"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

Өмнөөс сарвайн сунаж байгаа жижигхэн улаан халтар алганууд. Бага хүүтэй минь ойролцоо 8 орчим насны хоёр хүү намайг ээрнэ. Харц нь хурц бас хуурай. Дуу хоолой нь зовиуртай, шаналангуй. Нэг нь цээж нүцгэн, хавирга нь хэрзийгээд, мөр нь ёрдойно. Шурхагнагаа савчуулсан өмдтэй. Нөгөө нь нэг улаан цоохор цамц эгэлдрэглэж. Хоёул хөл нүцгэн. Жижигхэн хар хөлнүүд цементэн шалан дээр арвайна.

Гудамжинд байх шутра буюу ядуусын давхаргынхан орон гэртээ...

Бээжинд хонох болж, биднийг буудалд хүргэхэд нэг Пакистан хөгшинтэй хоёр ортой нэг өрөөнд таарсан юм. Эхлээд би дургүйцэж, нэг хүнд нэг л өрөө гаргаж өгөхийг нисэхийнхнээс шаардсан, гэвч хятадууд өмнөөс шаагилдаад, хувь заяатайгаа эвлэрэхээс аргагүй болсон юм. Ов тов цоохор хөх нүүртэй, бүдүүн тэр хөгшин анхандаа надад нэлээд талгүй, дуугарч ядна. Өөртэй нь хамт нэг өрөөнд орохгүй гэж хэл ам хийсэнд л тэр байх. Би чухам хүнээс нь биш, харин хятадуудын бүдүүлэгт л дургүйцсэн юмсан.

Гэвч хувь тавилантайгаа эвлэрээд, хөгшин пакистан эрд цай зэрэг ойр зуурын юм, ялангуяа таавчиг дөхүүлж өгсөнд баргар царай нь тэнийгээд, энэ тэрхэнийг ярилцсан. Дэлид хэдэн сар болно гэхэд "Чи эелдэг залуу. Делийн гуйлгачинд юм өгч л болохгүй шүү. Учир нь чи өгөөд өгөөд барагдахгүй. Тэд чинь 300 саяулаа. Зүгээр л хараагүй юм шиг яваарай. Нэг л өгчихвөл чамаас сална гэж үгүй. Чамд өгөх юмгүй болсон хойно тэд сая гуйхаа болино" гэж захиж билээ.

Гудамжинд байх шутра буюу ядуусын хорооллын хүүхэд. Энэ ардаа ачаатай унадаг дугуй орон гэр нь, ажлын багаж нь, хүүхдийнх нь тоглоомын талбар, амь амьдрал тэтгэгч нь болно.

Хэдий тэр сануулгыг сайтар санаж байсан ч хүү шигээ атигар хар хөвүүдийн нүдийг хараад, тэр арвагар улаан алгыг хараад тэссэнгүй. Түрүүвчээ гарган арав арван рүпи гар дээр нь тавьтал нэг нь нэг юм хэлээд баруун хөлнөөс минь зуураад авав. Надад байсан задгай нь тэр байсан юм. 10 рупи гэдэг тэдний хувьд бараг сарынх нь хоол хүнсэнд хүрэлцдэг болохыг хожим нь мэдсэн.

Тэгэхэд өглөг өгсөнд баярлаад намайг тэвэрч байгаа юм болов уу гэсэн юм бодогдож, хөөрхий хүүгийн толгойг илээд авав. Гэтэл хаанаас нь гараад ирсэн юм, бүү мэд арваад жижигхэн халтар жаалууд тал талаас шавчихдаг юм. Шаагилдан гараа сарвагнуулна. Түлхэж үзээд, дуугаа өндөрсгөн загнаж үзээд нэмэр болсонгүй. Ийш тийш тусламж эрэн харсан боловч зөрсөн бүгд огт хараагүй мэт өнгөрнө.

Зарим нь гар дахь түрүүвчийг минь шүүрч авах гэсэн тул түрийвчээ толгой дээрээ барив. Тэгээд тэссэнгүй ээ, байгаагаа тэдэнд хувааж байтал араасаа улам нэмэгдсээр 30-аад болов. Түрийвч маань ч хоосорлоо. Нэг гозгор охин түрийвчийг минь авах гэж сарваганав. Арай л алдчихсангүй. Нэг нь цагны оосроос зууралдаад, оосор тасарч, түүний гарт оров. Дэмий л түрийвчээ толгой дээрээ өргөөд нөгөө хөлөөс зууралдах багачуудыг чирсээр буудлынхаа хашааны хаалга руу зүтгэв.

Яг л арслангуудад шавуулсан заан шиг, чирэлдээд л... Хаалга руу дөхөж иртэл ашгүй хаалгач энэтхэг эр муухай орилон автомат буугаа зангасаар дөхөж ирэх нь тэр. Сая нэг хүүхдүүдийн гараас мултарч, харуул эр надад нэгийг хэлэн толгой сэгсэрнэ.

