Арай ч дээ, Үүл баатар минь

2020-05-15, 09:22 Цаг үе 1,898 6
Арай ч дээ, Үүл баатар минь

Ардчилсан хувьсгалын түүчээ, Улсын баатар Э.Бат-Үүл маань их л бухимдуу явах боллоо. Тэр өнгөрсөн 30 жилийн хугацаанд албан тушаал, эрх мэдлийн балан дундуур дураараа туучсан хэр нь одоо юу дутлаа гэж журмын нөхөд болоод байгуулсан нам, улстөрчид рүү шүлсээ үсчүүлнэ дайрна вэ.

Монголын төрөөс авч болох бүхий л өндөр албан тушаалдаа хүрч, он цагтаа гай, гавьяатайгаа үлдсэн түүнд төрийн түшээ болох хүсэл дэндүү их байгаа бололтой. “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэсэн үг байдаг. Ямар ч үнэ цэнээр хамаагүй хууль тогтоох байгууллагын гишүүн болж, хууль бус үйлдлээ нуун далдлах гэсэн санаа түүнээс нэвт ханхална. 

Нийслэлийн Засаг дарга байхдаа эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий этгээдүүддээ илт давуу байдал олгосон явдал нь өдгөө “дээлээ нөмрөхөд” хүргээд буй. Хэн нэгэн буруу хэрэг үйлдсэн бол хэзээ нэгэн цагт илэрч, хууль, шүүхтэй нүүр тулдаг нь эрх зүйт төрийн дор амьдарч буй хүн бүрт тохиох явдал.

Хууль батлалцаж байсан Э.Бат-Үүл энэ зарчмыг мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч өөр дээр нь тулж ирсэн энэ цаг үед УИХ-ын гишүүн болж, халдашгүй бүрэн эрх нэрийн дор муу муухайгаа нуун далдалж, “үйлдсэн хэргүүд”-ээ хаалгахгүй бол шөнө нойр нь хүрэхгүй хагас галзуурлын байдалтай байгаа нь түүний хийсэн мэдэгдлүүдээс тод харагдах. 

Тухайлбал, тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдын өрсөлдөх тойрогт нэр дэвшинэ хэмээн мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хянуулахаар хүргүүлээд байсан. Тэгвэл энэ үзэл бодлоосоо хэдхэн хоногийн дараа ухарч, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг өөртэй нь хамт нийслэлд нэр дэвшихийг уриалж, хэвлэлийн бага хурал хийлээ. Эндээс түүнийг эрх мэдлийн төлөө улайран зүтгэж эрүүл ухаанаа алдчихжээ гэж харахаар байна. АН-ын дарга асан З.Энхболд Дархан-Уул аймагт нэр дэвшихээ хэдийнэ мэдэгдсэн. Э.Бат-Үүл түүнийг дагаж Дархан-Уулд нэр дэвшвэл гарахгүй гэдгээ тооцоолж, унаган хотынх гэдгээ өмнөө барьж, нийслэлд нэр дэвшихээр тактик боловсруулж буй бололтой. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр З.Энхболдыг “амлаж” авснаа цайруулахын тулд бусад руу дайрч, алдаагаа засахыг хичээж яваа нь энэ аж. 

Улс төр гэдэг хэн нэгэнд өс санаж, хорслоо тайлах талбар биш. Ард түмний мандат өвөртлөн гарч ирсэн түшээд бодлого боловсруулж, чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн төлөө ажиллах учиртай. Атал Э.Бат-Үүл эрх ашгийн эрэмбээ алдаж, хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж буй нь өөрийн хүчин зүтгэж, байгуулсан ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлийг шороотой хутгасан үйлдэл боллоо. Тэрбээр “Миний мэдэх Ардчилсан нам үйл хэргийн төлөө нам байсан. Одоо манай нам албан тушаалын төлөө л болжээ. Ардчилсан намыг өнөөдөр бараг З.Энхболд удирдаж байна гэхэд хилсдэхгүй болсныг түүний удаа дараагийн мэдэгдлээс харж болно” хэмээн ярьж байсан. Тэр өмнө нь АН-ын дарга, нийслэлийн АН-ын даргын алба хашиж байсан хэр нь одоо намын нөхөдтэйгээ таарахгүй байгаа нь анхнаасаа нам дотроо фракц байгуулж, үндэс хөрсийг нь тавьж өгсөнтэй холбоотой. 

