Фэйсбүүк бойкотод орсны улмаас дампуурах уу?

2020-07-01, 12:36 Цаг үе 6,954 0
Фэйсбүүк бойкотод орсны улмаас дампуурах уу?

18-р зууны сүүлчээр Британийн ард иргэд боолчлолыг эсэргүүцэх хөдөлгөөн санаачилсан бөгөөд уг санаачлага нь үр дүнгээ өгч 300,000 орчим иргэд боолуудыг хөдөлмөрлүүлж бүтээдэг элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс татгалзсанаар боолын наймаа болон бизнес эрхлэгчдэд дарамт болж эхэлсэн юм.

Харин одоо үед уг аргыг улс төр болон бусад асуудлуудад өргөнөөр ашиглах болсон билээ. Хамгийн сүүлд өрнөсөн тэмцэл нь Фэйсбүүкийн эсрэг гарч байгаа бөгөөд шалтгаан нь арьс өнгөний үзэл сурталтай контентуудыг сангаасаа хангалттай сайн устгахгүй байна гэх үндэслэл юм.

Уг үзлээс болж нэлээд олон томоохон корпорацууд болон цахим үйлчилгээ эрхэлдэг нэлээд олон газрууд Фэйсбүүкд сурталчилгаа байршуулахаа болиод байгаа юм.

Хамгийн сүүлд Ford, Adidas,HP, Coca-Cola, Unilever болон Starbucks зэрэг маш томоохон компаниуд уг асуудалд нэгдсэн билээ. Аксиос гэх мэдээний албаны мэдээлснээр тун удахгүй Microsoft компани ч бас Фэйсбүүк болон Instagram-д сурталчилгаа байршуулахаа болихоор төлөвлөж байгаа аж.

Энэ төрлийн бойкот Фэйсбүүкд нөлөөлөх үү? Товчоор хариулахад бол тийм. Фэйсбүүкийн орлогын ихэнх хувь нь сурталчилгааны төлбөрөөс бүрддэг. Авива хөрөнгө оруулалтын байгууллагын мэргэжилтэн Дэвид Куммин: Ийм хэмжээний байдал энэ бизнесийг дампууруулах боломжтой гэж BBC агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурьджээ.

Өнгөрсөн баасан гаригийн өглөө Фэйсбүүк компанийн хувьцааны үнэ 8%-р буурсан бөгөөд үнийн дүнгийн хувьд уг компанийн эзэн Марк Зукербергийг 6 тэрбум фунт.стерлингийн алдагдалд оруулаад байгаа юм. Гэсэн хэдий ч уг асуудал нь цаашид хэрхэн нөлөөлөх тал дээр одоо болтол тодорхойгүй байгаа юм.

Уг асуудал нь цахим сүлжээний бизнес эрхэлдэг газрыг бойкотлож байгаа анхны тохиолдол биш юм. 2017 онд нэлээд олон томоохон брэндүүд зар сурталчилгааг нь арьс өнгөний болон бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхсан утгатай бичлэг дээр байрлуулсан гэдэг үндэслэлээр Youtube-д сурталчилгаагаа тавихаас татгалзаж байсан юм. Өнөөдөр уг асуудал бараг мартагдсан бөгөөд Youtube зар тавих дүрэм, журмаа тэр даруй өөрчилж байсан юм.

Одоогийн байдлаар Фэйсбүүкийг бойкотлох хөдөлгөөнд нэгдсэн ихэнх компаниуд 7-р сарын турш буюу нэг сарын турш уг арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.

CNN агентлагийн мэдээлснээр Фэйсбүүк-н сурталчилгаанд хамгийн өндөр төлбөр төлдөг 100 брэндийн нийт төлбөр өнгөрсөн жилийн байдлаар 4.2 тэрбум ам.доллар болж байжээ. Хэрэв уг үзэл 8-р сараас хойш үргэлжилж бусад олон компаниуд нэгдвэл бид цаашид Фэйсбүүк хэрэглэх эсэх нь эргэлзээтэй болж эхлэх юм.

 

Эх сурвалж: BBC

10
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

АНУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэмжихэд 25 тэрбумыг зориулна

2020-09-23

Биткойн хувьсгал уу, хий хоосон зүйл үү?

2020-09-22

Дэлхийн томоохон банкууд мөнгө угаасан баримт ил болжээ

2020-09-22

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

"Очир дагинас" ХХК дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг экспотын үйлдвэртээ нэвтрүүллээ

2020-09-23

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 16 дахь жилдээ зарлагдлаа

2020-09-22

Сарын эхний 20 хоногт 1884.5 мянган тонн хүдэр олборлолоо

2020-09-22

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллана

2020-09-22
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Дональд Трамп америкчууд коронавирусын эсрэг вакцинд ирэх сараас хамрагдана гэв

2020-09-22

Википедиагийн мэдээллүүдийн 60 хувь нь алдаатай

2020-09-22

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

Хүмүүс хиймэл оюунтай харьцахдаа ихэвчлэн хуурамч мэдээлэл өгдөг нь тогтоогджээ

2020-09-23

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын гунигт түүх

2020-09-23

Хүчирхийлэл хөгширдөггүй...

2020-09-23

Эр хүнгүй л бол үхэх гээд байдаг хүүхнүүдэд!

2020-09-22

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

Удахгүй АНУ-ын иргэд 3D-ээр буу хэвлэдэг болно

2020-09-22

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

АНУ-ын конгресс Шинжаанд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо

2020-09-23

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

Сүнс шүглэх үзэгдлийн цаад учир

2020-09-23

Японы ахмад настнууд тэтгэвэрт гараад гэртээ суухын оронд хоёр дахь идэвхтэй амьдралаа эхлүүлдэг

2020-09-23

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

Эйнштейний мөрөөдөл болсон утасны онол

2020-09-23

Нарны идэвxжил буурч дэлхийг "хүйтрэл"-д хүргэх үү?

2020-09-22

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

Та хэдэн настай вэ?

1,060

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,395

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,571

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,752