Буудалд буучихаад хоол болтол шийр зугаа, орой болтол цаг байсан тул ойр орчмынхоо гудмаар хийсэн танилцах аялал маань ийнхүү бүтэлгүй, бас сургамжтай өндөрлөсөн юм. Түүнээс хойш би нэгтийн бутархай дэвсгэртүүд бэлэн халаасалж явдаг болсон, бас тун болгоомжтой, хулгай хийж буй мэт ийш тийш сортолзож байгаад, анаж байгаад дэргэдүүр нь гарахдаа сэмхэн шидчихдэг болсон юм. Гэхдээ ховор.

Сиймхий ч гэсэн гэр минь. Өөрийн гэсэн орон гэртээ баясгалантай суух энэтхэг охин.

Буудлын маань зүүн талд нэг апартмент /хотхон/ байх. Гадуураа өндөр төмөр хашаатай, үүдэндээ автомат буутай харуултай. Тэр хашааны гадна оёорт 3-4 орчим насны хүүтэй нэг залуухан эр эм хоёр амьдарна. Тэр орчимд хүн амьдрах боломжтой ганц газар нь тэднийх. Тэднийх гэдэг нь хэдэн тал тоосго давхарлаж өрөөд, дээр нь одоо барилгад өргөн ашигладаг зузаан хар панер тавьсан бүсэлхээс дээш гарамгүй ширээг хэлнэ.

Өглөө гэгээ орохтой зэрэгцэн тэд өнөөх ширээн доороосоо гарч ирнэ. Тэгээд хашаа давуулж өгсөн том том ваадантай хувцсыг өдөржин индүүднэ. Юугаар индүүддэг гээч. 1970-1980-аад оны үед манай хөдөөд алга болсон цогийн индүүгээр. Дотор нь цог хийнэ. Улныхаа дээхнэ талд хэдэн жижиг нүхтэй. Салхинд хэд сэвэхээр тэр нүхээр нь салхи сүүгэж цог нь улалздаг. Тэгээд л индүүднэ. Маний багад ихэвчлэн хар модны цог хийдэг байлаа. Харин өнөөх энэтхэг эр эм хоёр шелтер дээр мах шардаг бөөрөнхий хар нүүрс шиг түлш хэрэглэнэ. Бусдаараа яг адилхан. Үе үе индүүгээ халаах гээд том алцайн зогсож байгаад савчиж гарна.

Хүү нь өглөө оройдоо тэрүүхэн хавиараа шороон дээр хэд гурван хагархай хэлтэрхий тоглоомоор тоглож харагдана. Яг ид үдийн халуунаар өнөөх ширээн доогуураа орчихна.

Нөхөр нь тэр том төмөр хашааны гудамтай буланд очоод өдөрт хоёр удаа идэх юм авчирч харагдана. Тэр буланд задгай гал дээр тогоо тавиад, элдэв олон янзыг үр хуурч, бас жижигхэн гамбир хайрдаг хоолны ТҮЦ маягийн юм байна. Нэг рүпийгээр дунд зэргийн гамбирийг тэр хуурсан үртэй, бас халуун ногооны хачиртай авдаг.

Нэг удаа би 10 рүпи бариад тэр индүүчин гэр бүлийг зорьж очлоо. Хэрэгт дуртайдаа тэр. Надад талархаад алга хавсран дахин дахин тонголзоно. Өнөөх өдөрт нь индүүний тавцан, оройд нь орон гэр болдог тал тоосгон тулгууртай ширээн дороос хүү нь цухуйн, өлөн ч баясгалантай нүдээр харна.

"Би энэ буудалд амьдарч байгаа. Хувцсаа индүүдүүлнэ, нэг ийм боодол хувцсыг хэдэн рүпигээр индүүдэх вэ" гэх гээд арай л нугарч хугарсангүй. Юутай ч ойлголцов. Нэг гахайн хэмжээний хувцсыг цогын индүүгээр индүүдэхэд ердөө л 1 рүпи. Өдөржин бөгтөлзөн индүүдэж байж хоол, бас нүүрсээ чүү авдаг аж.Гэхдээ тэдэнд бусад сая сая гуйлгачид нь атаархана. Яагаад гэвэл тэд бол өөрсдийн гэсэн бизнестэй хүмүүс. Харин ийм бизнесгүй, орлогогүй бусад нь зүгээр л замын хажуугийн брошор дээр эгнэж байна. Зах нь харагдахгүй. Ийм хувийн бизнес хийх боломж үгүй нь үр хүүхдээ сайтар гуйлга гуйлгаж л сургах хэрэгтэй. Зарим нь нүд хальтирмаар эрэмдэг зэрэмдэг. Зориуд тэгэж эрэмдэглэдэг гэсэн яриа ч сонсов.

Моддын дунд нэг зээг татаад, дээгүүр нь нэг нар халхлах төдий юм тохчихно. Тэгээд л түүн дороо амьдраад байна даа. Өглөө хурдны замын хажуугийн брожор дээр хэд хэдээрээ цаасан хайрцаг дэлгэчихсэн дээр нь унтаж байна. Хурдны замаар давхих машинуудын дуу чимээнд чих шуугиж, нүргээнд нь газар доргино. Гэвч тэд нам унтацгаах.

