Монгол Улс Москвад ямар хэрэгтэй вэ?

Монгол Улс Москвад ямар хэрэгтэй вэ?

Аугаа их хатан хаан Екатерина II Орос орныг дэлхийн дайтай улс болгох суурь тавьснаас хойш энэ улс эргэн тойрны улсуудтайгаа дайтан тулалдаж, ихэнхдээ ялан дийлж ирснээс хойш 300 гаруй жил өнгөрчээ.

Товчдоо бол оросууд төр, улс оршин тогтнох гэдгийг байлдан тулалдах, ялан дийлэх гэж ойлгох болсон байна. Оросын хот, хөдөөгийн ямар ч айлд зочлоход янз бүрийн дайнд амь эрсдсэн нэгээр тогтохгүй хамаатан садных нь зураг хойморт нь залаастай байдаг. Орос улс Екатерина хатан хааны үед Туркуудтай, наашлаад Татар, Польш, Австри, Франц, Англи, Итали, Герман, Афганистан сүүл рүүгээ бүрэлдэхүүндээ  байсан улсуудтайтайгаа байлдан тулалдаж, 200 гаруй сая хүнээ алджээ.

Бурхан өнгөрсөн зуунуудад оросуудад 1 улстай байлдаж байх хуваарь хийж өгсөн бол гэнэт зан нь хувирч  21 дүгээр зуунд олон улсын харилцаан дахь үл итгэлцэл, эдийн засгийн хамтын ажиллагааны бэрхшээлийн дээр шинжлэх ухаан, технологи, хувь хүний хөгжлөөрөө  давамгайлсан 2 “дайсан” заяажээ.  Нэг нь 4200 км газраар шууд хиллэхийн зэрэгцээ 3500 км газраар хиллэдэг өмнө хөршийнх нь эдийн засгийн салбарыг бараг бүрэн хяналтад авсан, нөгөө нь мөн улсын улс төрийн хүрээнд нь онцгой нөлөөтэй. Өөрөөр хэлбэл 2 “дайсан” нь 2-уулаа хаяанд нь буучихсан байдаг нь энэ улсын хувьд тэвчиж болшгүй байдал юм.Энэ асуудлыг мэдээж шийдэх ёстой. 

Европын том эдийн засаг болох Герман, Франц улстай стратегийн түншлэл байгуулах оролдлого бүтэхээ байж, улс төрийн бодлогоос нь үүдэлтэй элдэв  хоригт байнга өртөх болсон учир Москва жолоогоо эргүүлж, Ази-Номхон далай бүс нутаг руу  анхаарлаа хандуулж эхэллээ. Эдийн засгийн өсөлт нь ханаж буй Европын зах зээлийг бодвол Ази, номхон далайн бүс нутгийн шинэ залуу зах зээл Орост илүү эдийн засгийн хүчин чадал олгоно гэж тэд тооцоолжээ.  Москва, Америк ч байна уу, Хятад ч байна уу, тэднээс өөр хэн нэгэн дэлхийн асуудлыг шийдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй, мөн замын саадыг тойрдоггүй, бүхий л аргаар  шийддэг уламжлалтай.

Ингээд хартал дэлхийн II дайнаар өөрийн болгоод зөнд нь орхичихсон бүс нутаг нь шал өөр болчихсон байх нь тэр. Кремль эхнээс нь янзалж эхлэв. Монгол дахь Хятадын эдийн засгийн нөлөөг сааруулах  чадавхи байхгүй учир алгасав. 20 дугаар зуунд монголчуудыг захирч байсан хуучин лидерүүдийн зөвлөгөөгөөр эхний үед шууд тушаах, хаан боогдуулах арга хэрэглэх гээд буруудах шахав.

Ингээд Оросын талыг талархан үздэг субьектуудыг хөхиүлэн дэмжиж,  санаа бодол нийлээгүй нэгнийг нь нухчин даруулдаг, Монголд 1930-д онд хэрэглээд гялалзсан үр дүнд хүрсэн “хуваа, захир” арга хэрэглэв. Мөн олон нийтийн хандлагыг эргүүлэхийн тулд монголчуудын ахмад үеийнхний ой санамжинд эергээр дүрээр үлдэж хоцорсон ах дүүгийн найрамдалт харилцаа, дайныг хамтдаа туулсан он жилүүдийн дурдатгалыг сэргээхэд хөрөнгө мөнгө хайргүй зарцуулах болов. Монголчуудын салахгүй гуйгаад байгаа бас бус  төслийн талаар ч ярилцав.

Дараагийн шат нь Москвагийн эрх мэдэл, нөлөө зонхилдог олон улсын байгууллагуудад энэ улсыг гишүүнээр элсүүлэх. Ийм цэрэг, улс төр, эдийн засгиийн байгууллагуудын тоонд ШХАБ, Хамтын аюулгүй байдлын гэрээний улсууд, Гаалийн холбоо гэх мэт байгууллагууд орно. Гагцхүү оросууд Монголыг ингэж шахахад Хятад хэрхэн хүлээж авах вэ гэдэгт санаа зовж ШХАБ-ын хувьд Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг дэмжихээ илэрхийлээд байдлыг харгалзав. 

