Африкийн орнууд яагаад хөлсний цэрэг авдаг хэвээрээ вэ?

Африкийн орнууд яагаад хөлсний цэрэг авдаг хэвээрээ вэ?

Ерөнхийлөгч Филипе Нюси Мозамбикийн хойд хэсэгт орших жихадист босогчдын эсрэг тэмцэхийн тулд хөлсний цэрэг түлхүү ашигласан. Тэрбээр Оросын "Wagner" компанийн цэргүүдийг хөлсөлсөн бөгөөд тэд босогчдыг түргэн хугацаанд дарна хэмээн амласан байна. Гэхдээ хэдэн хүнээ алдсаны дараа "Wagner" тус улсаас "дөлөн гарсан" аж. 

Үүний оронд Мозамбикийн засгийн газар арай өөр арга барилтай Өмнөд Африк гаралтай хурандаа Лионель Дикээр удирдуулсан "Dyck Advisory Group"-ийг хөлсөлсөн байна. Хурандаа Дик Зимбабве улсад 1980 он хүртэл алба хааж байжээ. 1970-аад оны үед Дик нь Мозамбик, Зимбабвегийн босогчдын баазуудад байнгын цохилт өгдөг байсан аж. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр холбоотнууд ч мөн өөрчлөгддөг гэдгийг энэ жишээ харуулна. 

"Dyck Advisory Group" 1990-ээд оноос хойш 8 иргэний дайнд оролцсон бөгөөд бүгд Африк тивийн мөргөлдөөнүүд байв. Тэд ихэнхдээ барууны орнуудад тэтгэвэрт гарсан эсвэл цэргээс халагдсан хүмүүсийг ажилд авдаг байсан бол сүүлдээ Африкийн иргэний дайнд оролцож явсан нутгийн иргэдийг элсүүлж эхэлсэн байна.

Хөлсний арми ердийн армиас гурван үндсэн давуу талтай байдаг.

Нэгдүгээрт, тэд ямарваа нэг гаднын оролцоог үгүйсгэж чадна. Үүнийг ашиглан Орос мэтийн орнууд хөлсний цэргээр дамжуулан гадаад орнуудад өөрсдийн эрх ашгаа хамгаалдаг юм.

Хоёрдугаарт, тэд үр дүнтэй, туршлагатай, уян хатан чанартай байдаг.

Гуравдугаарт, тэд энгийн армиас хямд байдаг. Цэргүүд насан туршийн гэрээ, тэтгэвэр авдаг бол хөлсний цэргүүд ажил олдсон тохиолдолд л цалин авна. Мөн тэд алан хядагчдын эсрэг үнэтэй зэвсэглэлгүйгээр тэмцэж чаддаг учраас маш хямд тусна. Мозамбик дахь "Dyck Advisory Group" компанийн цэргүүд хэдхэн нисдэг тэрэг (нэгийг нь жихадистууд буудаж унагасан) ба жижиг онгоцтой л ажлаа явуулж байна. 

Афганистанд хувийн цэргийн компани ажиллуулж байсан Их Британийн ахмад дайчин, хурандаа Тим Коллинс хэлэхдээ "Англид нэг зул сарын баяр тэмдэглэх мөнгөөр Африкийн засгийн газруудыг байнгын цэргээр хангаж болдог" гэжээ. 

Тэрбээр 1995 онд Өмнөд судан, 2001 онд Анголийн босогчдыг зөвхөн хөлсний цэргүүдээр дарсныг жишээ болгон ярьсан юм. 

Хэдийгээр НҮБ хөлсний цэрэг ашиглахыг хориглосон тогтоол удаа дараа гаргасан ч тэдний эрэлт буурахгүй л байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Африкт урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд олон хөлсний цэргүүд ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ тэд сайн сайхан нийгмийг бүтээхэд нэмэр оруулж чадах уу? Тэдний зарим нь Африкийн өмнөд нутагт нутгийн иргэдийг тамлан зовоон, дарлаж байснаараа нэрд гарсан тусгай хүчинд алба хааж байжээ. Тэдний олонх нь харгис дэглэм нуран унасны дараа Ирак, Афганистанд хөлсний цэргээр ажиллах болсон юм.

Африкийн ихэнх улсууд тусгаар тогтнолоо олж авснаас хойших жилүүдэд салан тусгаарлагчид борооны дараах мөөг шиг олширч, төрийн эргэлт бараг өдөр болгон гарч байсан тул хөлсний цэргүүдийн эрэлт огцом нэмэгджээ. 1960-аад оны эхэн үеэс 1990-ээд оны сүүл үе хүртэл Африк даяар хэдэн зуун иргэний дайн гарсан. Саяхан Британийн тусгай хүчний офицер асан Саймон Манн 2004 онд газрын тосоор баялаг Экваторын Гвинейн дарангуйлагчийг унагах гэж оролдсон ч шоронд орж иргэний дайнууд багассан юм. 

