Мацаг бол гайхамшиг, гэхдээ битгий шунаарай

Мацаг бол гайхамшиг, гэхдээ битгий шунаарай

Энэ зун хийсэн 12 хоногийн жүүстэй цэвэрлэгээний дараа юу болсон тухайгаа хуваалцахыг зорилоо.

Чадвал бүтэн сар, чадахгүй бол ядаж 15 хоног жүүстэй цэвэрлэгээгээ үргэлжлүүлэх бодолтой байсан ч нэгдүгээрт ажлын ачааллаас, хоёрдугаарт олон хоног дан жүүс, усаар явсан бие суларсан шалтгаанаар 12 хоноод зогсоосон билээ. Энэхүү цэвэрлэгээний дараа бие сэтгэлд минь гарсан гайхамшгийг мөн л хангалттай дурдсан тул дахин давтах нь илүүц биз. Харин гарсан сөрөг үр дагаварыг мацаглаж, жүүстэй цэвэрлэгээ хийж байгаа болон хийх гэж буй бусдад маань хэрэг болох болов уу гэсэн үүднээс бичих нь зүйтэй гэж үзлээ.

  • Жүүстэй цэвэрлэгээ хийсэн 6 сараас хойш сарын тэмдэг үзэгдсэнгүй.
  • Үс туг тугаараа унаж эхэллээ.
  • Үе үе нүд бүрэлзэж, толгой эргэх нь ердийн үзэгдэл болов.
  • Хоёр даралт ойртсон бололтой үе үе шилэн хүзүү, дал мөрөөр хөшиж өвдөнө.
  • Ханиад хүрээд эдгэхгүй, өндөр хэмээр халуурч, хөхүүлэн ханиалгасны улмаас цээж хөндүүр байх боллоо.
  • Ямар ч шалтгаангүй байнга ядарна.
  • Гомдож, уурлахдаа амархан болов.

Related image

Ийм шалтгаануудын улмаас эмчид үзүүлж бүх төрлийн цусны шинжилгээ өгтөл төмрийн хурц дутагдалд орсон байжээ. Байх ёстой хэмжээ нь 40-200 хувь гэдэг бол минийх 7 хувь! Тэгээд эмчтэйгээ ярилцсаны эцэст биеийн цэвэрлэгээ хийхдээ хэт олон хоносон гэсэн дүгнэлтэнд хүрээд төмрийн бэлдмэл ууж эхлээд байна. Хажуугаар нь спирулинагаа болон бусад витаминуудаа уусаар байгаа. Дашрамд хэлэхэд Спирулина цусан дахь төмрийг сордог гэж nutritionist буюу хоол тэжээлийн мэргэжилтэн нэг найзад маань хэлсэн гэнэ. Тиймээс төмөртэй, витамин Д-тэй Спирулина авч уувал зүгээр юм байна шүү. Эсвэл Спирулинагаа уунгаа давхар төмрийн бэлдмэлээ уудаг ч юмуу.

Сарын тэмдэг маань төмрийн бэлдмэл ууж эхэлсэн тэр сардаа ирсэн. Үс өтгөрүүлдэг витамин ууж байгаа хэдий ч үр дүн нь хараахан мэдэгдээгүй л байна. Гэтэл би ганцаараа ийм асуудалтай байгаа биш юм гэдгийг олж мэдэв. Манай найз надтай адил жүүстэй цэвэрлэгээ 11 хоног хийж дуусаад, залгуулаад элгээ цэвэрлэсэн байна. Тэгээд нэг л өдөр бүх бие нь янгинан өвдөж, босч явж чадахгүй, өвчнөөсөө болоод унтаж ч чадахгүйд хүрчээ.

Үс нь туг тугаараа унасаар бараг халзрах нь уу гэж айж байгаагаа хэлэв. Эмнэлгийн бүх шинжилгээний хариу цусан дахь улаан, цагаан бөөм байхгүй болсон, мөн төмрийн хурц дутагдалд орсон гэж гарсан байна. Намайг бодох юм бол манай найз цагаан хоолтон л доо. Ердөөсөө мах иддэггүй. Мөн манай нэг нэртэй дуучин мацаг, цэвэрлэгээний дараа иймэрхүү байдалд орж, уургийн дутагдалд орсон тухай олж сонслоо. Тухайн дуучин бүсгүй өөрөө ам нээж ярихаас нааш үнэн худлыг нь бид мэдэх аргагүй юм даа. Тэгээд энэ бүхний эцэст би юу хэлэх гээд байна вэ гэвэл:

  • Бүү шуна! Хамгийн боломжийн жүүстэй цэвэрлэгээ бол 3-5 хоног л юм байна.
  • Долоо хоногт 24 цагийн устай мацаг бол яг сайхан таарсан зүйл юм байна.
  • Өвөлдөө нэг их мацаг барих гээд ч яахав.
  • Огт мах идэхээ болих дэмий юм байна. Улаан маханд төмөр ихээр агуулагддаг. Тиймээс өвөлдөө түмпэн түмпэнгээр нь биш өдөрт нэг удаа хоолондоо идэж байх.
  • Харин зундаа цагаан хоолоо түлхүү, улаан махаа бага хүртвэл зохистой.
  • Жүүстэй цэвэрлэгээ хийхдээ төмрийн бэлдмэл давхар хэрэглэвэл зүгээр юм байна ( миний л бодол шүү )! Гэвч үүнийг мацгийн мундаг багш нар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөвлөх бизээ.

