М.Энхсайхан: Хэрэг мөрддөг “Монгол соёл”

М.Энхсайхан: Хэрэг мөрддөг “Монгол соёл”

Ийм нэгэн соёл гэж хэлж болох арга барил манай хууль хяналтын байгууллагад үүсчихсэн байгаа ажиглагддаг. Цаг зуурын үзэгдэл гэж найдъя.

Эхлээд сүр дуулиантай том хэрэг мөрдөж байна гээд эхэлдэг, тэр нь мөрдөгчдийн шалгалтаар тогтоогдохгүй болохоор нэг жижигхэн хэрэг зүүгээд Прокурор, Шүүхийн шатанд шилжүүлчихдэг явдлыг хэлээд байна. Сүртэй эхлээд дараа нь нэг жижигхэн зөрчлөөр ял заагаад явуулчихдаг жишээ зөндөө. Би энд жишээ дурдах нь илүүц. Бизнес хийдэг олон хүмүүсийн дунд болдог яриа. Зарим нь хэлмэгдсэн юм билээ.

Хэрэг мөрддөг “Монгол соёл”-оор бол намайг ТТ төслөөр буруутгаж чадахгүй бол бас нэг жижиг хэргээр буруутгах хэрэгтэй байдаг. Тийм нэгэн зүйл олсон нь албаны хэрэгцээнд авсан автомашин гэнээ. ТТЦС Төслийн нэгж нь Улаанбаатарт, төсөл хэрэгжүүлэх газар нь Өмнөговийн Цогтцэций сум. Цааш нааш хөдөө явах ажлын хэрэгцээнд ялангуяа хөрөнгө оруулагчдад орон нутагт ажиллахад нь аюулгүй байдлыг нь хангах үүднээс Лексус 570 автомашиныг 2013 онд 130 сая төгрөгөөр авчээ. Энэ нь улсад 130 сая төгрөгний их хэмжээний хохирол учруулсан юм байх. Ингэхдээ “хамаарал бүхий этгээдээс” авсан гэж. АТГ нь шинжээч гэж томилоод нөгөөдүүл нь дүгнэлт гаргаж өгөхдөө 160 сая төгрөгөөр төсөвлөсөн машиныг 75 сая төгрөгөөр авах ёстой байсан гэсэн дүгнэлт бичихдээ Төслийн нэгжид одоо ч хэрэглэгдэж байгаа автомашины гүйлтийг 2019 оны үзүүлэлтээр тооцжээ. Мэдээж 6 жилийн насаар илүүтэй хөгширсөн, анх автомашин авч байх үеийн гүйлтээс 150 гаруй мянган км илүү явсан машины элэгдэл хорогдлыг нь тооцолбол үнэ нь бага гарах нь ойлгомжтой л доо. Зах зээлийн үнэ эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтддог юмаа гээд ядаж элэгдэл хорогдлынхоо тооцоог зөв болгооч гээд хяналтын Прокурорт өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргалаа. Асуудлаа ойлгодог ч юм уу, санаатай улстөржөөд ч байгаа юм уу, ямар ч тайлбаргүйгээр саналыг чинь хүлээж авахгүй шалгах ажил дууссан гэв.

Ер нь зохиомол хэрэг дээр худал материал цуглуулах хэцүү л байгаа бололтой, энэ хэдэн мөрдөгчид нь улс төрийн захиалгаа гүйцэлдүүлэх гээд бөөн алдаа, завхрал харагдаад байх юм.

Улстөрчдөөс “захиалга”-тай хэргийг өөрийн гараас зайлуулаад дараачийн шат руу явуулчихъя тэндээ учраа олно биз гэсэн залхсан байдлаар асуудалд хандаж байна. Энэ зуур хүмүүсийн эрх, эрх чөлөө зөрчигдөж, арга ядсан зарим нь “хонгил” байдаг гэж нотолдог бололтой юм. Би хууль хяналтынхны бие даасан байдал хангагдаагүй, тэдэнд улс төрийн нөлөөлөл байдаг, тэгээд ч энэ салбарт ажиллаж байгаа зарим хувь хүмүүсийн мэргэжлийн чадал чансаа, итгэл үнэмшил сул байгаатай холбоотой хүмүүний харилцааны асуудал тул болж байгаа үйл явдлыг “хонгил” гэхээсээ илүүтэй “соёл” гэж томьёолох нь зүйтэй санагдсан.