Өрнөдийн засгийн газрууд өнгөрсөн хугацаанд хөлсний цэргүүдийг ашиг орлого олох үйл ажиллагаанд түлхүү ашигладаг байв. Гэхдээ өнөө үед Орос улс энэ салбарт тэргүүлэгч орон болжээ. Үүнд гол үүрэг гүйцэтгэсэн "Wagner" компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно байдаг. Путинтэй Мозамбикийн Ерөнхийлөгч өнгөрсөн онд Москвад уулзсаны дараа удалгүй "Wagner" компанид өөрийн улсад цэргийн ажиллагаа явуулах эрх өгсөн. Дашрамд дурдахад Мозамбик нь байгалийн хийн орд газартай, Африкийн хамгийн том эрчим хүчний төслийг боловсруулж байгаа орон юм. 

"Wagner" компани удалгүй Африкийн хэд хэдэн орныг тогтворжуулах захиалга хүлээн авсан байна. Тэд Суданы дарангуйлагч Омар аль-Баширын харгис засгийн газрыг авч үлдэхийг хичээсэн. Түүнийг өнгөрсөн жил томоохон эсэргүүцлийн хөдөлгөөний хүчээр түлхэн унагасан билээ. 2018 онд олон зуун "Wagner"-ийн цэргүүд Оросын эзэмшилд байдаг алмазны уурхайг хамгаалах, ерөнхийлөгч Фаустин-Аренк Туадерагийн бие хамгаалагчаар ажиллахаар Төв Африкийн Бүгд Найрамдах улсад хүрэлцэн ирэв. Оросын хөнгөн цагааны аварга том компани болох "Русал" их хэмжээний хөрөнгө оруулсан Гвиней улсад мөн "Wagner" очиж Ерөнхийлөгч Альфа Кондегийн дэглэмийг хүртэл хамгаалж байсан түүхтэй. 

Зарим хөлсний цэргүүд нэн ховор амьтантай үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хулгайн анчдын эсрэг тэмцэх болов.

НҮБ анхандаа тэдний эсрэг байсан ч одоо хөлсний цэргүүдийг бага багаар хүлээн зөвшөөрч эхэлжээ. Одоо "хувийн" цэргүүд тухайн нутгийн байнгын армид элсэн орж хөлсөөр сургалт явуулан, тэсрэх бөмбөг идвэхгүй болгох, авран хамгаалах ажиллагаанд хууль ёсоор оролцож болох гэнэ. 

Үүний нөлөөгөөр хөлсний цэргүүдийн эрэлт нэмэгдэхийн зэрэгцээ үнэ нь ч мөн өсөх болсон байна. 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Яагаад зарим үгс амархан цээжлэгддэг вэ?

2020-07-10

Кембрижийн их сургууль хүмүүсийн бэлгийн харилцаанд ордог хамгийн түгээмэл шалтгааныг олжээ

2020-07-10

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2020-07-10

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

Кофены үнэ сүүлийн 5 жилийн доод хэмжээнд хүрэв

2020-07-10

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

АНУ-ын цэргүүд Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний сургуулилалт хийж байна

2020-07-12

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум

2020-07-11

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

ХААН галерей анхны цахим үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа

2020-07-10

Голомт банк “Hackateen-2020” мэдээллийн технологийн улсын олимпиадыг дэмжин ажиллаж байна

2020-07-10

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

2020-07-09

Nuro – хүргэлтийн автомат жолоодлогот технологи

2020-07-10

Элон Маск Тесла компани автомат жолоодлоготой машин бүтээхэд маш дөхсөн гэв

2020-07-10

АНУ 5G сүлжээг хөгжүүлэхэд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2020-07-10

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Наадмын нээлтийг шууд хүлээн авч үзнэ үү!

2020-07-11

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Зам тээврийн ослын улмаас таван хүн, усанд осолдон гурван хүн амиа алджээ

2020-07-12

Харцага О.Хангай өвдөг шороодлоо

2020-07-12

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 230 боллоо

2020-07-12

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны уралдаанд түрүүллээ

2020-07-12

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

651 санал өгсөн

51-60
24.42%
41-50
19.97%
31-35
13.52%
36-40
9.52%
25-30
8.91%
21-24
6.91%
13-16
5.99%
65+
5.68%
17-20
5.07%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,298

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,503

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,712

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,127