Сансраас үлэмж хэмжээтэй од ор мөргүй алга болжээ

Сансраас үлэмж хэмжээтэй од ор мөргүй алга болжээ

Одон орон судлаачдын нүдийг орой дээр нь гаргасан нэгэн үйл явдал саяхан болсон нь биднээс 75 сая гэрлийн жилийн зайд байрлах үлэмж хэмжээтэй од учир битүүлгээр алга болсон байна.

Арван жилийн өмнө уг үлэмж одны гэрэл өөрийн PHL 293B гэж нэрлэгдэх галактиктаа өөрийн гэрлээр гийгүүлж байсан бөгөөд уг одонд Одой Кинман гэж нэр өгөөд байсан юм. Өнгөрсөн зун эрдэмтэд уг системийг судалж үзэхэд уг одны гэрэл Нарнаас 100 дахин илүү хурц байсан ажээ.

Дублиний Тринити Коллежийн доктор, профессор Эндрю Аллан: “Бид одыг олж чадаагүйдээ үнэхээр гайхширсан шүү. Тэр од хүчтэй эрчим хүчтэй, бас гэрлийн урсгал нь ч маш ширүүн байдаг, тиймээс бид өөрсдийн нарны аймгаас ч уг гэрлийг мэдэрч чаддаг байсан юм. Гэтэл сүүлд хийсэн ажиглалтаар бид олж харж чадаагүй” гэжээ.

Одой Кинмантай холбоотой хачирхалтай асуудал 2019 оны 8-р сард Эндрю Аллан болон түүний багийнхан Чили улсад байрлах үлэмж том хэмжээтэй Эспрэссо дуран авай ашиглаж харахыг оролдсон үед эхэлсэн байна. Тэдний багийнхан Галактикийн эргэн тойронд буй үлэмж хэмжээтэй оддыг судлахаар ажиллагаагаа эхлүүлсэн ажээ. 2001 оноос 2011 оны хооронд олон тооны одон орончид Одой Кинманыг харж байсан бөгөөд тэд ажиглалтаа уг одноос эхлэхээр шийдээд байсан юм.

Аллан: Бид од болон төстэй гариг ертөнцүүдийн тухай ойлголт багатай хэвээр байгаа тиймээс ч бид үүний талаар судалж үзэхийг хүссэн юм гэжээ. Тийм ч учраас тэд илүү сайн нягтралтайгаар уг одыг ажиглаж чадна гэж найдаж байсан ажээ.

Zooming in to the Kinman Dwarf galaxy

Одой Кинман одруу дурандсан нь:

Сүүлд 12-р сард хийсэн ажиглалтаар өмнөх ажиглалтын зөв байсан гэдгийг баталгаажуулсан бөгөөд уг үлэмж хэмжээний од учир битүүлэг шалтгаанаар алга болсон байлаа. Хамгийн хачирхалтай нь ямар нэгэн тэсрэлтийн юм уу эсвэл од сүйрсэн байх шинж тэмдэг огт илрээгүй ажээ.

Аллан болон түүний багийнхан боломжит бүх хариултуудыг бодож байгаа бөгөөд нарийвчилсаар хамгийн боломжит хоёр хариуг бодож олоод байгаа юм. Шинээр үүссэн, эсвэл мөхсөн.

Хэрэв од шинээр үүссэн бол бид үүний тэсрэлтээс үүдэлтэй их хэмжээний цацрагийг мэдрэх байсан, гэсэн хэдий ч тэд эргэн тойронд үүссэн тоосон үүлэнцэр уг гэрлийн цацрагийг хааж байж болох юм. Хэрэв од мөхсөн бол тэсрэлт үүсэлгүйгээр ямар нэгэн байдлаар хар нүх үүсгэн сорогдож алга болсон байх магадлалтай.

Хэрэв энэ тооцоолол үнэн бол үлэмж хэмжээний одод бидний боддог шиг их тэсрэлт үүсгэлгүйгээр мөхөх боломжтой гэсэн үг. Мөн үлэмж хэмжээтэй одод их ховор байдаг ажээ. Эндрю Алланы хэлснээр үлэмж хэмжээтэй одод бусад давжаа оддыг бодвол илүү түргэн хугацаанд мөхдөг байна.

Үүнийг сайтар судлах зорилгоор Аллан болон түүний багийнхан Хаббл Дуран авайгаар ажиглаж, ямар нэгэн ул мөр олно гэж тооцоолж байгаа юм.  

 

Эх сурвалж: BBC

39
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Сүнс шүглэх үзэгдлийн цаад учир

2020-09-23

Японы ахмад настнууд тэтгэвэрт гараад гэртээ суухын оронд хоёр дахь идэвхтэй амьдралаа эхлүүлдэг

2020-09-23

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

Удахгүй АНУ-ын иргэд 3D-ээр буу хэвлэдэг болно

2020-09-22

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

АНУ-ын конгресс Шинжаанд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо

2020-09-23

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

АНУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэмжихэд 25 тэрбумыг зориулна

2020-09-23

Биткойн хувьсгал уу, хий хоосон зүйл үү?

2020-09-22

Дэлхийн томоохон банкууд мөнгө угаасан баримт ил болжээ

2020-09-22

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Эйнштейний мөрөөдөл болсон утасны онол

2020-09-23

Нарны идэвxжил буурч дэлхийг "хүйтрэл"-д хүргэх үү?

2020-09-22

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

Дональд Трамп америкчууд коронавирусын эсрэг вакцинд ирэх сараас хамрагдана гэв

2020-09-22

Википедиагийн мэдээллүүдийн 60 хувь нь алдаатай

2020-09-22

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын гунигт түүх

2020-09-23

Хүчирхийлэл хөгширдөггүй...

2020-09-23

Эр хүнгүй л бол үхэх гээд байдаг хүүхнүүдэд!

2020-09-22

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

Хүмүүс хиймэл оюунтай харьцахдаа ихэвчлэн хуурамч мэдээлэл өгдөг нь тогтоогджээ

2020-09-23

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

"Очир дагинас" ХХК дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг экспотын үйлдвэртээ нэвтрүүллээ

2020-09-23

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 16 дахь жилдээ зарлагдлаа

2020-09-22

Сарын эхний 20 хоногт 1884.5 мянган тонн хүдэр олборлолоо

2020-09-22

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллана

2020-09-22

Та хэдэн настай вэ?

1,060

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,396

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,571

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,752