Зөв Хүн Электорат эвсэл 53 хүнээ нэр дэвшүүлнэ

Зөв Хүн Электорат эвсэл 53 хүнээ нэр дэвшүүлнэ

Өглөөний 8:00 цагаас эхэлсэн Зөв Хүн Электорат эвслийн сонгуулийн сурталчилгааны аяны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа хур бороотой, хөл хөдөлгөөнтэй болж өнгөрлөө.   

Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/, МСДН, ЗҮЙ ЁС нам нэгдсэн “Зөв Хүн Электорат” эвслээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд 53 нэр дэвшигч үнэмлэхээ гардаж авахаар болжээ.

Нээлтийн үйл ажиллагааг нээж Зөв Хүн Электорат эвслийн тэргүүн Б.Найдалаа: Монгол Улсын иргэд, эх орончид, монголчууд аа! ӨНӨӨДӨР ЭНД БИД урд байгаа зовлонгоо тоочиж, өчүүхэн хулгайч дүр эсгэгчдэд уур бухимдлаа гаргах гэж цуглаагүй. Ямар ч шийдэлгүй, бодлогогүй хэсэг хулгайчийг тойрсон хов живэнд баясаж, хулгай нүүрлэсэн ирээдүйг үр хүүхэддээ өвлүүлэхгүйн тулд энд зогсож байна. Өнгөрснийг АВАРДАГГҮЙ, өнгөрснөөс суралцаж ирээдүйг АВАРДАГ юм. Өнгөрсөн хулгайг өнгөрсөн цагт нь шүүх хуулийн мэдэлд үлдээе.

Монголоо монголоор нь хадгалж, эх орноо хөгжлийн шинэ шатанд гаргах чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрдэм мэдлэг, итгэл үнэмшил шингэсэн иж бүрэн хөтөлбөр бидэнд бий. Үүнийг хэрэгжүүлэх ирээдүй хойч, эх орноо гэсэн сэтгэлтэй баг мэргэжилтнүүд бидэнд бий. Хамгийн чухал нь энэ бүхнийг ойлгон таних, түүхэн шинэ цагаа мэдрэх олон түмэн Монголчууд, дэмжигчид та бүхэн минь байна.

Зөв Хүн Электорат эвслийн төлөөлөх зөвлөлийн дарга Т.Доржханд:

Хүндрэлийг сөрж, ачаагаа үүрэхээр УИХ-ын сонгуульд эрхэм нөхдийнхөө хамт оролцож байгаадаа туйлын баяртай байна. Өөрийн амьдрал, хувийн ажлаа хойш тавьж үр хүүхэд, дүү нартаа тэгш боломж, эрүүл нийгмийг хүлээлгэн өгөхөөр сэтгэл шулуудсан та бүхэндээ олон Монголчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.

Хүндээ ээлгүй, хүүхэд хөгшиддөө бүр халтай энэ нийгмийг хамтдаа өөрчилцгөөе.

ЖДҮЧИД, 60 тэрбумчид, тендерчид, концесчид, бондчид, казиночдын нэр сонгуулийн хуудсан дээр ахиад бичигдлээ. Шоронд байх ёстой хүмүүс ордондоо үлдэхээр амь тэмцэж байна. Тэд 30 жил хулгайлсан мөнгөнийхөө бутархайгаар ядарсан иргэдийн саналыг авахаар дахиад л айсуй.

Зөв ХҮНчүүдээ,

  • Хүндээ биш цементэд хөрөнгө оруулсан 30 жилийг үдэх цаг иржээ.
  • Хотын төвд ч, гэр хороололд ч, сумын төвд ч ялгаагүй ижил орчинд, чадварлаг багш нараар хичээлээ заалгах боломжийг үр хүүхдүүддээ өгцгөөе.
  • Ажилтай орлоготой, авсан цалиндаа сэтгэл хангалуун байх боломжийг Монгол ХҮНдээ олгоцгооё.
  • Зөвхөн өөрийн улс гэлтгүй, өмнөд хойд хөрш, цаашлаад дэлхийн 7.5 тэрбум хүний зах зээлийг залуусдаа нээж өгцгөөе.
  • Настан буурлууд нь үр ач нартайгаа гудамжаа дүүргэж байдаг Хүндээ ээлтэй ногоон хотыг хамтдаа бүтээцгээе.

