэ даах, шинийг санаачлах болон аливаад төвлөрөх чадвар хөгжинө.
  • Бие хүн болоход бэлтгэгдэнэ.
  • Өөрсдийн авьяас болон сонирхлыг олж нээнэ.
  • Өөрсдөө шийдвэрээ гаргаж сурна.
  • Дотоод мэдрэмжээ илэрхийлж сурна.
  • Эцэг эхчүүдийн хувьд:
  • Тархинд хайр, аз жаргалын даавар буюу Окситоцин их хэмжээгээр ялгарч стресс багасна.
  • Хүүхдийнхээ сонирхол, мэдрэмж бодлыг ойлгодог болно.
  • Хүүхдийнхээ хандлагад зөвөөр нөлөөлнө.
  • Хүүхэдтэйгээ асуудалгүй харилцана.
  • Хүүхэд тань амжилт, уналт болон бэрхшээлүүдэд хэрхэн хандаж байгааг мэддэг болно.
  • Хүүхдэд тань ямар төрлийн заах арга барил илүү тохирдог болохыг мэддэг болно.
  • Маш онцгой чухал холбоог хүүхэдтэйгээ байгуулж чадна.

Эх сурвалж: PsychologyToday, ChildDevelopmentInfo, Wahm

М. Халиун

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417