Эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх аргууд хүүхдийг хулгайч болгодог

Эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх аргууд хүүхдийг хулгайч болгодог

Хүүхдийн хулгай хийдэг зан чанар нь хамгийн ихээр эцэг эхийн санааг зовоодог. Гэвч юм хулгайлах нь хүүхдэд бусадтай зохицон амьдрах хандлагад гарч буй зөрчлийн нэгэн хэлбэр байдаг.

Сургуулийн өмнөх насанд, ихэвчлэн 7-8 нас хүртэлх хүүхдэд ажиглагдах хүний эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах зан чанарыг бусадтай зохицохгүй, хүмүүжлийн нэгэн доголдол хэмээн үздэг.

Энэ насны хүүхдүүд, ялангуяа 3-6 насны хүүхэд очсон айлынхаа хүүхдийн эсвэл цэцэрлэгээсээ тоглоом, эд зүйлсийг аваад гэртээ авчрах нь олон байдаг.

Хүүхдийн энэ үйлдлийн хамгийн гол шалтгаан нь хүүхэд тухайн зүйлсийг маш ихээр сонирхож, түүнийг өөртөө байлгах гэсэн сэтгэгдлээс цаашгүй нэгэн үйлдэл юм.

Сургуулийн өмнөх насны хүүхдэд “өмчлөх” сэтгэгдэл бүрэн хөгжөөгүй байдлаг учраас бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах нь муу зуршил гэдгийг ойлгож чадахгүй. Иймээс хүүхдийг бусдын эд зүйлсийг хумсалж, хулгайлах үйлдэлд буруутгахын тулд хүүхэд өөрөө сургуулийн насанд хүрсэн байх ёстой.

Хүүхдэд илрэх хүмүүжлийн нэгэн доголдол болох хулгайлах зан чанарыг хамгийн гол шалтгаануудыг дараах хэлбэрээр дурдаж болох юм;

1. Эцэг эхийн алдаа дутагдалтай хандлага

- Хэт сахилга бат сахиулсан хандлага
- Бусадтай хүүхдийг харьцуулдаг хандлага
- Мөнгөний төлөө хэт их улайрсан эсвэл харамч хандлага
- Хүүхдэд мөнгөн шийтгэл өгөх
- Хүүхдийг хэрэгцээг дутуу хангах
- Өмнөх хулгайч зангаа бататгах

Дээр дурдсан эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх хандлагууд хүүхдийг хулгайч занд хөтөлдөг. Хүүхдийг бусдын хүүхэдтэй, найз нөхөдтэй нь хэтэрхий ихээр харьцуулж үзэх нь түүнийг хулгайч занд хэвшүүлэх үндэс суурийг тавьж өгнө.

Гэр бүлийнхэн нь хүүхдийн шаардлагатай хэрэгцээг нь хангаж өгөхгүйгээр шийтгэх нь эдийн засгийн гачигдлын улмаас шаардлагатай хэрэгцээгээ хангаж чадаагүй учраас, эцэг эх хэт их мөнгөнд шунасан, эсвэл харамч зантай бол хүүхдээ мөнгөөр айлган сүрдүүлэх нь элбэг байдаг болохоор энэ бүх алдаа дутагдалтай хандлагуудаас үүдэн хүүхэд өөрийн эрхгүй хулгайч болоход хүрдэг байна.

2. Өөртөө итгэх итгэл дутагдах, өөрийгөө үнэ цэнэгүй хэмээн бодох

Хүүхэд өөрийгөө үнэ цэнэгүй хэмээн бодох нь түүнийг энэ зан чанарт хөтөлдөг. Өөрийгөө хангалтгүй хэмээн дүгнэдэг хүүхэд бусдын эд зүйлсийг хулгайлж өөрийгөө мэдрүүлэхийг хичээнэ. Өөрийгөө хангалтгүй гэж үзэх гол шалтгаан нь эцэг эхчүүдийн хүүхдээ хэв их хамгаалж, байнгын хяналтан дороо байлгах гэсэн хандлагаас үүдэлтэй бөгөөд хүүхэд энэ бүхнээс үүдэж өөрийгөө харуулах гэсэн зорилгоор хулгай хийж эхлэх нь бий. Эцэг эх нь түүнд итгэхгүй байна гэж бодсон хүүхэд цаашид өөртөө итгэх итгэлээ ч алдаж эхэлнэ.

3. Атаархах, бусадтай өрсөлдөх сэтгэл

Өөрийн дүү нартаа болон бусад хүүхдэд атаархдаг хүүхэд өрсөлдөх гэсэн хүслээ хангахын тулд бусдын эд зүйлсийг хулгайлах нь бий. Ийм учраас бусадтай дасан зохицох асуудалтай хүүхдүүд хулгай хийснээр атаархсан, өрсөлдсөн хүүхдээс өшөөгөө авч байна гэж боддог.

4. Хайр халамж дутагдах

Хүүхдэд шаардлагатай бодит хэрэгцээг хангадаггүй шиг, сэтгэл санааны хэрэгцээг нь хангахгүй байх нь хүүхдэд мөн хүмүүжлийн доголдол үүсгэдэг байна. Эцэг эхийн хайр дутагдсан, сэтгэл санааны хувьд хайраар тэтгэгдээгүй хүүхэд бусдын эд зүйлсийг хулгайлж сэтгэл санааныхаа цоорхойг нөхдөг. Энэ утгаараа эцэг эхгүй, хайхрах хүнгүй хүүхдүүд, гэр бүлийнхнээсээ хол байдаг хүүхэд хулгай хийх нь элбэг байдаг.

Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ энэ зан чанарыг засаж залруулж, цаашид дахин давтуулахгүйн тулд цаг алдалгүй арга хэмжээ авч, шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Мэргэжлийн сэтгэлзүйс хүнтэй энэ тал дээр хамтран ажиллаж энэ зан чанарыг үүсгэсэн шалтгааныг зөв оношлон, зөв арга барилаар ангижруулах хэрэгтэй. Энэ зан чанарт хөтөлсөн шалтгааныг үндсээр нь устгаж, хяналтыг сайжруулахад аяндаа хүүхэд өөрөө засарч, түүнийг өөр бусад муу зуршлаас урьдчилан сэргийлэх болно.

Мэргэжлийн сэтгэлзүйчдийн зөвлөж байгаагаар хулгай хийх зан чанар хүүхдэд нь ажиглагдсан эцэг эхчүүд дараах зүйлст анхаарах хэрэгтэй;

  • Хүүхдээ аль болох шүүмжилж, буруутгахаас болгоомжил.
  • Гутаан доромжилсон, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөхүйц байдлаар түүнд хандахгүй байх.
  • Хүүхдийн нууц байдлыг илрүүлэх
  • Энэ зан чанараас нь болж түүнд итгэх итгэл алдарч байгааг ойлгуулах
  • Шийтгэж, хориглосон хандлагаас болгоомжил
  • Хүчирхийлэхгүй, зодохгүй байх

 

Эх сурвалж: Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417