ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтээр “COVID-19” цар тахлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2020-05-15, 15:22 Цаг үе 1,042 0
ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтээр “COVID-19” цар тахлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхгүй бол хүн амын дунд халдвар тархаж, бүх нийтийг хамарсан хатуу хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүргэх юм-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр /2020.05.15/ Төрийн ордонд “COVID-19” цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Суурин төлөөлөгч Сергей Диордицаг  2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзах үеэрээ  шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээллийг Монголын ард түмэнд өгнө үү гэсэн хүсэлт тавьсны дагуу өнөөдөр хэвлэлийнхнээр дамжуулан мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье, Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд урьж оролцуулсан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Таньд талархал илэрхийлье гээд дараах мэдээллийг өглөө.

 

2019 оны арванхоёрдугаар сард шинэ, тодорхойгүй өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь үндэсний болон олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүдтэй хамтран бэлэн байдал, хариу арга хэмжээ авах ажлыг удирдан, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийж, хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.

Монгол Улсын Онцгой комиссоос халдвараас сэргийлэх зорилгоор шаардлагатай шийдвэрийг шуурхай гаргаж, олон улсын аялал жуулчлалыг хязгаарлах, бүх шатны сургууль, цэцэрлэг, сургалтыг хаах, Монголын ард түмний уламжлалт сар шинийн баяр гэх зэрэг олон нийтийн арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүдийг цуцлах гэхчлэн үр дүнтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд үндэсний хэмжээнд  бүрэн дасгал сургуулилалт зохион байгуулж, Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоон, аюулгүй байдлыг хангах зорилгоор тохиолдлын удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багууд  мөр зэрэгцэн ажиллалаа. Энэ үйл ажиллагаагаар Монгол Улсын өнгөрсөн жилүүдэд бэхжүүлсэн тогтолцоог шалгаад зогсохгүй “COVID-19” цар тахал нийт хүн амын дунд тархсан үед нийгэм, олон нийт бүхэлдээ хэрхэн бэлтгэгдэж чадсаныг харуулсан.

Монгол Улс эв нэгдлийг харуулж чадлаа. Засгийн газрын бүхий л шийдвэр, үйл ажиллагаа нэгдмэл байдлаар явагдаж, халдварын эсрэг хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбараас гадна бусад салбарууд хамтран оролцож хувь хүн, олон нийтийн зүгээс эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээний мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг бүх нийтээр даган мөрдөж байна.  

Одоо ирээдүйгээ бодож, бэлтгэх цаг. Дэлхийн хэмжээнд хөгжингүй болон хөгжиж буй 215 улс оронд 4 сая гаруй хүн “COVID-19”-ийн халдвар аваад байна. Энэ шинэ өвчний улмаас олон хүн харамсалтайгаар амиа алдаж байна. Гэсэн хэдий ч Номхон далайн баруун бүсэд БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг улс орнууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.  

Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр өвчний цаашдын тархалтыг зогсоох, “COVID-19”-ийн халдвартай тэмцэхэд олон нийт, хувь хүмүүс амин чухал үүрэг гүйцэтгэнэ. Олон нийтийн дунд зай барих, халдвараас сэргийлэх хөдөлгөөн хязгаарлах гэх мэт үйл ажиллагааг урт хугацаанд хэрэгжүүлэх нь олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохыг бид ойлгож байна.

Хүмүүс цар тахал гарахаас өмнө ямар байсан тэр байдалдаа эргэн очихыг хүсэж байгаа ч үр дүнтэй вакцин, эмчилгээний арга нэвтрэх болон цар тахал зогсох хүртэл бид бүхэн өнөөгийн "шинэ-хэвийн" нөхцөл байдалтай эвлэрэх хэрэгтэй. Хүн бүр гарын болон амьсгалын эрүүл ахуйн дэглэмийг сахиж, олон нийтийн газарт бусдаас зай барих гэх зэрэг хувийн хамгаалах арга хэмжээг сахих шаардлагатай. Үүнээс гадна нөхцөл байдлаас хамаарч олон нийтийн арга хэмжээ, цуглаан, хөдөлгөөн хязгаарлах, хөл хорих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Хүмүүсийн дунд цуурхал, буруу ойлголт нэмэгдсээр байгаа нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, МХЕГ, үндэсний болон олон улсын байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлт, эрүүл мэндийн ажилтнуудын шаргуу хөдөлмөрийг үгүй ​​хийж болзошгүй учраас би өнөөдөр энд байна.

