2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ

2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ

Ангараг гаригийн хувьд хүн амьдарч байсан ул мөртэй төстэй зүйлс дуранд буудаг ч албан ёсоор тэнд амьдрал байгааг нотлоогүй. Уг гаригийн агаар мандал сийрэг, хуурай учир хамгийн их судлагдсан хөрст гариг.

Огторгуйн дурангаар харахад Ангарагийн гадарга дээр суваг, шуудуу мэт зүйлүүд харагддаг бөгөөд тэдгээр нь хоорондоо ойр орших өрх цар, уул нуруу, хэзээ нэг цагт байсан голын сайр, ан цав хагархай гэж үздэг. Эрдэмтэд олон жилийн өмнөөс Ангараг дээр амьдрал бий, ус байсны мөр нь үлдсэн, мөс бий гэж үзсээр ирсэн. Ангараг гаригийн гадаргыг судалсан сансрын хоёр аппарат тэнд зөвхөн ус байгаа үед л үүсдэг минералуудыг илрүүлсэн эрдэмтдийн таамаглалыг нотолсон.

Дөрвөн тэрбум жилийн өмнө Ангарагийн өмнөд хэсэгт нь цаг уур зөөлөн, дулаан байж. Ангарагаас ирсэн "ALH 84001" нэртэй солирыг судалсны эцэст тэнд чулуужсан бактери байгааг олж тогтоосон. Энэ бүхнээс улбаалж Ангараг буюу Марс дээр амьдрал байгаа гэдэгт итгэж, Ангараг уруу аялах, нисэх, тэнд суурьших оролдлого, төлөвлөгөөнүүд хүчтэй цухалзаж, эцэст нь “Mars One” төсөл хэрэгжихээр болоод байгаа билээ. Уг төсөлд хамрагдаж Ангараг гаригруу нисэх хүсэлтэй олон сая хүн байдгаас 200 гаруй мянган хүнийг бүртгэж эхний ээлжид захиалга өгсөн 1058 хүний нэрсийг зарласан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байсан.

Эхний ээлжид Ангарагруу нисэх 1058 хүний 586 нь эрэгтэй, 472 нь эмэгтэй бөгөөд эдгээр хүмүүсийн 33 хувь нь бакалавр, 15 хувь нь магистр, найман хувь нь доктор, гурван хувь нь анагаах ухааны доктор, нэг хувь нь хууль зүйн докторын зэрэгтэй хүмүүс юм байна. Дэлхийн 120 улсын иргэд хүсэлтээ өгснөөс дийлэнх нь АНУ-ын иргэд байгаа аж.

“Mars One” нь Ангарагийн анхны оршин суугчдыг суурьшуулах зорилготой багахан хэмжээний төсөл байсан ч хэдхэн жилийн дотор хүчээ авч хүн төрөлхтнийг хамарсан төсөл болоод байна. Эхний ээлжийн 1058 хүнийг 50, 50-иар нь ярилцлагад оруулж, бие болоод сэтгэл зүйн олон удаагийн шалгалтаар сорьж хоёр жилийн давтамжтайгаар дөрөв дөрвөөр нь нэг баг болгон Марс руу илгээнэ. 2022 он гэхэд хүн амьдрахад шаардлагатай ус, хүчилтөрөгч зэрэг шаардлагатай бүхнийг бэлдсэн байх юм байна. Ингээд тэр жилийнхээ есдүгээр сарын 14-нд хамгийн анхны дөрвөн оршин суугч Ангараг руу нисэх бөгөөд энэ үйл явцыг дэлхий нийтээр 24 цагийн турш интернетээр шууд дамжуулах гэнэ. Жилийн дараа анхны оршин суугчид нь Ангараг дээр хөл тавьж амьдрах сууцаа байрлуулсныхаа дараа шинэ гаригаа судалцгаах аж. 2025 онд дараагийн дөрвөн хүн Ангараг дээр бууна. Хоёр жилийн давтамжтайгаар дөрвөн хүнтэй баг газардсаар 2033 он гэхэд Ангарагийн хүн ам 20 байхаар нарийн тооцоо гаргажээ.

Саран дээр хөл тавьсан, сансрын нисэгч Базз Олдрин Ангарагийг эзлэх төлөвлөгөөг хамгийн ихээр дэмждэг алдартан. Тэрээр “Тавин жилийн дараа Ангараг гариг дээр ямар ч байсан 50 тооны нөхөр алба хаагаад байж байх болов уу. Тэнд хүн төрөлхтөн насан туршдаа амьдарна гэж очихгүй байх. Гэхдээ дэлхийн лидер улсууд ямар ч байсан саран дээр байнгын хөвөгч хиймэл дагуулуудтай болчих байх гэж бодож байна. Сар бол амьдраад байх газар биш. Гаригуудын орбит дээр байгаа хиймэл дагуулууд тухайн гаригийнхаа эргэлтээс энерги авч байдаг.

Тэрний дагуу сарыг хурдан тойроод сарны энергийг өөртөө шингээгээд сарны орбитоос эргэж байсан хурдаараа салаад цаашаагаа Ангараг руу нисэхийг гравитацаар чавхдуулах гэж нэрлээд байгаа. Ийм нэг онол байгаад байна. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах боломжтой. Гэхдээ Ангараг дээр өөр ямар төрлийн радиациуд байгааг бид мэдэхгүй. Ангараг дээр байдаг нимгэн атмосфер нь бас хамгаалах байлгүй. 200 жилийн өмнө өвөг дээдсийн маань дундаж наслалт нь бидний одоогийн үеэс доогуур байсан. Ангараг руу явбал тэр хавьцаа л наслах байх даа” гэж ярьж байсныг сансар судлалыг сонирхогчид санаж байгаа байх.

