Хүн төрөлхтөн оюун ухааныхаа хязгаарт хүрсэн үү?

Хүн төрөлхтөн оюун ухааныхаа хязгаарт хүрсэн үү?

Бидний IQ-чадамж өссөөр байдаг уу эсвэл удахгүй хязгаартаа хүрэх гэж байна уу?

Судлаач Дэвид Робсон хүн төрөлхтний оюун ухааны хөгжлийн өнгөрсөн, одоо, ирээдүйг судалж үзсэн нь.

Бид яг одоо хүн төрөлхтний оюун ухааны хөгжлийн хамгийн гайхалтай эрин үед амьдарч байна. 100 жилийн өмнө IQ шалгах сорил үүссэн цагаас хойш бидний оюун ухаан гайхалтай хурдацтайгаар өссөөр ирсэн билээ. Өнөө цагийн ердийн нэгэн хүн 1910 аад оны үед гоц ухаантан гэж тооцогдохоор байсан.

Сүүлийн үед хийгдсэн нэгэн судалгаагаар энэ хурд нь удааширсан гэдгийг харуулж байна. Зарим талаар буцаж буурч байх ч боломжтой бөгөөд, бид хүн төрөлхтний оюун ухааны дээд хөгжлийг давсан ч гэж үзэж байгаа юм.

 

Бид үнэхээр оюун ухааныхаа хөгжлийн дээд хязгаарт хүрчихсэн юм болов уу? Хэрэв тийм бол хүн төрөлхтний цаашдын ирээдүй яах бол?

 

 

Агуйн сүг зураг зэргээс үзэхэд эртний хүмүүс харьцангуй оюуны хөгжил сайтай байсан

Эхлээд хүн төрөлхтний үүсэл болон эрт хүний оюун ухааны талаар авч үзье.

Бидний өвөг дээдсийн гавалд хийсэн шинжилгээгээр хүн төрөлхтөн мичнээс хувьссаны дараа үед 400куб сантиметр тархитай байсан бөгөөд энэ нь одоогийн хүний тархины хэмжээний 1/3 орчим хувь юм.

Орчин үеийн хүний тархи биеийн энергийнхээ 20 орчим хувийг ашигладаг. Тархиа ингэж өндөр хувьтай ашиглаж эхэлсэн шалтгааны тухай олон таамаг, учир шалтгаан байдаг ч хамгийн боломжит нь бүлгээр хамтран амьдрах шаардлагатай болсон улмаас ингэж хөгжихөөс өөр аргагүй байсан гэдэг үзэл юм. Бидний өвөг дээдэс модон дээр амьдрахаа больж газарт амьдарч эхэлсэн үеэс, махчин араатан, атаатан дайснуудаас биеэ хамгаалахын тулд хамтаар амьдарч эхэлсэн бөгөөд энэ нь тухайн нөхцөлд хүүхэд өсгөхөд хамтрах асуудалд ч нэн шаардлагатай байсан.

Бидний одоогийн амьдралд бусад хүмүүстэй хамтран амьдрах ямар төвөгтэй болж байгааг ойлгох байх. Тэдэнд таалагддаг, таалагддаггүй зүйл, зан байдал, хов жив гэх мэт маш олон асуудал тулгардаг. Гэсэн хэдий ч бид одоо ч нэг нэгнээсээ хараат бөгөөд нийгмийн томоохон бүлгийн гишүүд нэг нэгнийхээ нээлт, ололт, санаа бодолд тулгуурлан хөгжиж амьдрах хэрэгцээ, шаардлагаа үргэлж сайжруулсаар байгаа билээ. Тэгэхийн тулд бид бүгд бусдаасаа суралцаж, бусдадаа мэдлэгээ түгээх шаардлага байсаар байгаа юм.

400,000 жил орчмын өмнө Хомо-Хэйделбергенсис хүний тархи 1200 орчим куб см болж хөгжсөн бөгөөд энэ нь одоогийн хүний тархинаас үл ялиг л бага хэмжээтэй байгаа юм. Бидний өвөг дээдэс Африк тивийг 70,000 жилийн өмнө орхин нүүдэллэх үед тэд дэлхийн аль ч өнцөг буланд дасан зохицож амьдрах чадвартай, ухаалаг болсон байв. Тэдний агуйд бүтээсэн гайхалтай уран бүтээлүүдээс үзэхэд сансар огторгуй, хүн төрөлхтний оршил гэх мэт томоохон асуудлуудын тухай сэтгэж, бодож чаддаг байсан гэх дүгнэлтэд хүрээд байгаа юм.

Өнөөгийн хүний IQ 1920-д оныхтой харьцуулахад маш өндөр байна.

Цөөн хэдэн мэргэжилтнүүд сүүлийн үеийн IQ гийн өөрчлөлтийг бидний генийн хувьслаас болсон бөгөөд үүнийг тодорхой болгоход илүү их цаг хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа юм. Эрдэмтэд хүний оюун ухааныг хэмжих аргачлалыг нээж олсноос хойш 100 орчим жил болж байгаа билээ. Мөн IQ шалгах аргачлал нь танин мэдэхүйн чадвар болон математик чадварт илүү суурилсан байдаг. Тийм ч учраас IQ нь зөвхөн ерөнхий мэдлэгийг шалгах болохоос тархины бүрэн хүчин чадлыг шинжилж чадахгүй гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч IQ хүний чадавхыг маш олон зүйл дээр тодорхойлж чадсаар байгаа юм.

Хэдийгээр IQ шалгах нь төгс тодорхойлох аргачлал биш ч гэлээ маш олон шалгуур дээр бидний чадавхыг илэрхийлж, суралцах болон бусад чадварын ялгааг илэрхийлсээр байгаа юм.

