Эдийн засагч Д.Батмөнх: Эрдэнэт хот руу Улаанбаатарын иргэд олноороо нүүх цаг ирж байна

2020-05-16, 11:04 Цаг үе 1,029 8
Эдийн засагч Д.Батмөнх: Эрдэнэт хот руу Улаанбаатарын иргэд олноороо нүүх цаг ирж байна

Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх асан, Шинэ намын дэд дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хүмүүс төдийлөн анзаарахгүй байгаа нэг зүйлээс яриагаа эхэлье гэж бодлоо. Энэ сарын 25-наас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Орхон аймаг хотын статустай болно. Та бол Эрдэнэтийн ирээдүйн хөгжлийн талаар тодорхой байр сууриа илэрхийлдэг хүн. Эдийн засагч хүний хувьд Эрдэнэт хотын статустай болсноор ирээдүй нь хэрхэн өөрчлөгдөх бол. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг эрдэнэтчүүд хэрхэн ашиглах ёстой вэ?

-Эрдэнэтчүүд үүнийг өөрсдөдөө маш том боломж нээгдлээ гэж харах ёстой. Гарааны цоо шинэ нөхцөл гэж ч болно. Монголчууд бид бие дааж хот байгуулаад явсан түүх хэзээнээс юм. Улаанбаатарын хувьд Өргөө хотоос эхлэлтэй гэхээр 360 жилийн өмнө үү? Үнэндээ яг хот шиг төлөвлөлт хийж, хөгжүүлж эхэлсэн нь гэвэл 1960 он шүү дээ. Улаанбаатар хотын төлөвлөлтийг Оросууд хийсэн. Цахилгааны эх үүсвэр, дулаан, цэвэр бохир усны сүлжээ, орон сууцны хороолол... гээд нарийн төлөвлөсөн. Ингээд 1960 оноос хүн амыг хүчээр төвлөрүүлсэн. Хотод ирж суурьшсан хөдөөнийхөн саяхан л “Хотод ёстой бүтэхгүй, эрх чөлөө алга, бүх юм нь үнэтэй, хар ус нь хүртэл үнэтэй шүү...” гэж ярьдаг байлаа. Ингэж явсаар ерэн онтой залгаж оросууд манайхаас гарсан. Тэрнээс хойш л монголчууд өөрсдөө бие дааж удирдлаа. Өнөөдөр хар даа, хот төлөвлөлт утгаа алдсаныг. Ямар ч төлөвлөлтгүй болсон. Улаанбаатар хотын өнөөдрийн төлөвлөлт дандаа иргэддээ тулгалт хийсэн байдалтай хийгдэж байна. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр тулгалтад орж хүчээр шийдээд явчихсан. Ядах нь ээ гуч дөчин жилээр алсыг харж,ухаалгаар шийдсэн юм ерөөсөө байхгүй. Туул голын эх ширгээд, усны эхгүй болбол сая гаруй хүнтэй энэ хот яах вэ? Үе үеийн хотын удирдлагууд гэх хоёр намын хэсэг нөхөд нийслэлийн ИТХ-д талцаж орж ирээд, хотыг гишгүүр болгон Их хуралд дэвшдэг шат дамжлага болсон. Ер нь бол хотыг төрийн эрх мэдэлд хүрэх суурь л болгож ирсэн. Уг нь хотын захирагч гэдэг бол цэвэр аж ахуйн ажил шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын энэ гашуун туршлагыг одоо хотын статустай болж байгаа эрдэнэтчүүд давтаж болохгүй. Эрдэнэт хотыг өнөөдрөөс эхлэн хот шиг хот болгон хөгжүүлэх хэрэгтэй.

-Ганц Улаанбаатараа хот шиг хот болгож чадаагүй байхад дараагийн хоёр хотын асуудал бослоо. Алдааг давтахгүй байхын тулд яг яаж төлөвлөх вэ. Монгол архитекторууд, инженерүүд, эдийн засагчид... бусад олон салбарын хүмүүс анх удаа бие даан, гардан энэ хоёр хотыг хөгжүүлэх цаг ирж байх шиг байна?

