Улсын зээлжих зэрэглэл буурч эдийн засаг давхар “элэгдүүллээ”

Улсын зээлжих зэрэглэл буурч эдийн засаг давхар “элэгдүүллээ”
  • Олон улсын зээлжих зэрэглэл тогтоох үнэлгээний томоохон агентлагууд бидэнд доогуур дүн тавьчихаад байна. Тэдний нэг нь Moody’s 

Монголын эдийн засаг орвонгоороо эргэн доройтжээ. Урамгүй үзүүлэлтээр дүүрсэн эдийн засгийн орчин хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш даваа гарагт 2792.50 төгрөгтэй тэнцлээ. Төгрөгийн ханш сулрах хэрээр импорт улам үнэтэй болж байна. Гаднаас хямд зардалтай хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдаж, бизнес хумигдсаар. Эргэлзээ, үл итгэлцэл тэр хэрээр ноёрхож, хөрөнгө оруулагчдын анхаарлын гадна талд Монгол Улс үлдэх нь. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоох үнэлгээний томоохон агентлагууд бидэнд доогуур дүн тавьчихаад байна. Тэдний нэг нь Moody’s. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой”-гоос “Сөрөг” болгож буурууллаа. Гэхдээ зээлжих чадварын урт хугацааны “В3” ангиллыг хэвээр үлдээв.

Энэхүү шийдвэр нь он гарснаас хойш манай улсын экспорт огцом унаж, урсгал дансны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 хувь хүртэл өсөх төлөвтэй байгаатай холбоотой аж. Зээлжих зэрэглэлийн төлөв уруудсан жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан байдаг. Тэрчлэн төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарч байсан удаатай. Оны эхний гурван сарын байдлаар урсгал дансны алдагдал өмнөх оноос бараг хоёр дахин нэмэгдэж, 767 сая ам.доллар хүрээд байна. Үүнээс гадна төсвийн алдагдал ДНБ-ий 8.5 хувь хүрч болзошгүй аж. Moody’s агентлаг гадаад валютын албан нөөц 4.4 тэрбум ам.доллараас гурван тэрбум ам.доллар хүртэл буурна гэж тооцжээ. Зээлжих зэрэглэл сөрөг жилүүдэд төсвийн алдагдал болон гадаад өрийн хэмжээ өсөж байжээ. Ам.долларын ханш голлох валютуудын эсрэг чангарсан хэвээр. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал давамгайлж байгаа тул аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны эрэлт нэмэгдэхээр байна. Манай улс санхүүгийн орчинд мордохын хазгай гэгч болж байна. Саарал, хар жагсаалтаас гадна зээлжих зэрэглэл “Сөрөг” болчихлоо.

Засгийн газарт өгсөн үнэлгээ ийнхүү “Сөрөг” болсноор дагаад дотоодын хувийн хэвшлийн нэр хүнд олон улсад газардаж байна. Өөрөөр хэлбэл, банк болон компани гаднын зах зээлээс хөрөнгө татах боломжийг дээрх үнэлгээ үгүйсгэлээ. Монголыг хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй улс хэмээн дэлхий нийтэд зарлалаа. Уг нь ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэл ахих боломжтой гэж албаныхан үзэж байлаа. Гэвч Монголыг ахиулсангүй. Харин эсрэгээрээ буурууллаа. 5.5 тэрбум ам.долларын багцтай хөтөлбөр урагшилсан ч бид зээлжих зэрэглэлээ эерэг болгож чадсангүй. Тус хөтөлбөр энэ сард дуусгавар болно. Олон улсын үнэлгээний өнгийг тодорхойлогч Moody’s агентлагтай зэрэгцээд Fitch болон S&P агентлаг ээлжит үнэлгээгээ өгч эхэлнэ. Гадаад өрийн дарамтыг бууруулахад уул уурхайн томоохон төслүүд онцгой үүрэгтэй байсан ч “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, “Тавантолгой” төслийн IPO зогсов. Мега төслүүдээ хөдөлгөж чадсан орнууд зээлжих зэрэглэлээ ахиулсан байдаг. Гэтэл манай улс байгаа мега төслүүдээ гацаах болсноор санхүүгийн эрсдэл нэмэгдсээр. Хөрөнгө оруулагчдын “луужин” гэж хэлж болохоор зээлжих зэрэглэл цаашид дордсоор байвал гаднын санхүүгийн зах зээл бидэнд улам хаалттай болно гэсэн үг. Хөрөнгө оруулалтын орчин дээрдэхгүй, засаглалын тогтворгүй байдал газар авсаар байвал хөрөнгийн гадагшлах урсгал улам тэлэх талтай. Цар тахлаас үүдэн хөгжиж буй орнуудаас гадагшлах валютын урсгал нэмэгдэж буй. Ийм үед үнэлгээ буурна гэдэг том гарз юм. Зээлжих зэрэглэл нь аливаа улсын эдийн засаг, төлбөрийн чадварыг хэмжих санхүүгийн “барометр”. Энэ утгаараа улс орнууд зээлжих зэрэглэлээ ахиулахыг хичээдэг. Зээлжих зэрэглэл дээшлэхийн хэрээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэдэг. Харамсалтай нь энэ итгэл өнөөдөр “устаж” байна. Төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдал буурахгүй бол зээлжих зэрэглэл сайжрахгүй. Хамгийн гол нь олон улсын зах зээлд Монголоор овоглосон бондын зардал нэмэгдсээр. Бондын зах зээлийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулагчид манай улсаас дөлнө. Монголын эдийн засагт тодорхойгүй байдал нүүрлэсэн оны эхний гурван сарын хугацаанд эерэг үзүүлэлт байсангүй. Нүүрсний экспорт гэхэд л урьдын хэвэндээ орж, жигдрэхгүй бол төсвийн алдагдал зузаарна. Төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний улиралд 350 сая ам.долларт хүрсэн. Өнгөрсөн онтой харьцуулахад 570 гаруй сая ам.доллараар муудаад байгаа нь энэ. Экспортоо ахиулж, төсвийн алдагдлаа бууруулахгүй бол зээлжих зэрэглэлээ дээшлүүлэхэд хол байна. Иргэдийн халаасанд мэдрэгдэх хамгийн эхний эрсдэл нь валютын ханш болж байна. 

