Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

Дэлхийн түүхийг ''Ковид 19-ын өмнөх ба дараах'' хэмээн хуваахад буруудахгүй болсон гэж мэргэжилтнүүд үзэж буй энэ цагт хүмүүсийн амьдралд олон өөрчлөлтүүд гарч буйн жишээ бол яахын аргагүй хөл хорионы хамтрагчаасаа ''залхах'', гэр бүл салалтын тоо ихэсч байгаа явдал юм. Хятад улс хоёр сар үргэлжилсэн хөл хориогоо цуцалсны дараа салалтын төвшин 25%-иар нэмэгдсэн тухай Блүүмберг агентлаг мэдээлсэн. Тэгвэл дэлхийн бусад орнуудаас харьцангуй хожим хөл хорионд орсон АНУ-ын Нью Йорк хотод оршин суух Ази гаралтай Америк бүсгүй болох Наташа Хуан Смитийн нэгэн түүхийг Саак.мн онцолж байна.

 

My First Year of Marriage Almost Ended in Divorce - All the ...

 

 

''Хэрэв 2020 оны хаврыг үхлийн аюулт вируст "дээрэлхүүлж", ганц унтлагын өрөөтэй 80м.кв байрандаа нэг настай хүү болоод нөхөртэйгөө хамт хөл хорионд өнгөрөөнө гэж хэн нэгэн надад хэлсэн бол би тэр хүнийг ''солиорчээ'' гэж бодох байлаа. Гэсэн хэдий ч өнөөгийн байдал дээр энэхүү зүйл болж байна. Хувийн орон зай гэдэг хэзээд надад нэн чухал байсаар ирсэн. Нөхөртэйгөө таван жилийн өмнө гэрлэхдээ амьдралынхаа хором мөч бүрийг түүнтэй хамт өнгөрүүлнэ гэж санасангүй. Гэрлэлтийн амин чухал дүрэм нь бие биенийгээ байгаагаар нь хүлээж авахад оршдог ч бид гэрлэлтийн эхний жилүүддээ нэг нэгнээ байгаагаар нь хүлээж авахаас илүүтэйгээр нэгнээсээ ''зугтаж'' байсан гэхэд болно. Энгийн үед би нөхөр, хүү хоёртойгоо хамт өглөөг эхлүүлж, дараа нь гэрээсээ ажлаа хийдэг. Ажлаа дуусгаад найзуудтайгаа уулзаж, дэлгүүр хэснэ, ресторан орно. Харин нөхөр маань монголчуудын нэрлэж заншсанаар "гэр амьтай" нэгэн бөгөөд орой ажлаа тарангуутаа гэртээ ирж, зурагтын өмнө шарсан тахиа идээд суухыг эрмэлздэг. Үнэн гэвэл бид хөл хорионы өмнө тийм ч их цагийг хамтдаа өнгөрөөдөггүй байсан. Энэ нь бидний хувьд огтхон ч асуудал байгаагүй. Харин ч хамтдаа өнгөрөөх хэсэгхэн цагаа илүү эрхэмлэж утга учиртай өнгөрүүлэхийг зорьдог байлаа. 

 

Quarantine Made Me Resent My Husband—and Myself - Emotional Labor ...

 

 

Өнгөрсөн жил бидний амьдралд нэгэн онцлох үйл явдал тохиолдож бидний хүү Жексон мэндэлсэн юм. Нөхөр бид хоёр хүүхэд өсгөх тал дээр гайхамшигтай гар нийлж байсан гэхэд болно. Бид Калифорнийн хоёр давхар байшингаасаа Нью Йорк хотод орших жижигхэн 80м2 орон сууцанд нүүж ирэв. Бидний нүүж орсон хоёрхон өрөөтэй давчуу байранд хүүхдийн өрөөний оронд хүүхдийн ор тавих давчуу зай л олдож билээ. Ингээд дэлхий дахиныг донсолгосон аюулт тахал гарч хөл хорио эхэлж, нөхөр минь гэрээсээ ажиллах болсон юм. 

