Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

Уг онолыг анх 1992 онд Опра Винфри-н шоунд оролцож байсан оролцогч, сурган хүмүүжүүлэгч Жэйн Эллиот дэвшүүлж байсан билээ. Түүнийхээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг. Хэрэв чи бусад хүмүүсийг нүд болон арьсны өнгө нь өөр учраас буруутгаж, дорд үзэж байгаа бол чамд сэтгэл зүйн асуудал байгаа. Чи бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэрэг гэж хэлсэн юм.

Уг мэдэгдэл тухайн үедээ олон хүнд хүрсэн бөгөөд багагүй үзэгчдийн дэмжлэгийг авч уг шоу алга ташилтаар өндөрлөж байсан юм. Харин өнөө цагт Жорж Флойдийн үхлээс болж үүссэн эсэргүүцлийн жагсаалын дараагаар уг үзэл санаа, хандлагыг олон хүн дэмжих болсон билээ. Google хайлтын системд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү? Гэх мэт хайлт маш өндөр байсан бөгөөд энэ тухай санал бодол нэгтэй байгаа талаар олон ч хүн Twitter-д жиргээд байгаа юм.

Гэсэн хэдий ч арьс өнгөний үзлийг сэтгэцийн эмгэгтэй жишиж үзэхэд хэцүү. Сэтгэцийн эмгэг судлаачид уг үзлийг хүчтэй эсэргүүцдэг бөгөөд шалтгаан нь арьс өнгөний үзэл гаргах нь тухай хүний сонголт байдаг харин гүн хямрал, сэтгэлзүйн хоёр туйлт эмгэг эсвэл шизопрени гэх мэт нь тухайн өвчтөнд ямар ч сонголт байхгүй болсон асуудал. Үүнийг сэтгэцийн эмгэг гэж үзэх нь зохимжгүй хэрэг. Тэр хүний сонголт танд таалагдахгүй байлаа гээд шууд солиотой, галзуу эсвэл сэтгэцийн эмгэгтэй гэж үзэж болохгүй гэж үздэг байна.

Мөн түүнчлэн арьс өнгөний үзэл гаргах нь эцэстээ бусдад чиглэсэн аюулыг үүсгэдэг бөгөөд, бусдад хор хохирол учруулах хандлагатай байдаг бол сэтгэцийн эмгэг нь эсэргээрээ ихэвчлэн өөрийгөө гэмтээх, хохироох хандлагатай байдаг байна.

Арьс өнгөний үзлийг сэтгэцийн эмгэг гэж үздэг үзэл нь хэдэн арван жилийн өмнө хоцрогдсон ойлголт бөгөөд анхдагч санааг нь 1969 онд Америкийн Сэтгэл Судлалын хүрээлэнгийн хэсэг бүлэг хар арьст эрдэмтэд хамтран гаргаж байсан ажээ. Тэдний үзсэнээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь өвчин төдийгүй бусдад нөлөөлж, даамжрах хандлагатай гэж үзэж байв.

Гэхдээ хэрэв арьс өнгөний үзэл сэтгэцийн эмгэг биш бол бид уг үзлийг хүний байгалийн, хэвийн зан чанар гэдгийг зөвшөөрч байгаа хэрэг үү? Энэ бол сэтгэл судлалын салбарын хувьд тун хэцүү асуулт ажээ.

