Орлогогүй, мөнгөгүй иргэд орон байрны хулгай хийх нь ихэсжээ

2020-05-18, 08:49 Цаг үе 1,029 3
Орлогогүй, мөнгөгүй иргэд орон байрны хулгай хийх нь ихэсжээ

 

  • Сард нэг мянга орчим хүн шинээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн холбогдогчоор бүртгэгдэж байна
  • 2020 оны эхний дөрвөн сард өмчлөх хэргийн эсрэг 6149 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний хамгийн их хувь буюу 3000 орчим нь хулгайн гэмт хэрэг байгаа бөгөөд 2000 орчим залилангийн хэрэг бүртгэгджээ. Энэ оны нэгдүгээр сараас хойш дээрх төрлийн гэмт хэрэг тогтмол өссөн үзүүлэлттэй байна

 

Хулгайн хэрэг эрс ихэсчээ. Гэвч айлын гэр орон руу халдаж хулгай хийсэн хүмүүсийн ихэнх нь төлбөрийн чадваргүй эсвэл насанд хүрээгүй хүүхэд байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг танилынд маань хоёр ч удаа хулгай орсон бөгөөд гэмт этгээдийн нэг нь 13 настай хүүхэд байсан юм. Аав ээж нь ажилгүй, орлогогүй болсон тул өлсөхийн эрхэнд айлын гэр ухаж, хулгай хийсэн гэж өнөөх хүү мэдүүлсэн байна. Айлын тооноор ааруул, боорцог, гутал, хувцас тоносон түүний гэм буруугийн үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой ч өлсөж ангасан хүүд өөр арга олдоогүй байх гэж өмөөрөх шалтгаан бас байна. Дахин нэг жишээ дурдахад, БЗД-ийн 25 дугаар хорооны иргэн С-ийн цүнхийг гудамжинд булааж, зугтсан иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгахад удаа дараа хулгай, дээрмийн хэрэг үйлдэж байсан этгээд байж таарчээ. Мөн л төлбөрийн чадваргүй тул хэсэг хугацаанд хоригдож, албадан ажил хийж байгаад суллагдсан байна. Суллагдсан ч ажил олдохгүйн улмаас өнөөх л буруу гарын аргаараа амьжиргаагаа залгуулдаг. Энэ мэтчилэн бидний эргэн тойронд, өдөр бүр хулгайн гэмт хэрэг гарч, эмх замбараагаа алдаж байна. Хүмүүс хулгайчидтай гудамжинд, дэлгүүрт, хоолны газар, автобусанд гээд хаа сайгүй нүүр тулж, үргэлж сонор сэрэмжтэй явах шаардлага тулгарна. Хулгай бол дэлхийн бүх улсад тулгардаг нийгмийн хар сүүдэр.

Хүнсний дэлгүүрээс хулгай хийх тохиолдол эрс олширчээ

Ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн халаас нимгэрч байгаа өнөө үед хулгай, залилан, дээрмийн хэрэг улам гаарч байна. Энэ талаар мэдээлэл бэлтгэхээр хэд, хэдэн хүнсний дэлгүүрээр орж, нөхцөл байдлыг лавлахад боорцог, талх, тамхи, чихрийн хулгай сүүлийн хоёр сар эрс нэмэгдсэнийг хэлэв. СХД-ийн 26 дугаар хороонд байрлах дэлгүүрийн худалдагч “Манай дэлгүүр гэр хороолол дунд байдаг болохоор сэрэмж л алдвал бараагаа хулгайд алдчих гээд байдаг. Өнгөрсөн гуравдугаар сард эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гурван хайрцаг набор, талх, лаазалсан загас хулгайлсан. Цагдаад мэдэгдсэн ч одоо болтол хэрэгтэн олдоогүй л байна. Залгаж асуухаар, “шалгаж байна” гэв. Хүнс, барааны 20 орчим том, жижиг дэлгүүрээр ороход талаас илүү хувь нь сүүлийн үед хулгай нэмэгдэж байгааг хэлж байв. Мөн бараа, бүтээгдэхүүнээ алдаад, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч гэмт хэрэгтнийг олж, хохирлоо барагдуулсан хүн нэг ч байгаагүй юм. Түүнчлэн хулгай хийж буй хүмүүс ихэвчлэн 40-өөс доош насныхан байдаг бөгөөд архи, талх, гурилан бүтээгдэхүүн, хиам зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн авдаг байна аж. Нөөцийн мах дээрэмдэхээр зэхэж байсан хүн ч таарсан талаар худалдагч нар хэлж байлаа. 

Сард 500-1000 хүн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн холбогдогчоор бүртгэгдэж байна

Хөл хорио тогтоосон 100 хоногт 46 мянган иргэн ажилгүй болсон. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар засаг төр эдийн засгийн хүндрэлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 260 мянган хүн ажлын байраа алдах эрсдэлтэй байна. Ажилгүй, орлогогүй болсон иргэд өлсөж үхэхгүй өл залгахын тулд хулгай, дээрэм хийж, бие, биеэ залилах нь энүүхэнд болсныг олон жишээ баталж байна. Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний дөрвөн сард өмчлөх хэргийн эсрэг 6149 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний хамгийн их хувь буюу 3000 орчим нь хулгайн гэмт хэрэг байгаа бөгөөд 2000 орчим залилангийн хэрэг бүртгэгджээ. Энэ оны нэгдүгээр сараас хойш дээрх төрлийн гэмт хэрэг тогтмол өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, сард 1000 орчим хүн шинээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн холбогдогчоор бүртгэгдэж буй юм. Гэхдээ энэ зөвхөн цагдаагийн байгууллагад шалгагдаад, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдсон тоо, мэдээлэл. Дээр хэлсэнчлэн, хэдэн мянган хүн хулгай, дээрэм, залиланд мөнгө, хөрөнгөө алдаад, хэрэгтэн, буруутнаа олж чадахгүй, цагдаагийн үүд сахиж суугаа. Тиймээс зөвхөн цагдаагийн газар бүтгэгдэж буй тоо, мэдээллээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нэмэгдсэн болохыг тодорхойлоход бэрх юм.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417