2020 оны 7 дугаар сар 10-нд биднийг наадмаа хийх гээд Нарантуулаар хэсч байхад Оросын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Георгий Зиновьев “ХАБГБ-д Монгол Улс элсвэл ихээхэн ашигтай ба удирдлагууд нь шийдэх асуудал” гэж мэдэгдэв. Улмаар ужигдар өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурав. Энэ хуульд тусгайлан зааж өгснөөр  Монгол Улс дэлхий дахинаа өрнөж буй цэрэг, улс төрийн  үйл ажиллагаанд оролцох, гэрээ байгуулахдаа заавал Орост мэдэгдэх ба  зөвшөөрөл авах болчихож байгаа юм.

Зиновьевын хийсэн мэдэгдэл бол зүгээр нэг албан тушаалтны санаа  биш Монголыг  уургалаад авсан учир амгайвчилж, эмээл тохох ажиллагаагаа зарлаж байгаа хэрэг. Мэдээж дараагийн алхам нь ШХАБ. Ингэсэн тохиолдолд Монгол давхар ногттой болчихож байгаа гэсэн үг.

Дотоодод хэлэлцүүлэг өрнөнө, гэвч галт тэрэг нэгэнт хөдөлсөн.Хэрэв миний сонссон үнэн бол ГХЯ-ыг байнга төвийг сахих бодлогыг сурталчлахаа зогсоохыг дээрээс үүрэгдсэн гэнэ.  Нийтлэлээ нэг орос твиттерчний Путин гэрээг соёрхон баталсан тухай мэдээн дор бичсэн “. . . Путины зөв, Монголоос юу авах вэ? Газар нутгийг нь Хятадын түрэлтээс хамгаалах бамбай болгон ашиглахад л хэрэгтэй” гэсэн үгээр төгсгөе.

Жич: Гэхдээ оросууд нэг хүчин зүйлийг тооцсонгүй, Монголын залуу үе 20-р зууны түүхийг тоодоггүй, орос хүнийг таньдаггүй, сошиал хэлэлцүүлэг нь зарим тохиолдолд улс төрийн шийдвэрт хүчтэй нөлөөлөхүйц хэмжээнд хүртлээ хөгжсөн. Монголчууд ач санамтгай ч эрх чөлөөний мэдрэмж нь өндөр. Тэгэхээр  Москвагийн бодлого энэ удаад хэрэгжлээ ч  5, 10-хан жилийн дараа улс төрд хүч түрэн ирэх шинэ үе зүгээр л түүхийн хог дээр шидэж орхино. 

 

Р.Цэцэгээ

25
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Туул: Оношилгооны тоног төхөөрөмжүүд энэ сарын сүүлээр ажилд орно

2020-09-21

King Tower: Намрын урамшуулал

2020-09-21

2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

2020-09-18

Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй том банканд хийхийг зорьж удаан хугацаанд судалж үзсэний дүнд Голомт Банкийг сонгосон

2020-09-18

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

Шийдвэр гаргана гэдэг энгийн боловч хэцүү процесс

2020-09-16

​Сэтгэл гутралын үеийн нийтлэг 10 шинж тэмдэг

2020-09-15

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

17 настай NASA-гийн дадлагажигч шинэ гараг нээлээ

2020-09-20

Хар нүхний эргэлтийн хурд хэд байдаг вэ?

2020-09-19

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Хүн төрөлхтний нисэх мөрөөдөл биелсэн түүх

2020-09-18

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

2020-09-18
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

Европын Холбоо: "Коронавирустай бүс нутгийн хэмжээнд тэмцсэн нь илүү үр дүнтэй байна"

2020-09-20

Хятадын Ганьсү мужид бруцеллёз өвчний хэдэн мянган тохиолдол бүртгэгджээ

2020-09-18

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-09-14

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

АРДЧИЛАЛ ба ТҮГЖРЭЛ

2020-09-19

Амьдралаа дөнгөж эхлэж байгаа гуч гарсан хүмүүс хөгширч байна, ядарч байна гэх юм...

2020-09-18

Монголчууд У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий, хүлээж байя!

2020-09-17

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

Хятад улс ховор элементийн нөөцөө "худалдааны дайн"-д зэвсэг болгон ашиглаж магадгүй

2020-09-15

Худалдааны дайнаас валютын дайнд шилжсэн үү?

2020-09-12

Хямралын үед алтны нөөцөө нэмэгдүүлсэн Орос улс зөв шийдвэр гаргажээ

2020-09-11

Та хэдэн настай вэ?

1,058

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,392

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,569

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,750