1965 онд сэтгэл судлаач Алвин Пуссайн Миссисипи мужийн Жэксон хотод очиж сэтгэл зүйн сургалт явуулж байв. Тэрээр тэнд байх үедээ хэт арьс өнгөний үзлийг мэдэрсэн бөгөөд түүнийг эмнэлэг дээр байх үед цагаан арьс эмч нар хүнд гэмтсэн хар арьст иргэнийг эмчлэхээс татгалзсан байна. Алвин Пуссайн эмч нарыг яаж ч ятгаж, баримт нотолгоо бүх зүйлийг хэлсэн ч эмч нар татгалзсаар байсан бөгөөд тэд хариуд нь бид ялгавартай байсан нь дээр гэж хэлсэн байна. Энэ тухайд тэрээр: Энэ бүхэн яг л надад сэтгэцийн эмгэг шиг санагдсан, учир нь хэн нэгэнд баттай баримт нотолгоо хангалттай өгсөн ч тэдний итгэл үнэмшлийг өөрчилж чадахгүй байсан нь тэгж бодоход хүргэсэн гэжээ. Түүний хувьд тус эмнэлгийн эмч хий төөрөгдөлд орсон мэт санагдаж байсан бөгөөд, итгэж байгаа зарчим нь ухаангүй үйлдэл, тэд намайг хэчнээн тайлбарласан ч хар арьст иргэдийг тоож үзэхгүй байсан. Энэ бол ухамсарт суусан зүйл гэжээ.

Харин түүний онолыг эсэргүүцдэг хүмүүс үүнийг сэтгэцийн эмгэг гэж нэрлэхийг хүсдэггүй бөгөөд, энэ бол бидний гаднын нөлөөтэй суралцсан зан байдал гэж үздэг байна.

Сэтгэл зүйч Карл Белл арьс өнгөний үзлийг ч мөн сэтгэцийн эмгэг гэж үздэг боловч, түүнийхээр энэ хувь хүний зан чанартай шууд холбоотой гэж үзжээ. Тэрээр нарциситик хүмүүс арьс өнгөний үзэл гаргах нь бусдаас өндөр байдаг гэж үзжээ.

Арьс өнгөний үзлийг судлах болсон өөр нэгэн шалтгаан нь Дэлхийн 2-р дайны үе билээ. Уг үзэл нь Нацистуудын зан байдал болон хэт сөрөг үзлээс болсон юм.

Арьс өнгөний үзэлтнүүд солиотой юу? Номын зохиогч, Эмори Их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Сандер Гилман: Би уг үзлийг сэтгэцийн эмгэг мөн байгаасай гэж их найддаг, хэрэв тийм бол бидэн шиг энгийн хүмүүс Аушвицд гэм зэмгүй олон мянган хүнийг тамлаж, хороохгүй байсан. Даанч бодит байдал дээр бидэнтэй л ижил хүмүүс тэнд бусдыг өөр гаралтай улмаас хөнөөж байсан. Тэд олон хүн хөнөөхийн хэрээр хүн байхаа больсон. Энэ чинь сэтгэцийн эмгэг биш шүү дээ, энэ бол хүний муухай чанар, учир нь бидэнд тийм зүйл хийхгүй байх сонголт байдаг гэжээ.

Ихэнх сэтгэл зүйчдийн санал нийлж байгаагаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь хүний сонголтын хэлбэр. Хүн төрөхдөө ийм үзэлтэй байдаггүй, харин багаас нь үүнийг гаднын нөлөөллөөр сургадаг. Арьс өнгөөр ялгаварладаг нийгэмд өсөж бойжсон хүн, тийм л хүн болдог. Бид уг үзэл санааг суралцдаг учир одоо ч өөрчилж чадна гэж үзэж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд Монгол улсад ч уг үзэгдэл их хэмжээгээр ажиглагддагийг та бүхэн мэднэ. Нутаг ус, гарал үүсэл, сум, баг, гол, саахалтаараа нэгнийгээ ялгаварлан гадуурхах нь тун ч олонтаа. Хамгийн нийтлэг хандлага бол Хятад улсыг үзэн ядах үзэгдэл билээ. Тун ч эртнээс уг үзэл санаа, пропагандаг төр улсын удирдагчид тогтмол бидний амьдралд суулгасаар ирсэн билээ. Мөн орчин цагт улс төрчид хүртэл бидний уг үзэл санааг тун зальжин байдлаар ашигласаар, өөрсдийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлсээр байгаа билээ.

 

Та бусдыг арьс өнгөөр нь ялгаварлалгүй, эрүүл ухаанаар нэг удаа бодоод үзээрэй...

 

 

Эх сурвалж: VICE

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417