Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

Дэлхий нийтийг хөл хорионд оруулаад байгаа COVID19 цар тахлын үед Монгол хүн бүрийг хуримтлалтай болгох зорилготой 52 долоо хоног хадгаламжийн бүтээгдэхүүн болон хуримтлалын ач холбогдлын талаар Капитрон банкны Бүтээгдэхүүн хөгжлийн албаны Ахлах мэргэжилтэн Т.Ариунтуяатай ярилцлаа.

 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе!

-Баярлалаа. Танд болон яг одоо бидний ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд дэвшүүлье!

  

-Дэлхий нийтийг цочроосон COVID19 цар тахлаас шалтгаалан манай улсын хувьд зарим салбаруудын үйл ажиллагаа зогсож, иргэдийн орлого буураад байгаа энэ үед 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүн мэндэллээ. Тэгэхээр тус бүтээгдэхүүний ач холбогдол нь юу вэ?

-Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн онцлог ач холбогдолтой байдаг. 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүнийг энэ үетэй уялдуулан гаргасан нь цаанаа бас л ач холбогдолтой. Учир нь 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүн маань хэдий иргэдийн орлого буурсан ч гэсэн хуримтлалтай болох боломжит нөхцөлтэй байгаа. Бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрүүлбэл нэг жилд 52 долоо хоног байдаг, долоо хоног бүр хуримтлалдаа өссөн дүнгээр орлого хийх, эсвэл өөрийнхөө орлогод тулгуурлан боломжит дүнгээрээ орлого хийх гэсэн хоёр төрлийн нөхцөлтэй буюу сонголттой. Долоо хоног бүр орлогоо 1000 төгрөгөөр өсгөх буюу 1-р долоо хоногт 1000 төгрөг, 2-р долоо хоног 2000 гэх мэтээр 52 дахь долоо хоногт 52,000 төгрөг болгон нэмэгдүүлэх зарчмаар хуримтлалтай болохыг нь өсөх нөхцөлт, харин харилцагч өөрийнхөө орлогод тулгуурлаад 7 хоногт 300,000 төгрөг хүртэлх орлогыг хэд ч хуваан хийх боломжтой нөхцөлтэйг нь уян нөхцөлт гэж ойлгоорой. Иймээс л бид уг бүтээгдэхүүн нь одоогийн нөхцөлд ч хуримтлалтай болох боломжтой гэдгээрээ маш ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж үзсэн.   

 

-Манай улсын өрхийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хуримтлал байдаггүй гэсэн судалгаа байдаг. 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүнийг гаргасан шалтгаан нь юу вэ. Хүн бүрийг тодорхой хэмжээгээр хуримтлалтай болохыг дэмжиж байна гэж ойлгож болох уу?

-Мэдээж бүтээгдэхүүн гаргах зорилго гэж байдаг. Тэр нь харилцагчийн хүсэл сонирхол хэрэгцээнээс үүсдэг. Бид харилцагчдынхаа дунд судалгаа хийж үзэхэд харилцагчид зээлээс зээлийн хооронд байдаг. Харин өөрсдийн санхүүгийн хэрэгцээгээ хуримтлалаас хуримтлалын хооронд шийдэх хүсэлтэй байна гэж судалгаанд оролцогчдын дийлэнх үзсэн байна. Харин боломжид нь тохирсон уян хатан нөхцөлтэй хуримтлалын бүтээгдэхүүн манай банкны системд хараахан байгаагүй. Энэ хэрэгцээнд тулгуурлан хуримтлалтай болох боломжийг нь илүү уян хатан, харилцагчдад таатай, шинэлэг байдлаар энэ бүтээгдэхүүн маань шийдэж өгсөн учраас үндсэн шалтгаан нь харилцагчдын хүсэл сонирхол дээр үүсэж бий болсон бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

 

-Хүмүүсийн дунд нэг буруу ойлголт яваад байгаа санагддаг. Тэр нь би мөнгөтэй болохоор эсвэл миний орлого хангалттай хэмжээнд хүрэхээрээ хуримтлалтай болно гэж үздэг. Тэгвэл хүн яаж хуримтлалтай болох ёстой вэ?

