АНУ-д эсэргүүцлийн жагсаал улам хурцдаж байна

2020-05-31, 12:39 Цаг үе 2,136 1
АНУ-д эсэргүүцлийн жагсаал улам хурцдаж байна

Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсанаас үүссэн эсэргүүцлийн жагсаал АНУ-ын мужаас муж дамжин өрнөж байна. Хэдийгээр АНУ даяар коронавирусийн хөл хорио тогтоогоод байгаа ч хүмүүс түүнийг үл тоон олноороо цугларан эсэргүүцлээ илэрхийлэх болов.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт цахим орчинд нэгэн цагдаа 46 настай өнгөт арьст эрийг баривчлах явцдаа хүзүүн дээр нь 8 минут орчим өвдөглөж улмаар залууг үхэлд хүргэсэн аймшигтай бичлэг цацагдаж олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн юм.

Флойдын хүзүүг өвдөгдөн амийг нь хороосон офицерыг баривчилж, хүний амь хороосон гэх хэрэг тулгаад байгаа ч жагсагчид хэргийн газарт цуг байсан бусад гурван офицерыг баривчлахыг шаардаж байгаа аж. 

Миниаполис хотод цагдаа нар иргэд рүү нулимс асгаруулагч хий цацаж байгаа бол Сиэттл хотод бүрэн хуягаар тоноглогдсон цагдаа нар жагсаал болж буй гудамж бүрийг бүсэлж эхлэв. Филадельфи хотод цагдаа нар жагсагч нарыг хөл хориог зөрчсөн гэдэг үндэслэлээр гадуур явсан хүн бүрийг баривчилж эхлэв.

Цагаан ордны эргэн тойронд эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн учраас Үндэсний Гвардын 2000 цэрэг Вашингтон хотод ирсэн байна.

Наад зах нь 25 хотуудад онц байдал зарлаж, олон тооны мужууд Үндэсний Гвардын тусламжийг хүсэх болжээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар дараах үйл явдлууд жагсаалын үеэр болж өнгөрсөн байна.

  • Хөл хорио: Манай цагаар дараа гарагийн өглөө 09:00 цаг хүртэл Атланта, Филадельфи, Милуоки зэрэг хотуудад бүрэн хэмжээний хөл хорио тогтоосон бөгөөд энэ үеэр гадагш гарсан хүнийг шууд баривчлах гэнэ. Денвер, Цинциннати, Луисвилл, Солт Лэйк Сити зэрэг хотуудын дарга нар мөн даваа гарагийн орой хүртэл онц байдал зарлаад байна.
  • Үндэсний Гвард: Миннесота, Жоржиа, Огайо, Колорадо, Денвер, Кентакки зэрэг 6 муж Үндэсний Гвардаас тусламж хүссэн байна.

  • 21 настай залуу буудуулав: Баасан гарагийн орой нэгэн залуу эсэргүүцлийн жагсаал болж байсан Детройт хотын төвд буудуулан амиа алджээ. Цагдаа нар хохирогчийг 21 настай байсан гэж мэдэгдсэн бөгөөд хэн буудсан болохыг тогтоож чадаагүй байна.
  • Баривчилгаа: Лос Анжелес дахь баасан гарагийн шөнийн эсэргүүцлийн үеэр 500 гаруй хүнийг баривчилжээ гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгдэв. Нью-Йорк хотын цагдаа нар эсэргүүцлийн ажиллагаатай холбоотойгоор 200 гаруй баривчлагдсан бөгөөд арав гаруй алба хаагч хүндээр бэртсэн гэж тус хотын цагдаагийн газрын эх сурвалж мэдээллээ. Хьюстонд 200 орчим хүн баривчлагдсан бөгөөд ихэнх нь замын хөдалгөөнд саад учруулсан хэрэгт буруутгагдахаар болжээ.

  • Амар амгаланг хүсч байна: Даллас хотын дарга Эрик Жонсон олон нийтийн болоод бусдын өмч хөрөнгийг сүйтгэж буй хүмүүс зогсохыг шаарджээ. Орегон мужийн Портланд хотод цагдаа нар эсэргүүцэгчид рүү нулимс асгаруулагч хий цацсан ч нэмэр болоогүй гэнэ. Тус хотын дарга Тед Уилер "Дор хаяж 150 сая ам.долларын хохирол учирсэн, энэ тоо цаашид нэмэгдэнэ" хэмээн твиттер хуудсаараа жиргэжээ. 

 

Эх сурвалж: CNN, CNBC

Эсэргүүцлийн жагсаалыг шууд үзэх

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417