Говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ

Говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ

Дундговь аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ажиллан, иргэд сонгогчидтой санал бодлоо солилцож, МАН-аас тус тойрогт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжихийг уриаллаа. Мөн өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа дундговьчуудад тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Иргэд сонгогчид та бүхэн Монгол улсын Үндсэн хуулинд заасан эрхээ эдлэж, сонгуулиа өгөхөд цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхийн олон улс оронд  коронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одсон хүндхэн жилд болж байна. Хэдийгээр бид өр дарж, бүтээн байгуулалтуудыг хийж байгаа ч ард иргэдийнхээ ахуй амьдралд анхаарал хандуулсаар байгаа. Хөл хориотой холбогдуулан хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, бүх хүүхдэд олгож эхэлсэн. Орлогогүй гэртээ сууж байгаа 0-3 насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, ахмад буурлуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байна. Энэ мөнгө хүмүүсийн амьдралд тус нэмэр болж байгаа гэдэгт итгэж байна.


Хөгшчүүлийнхээ тэтгэврийн хүүг багасгаж, нэг удаад зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэж өгсөн. Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгосон. Алслагдсан аймгийн төрийн албан хаагчдын татварыг 10 хүртэлх хувиар бууруулсан. Бид өр ширгүй, мөнгө төгрөгтэй иргэдтэй болгохыг хүсч байна. Ирэх дөрвөн жилд арилжааны банкны зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчинг бүрдүүлж реформ хийнэ. Бидэнд архидалт, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг гэх мэт дөрвөн дайсан бий. Тийм учраас бид иргэдээ ирэх дөрвөн жилд ажилтай орлоготой болгоно. Дундговь, Говьсүмбэр аймгууд буюу УИХ-ын 6-р тойрогт Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд байсан С.Батболд дарга нэр дэвшиж байгаа. Энэ хүн үйлдвэр худалдаа, гадаад хэргийн сайдын албуудыг ёс төртэй хашиж байсан. С.Батболд даргыг Ерөнхий сайд байхад би доод талынх нь албан тушаалд буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. С.Батболд дарга бол чадварлаг эдийн засагч, гадаад харилцаа сайтай, боловсролтой, мэдлэгтэй, итгэлтэй, зүтгэлтэй, аливаа ажлаа тууштай хийдэг шударга шулуун хүн. Ерөнхий сайд байхдаа улс эх орныхоо эдийн засгийн 17,3 хувь болгож өсгөж байсан түүхэн хүн. Харин Г.Мөнхцэцэгийн хувьд хөдөлмөрч ажилласаг, үндэсний өв соёл, түүх заншлын өргөн мэдлэгтэй. Үүнийг хойч үедээ өвлүүлэх ажилд Г.Мөнхцэцэг мэргэжлийн түвшинд ажиллана. Би соёл урлагийг ярьж чадахгүй, харин энэ бүсгүй соёлын салбарыг маш сайн мэддэг. Ийм чадалтай хүмүүсийг Дундговь, Говьсүмбэр аймгууддаа илгээлээ. Та бүхэн минь МАН-ын нэр дэвшигчдээ багаар нь дэмжээрэй” гэв.

Иргэдийн төлөөллүүд, Шудрага зоригтой улсын баялгийг идэж ханахгүй байгаа авилгачдын өөдөөс зоригтой тэмцэж байгаа У.Хүрэлсүх сайдынхаа багийг дэмжиж байгаа. Ахмадууд бидний тэтгэвэр тэтгэмж нэмэгдээд, тэтгэврийн зээлээ тэгүүлсэндээ сэтгэл өег байна. Хүүхдийн мөнгө нэмсэн нь амьдралд их нэмэр болж байгаа. Малчид бидний тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэр авдаг болсон гээд МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлэв.

Дундговь аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймгуудад Засгийн газраас дараах ажлуудыг хийхээр төлөвлөж мөрийн хөтөтлбөртөө тусгажээ.

Говьсүмбэр аймагт:

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 600

Түрээсийн орон сууц- 100

2. Говьсүмбэр-Мандалговь чиглэлийн авто зам барина.

3. Усан бассейн бүхий спорт цогцолбор барина.

4. Говьсүмбэр аймгийн төвд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.

5. Сүмбэр каракуль хонины аж ахуйг хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд дэмжин өргөжүүлнэ.

6. Боржигон соёлын өв уламжлалд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 4

7. “Боржигон” чуулгын барилга барина.

8. Ахмадын өргөө барина.

9. Баянтал сумын Соёл спортын цогцолборыг барина.

10. Орон нутгийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ.

Дундговь аймагт:

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 150
  • Түрээсийн орон сууц- 250

2. Гэр хорооллын инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ.

3. Төв халхын дуулалт жүжгийн театр болон шаардлагатай сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв, усан бассейн бүхий спорт цогцолбор, спорт заалын барилгуудыг барина.

4. Олон улсын жишигт нийцсэн ЕБС, дотоодын их дээд сургуулийн салбар сургууль байгуулна.

5. Аймаг, сумын төвийг бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад “Сумын хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6. Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь-Угтаал зэрэг сумдад мах, сүү, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр, бизнес инкубатор байгуулна.

7. Орон нутгийн онцлогтой брэнд хүнсийг дотоод, гадаадын зах зээлд гаргах нутгийн иргэдийн өргөн оролцоотой хоршоодыг сум болгонд байгуулахыг дэмжинэ.

8. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөж, АрвайхээрМандалговь-Чойр чиглэлийн авто замыг шинээр барина.

9. “Их газрын чулуу”, “Бага газрын чулуу”, “Цагаан суварга” зэрэг аялал жуулчлалын төвийг байгуулж, олон улсын аялал, жуулчлалын бүстэй холбогдоно.

10. Уул уурхайн төслүүдийн нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.

МАН-ын сонгуулийн штаб

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417