Уушгины өвчлөлөөс сэргийлэх амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй

Уушгины өвчлөлөөс сэргийлэх амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй

Уушги нь таван цул эрхтэний нэг бөгөөд уламжлалт анагаах ухаанд эх, хүү уушги хэмээн ангилдаг.

Эх таван уушгийг дотоодын түшмэл адил, хүү таван уушгийг хааны агь хэмээн адилтган нэрлэсэн нь баруун, зүүн уушги нь чухал эрхтэн төдийгүй эмзэг амархан өвчилдөг хэмээн зүйрлэсэн байдаг. Хэрвээ ханиад томууг эмчлэхгүйгээр хүндэрвэл уушгины дагшуур ханиад, уушгины цайвар хаван, халуун бүрэлдсэн, халуун хатгалгаа, уушгинд халуун ус алдах, бүгшүүлэх, уушгины архаг, уушги дэлгэрэх, зөгийн үүртэн хэмээх уушгины 8 язгуурын өвчин үүснэ.

Өнөөгийн нөхцөлд тоосжилт, утаа ихтэйгээс гадна иргэд ажил, амралтаа зохицуулдаггүй, давс хэтрүүлэн хэрэглэх болсон зэрэг буруу дэглэмээс шалтгаалж уушгины өвчлөл жил бүр нэмэгдэж байна. Тиймээс өвчин үүсгэх нөхцлийг анхаарч, идээ унд, явдал мөрийн дэглэмийг улиралтайгаа зохицуулан дадуулвал аливаа өвчнөөс сэргийлж чадна. Намрын улиралд уушгины судал дэлгэрч улирлын эхний 72 хоногт төмөр махбодтой уушги, бүдүүн гэдэсний судал дэлгэрсэнээр уушги болоод бүдүүн гэдэсний үйл ажиллагаа идэвхжиж түрхэн зуурын шалтгаан, нөхцлийг андахгүй хямардаг. Мөн намрын улиралд гадаад орчинд хуурай халуун агаар үүсэж биеийн дотор арвидсан шарын бэлгэ чанарыг нэмэгдүүлсэнээр халдварт ханиад дэгдэж тархах нь элбэг байдаг.

Үүнээс сэргийлэхийн тулд хэт их тослог, шимтэй, давслаг хоолноос татгалзах, амьдарч буй орчиндоо агаар сэлгэж, хиншүү, утаа зэргийг гаргахгүй байх, тоос шороо бохирдсон хэсгийг тогтмол цэвэрлэж хэвших, боломжтой бол ойр ойрхон цэвэр агаарт гарч амьсгалах зэрэг өдөр тутамдаа хэвшүүлэх идээ, явдал мөрийг дадуулах хэрэгтэй. Уушгины өвчлөлөөс сэргийлэхийн тулд дараах амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй. Учир нь дээш гүйгч болон амь баригч хийн үйл ажиллагааг дэмжсэнээр уушги болоод зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх чухал ач холбогдолтой.

Дээш гүйгч хийн дасгал

Нэгдүгээрт, амьсгалаа сайн авч хийгээ хоолойн хүрдэнд /хоолойн хонхорт/ төвлөрүүлж барина. Амьсгалж барьсан агаараараа хоолойгоо дүүргэж, төмбийлгөнө. Дахин амьсгалж уушгиа гүйцэт дүүргэнэ. Амьсгалаа барих зуураа, толгойгоо аажим доош нь гудайлгаж дараа нь толгойгоо цагийн зүүний эсрэг мөрөн дээгүүр, нуруун дээгүүр, нөгөө мөрөн дээгүүр, дахин доош урагш гэх мэтээр аажмаар таван удаа эргүүлнэ.

Мөн дахин амьсгал авч амьсгалаа барьсан чигээрээ цагийн зүүний дагуу таван удаа эргүүлнэ. Эргэлтийг дуусгахдаа амьсгалаа гаргаж, амьсгал нь хоолойноос гол сувгаар дээш өгсөж тархиар тархаж ам болон хамраар гаргана.
Хэрвээ дасгалын үед амьсгалмаар байвал богино хэмжээний амьсгал авч болно.

Амь баригч хийн дасгал

Амьсгал авч амьсгалаа зүрхэн хүрдэн /2 хөхний голд/ дээрээ төвлөрүүлнэ. Зүрхний хүрдэн дээрээ анхаарлаа төвлөрүүлэх зуур дахин цээж дүүрэн амьсгална. Дасгалын туршид амьсгалаа түгжинэ. Зүүн гараа зүүн ташаан дээр тавьж, баруун гарынхаа хуруунуудыг чигээр нь тэнийлгэж гараа өргөнө. Амьсгалаа барьж, гараа эрхий хуруун дээгүүр бусад хуруунууд давхарлан сул зангидсан нударга мэт байрлуулж гараа урагш нь хөдөлгөнө. Толгой дээрээ гараараа тойрог зурна. /Толгой дээрээ бугуйл эргүүлэх мэт хөдөлгөөн хийх/.

