Аялал жуулчлал 2022 он гэхэд аюул багатай болох уу?

Аялал жуулчлал 2022 он гэхэд аюул багатай болох уу?

Та 2022 онд аялж зорьсон газартаа ирж байна гээд төсөөл дөө? Онгоцноос буух үед чинь робот хөтөч таныг тосож биеийн дулаан хэмжигч лазер багажаараа мэндчилнэ. Мэдээж хэдэн цагийн өмнө нислэгтээ суух үед ч ижил шалгалт авах болно. Энэ цар тахал нь хүн төрөлхтний аялал жуулчлалын аргачлалыг үндсээр нь өөрчлөх болно.

Амьсгалын замын үзлэг хийлгэхээр ирэх үед бүсийн ажилчид танд амьсгалын зам шалгах бичил чип бүхий капсул өгөх болно. Яг л согтууруулах ундааг илрүүлэх үед замын цагдаа нарын ашигладаг шиг, гол ялгаа нь энэ багаж нь далд хэлбэрийн тээгч буюу өөрөө өвдөхгүй ч бусдад халдварлуулах боломжтой хүнийг шалгаж илрүүлнэ. Та капсулд шүлсний дээж өгч түүнийгээ бяцхан цахилгаан соронзон бүхий төхөөрөмжид шалгуулна. 30 секундийн дараа төхөөрөмжийн ногоон гэрэл асах үед та пасспортоо аваад цааш аялалаа үргэлжлүүлэхээр гарч одно.

Энэ технологи танд уран зөгнөл мэт л санагдах байх, гэвч зөвхөн одоохондоо л тэгж санагдаж магадгүй. Энэ оны эхэнд аялж явсан бол та зарим нисэх буудлуудад зөөврийн дулаан хэмжих багаж ашиглаад эхэлсэн байсныг анзаарсан байх. Дулаан хэмжигч ашиг тустай ч яг ч үүргээ төгс  биелүүлж чадахгүй юм. Хүмүүс ямар ч шалтгаанаар халуурсан байх боломжтой. Шинж тэмдэг илрээгүй ч халдвар тараах боломжтой биетийг илрүүлэхийн тулд тухайн хүний шүлсийг шинжилж үзэх ёстой.

Тийм л учраас амьсгалын замыг шалгах төхөөрөмж хэрэг болно. Та үүнийг одоохондоо харж амжаагүй л байх, харин энэ төхөөрөмж Израиль улсын Негевьд байрлах Бен-Гурион их сургуулийн профессор Габби Саруси-гийн фотоны лабораторид бий болчихсон. Ковид-19 вирусийн огцом дэгдэлтийн үед бүх л газар маш оновчтой илрүүлэгч төхөөрөмжийг түргэн хугацаанд бүтээх шаардлагатай болсон. Харин Саруси асуудлыг өөр өнцгөөр харж байлаа. Физикч хүний хувьд тэрээр Коронавирусын биетийг тусгалан бүтээсэн цахилгаан төхөөрөмжөөр шалгаж болох тухай бодож үзэжээ. Шинжилгээний дээжийг цахилгаан соронзон бүхий оронд нэвтрүүлсэнээр үүсгэвэр биетийг илрүүлэх боломжтой болсон байна.

Түүний тайлбарласнаар:

Бид шинжилгээний капсулыг соронзон орноор идэвхжүүлсэн спектр хэмжигчээр шалгах болно. Хэрэв коронавирусын биет байх юм бол бид түүнийг нь илрүүлэх боломжтой гэжээ. Түүний багийнхан аль хэдийн одоо авч байгаа шинжилгээний аргуудтай харьцуулан 150 өвчтөнөөс шинжилгээ авч туршилт хийхэд хариу нь 92% буюу маш алдаагүй илрүүлж байна.

Бусад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээнүүд маш бага хувьтай байхад энэ бол маш өндөр тоо юм гэж Саруси нэмж хэлжээ. Бүтээлийн ажил дуусах үед Иргэний Нисэхийн Ерөнхий газраас үүнийг ашиглаж эхлэх зөвшөөрөл өгөх байх гэж тэрээр найдаж байна. Учир нь энэ төхөөрөмж аялал жуулчлалыг эргэж хөл дээр нь босгох боломжтой.