 

Quarantine Made Me Resent My Husband—and Myself - Emotional Labor ...

 

 

Эхэндээ нөхөр минь намайг гэртээ ямар их ажил амжуулдгийг ойлгож овоорсон их гэрийн ажил, нэг ойтой хүүгээ өсгөх ажилд тусална гэж би найдаж байлаа. Гэсэн хэдий ч тэр гэрийн ажилд огт туслаагүйгээр барахгүй ажлаа хийхээс ч улам залхуурч гал тогоо, том өрөөний буйдан хоёрын голд ''эргэлдэх'' болов.

 

Өдөрт амжуулдаг ажлууд минь өмнөхөөсөө хөнгөрсөнгүй. Харин ч илүү ихсэж нэг настай хүүгээсээ гадна нөхрөө ''асрах'' ажил надад оногдов. Стрессээс зугтах газар үгүй болсон байв. Би нөхрөө миний ''бодлыг уншиж'', гэрийн ажлаас минь хөнгөвчлөхийг хүсэж байлаа. "Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа" гэж бодох үе ч гарч байлаа. Нөхөр минь яагаад бохир аяга таваг дүүрсэн угаалтуурыг хараад ''Үүнийг угааж цэвэрлэх цаг нь болж дээ'' гэж боддоггүй юм бол!? Би хүнээс тусламж гуйж чаддаггүй төрлийн хүн болохоор байдлыг улам л хүндрүүлж байлаа. Хүнээс сэтгэлийг гуйж гаргуулдаггүй гэж үг байдаг даа. 

 

Quarantine Made Me Resent My Husband—and Myself - Emotional Labor ...

 


Хөл хорионы эхний хэдэн 7 хоног ийм байдалтай өнгөрч би гэдэг хүн хөл хорионы стресст автсан байв. Заримдаа сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй уйлж дотроо онгойлгодог болов. Ингээд надад амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага тулгарав. Би эмх замбараагүй зүйл хараад л шууд цэвэрлэж эхэлдгээ болив. Нөхөртөө даалгасан ажлаа өмнүүр нь орж амжуулдгаа ч болив. Ингээд хэдэн хоног өнгөрч, гэр эмх замбараагаа алдаж нөхөр минь гэрийн ажилд туслалцахаас өөр сонголтгүйгээ ухаарч эхлэв. Нөхрөө ажил, амьдралаа хослуулж миний өдөр тутам үүрдэг ачааг үүрэлцэж буйг хараад дотроо бахархах сэтгэл төрж байлаа. Эхэндээ нөхөр минь уур уцаараа барж, хараалын үгс ''урсгадаг'' байсан ч сүүлдээ гэрийн ажилд туслалцах нь түүний үүрэг гэдгийг ойлгосон юм.

 

Ахуйн дарамт гэгчийг ганцаараа''эдлэж'' супер эхнэр байх нь боломжгүй гэдгийг ийн ойлгож билээ.

 

Надтай адил зүйл тохиолдож стресст автсан олон ээжүүд байгаа гэдэгт итгэлтэй байна. Тусламж гуйх нь чамайг муу ээж гэдгийг харуулж буй хэрэг бус, харин өөрийгөө, гэр бүлээ хайрладаг эмэгтэй гэдгийг харуулж буй хэрэг гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Ээжүүд өөртөө хэтэрсэн ажил үүрэг оноож, үүнийгээ биелүүлэхийн тулд өөрийгөө умартах нь тийм ч ухаалаг шийд биш ажээ. Тиймдээ ч энэ тахлын үеийг салалтгүйгээр, стрессгүйгээр даван туулахын тулд нөхрөөсөө эсвэл өөр хэн нэгнээс тусламж гуйж, өөртөө цаг гаргаж, үүндээ өөрийгөө буруутгалгүй сэтгэцийн эрүүл мэндээ нэгт тавьж өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна. 

 

Эх сурвалж: https://www.harpersbazaar.com/
 

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417