Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

Роботууд... Бидний зарим нь үүнийг хайрладаг, зарим нь тэдэнд ажлын байраа алдана гэж санаа зовдог бол бас нэг хэсэг нь тэд дэлхийг эзэлнэ гэж айдаг.

Сүүлийн үеийн технологийн хөгжил, өдөр ирэх тутам чадавх нь нэмэгдэж буй хиймэл оюун,үйлдвэрлэх дамжлагын хөгжил зэргээс тэд улам бүр хэрэгтэй, чадварлаг, заримдаа айдас төрүүлэхээр болсоор байна.

Роботууд анхан үедээ зөвхөн үйлдвэрлэлийн дамжлагад зориулагдсан, хөдлөх боломжгүй, тухайн заасан бүсэд нэг л даалгавраа гүйцэтгэх зориулалттай байлаа. Харин өнөө үед тэд бидэн шиг хоёр хөл дээрээ алхаж, агаарт нисэж, хүнд даацын машин механизм жолоодож байна.

Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагад роботуудын оролцоо маш их болсоор байна. Та бүхэнд өнөөдөр бидний дунд амьдарч, бидэнтэй хамт ажиллаж байгаа хамгийн сүүлийн үеийн, өндөр хөгжил бүхий зарим талаараа айдас төрүүлж болохуйц роботуудыг танилцуулъя. Бидний азаар одоохондоо уг роботууд санаа зовоохоор үйлдэл гаргаж эхэлбэл цахилгааны залгуурыг салгах боломжтой хэвээр байсаар байгаа билээ.

Sony - Aibo (Сони - Айбо)

Sony - Aibo (Сони - Айбо)

Японы Sony компанийн Айбо нь робот нохой бөгөөд тоглоом эсвэл тэжээвэр амьтны үүргээр бүтээгджээ. Уг бүтээлийг 2018 онд олны хүртээлд хүрснээс хойш улам хөгжүүлсээр байгаа бөгөөд хөдөлгөөн нь улам бодит болж мөн түүнчлэн эзнийхээ дуу хоолой, царай төрхийг нь таньж чаддаг болсноор зогсохгүй сэтгэл санааны байдалд нь дүн шинжилгээ хийж, уг нөхцөлд тааруулж зан байдлаа өөрчилдөг болсон байна.

Айбо-н алгоритм нь үүлэн системд байрладаг бөгөөд бүгд нэгэн зэрэг суралцах боломжтой болсон бөгөөд одоогийн байдлаар 100 хүртэлх хүний царай төрхийг таних чадалтай болсон байна.

Honda – Asimo (Хонда - Асимо)

Honda – Asimo (Хонда - Асимо)

Асимо бол дэлхий дээрх хамгийн өндөр хөгжилтэй роботуудын нэг бөгөөд хоёр хөл дээр явах, шатаар авирах чадвартай бөгөөд хамгийн чухал нь өөрөө бие даан суралцах чадвартай юм. 

Асимо 2000 онд анх танилцуулагдсан бөгөөд тэр цаг үеэс хойш улам л хөгжиж, суралцсаар байгаа билээ. Тэрээр одоогийн байдлаар хүнтэй холбоо тогтоож, танин мэдэж, нүүр царай таньж мөн орчин тойрныхоо зүйлсэд оношлогоо хийж дээш доош болох, шатаар өгсөж, уруудах тооцооллуудаа хийж чаддаг болоод байгаа юм.

Toyota THR-3

Toyota THR-3

Уг роботыг Тоёота компани зөвхөн нэг төрлийн үйлдэл биш маш олон үүрэг гүйцэтгэх чадвартай байдлаар бүтээсэн билээ. Уг роботыг цэвэрлэгээ, барилга байгууламжийн гүйцэтгэл, асаргаа сувилгаа эсвэл зүгээр л ганцаардсан үед хань болох зориулалтаар ч ашиглаж болох ажээ.

Уг роботын ашиглалт, зориулалтын боломж хүчин чадлын хязгаарыг одоо ч үзэж дуусаагүй байгаа бөгөөд уг робот нь хагас бие даасан болон холын зайнаас удирдах боломжтой учир маш олон төрлийн хэрэгцээ зориулалтаар ашиглаж болохоор байгаа юм.