 

Дэлхийн боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулсан журмын нөхдөө.

Энэ удаа Монгол жинхэнээсээ ялах болноо.

 

Зөв Хүн Электорат эвслийн Мөрийн хөтөлбөр нь

  1. Баялгаа зөв удирдах
  2. Цэвэр төр, авилгагүй улс
  3. Дэлхийн технологийг түрүүлж эзэмших
  4. Байгальд ойр зөв хөгжил
  5. Хүндээ хөрөнгө оруулах зэрэг таван үндсэн бүлгээс бүрдэж байгаа бөгөөд бүлэг тус бүр дээр мэргэжлийн баг ажиллах юм.

Хүндээ хөрөнгө оруулъя багийг төлөөлж Нийслэлийн 22-р тойрогт нэр дэвшигч П.Наранбаяр: Зөв хүн-Электорат эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулан өнөөдөр Монголын сонгогч иргэддээ танилцуулж байна. Уг мөрийн хөтөлбөр нь олныг цочоосон бэлэн мөнгөний хоосон амлалтгүй, гагцхүү Монгол хүн Монголоороо байж, өөрийн хүчинд тулгуурлан баян чинээлэг дунджуудын тоог нэмэгдүүлэхийг зорьсноороо ШИНЭ ЦАГИЙН өнгө төрхийг тодорхойлж байна.

Байгальд ойр зөв хөгжил багийн ахлагч Зүй Ёс намын дарга Б.Насанбилэг: Өнөөдөр бид тун хариуцлагатай, түүхэн сонголтоо хийх гэж байна. Өндөр хөгжилтэй улс оронд сургаж бэлдсэн залуусынхаа эрдэм чадлыг шавхаж, шахан шаардаж, улс орноо өөд нь татацгаая! Зөв сонголт хийхийг сонгогч түмнээсээ хүсэж байна.

Нээлтийн үйл ажиллагааны зургуудаас...

САЙН СУРГУУЛИЙГ ТАНЫ ДЭРГЭД БИД АВЧИРЪЯ. Чанартай боловсрол хүнийг хөгжүүлж, хүн нь улсаа хөгжүүлдэг нь хөгжлийн жам юм.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яагаад зарим үгс амархан цээжлэгддэг вэ?

2020-07-10

Кембрижийн их сургууль хүмүүсийн бэлгийн харилцаанд ордог хамгийн түгээмэл шалтгааныг олжээ

2020-07-10

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Nuro – хүргэлтийн автомат жолоодлогот технологи

2020-07-10

Элон Маск Тесла компани автомат жолоодлоготой машин бүтээхэд маш дөхсөн гэв

2020-07-10

АНУ 5G сүлжээг хөгжүүлэхэд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2020-07-10

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Кофены үнэ сүүлийн 5 жилийн доод хэмжээнд хүрэв

2020-07-10

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Зам тээврийн ослын улмаас таван хүн, усанд осолдон гурван хүн амиа алджээ

2020-07-12

Харцага О.Хангай өвдөг шороодлоо

2020-07-12

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 230 боллоо

2020-07-12

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны уралдаанд түрүүллээ

2020-07-12

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2020-07-10

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум

2020-07-11

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

АНУ-ын цэргүүд Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний сургуулилалт хийж байна

2020-07-12

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

ХААН галерей анхны цахим үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа

2020-07-10

Голомт банк “Hackateen-2020” мэдээллийн технологийн улсын олимпиадыг дэмжин ажиллаж байна

2020-07-10

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

2020-07-09

Наадмын нээлтийг шууд хүлээн авч үзнэ үү!

2020-07-11

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

651 санал өгсөн

51-60
24.42%
41-50
19.97%
31-35
13.52%
36-40
9.52%
25-30
8.91%
21-24
6.91%
13-16
5.99%
65+
5.68%
17-20
5.07%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,298

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,503

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,712

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,127