Далайн ван, Тэнгэрийн ван гариг дээр очир алмазаар бороо ордог

Далайн ван, Тэнгэрийн ван гариг дээр очир алмазаар бороо ордог

АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэргэдэх Үндэсний хурдасгуур лабораторийн судлаачид гариг эрхэсийн дээр бас нэгэн гайхамшигтай үйл явдал өрнөж байгааг дэлхий нийтэд мэдээлээд байна. Энэхүү эрдэмтдийн баг Далайн ван, Тэнгэрийн ван гариг дээр жинхэнэ очир эрдэнээр бороо ордог болохыг туршилтаар баталжээ.

Энэ  хоёр гариг мөсөн гариг эрхэст ордог ч бодит байдал дээр эдгээрийг бүрдүүлдэг бодис нь шингэн, хийн төлөвт байдаг бөгөөд температур нь олон мянган хэмд хүрдэг байна. Далайн ван, Тэнгэрийн ван гаригийн агаар мандал гол төлөв гелий, устөрөгчөөс бүрддэг ч, гүнд нь метан зэрэг илүү хүнд элемент, бодис байдаг аж. Таамаг ёсоор, 7000 км гүнд агаарын температур болон даралт асар өндөр учраас  метан нь нүүрстөрөгч, устөрөгч болон задардаг аж. Ингэснээр илүү хөнгөн устөрөгч агаар мандал руу хөөрч, нүүрстөрөгч хүрээлэн буй орчны нөлөөнд очир алмазан талст болж, эсрэгээр цөмд тунадаг байна.  Энэ онолыг батлахыг тулд Стэнфордын их сургуулийн дэргэдэх Үндэсний хурдасгуур лабораторийн судлаачид Тэнгэрийн вангийн гүн дэх нөхцөлтэй төстэй орчныг бүрдүүлжээ. Ингэхдээ метаны (CH4) оронд стирол (C8H8) гэх бодисыг ашигласан байна.

Энэ бодисын физикийн шинж нь асар өндөр температур, даралтын нөлөөнд метаны хувирдаг бодистой төстэй гэнэ. Туршилтын үр дүнд стиролд агуулагдаж буй нүүрстөрөгч очир эрдэнэ болж хувирсан бөгөөд үлдсэн хэсэг нь цэвэр устөрөгч болжээ. Мөсөн гаригс дээр очир эрдэнэ бий гэсэн онол олон арван жилийн өмнө гарсан бөгөөд түүнээс хойш туршилтаар ч тэр, тооцооллоор ч тэр батлагдаж байжээ. Манай нарны аймгийн хамгийн алслагдмал гарагс болох Далайн ван, Тэнгэрийн ван харьцангуй бага судлагдсан байна. Дэлхийгээс асар хол орших эдгээр гаригт зөвхөн “Voyager-2” сансрын аппарат хүрч чадсан. 

Гэхдээ эл аппарат эдгээр гаригийг судлах даалгаваргүй байсан тул хажуугаар нь өнгөрч байжээ. АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн мэдээллээр, Тэнгэрийн заадаст Далайн Ван, Тэнгэрийн вантай төстэй мөсөн гаригсын тоо Бархасбадь, Санчир зэрэг хүйтэн гарагсаас арав дахин их байдаг аж. Энэхүү шинэ нээлт эрдэмтдийн бас нэг таамгийг баталж байна. Учир нь Далайн ван гараг нарнаас 2.6 дахин их эрчим хүч ялгаруулдаг байна. Хэрэв тус гарагийн цөмд очир алмаз үнэхээр тунаж, хуримтлагддаг бол эдгээрийн таталцлын хүч бусад материалтай үрэлцэх явцад дулааны эрчим хүч болж хувирч, улмаар гариг асар хүчтэй халдаг байна.

Эх сурвалж: Forbes

Манай сайт "САНСАР ОГТОРГУЙ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ?