Хэн нэгнээс алдаа хайхын оронд Э.Бат-Үүл баатар өөрөөсөө эхэлж алдааг эрвэл үнэнд дөхөж очих байх. АН өнөөдөр фракцаасаа салсан нам боллоо гэж буй ч Э.Бат-Үүл нар намынхаа удирдлагад ажиллаж байхад үндэс нь тавигдаж, бүрэлдсэн МҮДН, МоАХ, “Нэг Ардчилал”, “Шонхор”, “Алтангадас” гэх мэт фракц нь өдгөө ч амь бөхтэй оршсоор байгаа.

Нэг үе АН-ын удирдлага “Алтангадас”-аас МоАХ, МоАХ-аас “Алтангадас”-т шилждэг байсан бол одоо “Шонхор” фракц энэ тойрогт орж ирсэн. Э.Бат-Үүл нарын гаргасан тэр жимээр “Шонхор” фракц сүүлийн дөрвөн жил намын удирдлага, гал тогоог барьж байна. Ийм үед тэрбээр журмын нөхөдтэйгөө ойлголцож чадалгүй тойргийн гадна гарчихаад гоншигонох нь дэндүү увайгүй, ёс зүйгүй, үнэт зүйлгүй харагдаж байна. Тэр хувийн тоглолт хийж, Гэр хороолол хөгжлийн нам байгуулж, АН-аас өрх тусгаарласан. Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхдээ намаа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн ч Э.Бат-Үүл байгуулсан нам гэдгийг улс төр гадарладаг хэн бүхэн мэддэг болсон. 

Үүл баатар маань намын ажилд ч, УИХ-ын танхимд ч хамтарч явсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг зэрэг лидертэйгээ эв эеэ ололцож чадахгүй байгаагаа өөрөөсөө бус бусдаас хайж буй нь өндөр албан тушаал хашсаар бодит амьдралаас тасарчихсан явна уу даа гэж харагдах. Тухайлбал, тэрбээр “Намайг УИХ-ын сонгуульд З.Энхболдтой очиж өрсөлдөнө гэж хэлсэн тэр агшнаас хойш дайралтууд замаа алдлаа. Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт ажлыг гутаах гэсэн улс төрийн том зорилготой үйл ажиллагаа явагдаж байна” хэмээн олон нийтэд ярьсан. 

Энэ нь өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй бусдын толгой дээрх ширхэг өвсийг харж, зад шүүмжилж, уснаас хуурай гарах гэсэн оролдлого гэлтэй. Өнгөрсөн парламентын үед АН УИХ, нийслэл, орон нутгийн түвшинд олонх болж, төрийн эрхийг барьсан. Түүнийг эрх мэдлээ илтэд ашиглан хэн нэгэнд давуу байдал олгож байхад журмын нөхөд нь чимээгүй хараад сууж байсан гэхэд болно. Ийм байхад “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр байгуулсан нам руугаа, журмын нөхөд рүүгээ дайрч давшлах нь нам, төрийн ажлыг олон жил хашсан хүнээс гарах үйлдэл мөн үү гэдэг асуулт гарч ирж байна. 

Улс төр гэдэг багийн тоглолт. Хэн багаа сайн удирдаж чиглүүлнэ түүнийг дагаад улс орны  баримтлах бодлого оновчтой байдаг. Багаа муу удирдаж, журмын нөхдөө талын нэг тараачихсан Э.Бат-Үүл энэ бодлогыг мартчихав уу, эсвэл хууль бус үйлдлээ хаацайлахын тулд хэнтэй ч нэгдэж нийлэхээс өөрцгүй болчихсон сандарч явна уу. Ерөөс улс төр гэдэг эгнээгээр явдаг зүйл. Залуу, дунд, ахмад үеийнхэн гар гараасаа барилцаж, нэгдэж нягт хамтарч ажиллаж байж амжилтад хүрнэ. Энэ зарчмаар Э.Бат-Үүл залуу үедээ зөвөөр үлгэрлэж, халаагаа өгөх цаг болжээ гэдгийг хийсэн мэдэгдэл, хэлсэн үгнээс нь тодорхой харагдаж байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэгчээр Ардчилсан намын туг болж, тулгын чулууг нь тавьж явсан Э.Бат-Үүл ардчилсан хувьсгалыг Монгол өрнүүлснийхээ төлөө Улсын баатар цолыг ганцаараа авсан хэр нь намын нөхдөөсөө “жийгдэж”, улс төрийн амьдрал нь ганцаардал дунд өрнөж байна. Үүний бурууг өрөөлөөс бус өөрөөсөө хайх нь хамгийн зөв болов уу. 

 

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан"  сонин

20
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417