Инстаграм дээр мөнгө олох арга

2020-05-28, 09:49 Боловсрол 1,915 2
Инстаграм дээр мөнгө олох арга

Хүмүүст зурган контент илүү хүрдэг гэдгийг гэдгийг анх олж харж, Инстаграмыг зохион бүтээсэн суут ухаантан бол Кевин Систром юм. Тэрбээр өөрийн аппликейшнийг 2012 онд Фейсбүүк компанид худалдсан ба өнөөгийн бидний мэдэх инстаграм нь 10 жилийн турш шинэчлэгдэн хөгжиж ирсэн.  Энгийн нэгэн зураг хуваалцах аппликейшн өдгөө маркетингийн нэн чухал хэрэгсэл болтлоо хөгжжээ. Бүх төрлийн бизнес эрхлэгчид инстаграмыг зар сурталчилгааны суваг болгон ашигладаг. Үүнийг дагаад загвар өмсөгчид, дуучид, жүжигчдээс эхлээд зөвхөн зар сурталчилгаа хийж мөнгө олдог бие даасан influencer (нөлөө бүхий хүн) гэх мэргэжил ч бий болсон. Эдгээр хүмүүс хэрхэн мөнгө олдог талаар өгүүлье.

Инстаграм гэж юу вэ?

Инстаграм гэж юу вэ?

  • Өдөр бүр 500 сая хэрэглэгч идэвхтэй ашигладаг. 
  • 2017 онд АНУ-ын бизнес эрхлэгчдийн 70.7 хувь нь инстаграмаар дамжуулж ашиг орлогоо өсгөдөг байв. 
  • Инстаграм хэрэглэгчдийн 80 хувь нь дор хаяж нэг бизнесийн талаар сонирхсон байдаг.
  • Сар бүр хоёр сая “boost” буюу төлбөртэй сурталчилгаа явдаг.
  • Нийт хэрэглэгчдийн инстаграмд зарцуулдаг дундаж цаг жил бүр 80 хувиар нэмэгдэж байна.
  • 2016 онд АНУ-ын брэндүүдийн 48 хувь нь бизнесээ сурталчлах зорилгоор Инстаграм ашигласан.
  • Өдөр бүр 300 сая орчим инстаграм стори ордог.
  • Инстаграм хэрэглэгчдийг насаар нь ангилбал:

    - 15-29 насныхан: 59%
    - 30-аас 49 насныхан: 33%
    - 50-с дээш насныхан: 8%- ийг тус тус эзэлж байна.

  • Инстаграм маркетерууд сардаа 200-10,000 ам.долларын (заримдаа үүнээс ч их) орлого олдог. 

 

 

Энэхүү асар том зах зээлийн нэг хэсэг болсноор таны орлого нэмэгдэх бүрэн боломжтой. Гэхдээ зураг нийтлээд л мөнгө таны дансанд ороод ирнэ гэж бодож болохгүй. Нийт инстаграм хэрэглэгчдийн 80% нь бараа сурталчилж мөнгө олдог. Тиймээс өрсөлдөөн ихтэй энэ зах зээлд тууштай, онцгой байж чадвал та мөнгө олох болно.  Үүний тулд та эхний ээлжид олон дагагчидтай болох хэрэгтэй. Тэгвэл хэрхэн дагагчдынхаа тоог ихэсгэх вэ?

1. Инстаграм профайлаа оновчтой сонгох. 

“Хувцсаар тань угтаж, ухаанаар нь үднэ” бусдад таатай анхны сэтгэгдэл төрүүлэхийн тулд аль болох эерэг, сонирхолтой, шинэлэг зураг байвал илүү дээр.

2. Өөрийн хэв маягаа тодорхойлох.

Өөртөө хамгийн тохиромжтой, сонирхолтой, мэддэг сэдвийнхээ дагуу хаягаа хөтлөх хэрэгтэй. Инстаграмд хамгийн их сонирхдог төрлүүд бол фитнес, тав тухтай амьдралын хэв маяг, амьтад, аялал, бизнес зэрэг юм.

