Оросын элчин сайд МҮОНРТ-ийг хурцаар шүүмжлэв

Оросын элчин сайд МҮОНРТ-ийг хурцаар шүүмжлэв

Шинэ коронавирусийн нөлөөгөөр тавдугаар сарын 9-нд жагсах байсан ОХУ-ын Ялалтын баярын парад энэ Лхагва гарагт болох гэж байгаа билээ.

Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал хураах өдөртэй давхцаж байгаа учир Монголын Үндэсний Олон нийтийн телевиз шууд дамжуулах эрхээсээ татгалзсан байна. 

Энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгааг Улаанбаатарт суугаа ОХУ-ын Элчин сайдын Яам Фэйсбүүк дэх өөрсдийн албан ёсны хаягаараа мэдэгджээ.

Мэдэгдэл бүрэн эхээр: «В огороде бузина, а в Киеве дядька» буюу МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрт гайхшран тэмдэглэх ньОрос хэлийг сайн ойлгодог хүн бүхэнд ойлгомжтой энэхүү хэллэг нь өчигдөр дараалан цацагдсан хоёр мэдээний дараа Орос, Монгол бидний хэдэн найз нарын ихэнхийн толгойд нэгэн зэрэг орж ирсэн билээ.

Эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга их хурлын сонгуулийн улмаас Москва дахь Ялалтын цэргийн парадад өөрийн биеэр оролцохоос татгалзсан ч монгол цэргийн албан хаагчид Улаан талбайгаар ёслолын маршаар алхална гэдгийг нотлохоор Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьсан тухай мэдээ байв. Энэ нь тун ойлгомжтой шийдвэр юм. Сонгууль мэт аливаа улс орны хувьд амин чухал цаг мөчид төрийн тэргүүн нь нийслэл хотдоо үлдэхгүй бол болохгүй.

Нөгөө талаас Москва дахь Ялалтын парадад монгол цэргүүд оролцож буй нь найрсаг хөрш хоёр орны хувь заяаг тодорхойлох Ялалтын түүхэн ач холбогдлыг, мөн хамтын Ялалтад монголчуудын оруулсан асар их хувь нэмрийг Оросын болон Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байгааг билэгшээх явдал билээ.Харин удаахь мэдээ нь бидний хэдэн найз нарт яг эсрэг сэтгэгдэлийг төрүүлэв.

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн Захирлуудын зөвлөл нь 6 дугаар сарын 24-ний өдөр Москва хотын Улаан талбайгаар алхан өнгөрөх Ялалтын парадыг үнэ төлбөргүйгээр шууд дамжуулах эрхийг авахаар хөөцөлдөж байгаад, тэгээд, мэдээжийн хэрэг, тэр эрхээ авч чадсныхаа дараа Ялалтын парадыг шууд дамжуулах төлөвлөгөөнөөсөө татгалзав. Яагаад ч юм тэд ийнхүү шууд дамжуулалт нь Монголын сонгогчдын саналд нөлөөлж болзошгүй хэмээн үзжээ. Ийм сонин шалтгаар шууд дамжуулалтаас татгалзсан нь биднийг мөрөө хавчихад л хүргэсэн.Монголын олон нийтийн дунд Орос Улс ийм их нөлөөтэй байдаг хэмээн үзэж буйгаа тус телевизийн Захирлуудын зөвлөл шууд бусаар илэрхийлж байгаа нь бидний хувьд туйлын таатай байгаа ч тус шийдвэрийн шалтгааныг өнгөц шинжье гэсэн ч оновчтой мэт санагдахгүй байна.

Та төсөөлөөд үз дээ! Үдээс хойш 15-16 цагийн хооронд дамжуулах Ялалтын парадыг үзчихээд, монгол цэргүүд Улаан талбайгаар хэрхэн алхаж байгааг шагшан магтчихаад, хэний төлөө саналаа өгөхөө тодорхой шийдээгүй, эсвэл эргэлзсээр байгаа иргэд саналаа өгөхөөр гэрээсээ гарлаа. Тэгээд тэд хэний төлөө саналаа өгнө гэж? Ийнхүү эргэцүүлэхээр Зөвлөл нь лав сонгууль бодож ийнхүү шийдвэр гаргаагүй нь шууд ойлгомжтой болж байна.

Манай хамтын Ялалтад хувь нэмрээ оруулсан Монголын ард түмэн тэр үед МАН-ынхан, АН-ынхан, МАХН-ынхан хэмээн хуваагддаггүй байсан юм шүү. Тухайн үед Монголын ард түмнийг Монголын одоогийн бүх улс төрийн хүчин, нэн түрүүнд МАН-ын удам үндэс нам болох Монгол Ардын Хувьсгалт Нам удирдаж явсан. Бидний мэдэж байгаагаар орчин үеийн аливаа улс төрийн нам нь хамтын Ялалтыг «хувьчлах» гэсэн оролдлого хийж байгаагүй, өдгөө ч тийм хичээл зүтгэл гаргаагүй байна. 2014 онд Монгол Улсын Ардчилсан намаас «төрсөн» Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нацист Германыг болон түүний дагуулуудыг бут цохиход Зөвлөлтийн цэргийн холбоотнуудын нийт тусламжид БНМАУ-ын оруулсан хувь нэмрийг илтгэх архивын дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон нь үүнийг нотлоно.