Хэрэг мөрдөх “Монгол соёл”-оо өөрчлөх цаг болчихоод байна. Монголд хууль эрх зүй ноёрхсон тогтолцоо бий болсон уу гэдгээр нийгмээрээ шалгалт өгөх цаг үе иржээ. Уул нь мөрдөгчид нь гэмт хэрэгт хэн нэгнийг харддаг, шалгадаг байгааг буруутгамааргүй, харин мөрдөгч маань буруу ажиллаад байна уу гэж хардах, шалгах ажлаа прокурорууд нь хийдэг, мөрдөгчид, прокурорууд нь нийлээд иргэдээ хэлмэгдүүлээд байна уу гэж Шүүх нь харддаг, улмаар шийдвэрээ гаргадаг байвал манайд тогтсон “хэрэг мөрддөг монгол соёл” үгүй болж хууль дээдлэгдэж, нийгэм ардчилагдахад тустайсан.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарыг хэрэгт холбогдуулах зориудын санаатай улс төр явж байгаа бололтой гэмээр хэвлэлийн хурлууд үзээд бараг дөжирч байна даа. Өмнөх удирдагчдаа бүгдийг хоморголон шалгаснаа гайхуулах нь улс төр шиг л харагдана. Хэрэг хийсэн албан тушаалтантай биш, Хэлмэгдүүлэлтийн машин угсрах гэж байгаа бол тийм улс төр гадныхны дохиураар хийгдэж байж тун магадгүй.

Түүхийн ой санамж гэдэг ард түмэнд олон зуун жилээр өвлөгддөг. Хоёр хөршөө байлдан дагуулж байсан Монголыг хувааж захирах бодлого тэрхүү ой санамжаас үүдэлтэй. Өнөөдөр Монгол маань авторитар дэглэм бүхий хоёр том хөршийн дунд орших “эрх чөлөөний арал” болчихоод байна. Монголд ардчилал, эрх чөлөө ямар байгааг бидний хоёр хөрш оронд байгаа мах цусны тасархай монгол үндэстнүүд харж байгаа. Монгол Улс эрх чөлөөний өлгий нутаг болж нийт эсгий туургатнуудад үлгэр жишээ болохыг хөрш орны захирагчид юу гэж л дэмжээд байхав. Коммунизмаасаа татгалзаад илүү оросжсон, илүү хятадчилагдсан Орос, Хятад орнуудын дунд “эрх чөлөөний арал” байх нь авторитар дэглэмүүдэд тийм ч таатай бус байгаа даа. Тийм улс төр явж байхыг хэн байг гэхэв. Болгоомж монголчуудад ерөөсөө илүүдэхгүй.

Авлигал эдийн засгийн хөгжилд хортой гэдгийг хүн бүр мэддэг боловч түүнтэй тэмцэхэд сэтгэл байхаас гадна улс төр, эдийн засгийн ухааны тодорхой мэдлэг хэрэгтэй. Авлигалтай нийтээрээ зөв тэмцэж чадвал эдийн засгийн өсөлтөд том хувь нэмэр оруулж болно. Өөр хоорондоо шууд хамааралтай асуудал юм.

Авлигыг жигшүүлэхийн тулд төрийн албан хаагчдын үйлдлийг ёс суртахуунтай нь холбож тайлбарлаж байгаа харагддаг. Тэглээ гээд төр цэвэршээд, төрд үлдэгсэд нь цэвэр ариун харагддаггүй. Дээр нь төрийн нэр хүндийг улам л шавартай хутгаад байна уу даа гэж бодогдох юм. Авлигалтай тэмцэхийн чухлыг ойлгуулахад хэцүү л дээ. Гэвч арай өөр өнцгөөр асуудлыг харж үзмээр.