Судлаач Жэймс Флинны өнгөрсөн 100 жилийн IQ үзүүлэлтүүдийг харьцуулж үзсэн судалгаагаар үзэхэд уг үзүүлэлт нь арван жил тутамд 3н оноогоор өсөж байсан бөгөөд зарим орнуудад аль хэдийн 30н оноо даваад байгаа юм.

Өөр нэгэн харьцуулалт нь хүн төрөлхтөн 1900-д оны үеэс дунджаар даруй 11 см өссөн байна. Мэдээж уг үзүүлэлт нотолгоо болж чадахгүй ч гэлээ бидний анагаах ухаан сайжирсан, нярай болон бага насны хүүхдийн өвчлөлт багассан, илүү шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж байгаа нь бидний бие, тархи илүү хөгжиж ухаалаг болсон байж болзошгүй гэдэг үзлийг үүсгэж байгаа юм.

Учир шалтгааныг нь тогтоож чадаагүй ч Флинны үзэж байгаагаар түүний судалгаанд үндэслэж үзэхэд бид бид аль хэдийн оюун ухааны дээд хөгжилдөө хүрсэн бөгөөд аажмаар эргэж чадамжаа алдаж байгаа гэж үзэж байна. Финланд, Норвеги болон Дани улсын жишээн дээр үзэхэд 1990-д оны дунд үетэй харьцуулахад дундаж IQ жилд 0.2 оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийг хүртэл гэж бодож үзэхэд дунджаар 7 орчим оноогоор буурсан гэсэн үг. Уг асуудлын шалтгаан байж болох нэгэн онол нь сургалтын арга барил өөрчлөгдөж, өмнө байснаасаа илүү хялбар болсноос гэж үзэж байгаа юм. Осло-гийн их сургуулийн Профессор Оле Родеберг суралцагчид тооны машин зэрэг төхөөрөмжүүдийг ихээр ашиглах болсон нь өмнөх үеийнх шиг тархиа хангалттай ашиглахгүй байх нөхцөлийг үүсгэж байна гэсэн юм.

Хүн төрөлхтний түүхийг өнөө үе хүртэл нь харьцуулаад үзэхэд бид хэцүү нөхцөл байдлыг даван туулахын тулд тархиа хэрхэн ашиглаж хөгжсөөр байдаг гэдгийг олж мэдээд байгаа. Орчин үеийн амьдрал бидэнд илүү хийсвэрээр төсөөлөх гэх мэт олон боломжуудыг олгож байгаа ч энэ нь бодит байдал дээр нөлөөлөл нь ямар байгааг тооцоолоход төвөгтэй байгаа юм.

Эцэст нь бүтээлч байдлын тухай авч үзье. Судлаачид бүтээлч байдлыг зөвхөн урлаг, уран бүтээлээр хязгаарлалгүй бүхий л талаар нь судалж илүү бодит чадварын тухай судалж байна. Оюун ухаан биднийг илүү бүтээлч байхад тусалдаг байх ёстой, гэсэн ч бид тодорхой өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлоход бэрхшээлтэй байгаа билээ. Флинны тодорхойлсон IQ буурах үзэл юунаас ч шалтгаалсан байж болох ч бидэнд оюун ухаанаа өөр талаас нь судалж үзэх бас нэгэн сэдлийг өгч байна.  

 

Эх сурвалж: BBC

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Яагаад зарим үгс амархан цээжлэгддэг вэ?

2020-07-10

Кембрижийн их сургууль хүмүүсийн бэлгийн харилцаанд ордог хамгийн түгээмэл шалтгааныг олжээ

2020-07-10

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Дональд Трамп: "АНУ, Мексикийн хил дээр баригдаж буй ханын урт 400 км хүрсэн"

2020-07-13

АНУ-ын цэргүүд Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний сургуулилалт хийж байна

2020-07-12

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Кофены үнэ сүүлийн 5 жилийн доод хэмжээнд хүрэв

2020-07-10

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Афганистанаас ирсэн 10 албан хаагчаас коронавирусийн халдвар илэрчээ

2020-07-14

Өвөр Монголын сургуулиудад монгол хэлээр хичээл заахыг хориглох уу?

2020-07-14

Сөүл хотын захирагчийг онцгой хүндэтгэлтэйгээр оршуулсныг иргэд эсэргүүцжээ

2020-07-14

Улаанбаатарт 28 хэм дулаан байна + Аймгуудын цаг агаар

2020-07-14

Наадмын нээлтийг шууд хүлээн авч үзнэ үү!

2020-07-11

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Баруун Монголын 60 цагаан адуу хаачсан бэ буюу соёл уламжлалаа дээдлэх ину...

2020-07-14

Их унтдаг хүмүүст зүрх судасны өвчлөлийн эрсдэл нэмэгддэг

2020-07-13

Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум

2020-07-11

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

МУБИС, Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

2020-07-14

ХААН галерей анхны цахим үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа

2020-07-10

Голомт банк “Hackateen-2020” мэдээллийн технологийн улсын олимпиадыг дэмжин ажиллаж байна

2020-07-10

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2020-07-10

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Nuro – хүргэлтийн автомат жолоодлогот технологи

2020-07-10

Элон Маск Тесла компани автомат жолоодлоготой машин бүтээхэд маш дөхсөн гэв

2020-07-10

АНУ 5G сүлжээг хөгжүүлэхэд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2020-07-10

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

656 санал өгсөн

51-60
24.54%
41-50
19.82%
31-35
13.57%
36-40
9.45%
25-30
8.84%
21-24
6.86%
13-16
6.1%
65+
5.64%
17-20
5.18%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,299

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,503

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,712

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,127