Шинэ оюутны эхний жил хамгийн чухал бас сорилтоор дүүрэн

Шинэ оюутны эхний жил хамгийн чухал бас сорилтоор дүүрэн

Хүний амьдралын хамгийн хөгжилтэй, адал явдалтай, дурсамж, сорилтуудаар дүүрэн хэрнээ нүд ирмэхийн зуурт өнгөрдөг үе бол яах аргагүй оюутан цаг билээ. Гэтэл бид тэрхүү нандин, бас богинохон цаг хугацааны эхний жилийг алдаж онож, төөрч будилж явсаар өнгөрөөх тохиолдол ч гардаг. Иймд их сургуулийн босго алхаж буй дүү нартаа ирэх сорилтуудад бэлэн, мэдлэг мэдээлэлтэй байхад нь туслах зорилготой  “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй билээ.

RISE” хөтөлбөрт идэвх санаачилгатай оролцож, үеийнхээ залуусыг үлгэрлэн манлайлж буй 6 оюутны туршлага, сэтгэгдлүүдээс хүргэж байна.

MIU дээд сургуулийн I курсийн оюутан О.Төрболд: АНУ-ын коллежууд руу эсээгээ явуулан хариу хүлээж аваад байна

“RISE” хөтөлбөр шинэ оюутнуудад хэрэгтэй олон арга хэмжээ, сургалтууд зохион байгуулж, тэр дундаа зуны амралтаараа ХААН Банк Сангийн хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдэд сайн дурын ажил хийх боломж олгодог нь маш их таалагдсан. Тус хөтөлбөрт хамрагдсанаар үеийн олон залуусын хүрээлэл дунд орж, шинэ найзуудтай болж амжсан. Мөн I курсийн оюутнууд бидэнд цагийн зөв менежменттэй байх, санхүүгээ хэрхэн зөв захиран зарцуулах зэрэг хэрэгтэй мэдлэг мэдээлэл их өгсөн. Миний хувьд саяхан зохион байгуулагдсан “Англи хэлээр хэрхэн эсээ бичиж сурах вэ” онлайн сургалтад хамрагдаж, таван өдрийн турш эсээ бичих ур чадвараа хөгжүүлсэн. АНУ-ын хэд хэдэн коллеж руу эсээ бичиж явуулан, заримаас нь хариу хүлээж аваад байгаа.

МУИС-ийн I курсийн оюутан Х.Хүрэлбаатар: Хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж “Шилдэг оюутан” болсон

Сурч хөгжихөд маш олон боломж бололцоо байдгийг нээн өгч, ухаарал хайрласан “RISE” хөтөлбөрийнхөндөө баярлаж явдаг юм. Хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед хувь хүний хөгжлийн цахим сургалтад амжилттай оролцож, харилцааны болон манлайллын ур чадварт суралцсанаар би "Шилдэг оюутан"-аар шалгарсан. “RISE” хѳтѳлбѳрийн нээлтийн арга хэмжээнд  хамрагдаж, “Санхүүгийн сахилга баттай байх нь хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?”, “Тогтвортой хөгжилд таны оролцоо” зэрэг сэдвээр салбар салбарын чадварлаг мэргэжилтнүүдээс илтгэл сонсон, хэлэлцүүлэгт оролцож, оюутан байх хугацаандаа хэрхэн суралцаж хѳгжих талаар олон асуултынхаа гарц, гаргалгааг мэдэж авсан минь хамгийн чухал байлаа. 2018 оноос хойш шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, өнөөгийн энэ эрсдэлтэй цаг үед ч өөрсдийн нөөц бололцоог ашиглан нийгмийн сайн сайхны төлөө оюутан залуусаа дэмжин цахим сургалт зохион байгуулж буй ХААН Банк Сангийн сэтгэл зүтгэлтэй ах, эгч нартаа дахин баярласнаа илэрхийлье.

МУИС-ийн I курсийн оюутан Э.Ануужин: Өөрийгөө илэрхийлэх чадварт суралцсанаар  бэрхшээлийг даван гарч сурсан

Анх тус хөтөлбөрийн талаар найзаасаа сонссон. Аливаа зүйлд зөв үү, буруу юу гэх эргэлзээг минь арилгаж, мэдэхгүй байгаа бүхий л зүйлдээ дэлгэрэнгүй хариулт авч, ойлгоход цахим сургалт хамгийн их тус болсон. Миний хувьд арван жилийн сургуулиа төгсөөд шинэ оюутан болж танихгүй хүмүүсийн хүрээлэлд орсноор тэдэнд өөрийгөө танилцуулах, бодож санаснаа цэгцтэй зөв илэрхийлэх тал дээр бага зэрэг хүндрэлтэй байсан. Хөтөлбөрт хамрагдсанаар харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцаж өмнө минь тулгарсан асуудал бэрхшээлүүдийг даван гарч сурсан. Мөн англи хэлний сургалтад хамрагдсанаар үг сонголт, найруулга, бичлэгийн тал дээр маш олон зүйлийг мэдэж авсан. Хувь хүний хөгжлийг дэмжсэн олон хөтөлбөр зохион байгуулдагт маш их баярлалаа.