3. #Hashtag үүсгэх. 

Та өөрийн хөтөлдөг инстаграм хаягийн дагуу хайлт хийхэд хялбар болгох зорилгоор хаштаг үүсгээрэй. Та фитнес төрлийн хаяг хөтөлдөг бол инстаграмдаа зураг оруулах бүрдээ #fitness, #fitnesslife зэрэг хаштагыг ашиглаарай. Ингэвэл фитнес сонирхдог хүмүүс таны хаягийг илүүтэйгээр сонирхох юм.

4. Уралдаан тэмцээн зохиох (giveaway).

Нэг төрлийн идэвхжүүлэлт бөгөөд энэ нь  таны хаягийн дагагчдыг ихээр нэмэгдүүлэх бөгөөд үүний хажуугаар бүтээгдэхүүнээ ч сурталчилна.

5. Байнгын пост хийж, идэвхтэй байх.

Хүмүүс амархан уйдах төлөвтэй байдаг тул аль болох сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл оруулж байх хэрэгтэй. ''Өдөрт нэг зураг'' гэх хаштаг ашиглан идэвхтэй байвал сайн.

Инстаграм дээр хэрхэн мөнгө ''хийх'' вэ?

Инстаграм дээр хэрхэн мөнгө ''хийх'' вэ?

1. Шинэ, дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах.

Та хэрэглэгчдэд шинээр танилцуулагдаж буй бренд эсвэл борлуулалтаа ихэсгэхээр зорьж буй байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой. Жишээлбэл: тухайн бүтээгдэхүүний талаар сторидоо оруулах, бүтээгдэхүүний холбоосыг өөрийн профайл (bio) дээрээ байршуулах, бичлэг хэлбэрээр оруулж болно. Ингэснээр таны тавьсан холбоосоор дамжин орж худалдан авалт хийсэн хүмүүсийг хянах боломжтой болох бөгөөд танд худалдан авалт бүрээс тодорхой хэмжээний хувь оногдуулах болно.

Танд бэлэг болгон явуулсан, худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрэглэн үр дүнг нь танилцуулах эсвэл сэтгэгдлээ илэрхийлэх маягаар зар сурталчилгаа хийж болно. Tаныг бүтээгдэхүүний сурталчилгаандаа тоглуулах санал ч ирж магадгүй шүү.

2. Өөрийн бизнесээ өргөжүүлэх.

Та өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, танилцуулж бүр бизнесээ өргөжүүлэн хамтрагчтай ч болох боломжтой юм. Жишээ нь: Та уураг, спорт хувцас, фитнесийн төхөөрөмж зардаг бол инстаграм хаягаа фитнес төрлөөр хөтөлж, өөрийн бизнесээ танилцуулан орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

3. Гэрэл зургаа зарж болно.

Tаньд өндөр чанартай зураг дардаг аппарат, программ байдаг бол инстаграмд зургаа оруулаад зургийн тайлбар дээр ''Энэ холбоосоор дамжин орж зургийг бүрэн хэмжээгээр нь татаж авна уу'' гэж бичих хэрэгтэй. Татаж авахад 2-3 ам.долларын үнэлгээтэй. Таны өөрийн бүтээл тул орлогын ихэнх хэсгийг та авах бөгөөд цаашид өөр байгууллага, компаниудтай хамтран ажиллах боломжтой.

Өнөө үед Монголын хэсэг нөлөө бүхий хүмүүс өсвөр насны хүүхдүүд, залуучуудыг интернет ашиглан мөнгө олдог ажилд уриалж, нөгөө хэсэг нь тэднийг буруушааж хоёр талцаад байгаа билээ. Тэдний хэнийх нь зөв, бурууг тааж хэлэх боломжгүй юм. Хүнд амьд харилцаа, боловсрол чухал байдаг гэдгийг санаж, ажил хичээлээ хаяхгүй байх нь чухал. Нөгөө талаас дэлхийн нэг тэрбум хүн ашигладаг маркетингийн сувгийг ашиглан амжилтад хүрсэн олон сая хүний хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй. 

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417