-Манай Монголчууд ярьдаг. Их ч ихдэхгүй, бага ч багадахгүй гэж. Иймээс хэзээ нэгэн өдөр баяжихаараа хуримтлалтай болж их мөнгөөр хадгаламж хийгээд тэрнээсээ их хуримтлал авна гэж бодохгүйгээр бага ч гэлтгүй хуримтлалыг эхлүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд өөрийнхөө бодлыг эхлээд зөв болгох ёстой. Хүн бүр ямар нэгэн тодорхой хэмжээний орлоготой байдаг. Тиймээс өөртөө би заавал хуримтлалтай байх ёстой, хуримтлалдаа тогтмол орлого хийх ёстой гэсэн бодлыг маш сайн суулгаж өгөх хэрэгтэй. Бидэнд нэг буруу ойлголт суучихсан байна. Ямар нэгэн санхүүгийн хэрэгцээ гарсан тохиолдолд зөвхөн зээлээр шийдэхийг боддог. Бидэнд үргэлж санхүүгийн хэрэгцээ шаардлага үүсэж байдаг учраас үүнд үргэлж бэлтгэлтэй байх үүднээс хуримтлалтай болох хэрэгтэй. Бүтэн жилийн хугацаанд зээлийн хүү төлж байхаар өнөөдрөөс эхлэн хуримтлалаа нээгээд тухайн санхүүгийн хэрэгцээгээ ханга. Эхлээд зээл биш эхлээд хуримтал гэдэг зүйлийг толгойдоо суулгаарай гэж зөвлөмөөр байна. Жишээ нь БНХАУ-ын иргэд нийт орлогынхоо 35 хүртэлх хувийг хуримтлал болгон хадгалдаг гэсэн судалгаа байдаг.

 

-Мэдээж банкинд мөнгөө хадгалуулсаны нэг том давуу тал хүү давхар тооцуулан авдаг. 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүний хүү нь хэд бэ?

-52 долоо хоног бүтээгдэхүүн бол харилцагчаас ганцхан зүйлийг шаардаж, ганцхан зүйлд л харилцагчийг сургаж байдаг. Энэ бол санхүүгийн сахилга бат. Та санхүүгийн сахилга баттай байж, долоо хоног бүр хуримтлалаа 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтмол орлого хийж, “челленж” маягаар өөрсдийгөө сориод үзээрэй гэж нэвтрүүлсэн. Тэгэхлээр энэ бүтээгдэхүүн дээр 52 долоо хоногийн турш хуримтлал үүсгэж чадвал та жилийн 6%-ийн хүү авна. Хэрвээ та үнэхээр санхүүгийн сахилга баттай байж орлогоо тогтмол хийж мөнгөө бүрдүүлж чадсан тохиолдолд банкнаас энэ хүүн дээр нэмж 14.2%-ийн хүүгийн өгөөж өгнө. Энэ бол хүү биш, бид таныг урамшуулж байгаа, таны хуримтлалаасаа олж байгаа өгөөж юм. Тэгэхлээр жилийн 20.2% хүүтэй бүтээгдэхүүнийг нээлгэж байна гэж ойлгож болно. Тэгэхлээр та өсөх нөхцөлтэй ч бай, уян нөхцөлтэй ч бай 52 долоо хоногийн турш хуримтлал дээрээ орлого хийх ёстойг санаж байх хэрэгтэй.

 

-Энэ хуримтлалын бүтээгдэхүүнд ямар хүмүүс хамрагдах ёстой вэ?

-Тус бүтээгдэхүүнийг заавал ийм хүн нээлгэх ёстой гэсэн зүйл байхгүй. Ер нь хуримтлалын ач тусыг ойлгосон хүн бүрд зориулсан бүтээгдэхүүн юм. Ямар нэгэн орлоготой л бол цалингийн, жижиг, дунд бизнес эрхэлдэг, хувиараа бизнес эрхэлдэг гээд бүх хүнд л зориулсан, бүх хүмүүст хуримтлалтай болоход тохиромжтой гэж харсан. Цалингаасаа цалингийн хооронд байдаг бол энэ 5 сараас эхлээд 52 долоо хоногоо нээгээд эхэлчихвэл ирэх жил яг өдийд зорилгоо бүрэн биелүүлж чадна гэсэн үг. Жишээ нь та ирэх жил гадаадад аялахаар төлөвлөсөн бол, мөн ирэх жил хүүхдийн баяраар хүүхдэдээ хүссэн зүйлийг авч өгөхөөр төлөвлөж байгаа бол гээд яг л нэг зорилгынхоо төлөө хийх ёстой зүйл. Монголчууд бид баяраас баярын хооронд амьдардаг. 6-р сард хүүхдийн баяр, 7 сар наадам, 8 сар амралт зугаалга, 9 сар хичээлийн шинэ жил гээд л. Тиймээс та сар бүр тус тусад нь нэг, нэг 52 долоо хоног хуримтлал нээж тухайн үеийнхээ санхүүгийн хэрэгцээгээ хялбар шийдээд явахаар төлөвлөж болно. Жилийн дараа ч юмуу, эсвэл цагаан сараар бидэнд мөнгөний асуудал үүсдэг саруудад хэрэглэхээр тооцож нээгээд явчихвал зүгээр. 52 долоо хоног хуримтлал маань яг тэр хэрэглэгч, энэ хэрэглэгч гэхээсээ илүүтэйгээр санхүүгийн зорилготой хүн бүрд зориулагдсан.