Дараагийн нэг чухал асуудал бол Ангарагийн оршин суугчдын хоол хүнс. Эндээс мал мах аваачих нь зардал их учир тэнд очсон хүмүүс хүлэмж байгуулж ногоо ургуулах нь хамгийн зөв шийдэл гэгдээд байгаа ч хөрс нь шим тэжээлгүй учир суулгац нь 12-18 өдрийн дотор үхэх аюултай гэнэ. Тиймээс эрдэмтэд Канадын хойд хэсэгт Ангараг гаригийн уур амьсгалыг дуурайлган тусгай орчинд туршилт явуулж Марс дээр улаан лооль, лууван зэргийг ургуулж болох боломжтойг тогтоожээ. Гэхдээ ногоо тарьснаар хүчилтөрөгч дутагдаж, гал гарах эрсдэл нэмэгдэх учир үүнээс сэргийлсэн аргуудыг мөн туршиж байгаа юм байна.

Эх сурвалж: BBC

Манай сайт "САНСАР ОГТОРГУЙ"-н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ?

2020-07-30

Насанд хүрэгчдийн кино их үзэх нь дур ханах чадварыг сулруулдаг

2020-07-28

Хялбар замыг сонго

2020-07-24

Яагаад хүчингийн хэргийн хохирогчид хэргийг мэдүүлдэггүй вэ?

2020-07-22

"Huawei" гар утасны борлуулалтаар дэлхийн номер нэг компани боллоо

2020-08-01

Коронавирусын нөлөөгөөр томоохон технологийн компаниудын орлого огцом нэмэгджээ

2020-07-31

Канадын хамгийн чинээлэг 30 гэр бүл илүү татвар төлж эдийн засгаа дэмжинэ

2020-07-30

"Google", "Apple", "Facebook", "Amazon" компаниудыг АНУ-ын Конгресс шалгаж эхэлжээ

2020-07-29

Египетийн иргэд Элон Маск Пирамидыг харийнхан барьсан гэж жиргэсэнд буруутгав

2020-08-03

Иран улс коронавирусийн улмаас нас барагсдын мэдээллээ нуун дарагдуулж байжээ

2020-08-03

Юм үзээгүй явахад европын орнуудыг их гоё гэж боддог байлаа...

2020-07-31

Жирэмсний дараах хямрал олон хосууд салах шалтгаан болдог

2020-07-30

Өмнөд Солногост дахин нэг монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял сонслоо

2020-07-20

Францын хамгийн том Готик сүмүүдийн нэг шатжээ

2020-07-20

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсооно

2020-07-20

Токиогийн олимпын шинэ хуваарийг танилцуулав

2020-07-20
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31
4:17

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

2020-07-30
6:24

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар

2020-07-29
7:28

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

2020-07-28

Харвардын судлаачид компьютерыг гэрлээр удирдах арга олжээ

2020-08-03

Сансарт мэс ажилбар хэрхэн хийх вэ?

2020-08-03

2027 он гэхэд цэвэр усны асуудлыг шийднэ

2020-08-02

Эрдэмтэд квантын компьютерийн тооцооллоор “ЭРВЭЭХЭЙН НӨЛӨӨ” байдаггүй гэдгийг нотоллоо

2020-08-01

Доналд Трамп “Microfsoft” компанид ТикТок-ыг худалдаж авах 45 хоногийн хугацаа өгчээ

2020-08-03

Хакерууд “НАТО”-ын эсрэг хуурамч мэдээллүүд цацав

2020-08-03

Японы агаарын хүчин Хятадын дайралтаас эмээж байна

2020-08-02

АНУ 2021 оны таван сард Афганистанаас цэргээ гаргаж дуусна

2020-07-31

Монгол элдэв зураг №62 (65 фото)

2020-07-16

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

“SpaceX” компанийн “Crew Dragon” Атлантын далайд газардлаа

2020-08-03

Сансар огторгуйн чимээ

2020-08-02

Сансарт ашиглаж болох 3D принтер зохион бүтээжээ

2020-08-02

2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ

2020-08-01

Хиймэл оюун ухаан хэлц үг ойлгодог боллоо

2020-08-02

Фэйсбүүк бидэнтэй ижил зан байдалтай ботууд үүсгэж, хянаж байна

2020-08-01

Хиймэл оюун ухаан шинэ төрлийн антибиотик бүтээлээ

2020-07-31

Тархинд суулгасан хиймэл оюунт чип бодлыг бичвэр болгоно

2020-07-30

#06 Хасах 18 - Sex Education

2020-07-17

#31 Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр

2020-07-16

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

2020-08-03

ХААН Банкны байгууллагын харилцагчид цалингийн гүйлгээг цахимаар хийх боломжтой боллоо

2020-08-03

SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

2020-08-03

Цахим залилангийн хохирогч болохгүйн тулд бид юуг мэдэж байх ёстой вэ?

2020-07-30

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

828 санал өгсөн

51-60
23.31%
41-50
21.01%
31-35
13.29%
25-30
9.9%
36-40
9.42%
21-24
6.64%
13-16
6.16%
65+
5.43%
17-20
4.83%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,331

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,525

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,726

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,162