Цаг агаар 0 хэм болонгуут хэдэн арваараа осгож үхээд байдаг нь арга ч үгүй юм.

Ядуусын оромжууд... Хүүхдүүд олон. Тэд энэ цемент, шороон дээр өсөж, залуу насаа үдэж, өтөлж, үхнэ

Буудлын маань баруун талд нэг барилга барьж байна. Тэнд сари өмссөн хэдэн турьхан бүсгүйчүүд өдөржин тоосго зөөнө. Тэдэнд бээлий, каск малгай үгүй. Таавчигтайгаа, толгой нүцгэн. Толгой дээрээ тоосго тавьж зөөнө. Дээд тал нь 12 тоосго. Тэдэн дотор хүүхдээ ардаа үүрсэн хоёр бүсгүй байна. Би өдөржин ажиглаж чадаагүй тул хэдийд нь амардаг, хэдийд нь хүүхдээ хооллодгийг нь харж чадаагүй. Тэд харин 7 тоосго толгой дээрээ тавиад зөөнө.

Буудал маань бас өндөр цагаан хэрмэн хашаатай. Үүдэндээ автомат буутай харуултай. Ойрхон байх Ширпа молл буюу худалдааны төв ч бас үүдэндээ буутай харуултай. Ер бүх томоохон үйлчилгээний газрууд, хотхонууд бүгд том өндөр хашаатай, бас буутай харуултай. Харин Делийн даунтаун буюу манайхаар Бага тойруу нь нэг ч гуйлгачингүй. Тийш орох бүх замууд посттой, тэнд бас буутай харуулууд зогсоно. Ингэхэд өнөөх гудамны олон шутра нарыг тийш нэг алдчихвал тэднээс ер юуг нь авахав дээ. Ямар хоёр чихийг нь авалтай биш...

Автомат буутай харуул. Тэд том том дэлгүүр, үйлчилгээний төвүүд, зочид буудлууд, хотхонууд, бас хотынхоо төвийг хамгаална. Хэнээс? Гуйлгачдаас голдуу. Тэд орчихвол тэднээс юу авах вэ? Чихнээс өөр авах юмгүй.

Замын хажуугийн борожор дээр бүхэл бүтэн ард түмэн амьдарна. Индра Гандийн гавьяа юм гэж нэг нь хэлэв. Ямар гавьяа гэвэл энэхүү замын хажуугийн борожорын хэсгийг л НИЙТИЙН эзэмшил болгожээ. Бусад нь бүгд хувийнх... Тэр цемент шроон дээр энэтхэгийн ард түмний нэг хэсэг амьдарна. Ар талаар нь суваг байна. Дээгүүр нь дундаа зайтай блокон хавтан тавьжээ. Түүнлүүгээ өтгөн шингэнээ юүлнэ. Үнэр гэж тэсэх аргагүй. Ёрын үнэрч сэжигч зантай хүн юм, би. Очоод сар бололгүй юу ч идсэн гүйлгээд тогтохоо болив.

Делийн ядуусын гудамны үсчин, сахалчин. Энэ бүсгүй бол дээр бичсэн индүүчин гэр бүлийн адил өөрийн гэсэн бизнестэй мундаг нөхөр. Олонхид нь ийм боломж үгүй, үр хүүхдээ сайн гуйлга гуйлгаж л сургах хэрэгтэй. Зарим нь нүд хальтирмаар эрэмдэг зэрэмдэг. Зориуд тэгэж эрэмдэглэдэг гэсэн яриа ч сонсов.

 

Гудамны буланд байх хямд хоолтой газар. 1 рүпигээр под хийтэл цадчих гамбир, үр, халуун ногооны хачиртай авна.

"Энэхтхэгт очсон япон хүн гүн ухаантан болчихдог" гэсэн нэг үг хаанаас ч юм уншиж байж билээ. Тэр үг ямагт бодогдох. Гэнэтхэн халуун байрнаас жихүүн салхинд гарсан хүнд хатгаа тусдаг эрсдэлтэй. Эрс ялгамжтай ахуйн өөрчлөлтөд орсон сэтгэн боддог, сэтгэл нь амьд хүн гүн ухаантан болох нь арга ч үгүй биз. Ингэхэд энэтхэгээс яагаад тийм олон сэтгэгчид, энэрэнгүй үзэлтнүүд төрдөг нь ч бас аргагүй юм гэсэн бодол төрөх.

Бас "Монгол минь яах аргагүй тэнгэрийн орон юм даа" гэсэн бодол салахгүй. Тэр тухай дараагийн хэсэгт өгүүлсү.

 

2010 оны 5 сар.

Б.Наминчимэд

 

/10 жилийн өмнө бичиж байгаад дутуу орхичихсон тэмдэглэл маань гэнэтхэн хог новшин дотроос гараад ирэв. Энэтхэг дэх Их монголчуудын тухай бичихээр хавтасласан юмандаа хийгээд таг мартчихаж/

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417