2020-07-30

Насанд хүрэгчдийн кино их үзэх нь дур ханах чадварыг сулруулдаг

2020-07-28

Хялбар замыг сонго

2020-07-24

Яагаад хүчингийн хэргийн хохирогчид хэргийг мэдүүлдэггүй вэ?

2020-07-22

Хиймэл оюун ухаан хэлц үг ойлгодог боллоо

2020-08-02

Фэйсбүүк бидэнтэй ижил зан байдалтай ботууд үүсгэж, хянаж байна

2020-08-01

Хиймэл оюун ухаан шинэ төрлийн антибиотик бүтээлээ

2020-07-31

Тархинд суулгасан хиймэл оюунт чип бодлыг бичвэр болгоно

2020-07-30

Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

2020-08-03

ХААН Банкны байгууллагын харилцагчид цалингийн гүйлгээг цахимаар хийх боломжтой боллоо

2020-08-03

SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

2020-08-03

Цахим залилангийн хохирогч болохгүйн тулд бид юуг мэдэж байх ёстой вэ?

2020-07-30

“SpaceX” компанийн “Crew Dragon” Атлантын далайд газардлаа

2020-08-03

Сансар огторгуйн чимээ

2020-08-02

Сансарт ашиглаж болох 3D принтер зохион бүтээжээ

2020-08-02

2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ

2020-08-01

Өмнөд Солногост дахин нэг монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял сонслоо

2020-07-20

Францын хамгийн том Готик сүмүүдийн нэг шатжээ

2020-07-20

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсооно

2020-07-20

Токиогийн олимпын шинэ хуваарийг танилцуулав

2020-07-20

Харвардын судлаачид компьютерыг гэрлээр удирдах арга олжээ

2020-08-03

Сансарт мэс ажилбар хэрхэн хийх вэ?

2020-08-03

2027 он гэхэд цэвэр усны асуудлыг шийднэ

2020-08-02

Эрдэмтэд квантын компьютерийн тооцооллоор “ЭРВЭЭХЭЙН НӨЛӨӨ” байдаггүй гэдгийг нотоллоо

2020-08-01

Египетийн иргэд Элон Маск Пирамидыг харийнхан барьсан гэж жиргэсэнд буруутгав

2020-08-03

Иран улс коронавирусийн улмаас нас барагсдын мэдээллээ нуун дарагдуулж байжээ

2020-08-03

Юм үзээгүй явахад европын орнуудыг их гоё гэж боддог байлаа...

2020-07-31

Жирэмсний дараах хямрал олон хосууд салах шалтгаан болдог

2020-07-30

Доналд Трамп “Microfsoft” компанид ТикТок-ыг худалдаж авах 45 хоногийн хугацаа өгчээ

2020-08-03

Хакерууд “НАТО”-ын эсрэг хуурамч мэдээллүүд цацав

2020-08-03

Японы агаарын хүчин Хятадын дайралтаас эмээж байна

2020-08-02

АНУ 2021 оны таван сард Афганистанаас цэргээ гаргаж дуусна

2020-07-31

#06 Хасах 18 - Sex Education

2020-07-17

#31 Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр

2020-07-16

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

"Huawei" гар утасны борлуулалтаар дэлхийн номер нэг компани боллоо

2020-08-01

Коронавирусын нөлөөгөөр томоохон технологийн компаниудын орлого огцом нэмэгджээ

2020-07-31

Канадын хамгийн чинээлэг 30 гэр бүл илүү татвар төлж эдийн засгаа дэмжинэ

2020-07-30

"Google", "Apple", "Facebook", "Amazon" компаниудыг АНУ-ын Конгресс шалгаж эхэлжээ

2020-07-29

Монгол элдэв зураг №62 (65 фото)

2020-07-16

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31
4:17

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

2020-07-30
6:24

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар

2020-07-29
7:28

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

2020-07-28

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

828 санал өгсөн

51-60
23.31%
41-50
21.01%
31-35
13.29%
25-30
9.9%
36-40
9.42%
21-24
6.64%
13-16
6.16%
65+
5.43%
17-20
4.83%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,331

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,525

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,726

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,161