Ноён Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байх хугацаанд Монголын ард түмэн Берлин хүрсэн монгол морьдод зориулсан «Ялалтад тэмүүлсэн морьд» хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр байрлуулахаар Оросын ард түмэнд бэлэглэсэн. Мөн тэр үед монгол цэргүүд анх удаа Ялалтын 70 жилийн ойн цэргийн парадад оролцсон. Ц.Элбэгдорж ч, сонгуулийн биш 2019 онд Халх гол дээр байгуулсан манай хамтын Ялалтыг мөнхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Х.Баттулга Ерөнхийлөгч ч Ялалтад оруулсан монгол түмний хувь нэмрийг өөрийн намын ач тус болгон хувьчлахыг хэзээ ч оролдож байгаагүй. Улс төрийн өөр хүчнээс гаралтай тэдний өмнөх Ерөнхийлөгчид ч гэсэн ийнхүү оролдлогыг хийж байгаагүй юм шүү.

Төрийн түшмэлийн өргөн сэтгэлгээтэй Монгол Улсын бүх Ерөнхийлөгчдийн санаанд иймэрхүү сонин санаа бодол төрөө ч үгүй гэж бодож байна.Парадыг шууд дамжуулснаар сонгогчдын саналд ноцтой нөлөөлж, МАН-д, АН-д, эсвэл МАХН-д давуу тал олгоно гэдэгт итгэхэд бэрх байна. Эсвэл хэргийн учир шалтгаан нь огт өөр зүйлд оршиж байна уу?! Дэлхий даяар Орос Улсыг өөрсдийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон хэмээн буруутгах кампанит ажиллагааг өрнүүлж байгаа ба түүндээ МҮОНРТ-ийн Зөвлөлийг хүчээн татан оруулав уу, эсвэл Зөвлөл нь уг ажиллагаанд санаандгүй нэгдэв үү?

Улаанбаатар дахь барууны орнуудын дипломат төлөөлөгчийн газруудаас томилогдсон сонгуулийн ажиглагчид нь төв рүүгээ болон ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газарт: «Сонголтоо эцэслэн тодорхойлоогүй сонгогчдын хэсэгт Оросын талаас хор хөнөөлтэйгээр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орны томоохон телевизийн компанийн Зөвлөл нь парламентын сонгуулийн үеэр Москва хотноо болсон цэргийн парадыг шууд дамжуулахаас татгалзсан» хэмээн мэдээлэх таатай завшааныг ашиглахгүй өнгөрч чадахгүй нь ойлгомжтой. Энэхүү тайлбар нь ганц сул талтай. Учир нь Ерөнхийлөгч В.В.Путин Ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг 1945 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон анхны Ялалтын парадтай уялдуулан, үе дамжсан холбоосыг онцлохоор тус өдрийг сонгосон болохоос Монгол Улсад болох сонгуультай давхцуулъя гэж болоогүй л байх.

Барууны манай түншүүд болон МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл нь үүнийг сайн ойлгож, мэдэж байгаа учир Зөвлөлийн шийдвэрийг гадныхны хуйвалдаан, нууц явуулгааас үүдсэн хэмээн тайлбарлах оролдлого ч бүтэлгүйтэх юм байна.Эцсийн эцэст бид Улаанбаатар хотод тогтоод буй хэт халуун цаг агаарын улмаас, мөн маш эрчимтэй ажилласнаас тус телевизийн удирдлагуудын тод хараа нь түр балартаж гэсэн дүгнэлтэд хүрлээ. Үүнээс болоод л ийм сонин шийдвэр гаргасан байх. Агаарын температур буурч, олон жилийн дундаж үзүүлэлтэд эргэж очиход МҮОНРТ-ийн найз нар маань эрүүл саруул оюун ухааны замдаа эргэн орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэе.

Тэртэй тэрэнгүй орчин үеийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Ялалтын парадыг үзэх сонирхолтой хэн бүхэн Оросын Нэгдүгээр сувгийн шууд дамжуулалтыг https://www.1tv.ru/ сайтаас болон Элчин сайдын яамны нийгмийн сүлжээнүүд дэх хуудаснуудад байрлуулсан эх сурвалжуудаас олоод харчихаж чадна. Дамжуулалт 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт (Москвагийн цагаар 10:00 цагт) эхэлнэ.

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417