Дархлалын тогтолцоо биднийг эрүүл байх, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Гэвч энэ нь бид бүхэн бүрэн хамгаалагдсан, аюулгүй гэсэн үг биш. Одоо мэдэгдэж байгаагаар өмнө нь “COVID-19”-ээр өвдсөн хүн дахин өвчлөх эрсдэлтэй байна.

Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал маш олон хүчин зүйлээс, тухайлбал өөрсдийгөө хамгаалахын тулд хэрэгжүүлж буй үйлдэл, дадал, зуршлаас шалтгаална. Таны хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь зөвхөн таныг биш, таны гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад болон нийт хүн амын халдвар авах эрсдэлийг бууруулж, аюулгүй байхад хувь нэмэр оруулдаг. 

 

Зун цаг ирж буй учраас Та бүхнийг амарч, гадуур гарч, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ уулзан цагаа өнгөрүүлэхийг хүсэж байгааг ойлгож байна. Гэвч цар тахал үргэлжилж байгаа, шинэ тохиолдлууд дахиж нэмэгдэх эрсдэлтэй энэ үед сонор сэрэмжээ бууруулж болохгүй.

Миний зүгээс хүн бүрийг “COVID-19”-ийн халдвартай тэмцэхэд хувь нэмрээ оруулан, эрүүл мэндийн ажилтнууд болон цар тахалтай тэмцэн ажиллаж буй хүмүүст дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Та бүхэн сонор сэрэмжээ сулруулахгүй байж, гараа тогтмол савандаж угаах, ханиаж найтаахдаа ам, хамраа таглах, зөв эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, хоруу чанартай архи тамхи хэрэглэхээс зайлсхийх, бусад хүмүүсээс зай барих болон олон нийт цугласан газраар явахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлээрэй.

Монгол Улсад томуугийн дэгдэлт жил бүрийн 11 дүгээр сараас 12 дугаар сард гардаг бөгөөд “COVID-19”-ийн халдвар Монгол Улсад аль хэдийнэ дэгдээд өнгөрсөн тухай цуурхал гарч байгаа. Энэ нь цуурхал төдий бөгөөд шинжлэх ухаанд суурилсан нотолгоо баримт биш юм. Бидний мэдэж байгаагаар “COVID-19” шинээр нээгдсэн коронавирусээр үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд  2019 оны 12 дугаар сард анх бүртгэгдэж, бид мэдээлэлтэй болсон.

Цуурхал, ташаа мэдээлэл нь хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг эрсдэлд оруулах аюултай учраас Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Бид аль хэдийнэ буруу ташаа мэдээлэл ямар хор уршиг тарьж болохыг харсан. Зарим хүмүүс өөрсдийгөө дархлаатай гэж бодон өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлд оруулж байна.

Тиймээс та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээллийг авч, цаашид “COVID-19” халдвартай адилхан хор уршиг авчирч болохуйц цуурхал, ташаа мэдээллийг түгээхгүй байх замаар “COVID-19”-тэй тэмцэхэд тусална уу.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 98 тохиолдол бүртгэгдээд байна. Хэрэв бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхгүй бол хүн амын дунд халдвар тархаж, бүх нийтийг хамарсан хатуу хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүргэх юм. Иймээс бид өндөр эрсдэлтэй хэвээр байна.

Халдвараас сэргийлэх вакцин, эмчилгээ гартал, одоогийн хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна. Энэ нөхцөл байдал бид бүгдэд хамааралтай бөгөөд бид зөвхөн ХАМТЫН ХҮЧЭЭР даван туулж чадна.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417