Гараа толгой дээрээ хөдөлгөж эхлэхэд хуруунуудаа долоовор хуруунаас эхлэн тэнийлгэнэ. Гараа буцааж дахин эргүүлээд дараа нь гараа хуруунууд нь тэнийсэн байдлаар хажуу тийш нь болгож дасгал эхлэхэд байсан байрлалд эргэж очно. Үүнийг 5 удаа хийгээд дээрхийн эсрэг чиглэлд 5 удаа хийнэ. Гараа эргүүлэх үедээ цээжээ сайтар түхийлгэж цээж болон нурууныхаа бүх булчинг оролцуулна. Гараа хажуу тийш тэнийлгэсэн байх үед мөр гарны чигт бүрэн тэнийсэн байх ёстой. Гар биеийн урд болон дараа нь толгой дээр хөдлөхөд, тохойгоо гүйцэд тэнийлгэсэн байх бөгөөд мөрөө хавчиж болохгүй.

Амьсгалаа урьд адил барьж байх үедээ зүүн гараа доош буулгаж дүүн ташаагаа тулна. Хуруунууд урагш эрхий хуруу арагш хандсан байдлаар хоёр ташаагаа тулж цээжээ эргүүлнэ. Цээжээ газартай аль болох тэгш хэмтэйгээр нэг чигт доош, баруун, дээш, зүүн, доош таван удаа, нөгөө чигт таван удаа эргүүлнэ. Хөдөлгөөний аль болох цар хүрээтэй хийхийн тулд цээж болон нурууныхаа булчинг аль болохоор оролцууна. Зүрхний төв эргэлдэж өөрийн чинь бие хялбархнаар даган хөдөлж байгаа мэтээр мэдэрч төсөөлнө. Арван эргэлтийг дууссаны дараа ам болон хамраараа амьсгалаа гаргаж бүх биеэр тархааж буй мэтээр төсөөлөн тайван сууна.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Болж өгвөл битгий худлаа ярь

2020-06-05

Хүний тархинд санах ойг идэвхжүүлэх хэсэг байдаг

2020-06-04

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Хятад улс Австрали улсад өндөр татвар ногдуулав

2020-06-06

ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг тагнуулын ерөнхий газар хариуцан тайлагналаа

2020-06-04

Долларын ханш тэнгэрт хадаж, гиперинфляцитай тулах уу?

2020-06-04

Хятад улс түүхэндээ анх удаа ДНБ-ийн өсөлтийн зорилт тавихгүй

2020-06-03

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна

2020-06-04

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

2020-06-03

Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир хүүгийнхээ өмнөөс нэр дэвшигчийн үнэмлэхийг нь авахдаа хэлсэн үг

2020-06-02

У.Хүрэлсүх: Хийж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд надад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй

2020-06-02

Хөгжлийн онол...

2020-06-05

Монгол төрийн хоймор жорлон болох учиргүй...

2020-06-03

Арчаагүй монголчууд...

2020-05-31

Ээждээ өгөх гэхээр юу ч олдохгүй юм

2020-05-29

Улаанбаатарт 19 хэм дулаан байна + Аймгуудын цаг агаар

2020-06-07

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

2020-06-06

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

2020-06-06

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

2020-06-06

Элон Маскын шинэ томоохон төсөл болох "Starlink"-ийн гол зорилго юу вэ?

2020-06-02

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ хууль ямар нөлөө үзүүлэх вэ?

2020-06-04

Энэтхэг, Хятадын удирдагчид "гуравдагч тал"-ын оролцоо шаардлагагүй гэж мэдэгджээ

2020-06-04

Африкийн орнууд яагаад хөлсний цэрэг авдаг хэвээрээ вэ?

2020-06-03

Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй

2020-05-29

Уугуул Америкчуудын өвөг дээдсийг 14 мянган жилийн өмнө Байгал нуураас ирсэн гэж эрдэмтэд нотлов

2020-06-04

Эрүүл мэндийн мэдлэггүй хүмүүс өвчинд өртөмтгий байдаг

2020-06-04

Дэлхийн хамгийн том дөрвөн шашны урсгал

2020-06-03

Эртний Монголчууд шар будаагаар хооллодог байсан ба бидний бодож байснаас хамаагүй боловсронгуй эдийн засагтай байж

2020-06-02

iOS-ийн шинэчлэлт iPhone хэрэглэгчдийг уурлуулж байна

2020-06-03

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

#29 Amnesty International - Хүний эрх бол биеийн тань нэг эрхтэн л гэсэн үг

2020-06-03

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

Норвегийн эмч нар өвчтнүүдээ капсулд тусгаарлаж байна

2020-06-03

Оросуудад Монголын эзэнт гүрэн юу заасан бэ?

2020-06-03

Тамхи агуулсан вакцин

2020-06-03

Хоол орлуулагч эм

2020-06-03

Ах аа, маргааш байх болов уу?

2020-05-29

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа ойлгох ёстой вэ?

2020-05-29

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана

2020-06-04

Шинэ оюутны эхний жил хамгийн чухал бас сорилтоор дүүрэн

2020-06-03

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ

2020-06-02

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна

2020-06-01

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

434 санал өгсөн

51-60
25.35%
41-50
19.12%
31-35
13.59%
36-40
9.68%
25-30
8.06%
21-24
7.6%
13-16
5.76%
17-20
5.76%
65+
5.07%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,255

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,471

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,691

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,057