 

-Харилцагчид 7 хоног бүр хийхэд нэг төвөгтэй тал нь тухайн долоо хоногийнхоо хийх ёстой орлогоо мартчих талтай. Энэ тохиолдолд яах бэ?

-Монголын ёс 3 гэгчээр амархан мартах тохиолдол мэдээж гарна. Энийг бид урьдчилан тооцож үзээд харилцагчиддаа үргэлж кейр хийх байдлаар долоо хоног бүр сануулах мессежийг гар утсанд нь илгээж байхаар тохируулсан байгаа. Мэдээж та энэ долоо хоногийн орлогоо хийгээрэй, та маш амжилттай явж байна гэх мэтээр харилцагчиддаа тогтмол мессеж илгээснээр энэ асуудлыг шийднэ гэж үзэж байна.

 

-Засгийн газрын шийдвэрээр иргэдийн орлогыг дэмжих үүднээс Нийгмийн даатгалын шимтгэлийг түр хугацаанд авахгүй байх, мөн зарим төрлийн зээлийн эргэн төлөлтийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, зарим зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд хойшлуулах ажлуудыг хийсэн. Тэгэхлээр зарим хүмүүсийн хувьд орлого нь нэмэгдсэн тохиолдолд ч гарч байна. Тэгвэл боломжийг ашиглаад өсөх нөхцөлийг буулгах нөхцөлөөр хийж болох уу. Эхний 7 хоногт 52,000 төгрөг, дараагийнх 51,000 төгрөг гэх байдлаар хийж болох уу?

- Уян нөхцөлтэй 52 долоо хоног хуримтлалын хувьд тухайн долоо хоногийн орлогын дээд хэмжээ нь 300,000 төгрөг хүртэлх дүнгээр гэж байгаа учраас харилцагч өөрөө орлогоо эхний долоо хоногт 52,000, дараагийн долоо хоногт 51,000 төгрөгийн орлогоо хийх байдлаар хуримтлалтай болох боломжтой. Ер нь банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үргэлж цаг үеэ дагаад шинэчлэгдэж байдаг. Цаашид ч бид хуримтлалын бүтээгдэхүүндээ шинэлэг боломжуудыг давхар оруулахаар ажиллаж байна.

 

-52 долоо хоног хуримтлалын дансаа хэрхэн нээлгэх бэБас тогтмол орлого яаж хийх бэ ?

-52 долоо хоног бүтээгдэхүүний нээлгэх хоёр төрлийн арга бий. Нэг нь хэрвээ та манай банкны харилцагч бол интернет банкаа ашиглан хуримтлалын дансаа нээлгэнэ. Харин манай банкны харилцагч биш бол өөрт аль ойрхон салбартаа очоод хуримтлалын дансаа нээлгэх боломжтой. Орлогын хувьд аль ч банкны цахим үйлчилгээг ашиглаад хүссэн үедээ шилжүүлж болно. Ер нь арилжааны банкуудын цахим үйлчилгээ бидэнд маш олон боломжийг өгдөг болсон. Гар утаснаасаа банк санхүүгийн бүх үйлчилгээгээ хүссэн үедээ авч чаддаг болсон.

 

-Банкны ажилтны хувьд хэрхэн хуримтлалтай болох талаар зөвөлгөө өгөөч ?

-Өөрийн туршлагаасаа хуваалцахад их ч бай, бага ч бай орлого олж л байвал хуримтлал хийж л бай. Яг ингэж хийвэл хуримтлалтай болно гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө зорилгыг л зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгээд зорилгынхоо төлөө өөрт байгаа боломж нөхцөлөө зөв тодорхойлоод өөрт тохирсон аргаараа л хуримтлал хийх хэрэгтэй. Ер нь бол амжилт бүрийн ард хөдөлмөр байдаг. Тиймээс хуримтлалын ард ч гэсэн хөдөлмөр байдаг. Жишээ нь 52 долоо хоног бүтээгдэхүүнтэйгээ уялдуулан хэлбэл өсөх дүнгээр хуримтлал нээж мартахгүйгээр тогтмол орлогоо өсгөж хуримтлалтай болно гэдэг бас л хөдөлмөр юм.

 

-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

-Баярлалаа, танай хамт олон ажлын амжилт хүсье! Мөн өөрийнхөө төлөө хуримтлалтай болж өнөөдрөөс эхлэн 52 долоо хоног хуримтлалын аянд нэгдэж, “Мянгаар эхлэж саяыг хуримтлуулья” гэж уриалья.

 

Ярилцсан: Б.Нямбаяр

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417