Автомат жолоодлоготой машин бидний амьдралд сайнаар нөлөөлөх 5 боломж

2020-07-24, 10:34 Инноваци 473 1
Автомат жолоодлоготой машин бидний амьдралд сайнаар нөлөөлөх 5 боломж

Дэлхийн хэмжээний технологийн шилдгүүд болох Tesla, Google зэрэг 40 орчим компаниуд хиймэл оюунд суурилсан автомат жолоодлого бүхий машин бүтээхээр эрчимтэй оролдож байгаа билээ. Үүний үр дүнд бид маш ойрын  ирээдүйд жолоочгүй, автомат удирдлагатай машин харах нь бараг л тодорхой болоод байгаа юм. Мөн уг бүтээл нь бидний өдөр тутмын амьдралд эерэгээр нөлөөлөх боломж өндөр байгаа бөгөөд уг нөлөөллүүдийн 5 жишээг дурдъя.

  1. Авто замын хөдөлгөөн илүү аюулгүй болно

Авто машины хурд хэтрүүлсэн, согтуугаар хөдөлгөөнд оролцсон гэх мэт хүний буруутай үйл ажиллагаанаас болж амь бие, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол цөөнгүй байдаг нь нууц биш. Өдөр тутамдаа л бид ийм төрлийн ослыг харж, сонсож байдаг. Мөн авто ослын шалтгааны 94 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг. Тэгвэл автомат жолоодлоготой машин уг үр дүнг үлэмж их хэмжээгээр бууруулна гэсэн үзүүлэлт гараад байна. Автомат жолоодлоготой машин хурд хэтрүүлэхгүй, согтуугаар жолоо барихгүй, хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаа ашиглахгүйн дээр сайтар тооцоолсны үндсэн дээр үйлдэл хийдэг. Бүтэн автомат жолоодлоготой машин зөвхөн таныг аюулгүй байлгаад зогсохгүй бусад хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл, явган зорчигч, унадаг дугуйтай зорчиж буй иргэд гээд байж болох бүх эрсдэлийг тооцох нь уг бүтээлийг хамгийн аюулгүй сонголт болгоод байгаа юм.

  1. Зогсоолын хялбар шийдэл

Уг хэсэгт хоёр ч давуу тал гарч ирж байгаа юм. Нэгдүгээрт жолоочийн ур чадвараас шалтгаалж зогсох хэсэгт машин байрлуулах зэргээс их хэмжээний түгжрэл үүсдэг. Тэгвэл автомат жолоодлоготой машинд ийм асуудал үүсэхгүй. Бүх хэмжээсийг хийж, зогсох хэсгээ тодорхойлж, цаг алдалгүй зогсоолд орно. Нөгөө талаар хамгийн том давуу тал нь хүн болгон машин авах шаардлагагүй болно гэж үзэж байгаа юм. Судалгаанаас үзэхэд иргэд автомат жолоодлоготой машин авахаас илүүтэй, такси эсвэл нийтийн тээвэр байдлаар ашиглах сонирхол өндөр байгаа бөгөөд ийм тохиолдолд тээврийн хэрэгсэл таныг хүссэн газарт тань хүргээд цааш хөдөлгөөнд оролцоод явна. Ингэснээр та гэртээ, эсвэл ажлын газрын гадаа бүр нөгөө талаар ажил хөөцөлдөж явахдаа зогсоол хайж, түгжирч явах хэрэггүй болно гэсэн үг. Энэ нь нөгөө талаар машин зогсоолын талбай ч багасаж, хотын зай талбай ихэснэ гэж үзэж байгаа юм.

  1. Өдөр тутмын амьдралын хэмнэл өөрчлөгдөнө

Таны тээврийн хэрэгсэл бүрэн автомат болсон үед та жолооны ард суух шаардлагагүй болно. Энэ нь нэг талаараа таны амьдралын хэмнэлд сайнаар нөлөөлнө. Энэ тухай бодоод үзье. Та хоёр цагийн турш түгжрэлд, жолооны ард сууж явбал ямар ч бүтээмж гарахгүй. Харин эсрэгээрээ машин бүх зүйлийг хийж байх үед шаардлагатай мэйл бичиж, дуртай киногоо үзэж эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ярих, дасгал хийх зэргээр маш олон аргаар цагийг өөрт ашигтай өнгөрөөж болох юм. Эсвэл хэт ядарсан бол түр зуур нүдний хор гаргасан ч болох юм. Судалгаанаас үзэхэд орчин үед хүмүүс 1 жилд бүтэн 29 хоногийг зөвхөн замын түгжрэл дунд сууж өнгөрөөдөг байна.

  1. Агаарын бохирдолтыг бууруулна

Ирээдүйд ихэнх автомат жолоодлоготой машинууд цахилгаан болох бөгөөд энэ нь мөн агаарын бохирдолд ч сайн нөлөөтэй юм. Нөгөө талаар зөвхөн шаардлагатай нөхцөлд ашиглах учир одоогийн бидний байдлаас даруй 30 хувь илүү буурах судалгаа гарчээ. Калифорнийн их сургуулийн судалгаанаас үзэхэд ийм байдлаар цаашид хөгжвөл 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт болон агаарын бохирдол даруй 80 хувиар буурна гэсэн үзүүлэлт гарчээ.