Авлигыг улс төрийн эдийн засгийн ухаан талаас нь харвал бас нэгэн тайлбар тустай байж магадгүй. Тухайлбал, нийт хүмүүсийг нэг талаас “баялгийг бүтээгчид”, нөгөө талаас “баялгаас хүртэгчид” гэж хоёр ангилж болно. Аль аль нь аливаа нийгэмд байдаг, бас хэрэгтэй хүн амын давхарга. Ялгаа нь аль хэсэг нь давамгай байна вэ гэдгээр улс орнууд ялгагддаг.

“Баялаг бүтээгчид” гэдэг нь эрсдэл дундуур явж олон улсын зах зээл дээрээс, гадаад, дотоодын банкнуудаас санхүү, зээл босгон үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн хийж, түүнийгээ экспортод гаргаж бодитойгоор баялаг бүтээж, бодит валют эх орондоо авчирч буй хүмүүс юм. Харин тэдний бүтээсэн баялгийг дахин хуваарилах явцад дэлгүүр, ресторан байгуулж ашиг олж, олсон ашгаа импортын машин, бараа, хүнс авчрахад зарж байгаа бизнесмэнүүд, барилгын компаниуд, сургууль, соёл, бусад үйлчилгээний байгууллагуудад ажиллагчид бүгд “баялгаас хүртэгчид” ангилалд орох юм. Энэ ангилалд төрийн бүх шатны улс төрийн болон мэргэжлийн албан хаагчид мөн багтана. “Баялаг бүтээгчид”, “баялгаас хүртэгчид” аль аль нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлэгчид гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Эрүүл нийгэмд “Баялаг бүтээгчид” “баялгаас хүртэгчид”-ээсээ илүү байдаг.

Хэрвээ “Баялаг хүртэгчид” нь дэндүү их болоод байвал нийгэм бүхэлдээ авлигажиж байнаа гэсэн үг. Учир нь “Баялгаас хүртэгчид” өөрийн олох ашгаа ахиухан болгохын тулд төрийн албан хаагчидтай үгсэн өндөр үнэтэй тендерт оролцож чөлөөт зах зээлийн зарчмыг алдагдуулж өндөр өртөгтэй, төсвийн хөрөнгө мөнгө түшсэн буруу эдийн засгийн тогтолцоо бий болгож байгаагаараа нийгэм бүхэлдээ авлигажих процесст орж байгаа юм.

Авлигалтай тэмцэнэ гэдэг нь хувь хүмүүстэй гэхээсээ илүүтэй нийгэмд болж байгаа гаж үзэгдлийг хазаарлахтай холбоотой юм.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хаана төрийн алба нь данхайж томорсон, хаана чөлөөт зах зээл ажиллах нөхцөл бололцоо хумигдаж байна тэнд “Баялгаас хүртэгчид” нь томорсон, авлигал бодит бэрхшээл болсон байдаг. Тэнд дээд сургууль төгсөгчдийн дийлэнх нь хуульч мэргэжлийнхэн байдаг.

Харин хаана “баялаг бүтээгчид” нь “баялгаас хүртэгчид”-ээс их байна тэнд дээд сургууль төгсөгчдийн дийлэнх нь инженер мэргэжлийнхэн байдаг.

Манайд одоохондоо авлигалтай тэмцэх тугийн дор ардчилалтай, бас дээр нь “баялаг бүтээгчид”-тэйгээ тэмцээд байгаа харагдана.

Улс төрийн салхи шуургагүйгээр авлигалтай нямбай ухаалаг тэмцэж чадвал хэрэг мөрддөг “монгол соёл”-ыг өөрчилж болмоор санагдаж байгаа. Улс төрийн эдийн засгийн ухаанаас жаахан суралцахад л болох асуудал.

 

М.Энхсайхан

7
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417