ШУТИС-ийн I курсийн оюутан Ж.Жавзансүрэн: Олон шинэ мөрөөдөлтэй болж, өөрийгөө илүү их дайчилдаг болсон

“RISE” хөтөлбөрийн талаар анх ХААН Банкны цахим хуудаснаас олж мэдсэн. Нээлтэд нь очиход бүх үйл ажиллагаа нь маш хүртээмжтэй, сонирхолтой, үр өгөөжтэй, миний хүлээлтээс дээгүүр байж чадсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хувь хүний хөгжлийн талаарх цахим сургалтад хамрагдаж, оюутан байх хугацаагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх, сурч буй мэргэжлээ өөрийн болгож бүрэн эзэмших нь ямар чухал болох, мөн аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөх нь амжилтад хүрэх гол шугам болдгийг ойлгосон. Би I курст элсэж ороод яагаад энэ сургуулийг сонгосон, ирээдүйд яг ямар ажил хийх талаар тодорхой мэдлэг ойлголтгүй, зөвхөн өнөө маргаашаа л хардаг байсан бол “RISE” хөтөлбөрт хамрагдсанаар оюутны амьдралын талаарх чухал зүйлсийг ойлгож, олон шинэ зорилго мөрөөдөлтэй болж, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө илүү их дайчилдаг болсон. Бидэнд зориулж ийм гайхалтай хөтөлбөрийг ямар ч үнэ төлбөргүй хэрэгжүүлж өгч байгаад баярлалаа. Шинээр оюутан болж буй, хүсэл тэмүүлэл дүүрэн хэн бүхэнд нээлттэй учраас над шиг олон залууст урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. 

СУИС-ийн I курсийн оюутан Д.Одмаа: Хөтөлбөрийн турш оюутнуудыг идэвхжүүлж, хөгжүүлэх олон ажил зохиогдсон

Хөтөлбөр эхэлснээс хойш оюутнуудыг идэвхжүүлж, хөгжихөд нь тусалсан олон ажил зохион байгуулагдсан. Хувь хүний хөгжил, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх онлайн сургалтаас эхлэн “Англи хэлээр эсээ хэрхэн бичих вэ” сургалт, оюутан залуусыг санхүүгийн тал дээр дэмжих тэтгэлэгт хөтөлбөр, номын тэмдэглэл бичих уралдаан болон нөлөө бүхий эрхмүүдийн зөвлөгөө зөвлөмж гээд шинэ оюутнууд бидэнд чиглэсэн үр дүнтэй ажлууд зохион байгуулж байгаад тун их баяртай байна. Их сургуулийн хувьд шинэ орчин, шинэ ангийнхан гээд бүх зүйл шинэ байдаг. ЕБС-д ангиараа сонсож, ангиараа ярилцаж, ангиараа шийдэлд хүрдэг байсан бол их сургуулийн хувьд их өөр байсан. Бид мэдэх ёстой, мэдэхийг хүссэн зүйлсээ өөрсдөө асууж лавлан, эрэл хайгуул хийснээр олж мэдэх шаардлагатай болсон. Энэ бүгдэд бэлэн байх, хэрхэн суралцах ур чадвар эзэмшихэд “RISE” хөтөлбөр маш их тусалсан. Цаашид уг хөтөлбөрийг жил бүрийн шинэ элсэгчдэд зориулан өмнө нь хөтөлбөрт хамрагдсан оролцогчдод тулгамдаж байсан асуудлууд дээр нь тулгуурлаж, амжилттай үргэлжлүүлээсэй хэмээн хүсэж байна. Мөн энэхүү хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй бүх ах эгч нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

МУИС-ийн I курсийн оюутан Г.Лхагвасүрэн: Шинэ оюутнуудын хувьд сайн найз нөхөдтэй болох нь амжилттай суралцах гол хөшүүрэг

Оюутны амьдралын гараагаа эхэлж буй шинэ оюутан бидэнд өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, зөв хүн болж төлөвшихөд чиглэсэн, бүтэн жилийн турш хэрэгжих цорын ганц хөтөлбөр нь “RISE” байлаа. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнүүд оролцогчдод үр өгөөжтэй, ач холбогдол дүүрэн байсан. Миний хувьд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа, цахим сургалтууд, номын тэмдэглэл хөтлөх уралдаан хамгийн үр өгөөжтэй нь байсан. Оюутнууд тус хөтөлбөрөөр дамжуулан зөвхөн мэдлэг мэдээлэл аваад зогсохгүй танилын хүрээгээ ч тэлж, олон найз нөхөдтэй болох боломжтой. Шинэ оюутнуудын хувьд сайн найз нөхөдтэй байх нь амжилттай суралцах хамгийн гол хөшүүрэг нь болдог юм шиг санагддаг. Энэ жилийн оролцогч оюутнууд ирэх жил ийм гоё хөтөлбөртөө дахин хамрагдах боломжгүй нь жаахан харамсалтай ч оюутан сурагчдын боловсрол, хөгжил, санхүү, тэдний сайн сайханд ямагт анхаарлаа хандуулж, дэмждэг ХААН Банкны хамт олондоо баярлалаа.