-Эхний асуудал бол хот төлөвлөлт анхнаасаа буруу хийвэл зардал өндөр гарна. Өндөр зардал хотыг босгохгүй, хөгжлийг удаашруулна. Хотын эдийн засаг гэдэг бол өөрийн татвараараа санхүүжээд, хотын иргэд өөрөө өөрийнхөө чадах юмаа хийж, орлого олж амьдралаа залгуулахыг хэлээд байгаа юм л даа. Эрдэнэтийг хот шиг хот болгохын тулд наад зах нь хүн амын тоо нь 250-300 мянга хүрэх ёстой. Монгол Улсын төсвийн 60-70 хувийг дангаараа үүрч ирсэн Эрдэнэт үйлдвэр нь одоо нарийвчилсан судалгаагаар дахиад 60 жилийн нөөцтэй нь батлагдсан. Жаран жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн нөөц дууссан үед Эрдэнэт хот өөрөө өөрийгөө хангалттай аваад явж чаддаг болсон байх ёстой. Ингэж алсыг харж, бодлоготой, ухаалаг төлөвлөх нь хотын гэрэлт ирээдүй юм. Аль болохоор Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжийг Эрдэнэт хотод үлдээж чадах юм бол үнэ цэнэтэй хот бий болно. Эрдэнэт үйлдвэр өөрөө асар олон бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг. Тусгай зориулалтын тоног төхөөрөмж, машин механизм, нефть, химийн бүтээгдэхүүн зэрэг дотоодоос нийлүүлэх боломжгүй зүйлс бий. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортоор аваад,бусад хэрэгцээт бараа материалуудыг Эрдэнэт хотын иргэд өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх замаар үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой. 2019 онд Эрдэнэт үйлдвэр нэг их наядын ашигтай ажилласан байна. Эрдэнэт үйлдвэрийн ашгийн 20 хүртэл хувийг эрдэнэтчүүдэд үлдээнэ гэж тооцоолбол 200 орчим тэрбум төгрөг. Энэ хөрөнгөөр Эрдэнэт хотын гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох, үйлдвэр тойрсон жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэй. Цаашлаад хотын газар нутгийг хааш нь тэлэх үү гээд бодлогын олон асуудал, хөгжлийн олон төлөвлөгөө яригдана. Эрдэнэт хотынхон Эрдэнэт-Булганы цахилгаан түгээхээс цахилгаанаа авч байна. Дулаан, бохироо бол дотроо шийдсэн. Цэвэр усны асуудал байхгүй. Эрдэнэт үйлдвэрт 6500 шахам хүн ажиллаж, тэдний ар гэр гээд тооцоолбол хүн амынх нь 30 шахам хувь нь тус үйлдвэрээс амьдралаа залгуулж байгаа юм.

-Эрдэнэтчүүдийн хувьд дан ганц үйлдвэрээ хараад сууж болохгүй нь тодорхой. Эргэн тойронд нь эдийн засгийн маш их нөөц боломж байгааг та бас ярьдаг?

-Хүн амын тоогоо механикаар нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдэг нь бас нэг хөгжлийн төлөвлөгөө. Эрдэнэт хотын ойр орчмын сумдыг хотын дүүрэг болгоод авч болно. Зэргэлдээ аймгууд байгаа шүү дээ, тэдгээрийн сумдаас. Жишээ нь, Жаргалантыг хотын үр тариа, хүнсний ногооны ханган нийлүүлэхээр зохион байгуулж болно.Өөр нэг сумаас дан махны нийлүүлэлтээ авах ч юмуу, энэ мэтчилэн төлөвлөчих юм бол Эрдэнэт хот нэг их зоволгүйгээр өөрөө хөгжөөд явчихна. Дархантай харьцуулахад Эрдэнэт хурдацтай хөгжих боломжтой. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хэмжээний үйлдвэртэй учраас. Зэргэлдээ байгаа Дархантай харьцуулахад эдийн засгийн чадамж асар их. Дарханы иргэдийн дэргэд эрдэнэтчүүдийн орлого нь хуримтлал үүсгэх хэмжээнд байгаа. Ийм боломж байгааг Дарханд орон сууц барьж байгаа захын нэг компанийн захирал батлан хэлдэг. Эрдэнэтийн иргэдийн худалдан авах чадвар Монголдоо дээгүүр орох хэмжээнд байгаа шүү дээ.