Мэдээж хүн бүрийн санааг амраах өөр нэгэн зүйл нь бол вакцин. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2021 он гэхэд вакциныг нээх боломжтой аж. Аялал жуулчлалын томоохон орнууд шар хумхаа гэх мэт өвчний вакцин хийлгэсэн эсэхийг нягталж үздэг бол цаашид коронагын вакцин хийлгэсэн эсэхийг нэмж шалгадаг болох биз. Вакцины тухайд Массачусетсийн Технологийн Институтийн судлаач Ана Жакленек хэлэхдээ уг вакцин нүдэнд харагдахгүй ч төхөөрөмжөөр шалгаж болохуйц бичил цаасан хэлбэртэй байна гэж онцолжээ. Уг аргыг нь аль хэдийн батлагдаад байгаа бөгөөд хүнтэй төстэй арьсны бүтэцтэй амьтад дээр туршилтууд маш амжилттай явагдсан байна.

Түүний тодорхойлсноор маш нарийн зүүгээр вакцин болон үл үзэгдэх бэхийг арьсанд шахах бөгөөд энэ нь цаашид төхөөрөмжөөр шалгуулахад баталгаажуулалт болж өгөх юм гэжээ.

Уг зүү нь сорви үлдээхгүй бөгөөд бидний одоо хэрэглэж буй зүүнээс илүү нарийн байна, та шархны наалт наалгаж байгаа юм шиг л юу ч мэдрэхгүй аж. Тусгайлан тохируулсан ухаалаг утсаар ч вакцин хийлгэсэн эсэхийг шалгаж болох учир хэрэглэхэд тун хялбар гэж үзээд байгаа юм.

Паспортоо авсны дараагаар гадаадын иргэн харьяатын тусгай ажилтан таныг угтаж авна. Харин одоо тээшээ шалгуулах цаг ирлээ. Ажилтан танд эко гаралтай Велес цэвэршүүлэх бодис цацахыг зөвлөх болно. Одоогийн байдлаар Велесийг гэр ахуйн цэвэрлэгээний бодисын зориулалтаар үүсээд байгаа юм. Гэсэн ч цаашид илүү хөгжүүлэхээр багууд ажилласаар байгаа юм.

Таныг цэвэрлүүлсэн тээшээ аван таксинд суугаад явж байх үед нислэгийн онгоцыг ч гэсэн ухаалаг төхөөрөмжийн тусламжтай халдваргүйжүүлэлт хийх болно. Анагаах ухааны доктор Артур Крайтенберг хүү Эллиот Крайтенбергийн тусламжтай Боенг 737 болон төсөөтэй загварын онгоцнуудыг 5 хүрэхгүй минутад халдваргүйжүүлэх ЖермФалкон төхөөрөмжийг бүтээсэн байна.

Түүний хэлснээр онгоцыг нисэх болон буух үед нь 5 минутын турш уг төхөөрөмжийг ашиглах хэрэгтэй гэнэ. Ийм байдлаар бид коронавирусын аюулыг 99% устгаж чадна гэж мэдэгдээд байгаа юм.

Уг төхөөрөмж нь хэт ягаан туяаны зарчмаар ажилладаг бөгөөд мөн түүнчлэн зарим нэг хэрэгцээт төхөөрөмжүүд ч уг аргачлалыг ашиглахыг зорьж байгаа юм. Үүний нэг жишээ нь ухаалаг утас болон бусад жижиг төхөөрөмжийг халдваргүйжүүлэгч.

Та таксинд сууж яваад зочид буудалруугаа залгаж, захиалгаа шалгахыг хүссэн ч утас чинь бохирдолтой эсэхэд санаа зовно. Тиймээс та утсаа гаргаж ирэн халдваргүйжүүлэх ФөүнСөүп төхөөрөмждөө хийх болно. Уг төхөөрөмжийг коллежийн найзууд болох Дэниэл Барнес болон Весли ЛаПорте нар бүтээжээ. Тэд анх 2009 онд хүмүүсийн утас нийтийн бие засах газрын суултуурнаас илүү бохирдол, халдвар тээдэг гэдэг тухай олж мэдэж уг төхөөрөмжийг бүтээж эхэлсэн байна. Тэд төхөөрөмжөө хөгжүүлсээр бактери болон вирусийг 99.9% устгах чадвартай болтол нь хөгжүүлсэн байна.

Та утсаа ариутгасны дараа санаа амар аялахаар цааш явна.

 

Аялал жуулчлал 2022 оноос эхлэн төвөгтэй санагдаж магадгүй ч илүү цэвэр илүү аюулгүй байдалтай болох нь дамжиггүй.

 

Эх сурвалж: BBC

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417