 

Надтай адилхан ийм асуудалтай байгаа хэрнээ юу нь болохгүй байна вэ гэдгээ мэдэхгүй хүмүүс байх аваас цусны шинжилгээ өгөөд үзээрэй. Ер нь мацагтангууд маань гэлтгүй хүн бүр жилдээ нэг цусны шинжилгээ өгч, эмнэлгийн ерөнхий үзлэгт хамрагдчихаад байвал их сайн шүү. За ингээд энэ хүртэл надтай хамт байж, миний түүхийг дуустал нь уншсан хүн бүхэнд талархлаа. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Жич: Мацаг бол гайхамшиг гэдэгтэй маргах аргагүй юмаа. Зүгээр л битгий шунаарай!

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол төрийн хоймор жорлон болох учиргүй...

2020-06-03

Арчаагүй монголчууд...

2020-05-31

Ээждээ өгөх гэхээр юу ч олдохгүй юм

2020-05-29

Эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх аргууд хүүхдийг хулгайч болгодог

2020-05-28

Элон Маскын шинэ томоохон төсөл болох "Starlink"-ийн гол зорилго юу вэ?

2020-06-02

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

2020-06-03

Энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл хийж байсан цэргийн алба хаагч нас баржээ

2020-06-03

"Зөв Хүн Электорат" эвслээс нэр дэвшигчид гэр хорооллоос сонгуулийн ажлаа эхлүүлж байна

2020-06-03

Елон Маскын ээлжит сенсаци - ''Улаан өнгөтэй эмийг уу''

2020-06-03

Дэлхийн хамгийн том дөрвөн шашны урсгал

2020-06-03

Эртний Монголчууд шар будаагаар хооллодог байсан ба бидний бодож байснаас хамаагүй боловсронгуй эдийн засагтай байж

2020-06-02

Amazon хэрхэн дэлхийн хамгийн том компаниудын нэг болсон бэ?

2020-06-02

Орон орны боловсролын тухай сонирхолтой баримтууд

2020-05-29

Шинэ оюутны эхний жил хамгийн чухал бас сорилтоор дүүрэн

2020-06-03

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ

2020-06-02

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна

2020-06-01

Та өөрийн бизнестээ Facebook-ийн төлбөртэй сурталчилгааг ашигладаг уу?

2020-05-29

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

2020-06-03

Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир хүүгийнхээ өмнөөс нэр дэвшигчийн үнэмлэхийг нь авахдаа хэлсэн үг

2020-06-02

У.Хүрэлсүх: Хийж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд надад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй

2020-06-02
2:18

Шарк Амараа: Монголын банкны нууц эздийг ил болгох ёстой

2020-05-31

Ах аа, маргааш байх болов уу?

2020-05-29

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа ойлгох ёстой вэ?

2020-05-29

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Африкийн орнууд яагаад хөлсний цэрэг авдаг хэвээрээ вэ?

2020-06-03

Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй

2020-05-29

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Засгийн газрын гишүүдийн эсрэг хуулийн төсөл баталлаа

2020-05-29

Энэтхэгийн газар нутаг руу Хятадын 10 мянган цэрэг нэвтрэн оржээ

2020-05-28

#29 Amnesty International - Хүний эрх бол биеийн тань нэг эрхтэн л гэсэн үг

2020-06-03

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

Норвегийн эмч нар өвчтнүүдээ капсулд тусгаарлаж байна

2020-06-03

Оросуудад Монголын эзэнт гүрэн юу заасан бэ?

2020-06-03

Тамхи агуулсан вакцин

2020-06-03

Хоол орлуулагч эм

2020-06-03

iOS шинэчлэлт iPhone, iPad-ийг эвдэлж байна

2020-06-03

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

Хятад улс түүхэндээ анх удаа ДНБ-ийн өсөлтийн зорилт тавихгүй

2020-06-03

АНУ биткойнтой "дайн" зарлав

2020-05-31

Хятад улс Америк долларыг буулгаж авах зорилгоор цахим валют гаргана

2020-05-29

Б.Лхагвасүрэн: Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа

2020-05-29

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

417 санал өгсөн

51-60
25.42%
41-50
19.42%
31-35
13.43%
36-40
9.83%
25-30
8.15%
21-24
7.67%
17-20
5.76%
13-16
5.52%
65+
4.8%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,253

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,469

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,691

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,050