3D принтерийг юунд ашиглаж болох вэ?

2020-07-26, 11:47 Инноваци 494 1
3D принтерийг юунд ашиглаж болох вэ?

Сүүлийн үед маш өргөн дэлгэрч, газар авч байгаа бас нэгэн зүйл бол 3D хэвлэгч юм. Уг хэвлэгчээр түлхүүрийн оосроос эхлээд машины эд анги хүртэл олон төрлөөр хэлбэр хэмжээ, өнгө дизайн, материалын сонголттой хэвлэдэг болсон билээ. Тэгвэл та бүхэнд 3D хэвлэгчийг хамгийн сонирхолтой, бас ашигтайгаар хэрэглэж буй 10 жишээг танилцуулъя.

  1. Яс болон булчин

Анагаах ухааны Вэйк Форест Институтийн судлаачид 3D хэвлэгчийг яс болон булчин мөн чих зэргийг хэвлэхэд ашиглаж байна. Үүнийгээ гэмтсэн амьтдад амжилттай суулгаж байгаа билээ. Гэхдээ үүнээс хамгийн сайхан мэдээ нь уг эд хэсгийг биед залгасны дараа биеийн хэсэгтэй холбогдож, жинхэнэ мэт болдог бөгөөд үүнийг цаашид хүнд зориулж ашиглах талаар судалж байгаа ажээ.

  1. Өндгөвч

Уг эмчилгээний аргачлал нь удаан үргэлжилдэг, маш их өвддөгийн дээр маш үнэтэй эмчилгээ юм. Гэсэн ч саяхан хийсэн туршилтын үр дүнгээс үзэхэд энэ бүхэн өөрчлөгдөх бололтой. Чикаго хотод байрлах Фэйнберг анагаахын сургуулийн лабораторийнхон синтетик хэвлэсэн өндгөвчийг хулганад амжилттай суулгасан бөгөөд хулгана жирэмсэлж, эрүүл төл төрүүлсэн байна.

  1. Амттан

Украйн улсын амттаны тогооч Динара Каско геометрийн өвөрмөц дүрс бүхий амттан хэвлэх болсон байна. Тэрээр Инстаграм хуудсанд олон дагагчтай нилээд алдартай нэгэн болсон юм.

  1. Пицца

Динара зөвхөн хоол хэвлэж байгаа нэгэн биш юм. Natural Machines компанийн бүтээсэн Foodini гэх 3D хэвлэгч нь пицца, бургер болон олон төрлийн хоол хэвлэх чадвартай ажээ. Та зөвхөн хоолныхоо орц болон жорыг л сонгоход уг хэвлэгч таний өмнөөс бүхнийг хийнэ.

  1. Барилга

Орос улсын Апис Кор гэх компани 3D хэвлэгчийн тусламжтай орчин үеийн орон сууц барьж эхэлсэн бөгөөд загвараасаа хамаарч 24 орчим цагт бүрэн дуусдаг гэнэ. Уг хэвлэгчид цемент хавтан ашиглаж хана болон бусад бүтээцийг хийдэг бөгөөд хэвлэгч ажлаа дууссаны дараа салгаж дулаалга, цонх болон таазыг хийдэг ажээ.

  1. Завь

Мэйнэ Их сургуулийн баг дэлхий дээрх хамгийн том 3D хэвлэсэн завь хийснээрээ Гиннесийн амжилтын эзэд болжээ. Тэд 3Dirgo гэх нэртэй 25 фут урт 5000 фаунд жинтэй завь бүтээсэн байна.

  1. Каяак

Жим Смит гэх нэгэн эр үйлдвэрийн зориулалттай хэвлэгч ашиглалгүй, гэртээ жижиг хэмжээтэй хэвлэгч ашиглаж бүрэн хэмжээний каяак буюу хөнгөн завь үйлдвэрлэжээ. Уг каяакыг бүрэн дуусгах гэж 42 хоногыг зарцуулсан бөгөөд 500 ам.долларын өртгөөр бүтжээ

  1. Хараагүйчүүдэд зориулсан урлагийн бүтээл

3D хэвлэгчийг нэгэн Хелсинкид амьдардаг дизайнер Марк Диллон гэгч эр бүтээсэн бөгөөд тэрээр хараагүй иргэдэд урлагийн сод бүтээлүүдийг мэдрэх боломжийг олгохоор ажиллаж байгаа ажээ. Тэрээр одоогийн байдлаар алдарт Мона Лизаг хэвлэж дуусгаад байгаа юм.

  1. Өөрийн төрх

Beheld’s 3D компани танд өөрийн дүрийг жижгэрүүлсэн байдлаар бүтээх боломжийг өгч байгаа юм. Та өөрийн дүрийг бүтээснээр түлхүүрийн оосроос эхлээд бусад хүссэн байдлаараа ашиглаж болох боломжтой. Гоё биш гэж үү?