RISE хөтөлбөрийг бид цахимаар үргэжлүүлсэн

“Суралцъя, хөгжье” уриатай RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр нь өнгөрсөн 9-р сарын 15-нд Крокус эвент холлд 1,000 шинэ оюутныг хамруулан 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтээ нижгэр бөгөөд үр дүнтэй хийсэн нь саяхан мэт. Энэ хичээлийн жилийн турш олон сонирхолтой хөгжлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн боловч цаг үеийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан хөтөлбөрийн фэйсбүүк группэд нэгдсэн оюутны амьдралд анхлан хөл тавьж буй нэгдүгээр курсийн шинэхэн оюутнууддаа зориулан өнгөрөгч 3-р сард “Цахимаар суралцъя, хөгжье” уриан дор хоёр төрлийн цахим сургалтад хамрагдах боломж олгосон. Мөн түүнчлэн өнгөрсөн 5-р сард уг группэд бүртгэлтэй оюутнууд мэдлэг туршлагатай эрхмүүдийн “Санхүүгийн боловсрол миний амьдралд”, “Би гэж хэн бэ - Өөрчлөлт сайхан уу?” сэдвийн хүрээнд live ярилцлага сонсож, санал бодлоо чөлөөтэй солилцон, сонирхолтой яриа өрнүүлсэн билээ. Үүнээс гадна оюутнуудын дунд “Номын тэмдэглэл бичих уралдаан” зарлан оюутнуудыг идэхитэй хамруулж, одоогоор сонгон шалгаруулалтын үе шатууд эхлээд буй. Оюутнууд ХААН Банк Сангаас санал болгож буй долоон төрлийн номноос сонгон уншиж, тэмдэглэл хөтлөсөн бөгөөд шагналт байрт шалгарснаар нөтбүүк, kindle, утасгүй чихэвч болон гарын бэлэгний эзэн болох боломжтой юм.

“RISE” хөтөлбөрийн 2019-2020 оны арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон 1-р курсийн дүү нартаа сурлагад нь өндөр амжилт хүсье. Сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлж, өмнөө тавьсан зорилгодоо заавал хүрээрэй.

Бид хөтөлбөрийнхөө 4 дэх жилийн нээлтийг энэ оны 9-р сард цахимаар хийхээр төлөвлөн, бэлтгэлээ хангаж буй бөгөөд 8-р сараас шинэхэн оюутнуудтайгаа шинэ содон мэдээлэлтэйгээр эргэн мэндчилэх болно.

Суралцъя, хөгжье...

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

ХААН галерей анхны цахим үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа

2020-07-10

Голомт банк “Hackateen-2020” мэдээллийн технологийн улсын олимпиадыг дэмжин ажиллаж байна

2020-07-10

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

2020-07-09

Кофены үнэ сүүлийн 5 жилийн доод хэмжээнд хүрэв

2020-07-10

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум

2020-07-11

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

АНУ-ын цэргүүд Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний сургуулилалт хийж байна

2020-07-12

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Nuro – хүргэлтийн автомат жолоодлогот технологи

2020-07-10

Элон Маск Тесла компани автомат жолоодлоготой машин бүтээхэд маш дөхсөн гэв

2020-07-10

АНУ 5G сүлжээг хөгжүүлэхэд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2020-07-10

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2020-07-10

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Яагаад зарим үгс амархан цээжлэгддэг вэ?

2020-07-10

Кембрижийн их сургууль хүмүүсийн бэлгийн харилцаанд ордог хамгийн түгээмэл шалтгааныг олжээ

2020-07-10

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Зам тээврийн ослын улмаас таван хүн, усанд осолдон гурван хүн амиа алджээ

2020-07-12

Харцага О.Хангай өвдөг шороодлоо

2020-07-12

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 230 боллоо

2020-07-12

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны уралдаанд түрүүллээ

2020-07-12

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

Наадмын нээлтийг шууд хүлээн авч үзнэ үү!

2020-07-11

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

651 санал өгсөн

51-60
24.42%
41-50
19.97%
31-35
13.52%
36-40
9.52%
25-30
8.91%
21-24
6.91%
13-16
5.99%
65+
5.68%
17-20
5.07%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,298

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,503

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,712

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,127