Цаг хугацаагаар аялах боломжтой юу?

Цаг хугацаагаар аялах боломжтой юу?

Богино хариулт бол тийм. Үнэндээ бид ямар нэгэн байдлаар цаг хугацаагаар байнга аялж байдаг. Хэрэв цаг хугацаа бүх зүйлд адил үйлчилдэг абсолют хэмжигдэхүүн байсан бол орчин үеийн физикийн суурь буруу болж түүнээс үүдэн гарсан технологийн багаж зэвсэг бүгд буруу ажилладаг болох байсан. Харин одоо цаг хугацаагаар аялдаг гэхээр ямар учрыг илэрхийлээд байна вэ гэдгийг тайлбарлая.

1880 онд хоёр эрдэмтэн дэлхийн тойрог замыг ашиглан гэрлийн хурдны талаар туршилт хийжээ. Дэлхий нар луу ойртох үед нь гэрлийн хурдыг хэмжиж, нарнаас холдох үед дахиад хэмжсэн байна. Хүлээж байсан үр дүн нь бол гэрлийн хурд өөр өөр байх ёстой байсан ч аль ч хоёр нөхцөлд гэрлийн хурд яг адилхан байв. Жирийн үед уул нь өөр байх ёстой. Жишээ нь та 60 км/ц хурдтай явж байгаа машинаас 90 км/ц хурдтай өөр машин харлаа гэхэд, танд тэрхүү машин 30км/ц хурдтай хөдөлж байгаа юм шиг харагдана. Харин дээрх туршилтаар гэрлийн хурд тийм байсангүй. Энэ байдал мэдэгдэхгүй явсаар эцэст нь үүний учрыг анх гаргаж ирсэн хүн бол бид бүгдийн сайн мэдэх, одоо цагийн физикийн эцэг гэгддэг Альберт Эйнштейн юм.

Тэрбээр энэхүү нээлтээ бичиж нийтлэхээсээ өмнө Патентын оффист ажилладаг нэгэн байв. Гэхдээ цаг хугацаагаар яг яаж аялах юм бэ? Цаг хугацаагаар хамгийн сайн аялсан хүн бол сансрын нисгэгч Сергей Крикалёв. Тэ бээр сансарт хамгийн удаан байсан хүн. (803 хоног) Сансарт байх хугацаандаа тэр өөрийнхөө 0.02 секундийн дараах ирээдүй руу аялчихсан. Энэ нь хэдий бид нарын төсөөлж байсан шиг хоосон орон зай руу сорогдон ороод, 10 20 жилийн дараах өөрийгөө харах биш ч шинжлэх ухааны хувьд том амжилт болж байгаа. Энэ жижиг хугацаа нь Эйнштейны харьцангуй онол зөв байна гэдгийг дахин баталж өгч байгаа юм.  Сергейн цаг хугацаагаар аяласан үзэгдлийг шинжлэх ухаанд “цаг хугацааны муруйлт” гэж нэрлэдэг ба энэ үзэгдэл алс холын ирээдүй сансар хоорондын аялалд маш чухал нөлөө үзүүлнэ (хэрэв боломжтой бол). 

Харьцангуй онол нь ерөнхийдөө цаг хугацааг хурднаас хамааруулж үздэг. (Ажиглагч хурдан явах тусам, түүнд үйлчлэх цаг удаан явна.) Харин яагаад ийм зүйл болоод байгааг ойлгохын тулд дараах үйл явцыг төсөөлөөд үзээрэй. Жигд хурдтай явж буй галт тэргэн дотор нэгэн хүн зогсож байна.

Тэр хүн хөдөлгөөнгүй зогсож байхдаа нэгэн бөмбөгийг галт тэрэгний шал руу ойлгоно. Харин галт тэрэгний гадна хоёр дох хүн зогсож байхдаа эхний хүнийг бөмбөг ойлгож байгааг харна. Тэр хүн бөмбөг хөдлөхөд ямар дүрс харах вэ? Бөмбөг ойгоод дээш хөөрөх хугацаанд 2 дох хүн бөмбөг гурвалжин дүрс үүсгэн хөдөлж байгааг харах болно. Учир нь бөмбөг хөдөлж буй галт тэргэнд байгаа тул бөмбөгний хөдөлгөөнд галт тэрэгний хурд мөн үйлчилж байгаа. Энэ 2 дох хүн ижил хугацаанд бөмбөгний туулах зам болон эхний хүний харсан бөмбөгний туулах зам хоёр өөр байна гэсэн үг. Ижил хугацаанд өөр зам туулсан юм бол хурд нь өөр байсан гэсэн үг. Хэрэв тэрхүү ойж буй бөмбөг гэрэл байсан бол яах вэ?

Дээрхтэй ижилхэн үр дагавар гарах боловч, энэ удаа хурд өөр байж болохгүй. Яагаад гэвэл гэрлийн хурд ямар ч нөхцөлд ижил байна. Ижил хурдтай өөр өөр хэмжээний зам харсан тул хугацаа нь өөр байж таарна. Энэ нь миний дээр яриад байсан цаг хугацааны муруйлт юм. Аливаа бие гэрлийн хурд руу дөхөх болгонд тухайн биед үйлчлэх цаг удаан байна гэсэн үг.

Энэ санааг туршиж үзэхээр 1970 онд хэсэг эрдэмтэд атомын нарийвчлалтай цаг дэлхий гадарга дээр зэрэг эхлүүлээд нэгийг нь дуунаас хурдан явдаг онгоцонд, нөгөөг нь гадарга дээр үлдээжээ. Хэсэг хугацааны дараа онгоц эргэж ирээд цагаа зэрэг зогсоогоод хартал хоёр өөр цаг заажээ. Энэ нь цаг зөвхөн бид нарт биш, оор бусад зүйлд яг адилхан үйлчилдэг болохыг харуулав. Өнөө үед цагны нарийн нарийвчлал шаарддаг хэрэгсэл болох GPS хиймэл дагуулууд уг нээлт байгаагүй бол зөв заах ёстой цэгээсээ дор хаяж 2-3 км байнга зөрөх байсан. Яагаад гэвэл тэр хиймэл дагуулууд дэлхийг өндөр хурдтай тойрч эргэж байгаа. Тийм нөхцөлд цаг хугацааны мөн муруйлт үйлчилнэ гэсэн үг. Масстай бие хэзээ ч гэрлийн хурдаар хөдлөхгүй ч, түүнд дөхөж болно. 99.999% хувийн гэрлийн хурдаар явахад тухайн онгоцон дотор сууж байгаа хүнд 10 жил шиг санагдсан хугацаа дэлхий дээр 9000 жил байх болно гэсэн маш сонирхолтой тооцоо байна. Хэдий бидэнд одоогоор энэ нь уран зөгнөлт мэт санагдаж байгаа ч хүн төрөлхтөн бууж өгөхгүйгээр хичээвэл хурдан аялах арга олж магадгүй л юм.

Эх сурвалж: Ted ed, Wikipedia

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417