-Дэд бүтцийн хувьд Эрдэнэт эрт холбогдсон. Энэ нь бас л нэг том боломж юм даа?

-Мэдээж замын асуудал чухал. Төмөр зам бол асуудалгүй. Авто зам болохоор наана нь Дарханы зам гэж үйлтэй юм байна. Эрдэнэтээс сонгогдсон Их хурлын гишүүдийг гайхаад байдаг юм. Тийм сэтгэлгүй юмуу, эсвэл толгой нь ажилладаггүй юмуу, бүү мэд. Дашинчилэнгийн засмал замыг Булган аймгийн замтай холбоход ердөө 100-хан км замын асуудал байна. Тэр хүртэлх 100 км зайг холбочихооч дээ. Нөгөө нэг их наядын ашгаасаа 100 тэрбум төгрөг гаргаад шийдэх асуудал. Дарханы замын ОУ-ын транзитын ачаалал хөнгөрнө. Булган Эрдэнэт цаашлаад Хөвсгөл аймгийн замын асуудлыг шийднэ. Тээвэр хямдарна. 100 км-ийн тээвэр хямдрахаар бараа бүтээгдэхүүний үнэ хямдарна. Иргэдийн халааснаас гарч байгаа бензиний мөнгө хэмнэгдэнэ. Дэд бүтэц байгуулаад байгаагийн давуу тал энэ шүү дээ. Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд хоёр талаар явах засмал замтай болоход ердөө 100 км замын асуудал л байгаа юм. Үүнийг үе үеийн Их хуралд сонгогдсон гишүүд яагаад анхаарч ирээгүйг гайхаад байдаг юм. Дээрээс нь төмөр замтай. Ингээд дэд бүтэц дээр ямар ч асуудалгүй болж байгаа юм. Цааш нь сэтгээд ажил болговол Орос руу экспорт хийх үйлдвэрүүдыг Эрдэнэтийн бүсэд барьж эхлэх хэрэгтэй. Зэргэлдээ шахуу байгаа 7 сая хүнтэй Эрхүү муж руу бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой. Үндсэндээ Эрхүү хавийн өргөн хэрэглээний барааг Москва хавиас хангахад Эрдэнэтээс нийлүүлснээс өртөг өндөр гарна. Тэдний хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Эрдэнэтээс шууд төмөр замаар хойшоо гаргана гээд төлөвлөлтөө эхнээс нь маш нягт нямбай хийгээд, дотоод эдийн засгийн чиглэлээ хараад, дараа нь экспортын чиглэлийн юмнуудаа нэмээд өгвөл Эрдэнэт хот болсныхоо хэргийг хийнэ, том хот болно. Хоржоонтойхон хэлбэл, Улаанбаатарын иргэд Эрдэнэт хот руу тэр чигээрээ нүүнэ.

-Эдийн засгийн энэ мэт өөдрөг хөшүүргүүдийг хийхийн тулд нэн тэргүүнд хууль эрх зүйн зохицуулалт маш чухал. Шинэ хуулиуд гарах хэрэгтэй болно?