  1. Хэлбэрээ хадгалдаг материал

УГ бүтээлийг 4D хэвлэгчийн тусламжтай үйлдвэрлэдэг бөгөөд олон том брендүүд уг аргачлалыг ашиглаад удаж байгаа билээ. Бидний хамгийн сайн мэдэх нь гутал бөгөөд хөлийн хэлбэр санаж, тэр хэвээрээ байдаг гутлын улавчууд бидний өнөөдөр өдөр тутамдаа хэрэглэдэг олон гутлын брендүүдэд аль хэдийн өнгө төрхөө олоод байгаа билээ.

 

Эх сурвалж: Forbes

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“SpaceX” компанийн “Crew Dragon” Атлантын далайд газардлаа

2020-08-03

Сансар огторгуйн чимээ

2020-08-02

Сансарт ашиглаж болох 3D принтер зохион бүтээжээ

2020-08-02

2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ

2020-08-01

Доналд Трамп “Microfsoft” компанид ТикТок-ыг худалдаж авах 45 хоногийн хугацаа өгчээ

2020-08-03

Хакерууд “НАТО”-ын эсрэг хуурамч мэдээллүүд цацав

2020-08-03

Японы агаарын хүчин Хятадын дайралтаас эмээж байна

2020-08-02

АНУ 2021 оны таван сард Афганистанаас цэргээ гаргаж дуусна

2020-07-31

Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

2020-08-03

ХААН Банкны байгууллагын харилцагчид цалингийн гүйлгээг цахимаар хийх боломжтой боллоо

2020-08-03

SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

2020-08-03

Цахим залилангийн хохирогч болохгүйн тулд бид юуг мэдэж байх ёстой вэ?

2020-07-30

#06 Хасах 18 - Sex Education

2020-07-17

#31 Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр

2020-07-16

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

Египетийн иргэд Элон Маск Пирамидыг харийнхан барьсан гэж жиргэсэнд буруутгав

2020-08-03

Иран улс коронавирусийн улмаас нас барагсдын мэдээллээ нуун дарагдуулж байжээ

2020-08-03

Юм үзээгүй явахад европын орнуудыг их гоё гэж боддог байлаа...

2020-07-31

Жирэмсний дараах хямрал олон хосууд салах шалтгаан болдог

2020-07-30

Харвардын судлаачид компьютерыг гэрлээр удирдах арга олжээ

2020-08-03

Сансарт мэс ажилбар хэрхэн хийх вэ?

2020-08-03

2027 он гэхэд цэвэр усны асуудлыг шийднэ

2020-08-02

Эрдэмтэд квантын компьютерийн тооцооллоор “ЭРВЭЭХЭЙН НӨЛӨӨ” байдаггүй гэдгийг нотоллоо

2020-08-01
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31
4:17

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

2020-07-30
6:24

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар

2020-07-29
7:28

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

2020-07-28

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ?

2020-07-30

Насанд хүрэгчдийн кино их үзэх нь дур ханах чадварыг сулруулдаг

2020-07-28

Хялбар замыг сонго

2020-07-24

Яагаад хүчингийн хэргийн хохирогчид хэргийг мэдүүлдэггүй вэ?

2020-07-22

"Huawei" гар утасны борлуулалтаар дэлхийн номер нэг компани боллоо

2020-08-01

Коронавирусын нөлөөгөөр томоохон технологийн компаниудын орлого огцом нэмэгджээ

2020-07-31

Канадын хамгийн чинээлэг 30 гэр бүл илүү татвар төлж эдийн засгаа дэмжинэ

2020-07-30

"Google", "Apple", "Facebook", "Amazon" компаниудыг АНУ-ын Конгресс шалгаж эхэлжээ

2020-07-29

Хиймэл оюун ухаан хэлц үг ойлгодог боллоо

2020-08-02

Фэйсбүүк бидэнтэй ижил зан байдалтай ботууд үүсгэж, хянаж байна

2020-08-01

Хиймэл оюун ухаан шинэ төрлийн антибиотик бүтээлээ

2020-07-31

Тархинд суулгасан хиймэл оюунт чип бодлыг бичвэр болгоно

2020-07-30

Монгол элдэв зураг №62 (65 фото)

2020-07-16

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

Өмнөд Солногост дахин нэг монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял сонслоо

2020-07-20

Францын хамгийн том Готик сүмүүдийн нэг шатжээ

2020-07-20

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсооно

2020-07-20

Токиогийн олимпын шинэ хуваарийг танилцуулав

2020-07-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

828 санал өгсөн

51-60
23.31%
41-50
21.01%
31-35
13.29%
25-30
9.9%
36-40
9.42%
21-24
6.64%
13-16
6.16%
65+
5.43%
17-20
4.83%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,331

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,525

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,726

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,161