Эх сурвалж: ZGM.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ хууль ямар нөлөө үзүүлэх вэ?

2020-06-04

Энэтхэг, Хятадын удирдагчид "гуравдагч тал"-ын оролцоо шаардлагагүй гэж мэдэгджээ

2020-06-04

Африкийн орнууд яагаад хөлсний цэрэг авдаг хэвээрээ вэ?

2020-06-03

Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй

2020-05-29

Элон Маскын шинэ томоохон төсөл болох "Starlink"-ийн гол зорилго юу вэ?

2020-06-02

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна

2020-06-04

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

2020-06-03

Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир хүүгийнхээ өмнөөс нэр дэвшигчийн үнэмлэхийг нь авахдаа хэлсэн үг

2020-06-02

У.Хүрэлсүх: Хийж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд надад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй

2020-06-02

Хөгжлийн онол...

2020-06-05

Монгол төрийн хоймор жорлон болох учиргүй...

2020-06-03

Арчаагүй монголчууд...

2020-05-31

Ээждээ өгөх гэхээр юу ч олдохгүй юм

2020-05-29

Хятад улс Австрали улсад өндөр татвар ногдуулав

2020-06-06

ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг тагнуулын ерөнхий газар хариуцан тайлагналаа

2020-06-04

Долларын ханш тэнгэрт хадаж, гиперинфляцитай тулах уу?

2020-06-04

Хятад улс түүхэндээ анх удаа ДНБ-ийн өсөлтийн зорилт тавихгүй

2020-06-03

Уугуул Америкчуудын өвөг дээдсийг 14 мянган жилийн өмнө Байгал нуураас ирсэн гэж эрдэмтэд нотлов

2020-06-04

Эрүүл мэндийн мэдлэггүй хүмүүс өвчинд өртөмтгий байдаг

2020-06-04

Дэлхийн хамгийн том дөрвөн шашны урсгал

2020-06-03

Эртний Монголчууд шар будаагаар хооллодог байсан ба бидний бодож байснаас хамаагүй боловсронгуй эдийн засагтай байж

2020-06-02

#29 Amnesty International - Хүний эрх бол биеийн тань нэг эрхтэн л гэсэн үг

2020-06-03

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

iOS-ийн шинэчлэлт iPhone хэрэглэгчдийг уурлуулж байна

2020-06-03

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

Болж өгвөл битгий худлаа ярь

2020-06-05

Хүний тархинд санах ойг идэвхжүүлэх хэсэг байдаг

2020-06-04

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Ах аа, маргааш байх болов уу?

2020-05-29

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа ойлгох ёстой вэ?

2020-05-29

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана

2020-06-04

Шинэ оюутны эхний жил хамгийн чухал бас сорилтоор дүүрэн

2020-06-03

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ

2020-06-02

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна

2020-06-01

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

2020-06-06

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

2020-06-06

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

2020-06-06

Цахим гэмт хэргийн талаар онцлох баримтууд

2020-06-06

Норвегийн эмч нар өвчтнүүдээ капсулд тусгаарлаж байна

2020-06-03

Оросуудад Монголын эзэнт гүрэн юу заасан бэ?

2020-06-03

Тамхи агуулсан вакцин

2020-06-03

Хоол орлуулагч эм

2020-06-03

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

434 санал өгсөн

51-60
25.35%
41-50
19.12%
31-35
13.59%
36-40
9.68%
25-30
8.06%
21-24
7.6%
13-16
5.76%
17-20
5.76%
65+
5.07%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,255

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,471

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,691

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,057