  1. Дотоодын нислэг шаардлагагүй болно

Уг тал дээр Volvo компанийн 360С төсөл маш том давуу тал болох юм. 2018 онд нийтэд ил болсон уг төсөл нь автомат удирдлагатай машин бөгөөд бартаа туулах чадвартай мөн ажиллах, амрах, унтах, хооллох боломжтой байхаар бүтээгдэх ажээ. Мөн загварын хувьд зочид буудлын өрөө эсвэл нэгдүгээр зэргийн нислэгийн суудлыг санагдуулам гэнэ. Уг машин нь таныг хүссэн газарт тань хүргэж өгөх бөгөөд энэ нь таныг дотооддоо нислэг хийх ажлыг хөнгөвчилж өгөх гэнэ. Уг төслийн зорилго нь та машин, хоол хүнс, маршрут зэргийг урьдчилж захиалах бөгөөд аялал эхлэх үед тухтай өрөөндөө амарч, ажлаа хийж байх боломжтой болох гэнэ. Ингэснээр танд урт аяллын стресс зэргээс хол, ачаалал багатай байдлаар ажлаа амжуулах боломжийг олгох нь.

 

Эх сурвалж: Forbes

 

Манай сайт "ХИЙМЭЛ ОЮУН" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол элдэв зураг №62 (65 фото)

2020-07-16

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31
4:17

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

2020-07-30
6:24

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар

2020-07-29
7:28

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

2020-07-28

Египетийн иргэд Элон Маск Пирамидыг харийнхан барьсан гэж жиргэсэнд буруутгав

2020-08-03

Иран улс коронавирусийн улмаас нас барагсдын мэдээллээ нуун дарагдуулж байжээ

2020-08-03

Юм үзээгүй явахад европын орнуудыг их гоё гэж боддог байлаа...

2020-07-31

Жирэмсний дараах хямрал олон хосууд салах шалтгаан болдог

2020-07-30

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ?

2020-07-30

Насанд хүрэгчдийн кино их үзэх нь дур ханах чадварыг сулруулдаг

2020-07-28

Хялбар замыг сонго

2020-07-24

Яагаад хүчингийн хэргийн хохирогчид хэргийг мэдүүлдэггүй вэ?

2020-07-22

“SpaceX” компанийн “Crew Dragon” Атлантын далайд газардлаа

2020-08-03

Сансар огторгуйн чимээ

2020-08-02

Сансарт ашиглаж болох 3D принтер зохион бүтээжээ

2020-08-02

2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ

2020-08-01

Өмнөд Солногост дахин нэг монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял сонслоо

2020-07-20

Францын хамгийн том Готик сүмүүдийн нэг шатжээ

2020-07-20

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсооно

2020-07-20

Токиогийн олимпын шинэ хуваарийг танилцуулав

2020-07-20

#06 Хасах 18 - Sex Education

2020-07-17

#31 Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр

2020-07-16

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

Доналд Трамп “Microfsoft” компанид ТикТок-ыг худалдаж авах 45 хоногийн хугацаа өгчээ

2020-08-03

Хакерууд “НАТО”-ын эсрэг хуурамч мэдээллүүд цацав

2020-08-03

Японы агаарын хүчин Хятадын дайралтаас эмээж байна

2020-08-02

АНУ 2021 оны таван сард Афганистанаас цэргээ гаргаж дуусна

2020-07-31

Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

2020-08-03

ХААН Банкны байгууллагын харилцагчид цалингийн гүйлгээг цахимаар хийх боломжтой боллоо

2020-08-03

SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

2020-08-03

Цахим залилангийн хохирогч болохгүйн тулд бид юуг мэдэж байх ёстой вэ?

2020-07-30

Харвардын судлаачид компьютерыг гэрлээр удирдах арга олжээ

2020-08-03

Сансарт мэс ажилбар хэрхэн хийх вэ?

2020-08-03

2027 он гэхэд цэвэр усны асуудлыг шийднэ

2020-08-02

Эрдэмтэд квантын компьютерийн тооцооллоор “ЭРВЭЭХЭЙН НӨЛӨӨ” байдаггүй гэдгийг нотоллоо

2020-08-01

"Huawei" гар утасны борлуулалтаар дэлхийн номер нэг компани боллоо

2020-08-01

Коронавирусын нөлөөгөөр томоохон технологийн компаниудын орлого огцом нэмэгджээ

2020-07-31

Канадын хамгийн чинээлэг 30 гэр бүл илүү татвар төлж эдийн засгаа дэмжинэ

2020-07-30

"Google", "Apple", "Facebook", "Amazon" компаниудыг АНУ-ын Конгресс шалгаж эхэлжээ

2020-07-29

Хиймэл оюун ухаан хэлц үг ойлгодог боллоо

2020-08-02

Фэйсбүүк бидэнтэй ижил зан байдалтай ботууд үүсгэж, хянаж байна

2020-08-01

Хиймэл оюун ухаан шинэ төрлийн антибиотик бүтээлээ

2020-07-31

Тархинд суулгасан хиймэл оюунт чип бодлыг бичвэр болгоно

2020-07-30

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

829 санал өгсөн

51-60
23.28%
41-50
20.99%
31-35
13.27%
25-30
10.01%
36-40
9.41%
21-24
6.63%
13-16
6.15%
65+
5.43%
17-20
4.83%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,331

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,525

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,726

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,162