Boston Dynamics – Spot (Бостон Динамикс – Спот)

Boston Dynamics – Spot (Бостон Динамикс – Спот)

70,000 ам долларын үнэ бүхий уг бүтээл нь Айбо шиг нөхөрсөг зориулалттай робот биш юм. Спот тоглоом болон тэжээвэр амьтан биш, түүнийг чухал шаардлагатай ажлуудад ашиглах хэрэгтэй гэдгийг зохион бүтээгчид нь мэдэгдээд байгаа юм.

Уг бүтээл нь олон төрлийн хөдөлгөөн хийх өндөр хүчин чадалтай бөгөөд чухал шаардлагатай даалгавруудад маш үр дүнтэй ажээ. Одоогийн байдлаар ослын болон барилгын талбайгаас зураг авах, NASA-н судалгаануудад ашиглаж мөн түүнчлэн коронавирусын улмаас хөл хорио тогтоосон учир Сингапурт ажиглалтын байдлаар ашиглаж байгаа юм.

Samsung – Bot Retail

Samsung – Bot Retail

Уг роботыг олон нийтийн газар, хэрэглэгч ихтэй дэлгүүрүүд гэх мэт бусад газруудад хэрэглэгчдэд туслах үүргээр бүтээжээ. Мөн түүнчлэн хэрэгтэй барааг нь олж өгөх, юу авахаа мэдэхгүй яваа бол зарим бүтээгдэхүүнийг санал болгох ч чадвартай гэнэ.

Уг бүтээгдэхүүн нь ар хэсэгтээ тавиур бүхий хэсэгтэй бөгөөд үйлчлүүлэгчдэд хэрэг болохуйц бүтээгдэхүүнүүдийг агуулж явах бөгөөд шаардлагатай үед шууд худалдан авч болох гэнэ. Та төлбөрөө картаар шууд роботод төлөх боломжтой. Мөн түүнчлэн царай таних болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд нүүр царайны хувирлыг ажиглаж ойлгох чадвартай ажээ.

Houston Mechatronics – Aquanaut

Houston Mechatronics – Aquanaut

Та бүхэн Transformers буюу хэлбэр дүрсээ өөрчлөгч роботууд бүхий киног үзсэн байх. Aquanaut бол тэдний ижил бодит амьдрал дээрх дүрсээ өөрчлөгч робот. Уг бүтээл нь далайн гүнд ажиллах зориулалттай бөгөөд шумбагч хэлбэрийн тээврийн хэрэгсэл болохоос гадна зорьсон газартаа хүрсний дараагаар хэлбэрээ өөрчилж алсын зайн удирдлагатай хүчирхэг мэдрэгч бүхий хоёр гар нь гарч ирдэг байна. Уг роботыг далайн гүн дэх хайгуул болон газрын тосны шугам хоолой зэргийг засварлах үүрэгтэйгээр бүтээсэн байна.

Osaka University – CB2

Osaka University – CB2

Шинээр үйлдвэрлэгдсэн уг робот нь гаднах төрхийн хувьд олон хүний эгдүүцлийг хүргэдэг билээ. Уг робот нь 2007 онд анх бүтээгдсэн бөгөөд хүүхдийн мэдрэлийн хөгжлийг судлах зорилгоор анх бүтээж байсан юм. CB2 хүний сэтгэл санааны байдал болон биеийн хэлэмжийг ойлгохын тулд царай таних технологи ашигладаг бөгөөд 2 настай хүүхдийн хөдөлгөөн болон бусад зүйлсийг дуурайдаг, хоёр настай хүүхэдтэй ижилхэн сэтгэцийн чадамжтай ажээ.

Hanson Robotics – Sophia

Hanson Robotics – Sophia

Саудын Арабын иргэн, 2017 онд дэлхийн хамгийн анхны иргэншилтэй робот болсон тэрээр бас хамгийн айдас төрүүлэм роботуудын нэг юм. Уг роботыг жүжигчин Audrey Hepburn-г дуурайлгаж бүтээсэн бөгөөд зохион бүтээгчид нь Sophia-г ухаалаг, хөгжих чадвартай робот гэж онцолсон юм. Мөн түүнчлэн уг робот нь нүүрний хувирлыг бодит байдлаар гаргах, энгийн хүн мэт харилцах чадвартай бөгөөд өөрөө суралцах чадамж бүхий алгоритмоос бүтсэн тархитай ажээ.

Энэ мэтчилэн робот бүтээх технологи өдрөөс өдөрт улам төгөлдөржиж, хүнтэй ижил болж байгаа нь эгээтэй л зөгнөлт зохиол, кинонд гардаг шиг хувьсахвий гэх айдсыг олон хүнд төрүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Forbes

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417