Ах аа, маргааш байх болов уу?

Ах аа, маргааш байх болов уу?

Хоолоор биш хөгжлөөр цангасан хүүхдүүд гялтайх ганц гэрэл олоод харчих гэсэндээ тээр алсын гэр хорооллоос үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж ирээд өөрсдөө гэрэл болоод явчихлаа даа. Нэг биш дөрвөн бяцхан амь. Ийм юм бичих, шэйр хийх тоолондоо гутармаар арчаагүй санагдах юм.

Гурав хоногийн дараа хүүхдийн баяр болох гэж байна та бид ядаж тэр өдөр хүртэл дараагийн сенсаацаа хойш нь тавиад хүүхдийн асуудалд анхаарлаа хандуулж чадах болов уу? Одоо энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх вэ? Сонгуулийн өмнө солиор! гэх байх даа тээ? Үндсэн хууль дээр Монгол хүн эрүүл аюулгүй амьдрах эрхтэй гэдэг биз дээ? Тэгвэл яагаад хүүхдүүд тоглох гэж ирээд үхчихэж байгаа юм? Эсвэл хүүхэд гэдэг нь хүн биш юм уу ? Энэ бол золгүй явдал биш шүү дээ.

Монгол улсын ядуурал бол эдийн засгийн гэхээсээ илүү боломжийн тэгш бус байдлын ядуурал юм. Энд ажилгүйдэл ядуурлын талаар яриагүй шүү нэг аятайхан кино үзчихмээр л байна, нэг газар кофе уучихмаар л байна, нэг гоё гэрэлтэй талбайд орой суумаар л байна. Аль нь ч байхгүй, хэдэн худаг хэдэн харанхуй гудам байна тэгээд бараг болоо. Хэрвээ байсан бол энэ 4 хүүхдийн амь эрсдэхгүй байсан юм. Тэр холоос хөөрхий тоглоомын талбай хайж ирэхгүй байх байсан юм. Хамаг өнгөтэй өөдтэй бүхнээ хотын төвийн хоёр км газарт шаваад барьчихсан. Хүн амынх нь 70 хувь амьдардаг гэр хороололд үзээд өгье гэсэн ч хүүхэд очоод тоглочихлоор ганц олигтой газар байхгүй. Хүүхдүүд нь машины сэг, шарилын газар, балгасаар л тоглож явдаг. Тэнд нь битүү архичид цуглачихсан ... Ямар ч өөдтэй үлгэр дуурайл үгүй, сүүлдээ хүүхдүүд цавуу үнэрлэнэ, писинд хонож бэлэн гоймон иднэ, архи ууж тамхи татацгаана ...

Ид шидийн орон дөнгөж баригдаж дуусаад номын сангаа нээтэл орж ирсэн хүүхдүүд надаас нэг асуултыг маш олон асууж билээ. Ах аа энэ газар маргааш байх болов уу? ... Аймаар асуулт. Бидний хүүхдэд үзүүлж байгаа хайр болгон маргааш нь байдаггүй. Хүүхдийн баяраар, сонгуулийн яг өмнө нь тэднийг маш ихээр хайрлацгаана. Гоё юм болгон бэлэг тэмдгийн чанартай маргааш нь байхгүй. Хүүхдийн баяраар хүртэл 400 хүүхэд халуун наранд тормойтол нь суулгачхаад дарга нь ирэхгүй 2 цаг болно. Ирээд нэг тэнэг зураг авахуулаад хэдэн чихэр тараачхаад яваад өгнө. 10 сайт дээр тэр нь гарна. Бүр бөөлжис хүрмээр. Тэгсэн ч гэсэн хүүхэд тэрэнд баярлана даанч тэр гоё тайз, тэр гоё дуу хөгжим маргааш нь хэзээ ч байгаагүй нөгөө л саарал гудам шороо ... Бид нарын энэ худлаа баахан эмгэнэл ч гэсэн маргааш байхгүй. Нэг тэнэг нь лайв хийж марзганана, эсвэл нэг бороо цас орно тэгээд л сэдэв солигдоно.

За тэгэхээр энэ хүртэл нь ядаж уншсан бол бодит санал хэлье. Одоо УИХ-н сонгууль болох гэж байна, бүх уулзалт юман дээр энэ 4 хүүхдийн амийг ярь! Бүх нам, эвсэл, бие даагчдыг мөрийн хөтөлбөртөө хүүхдийн эрх бүр тусгайлан хүүхдийн тоглох хөгжих орчны талаар тусга гэж шаард! Хийнэ гэж амлуул! Ийм юм ойлгохгүй тусгахгүй гэж байгаа дурак байвал битгий сонго, тэрийг унагаа! Тэрийгээ ил тод бүр хэлж сануул! Тэгж байж эргэж ирэхгүй тэр 4 бяцхан амь багахан ч гэсэн үнэ цэнэтэй одож ирээдүйд найзуудыг нь магадгүй хамгаалж чадна. Ингээд шуугиад л өнгөрвөл нэмэргүй.

Маргааш байх уу? гэж горьдон асууж байгаа хүүхдүүд уул нь та бидний маргааш юм шүү. Маргааш магадгүй таны хүүхэдтэй суух нэг үе шүү дээ. Амиа бодоод ч болтугай хүүхдийн төлөө байгаач!

Ч.Ганжавхлан

2020.05.28

23
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Яагаад зарим үгс амархан цээжлэгддэг вэ?

2020-07-10

Кембрижийн их сургууль хүмүүсийн бэлгийн харилцаанд ордог хамгийн түгээмэл шалтгааныг олжээ

2020-07-10

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Наадмын нээлтийг шууд хүлээн авч үзнэ үү!

2020-07-11

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Зам тээврийн ослын улмаас таван хүн, усанд осолдон гурван хүн амиа алджээ

2020-07-12

Харцага О.Хангай өвдөг шороодлоо

2020-07-12

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 230 боллоо

2020-07-12

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны уралдаанд түрүүллээ

2020-07-12

Кофены үнэ сүүлийн 5 жилийн доод хэмжээнд хүрэв

2020-07-10

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум

2020-07-11

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

АНУ-ын цэргүүд Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний сургуулилалт хийж байна

2020-07-12

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

ХААН галерей анхны цахим үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа

2020-07-10

Голомт банк “Hackateen-2020” мэдээллийн технологийн улсын олимпиадыг дэмжин ажиллаж байна

2020-07-10

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

2020-07-09

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2020-07-10

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Nuro – хүргэлтийн автомат жолоодлогот технологи

2020-07-10

Элон Маск Тесла компани автомат жолоодлоготой машин бүтээхэд маш дөхсөн гэв

2020-07-10

АНУ 5G сүлжээг хөгжүүлэхэд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2020-07-10

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

651 санал өгсөн

51-60
24.42%
41-50
19.97%
31-35
13.52%
36-40
9.52%
25-30
8.91%
21-24
6.91%
13-16
5.99%
65+
5.68%
17-20
5.07%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,298

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,503

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,712

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,127