-Тэгнэ. Үндсэн хуулийг дагаад засаг захиргааны нэгжийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заавал өөрчлөлт орж таарна. Хамгийн том хэрүүл өнөө газрын үнэлгээ болно доо. Одоо энэ Улаанбаатарыг харахгүй юу. Газрыг маш бодлоготойгоор эхнээс нь хийхгүй бол хот гэдэг их айлд газар хамгийн том асуудал болохыг бид харж байна. Дэлхийн хотуудаас харж байна. Газрыг яаж үнэлэх юм бэ гэдгээс эхлээд хуулинд заавал тусгах ёстой асуудлууд гарч ирнэ. Хэдэн дүүрэгтэй болохоос эхлээд Хотын захирагчийн статус бүгд хуулиараа маш тодорхой байх ёстой. Улаанбаатарын хувьд харахад дүүрэг, хороо, хэсэг... гээд тэр чигээрээ улс төрийн намын дэд бүтцүүд бий болчихсон. Дандаа улс төрийн намаар донтчихсон, хоол олох хэрэгслээ болгочихсон хүмүүс байгааг та бид харж байна. Энэ бүх муу зүйлийг хуулиар хязгаарлах хэрэгтэй. Тэгэхээр цоо шинэ хувилбарыг Эрдэнэт дээр турших болж байгаа юм. Жишээ нь, эрдэнэтчүүд өнөөдөр оршин амьдарч буй 100 мянган хүн дотроосоо яг унаган Эрдэнэтэд төрж өссөн, хотынхоо амьдралыг арван хуруу шигээ мэддэг, чин сэтгэлээсээ санаа тавьдаг, аж ахуйн ажлаа сайн мэддэг хүнийг олж хотын даргаараа сонгодог тийм хуулийн зохицуулалттай болох ёстой юм. Тэгж байж тэр хотын захирагч аль нэг намын даргын нөлөөнд бус ажиллана. Яагаад гэвэл түүнийг намаас сонгоогүй, Эрдэнэт хотын иргэд сонгосон учраас тэр бүгдийг иргэдээсээ асууна, иргэддээ ажлаа тайлагнана, иргэд нь түүнд сайн, муу дүнгээ тавина. Орон нутгийн нэг онцлог нь нэгнийхээ сайн мууг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг нь сайхан. Энэ мэтээр Эрдэнэт хотын ирээдүйг харахад их тодорхой харагдаж байна.

-Эрдэнэт албан ёсоор хотын статустай болохоор хажууд нь байдаг Булган аймгийн хувь заяа улам л бүрхэг болох нь?

-Тэр бол булганчуудын асуудал. Шулуухан хэлэхэд Булган аймагт хөгжил ирэхгүй байгаа шалтгаан Эрдэнэт шүү дээ. Хажууд нь, 60 км зайд ийм том хот байхад Булганы иргэд том зах зээл рүүгээ шавна, том эдийн засгаа л дагаж амьдарна. Алдартай Сайханыхаа айргийг Эрдэнэт хотод аваачиж зарах нь илүү ашигтай байна биз дээ. Тийм болохоор тус аймгийн харьяанд байдаг, Эрдэнэт хотын ойр орчмын сумдыг Эрдэнэтэд нэгтгээд, нэг нэг дүүрэг болгоод явахыг ч үгүйсгэхгүй. Зах зээлийн өөрийнх нь зохицуулалт хар аяндаа хууль төрүүлдэг. Гэхдээ энэ бүхэн Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн талаарх зөвхөн миний концепци. Энэ бүх ажлууд хууль дүрмийн дагуу хийгдэж, эрдэнэтчүүд нийтээрээ нэг зүгт харан алхаж байж ирээдүйн Эрдэнэт хотыг Улаанбаатараас том хот болгож хөгжүүлнэ. Энэ нь гэхдээ нэг их хол, хэдэн арван жилийн дараахь асуудал биш юм. Хууль эрх зүйн зөв зохицуулалттай, зөв хандлагатай байх юм бол угаасаа ажилч хөдөлмөрч, олон газраас цуглаж, онцгой сайн генийн цуглуулга бүрдсэн эрдэнэтчүүд маань Монголдоо хөгжлийн түүчээ болох нь гарцаагүй л дээ.

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417